sonin.mn

Улсын хүндэт засуул Дэмбэрээний Бат-Эрдэнэ /1959-2025/


Улсын хүндэт засуул, уран сайханч Дэмбэрээний Бат-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.Тэрээр 1959 онд Булган аймгийн Тэшиг сумд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Ардын армид хөгжимчин ахлагч, клубын дарга, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 805 дугаар хороонд салааны захирагчаар ажилласан. Улсын баяр наадам, бусад барилдаанд 1999 оноос засуулаар ажиллаж, бөхийн цол дуудаж байжээ. Соёлын тэргүүний ажилтан, улсын тэргүүний ардын авьяастан байлаа. Талийгаачийн энэрэнгүй, тусч, хариуцлагатай зан төлөв, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО