sonin.mn

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар 4-р сарын 23-ны өдөр Бээжин хотноо хэлэлцээ хийжээ.


Хоёр тал Ираны цөмийн асуудлаарх сүүлийн үеийн үйл явдлын талаар санал бодлоо солилцсон байна. Ван И энэ үеэр онцлохдоо, Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийн төлөө зүтгэсээр ирсэн бөгөөд хүч хэрэглэх, хууль бус ганц талын хориг арга хэмжээ авахыг эсэргүүцдэг. Цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх Ираны амлалтыг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах Ираны эрх ашгийг хүндэтгэж, Америкийг оролцуулсан олон талтай зөвшилцөл, яриа хэлэлцээ хийх замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах Иран улсыг дэмжиж байна гэжээ. 


Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхэд Хятад улс чухал эерэг үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлж, энэ талаар Хятад улстай нягт харилцаа холбоо, зохицуулалт хийхэд бэлэн байна гэдгээ Арагчи илэрхийлсэн байна.


Г.Бямба