Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Жасон Шмидт тэргүүтэй албаныхан Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Тэрээр айлчлалын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасантай хоёр талын уулзалт зохион байгуулж, Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний өнөөгийн хамтын ажиллагаа тэр дундаа ахлагчийн албаны хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа хэрхэн нэмэгдүүлэх тухай санал солилцсон юм. Талууд хоёр орны хоорондын тогтвортой бөгөөд үр өгөөжтэй цэргийн харилцаа нь бидний өргөн цар хүрээтэй түншлэлийн илрэл болж байдгийг дурдаж, Монгол Улсын Зэвсэгт хүчин нь мэргэжлийн түвшний энхийг сахиулагчид гэдгээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн байдгийг цохон тэмдэглэсэн юм.
Ажлын айлчлалын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Жасон Шмидт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр нартай хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-тэй танилцсан юм. Тэрээр ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулиар зочилж, боловсролын салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл2
АМЕРИКТАЙ БҮХ ТАЛААР ХАМТРАХ ХЭРЭГТЭЙ. АМЕРИК БОЛ БИДНИЙ ГАНЦ АВРАЛ .
Manai enhiin sahiulagchid cheregiin hychin maani gadaad nehchel baidald ner hyndtei ni yamai daa,negch gesen saihan sonsogdoh ni saihan bna,er ni bygdeeree harlyylchih geed bna suu!!!!!aimsigtai chag ye yum daa...ene ikhe hiirheluud,ereegeen barsan internet feesbyykuud,laibchid ch geh sig sybag bygdeeree galzyy sogtyy ni medegdehgyi ikhe medegchid chalchih ni hend heregtei gej?...zebhen hegjij yadaj yabaa manai ylsad hamaatai yu?....eesrdee bid yhaantai baihgyi bol?....ene gadaadiin hegjingyi ornuudiin syitgeh bodlogod byt chohuilah nigyyrtai suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!