Гэрээ хаачив?
Ерөнхий сайдыг 51 хувийн төлөө огцруулах юм байна. Бүр 1 дүгээр сарын 20-ны дотор огцруулах төлөвлөгөөтэй гэнэ. Ленин гуай хэлжээ. Аливаа хувьсгалд шалтаг, шалтгаан хоёр байдаг гэж. Гэхдээ энэ удаад хувьсгал биш эргэлт хийх гэж байна. Шалтаг нь Гашуун сухайт-Ганцмодны боомтыг холбох болсонд байна. Шалтгаан нь “MCS” компани Таван толгойн ордын 51 хувийг дангаараа эзэмших хүсэлтэй ажээ.
“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн. Ийм юм болжээ. Манай Ерөнхий сайд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийх үеэрээ аанай л хэт тэлсэн төсвийн зардлаа бодсон уу, Хятадын талаас нүүрсний импортоо бууруулахгүй байх хүсэлт тавьсан бололтой юм.
Гэтэл хариуд нь нүүрсний импортыг буруулахгүйн байх нэг нөхцөл нь төмөр замын холболт. Гэтэл энэ холболтыг хийх асуудал гацаанд ороод удлаа. Манай талаас Монгол Улсын хил хүртэл төмөр замаа тавиад удаж байна. Харин танай тал холбох талаар идэвхи санаачлага дутаад байна гэжээ. Ямар юмны дутах билээ, уг нь холбочихъё удаан, удаа дараа ярьсан ч “Чайна энержи” компаниас тодорхой хариугүй удсан гэж манай тал хэлжээ. 2003 оноос эхэлсэн төмөр замын ажил яг 20 жил болж байна. Манай талаас төмөр зам тавих талаар олон санал тавьсан ч хэрэгжээгүй, бүр 2014 оны 8 дугаар сарын 21-нд зурсан гэрээ одоо болтол хэрэгжихгүй байгаад бид сэтгэл дундуур байна гэж Хятадын тал мэдэгдэж. Ингээд харилцаанд ямар нэг тээг саад байгааг Л.Оюун-Эрдэнэ мэдэж. Уулзалт завсарлахад Ерөнхий сайд наашаа утасдаж 2014 оны 8 дугаар сарын 21-нд байгуулсан гэрээний талаар Хятадын тал яриад байна. Тэр ямар гэрээ байгааг явуулахыг үүрэг болгожээ. Гэтэл гайхалтай нь Улаанбатараас “Тийм гэрээ алга” гэсэн хариу очиж гэнэ. Ингээд Ерөнхий сайд дахин уулзахдаа “Тийм гэрээ алга” гэтэл Хятадын талаас хятад, англи хэл дээр үйлдсэн “Ганц мод-Гашуун сухайтын төмөр замын боомтыг холбох төсөл”-ийн баримт бичгийг гаргаж ирсэн байна.
БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын дараа айлчлалаар тохирсон ажлын хүрээнд уг гэрээг байгуулсан байх ба Монголын талаас “Гашуун сухайт-Төмөр зам” хэмээх компани, Хятадын талаас Хятадын хөгжлийн банк, “Шинхуа” группийн төлөөлөгчид гарын үсэг зурсан байжээ.
Гэрээнд зааснаар Хятадын талаас Ганц мод боомтыг Гашуун сухайт боомттой холбосон төмөр замыг 1435 мм стандартаар тавихаар тохирсон бөгөөд шаардлагатай 150 сая ам.долларын хөрөнгийг Хятадын хөгжлийн банкнаас гаргахаар тохирчээ. Хамгийн сонирхолтой нь энэ гэрээ манай ЗГ-ын архивт байхгүй байжээ. Ингээд ЗГ-т мэдэгдээгүй гэрээ гэнэт гарч иржээ. Энэ гэрээний эх хувь хаана байгаа, устгасан уу энэ тэр бол шалгах ёстой газруудын асуудал тул орхиё! Гэрээг Монголын засгийн газар бус Хөхөөгийн Ганболд хэмээх захиралтай “Gashuun sukhait Railway Company Limited” хэмээх нэг компани зурсан тул ЗГ хариуцлага хүлээлгүй бултаж болох байжээ. Ингээд үүний учрыг олох гэж цаг алдсанаас хэлэлцээрээ үргэлжлүүлэх нь дээр тул цааш ярилцжээ. Гэтэл БНХАУ-ын талаас “Ерөнхий сайд аа! Энэ холболтыг хоёр улсын ЗГ, төрийн компаниуд дундын зуучлалгүй шууд хийчихэж болдоггүй юм уу? Тэгвэл ажил хэрэг тун хурдан хэрэгжихээр байна шүү дээ!” гэсэн санал тавьжээ. Мэдээж ийм саналыг уухайн тас хүлээж авалгүй яах вэ дээ! Ингээд төмөр замын холболтыг манай “Эрдэнэс таван толгой”, БНХАУ-ын “Чайна энержи” компанитай байгуулсан гэрээний дагуу “Чайна энержи” хийхээр болж хоёр тал тохиролцжээ. Ингээд асуудал үүсчээ.
Хроник...
20 жилийн гацаа юунд байв гэвэл манай “MCS” компани Таван толгойн ордыг бүхэлд нь эзэмшдэг гээд тус ордыг холбосон төмөр замд ЗГ-аас илүү эрхтэй оролцох ёстой гэж Хятадын талд ойлгуулсантай холбоотой байжээ. Түүх сөхвөл Таван толгойн ордыг “BHP биллитон” орхиод явсны дараа лиценз Ерөнхий сайд М.Энхсайханы Эдийн засгийн зөвлөхийн нэр дээр шилжсэн байдаг. Тэр үед “нүүрс-үнс” болно гэлцэж, алтны халуурал дээд цэгтээ тулаад байв. Тэндээс ордын лицензийг Монголын 14 компанийн консерциум мэдэлдээ авчээ. Тухайн үед манай “Монголтаймс сонин” энэ талаар бичсэний учир Н.Энхбаярын таалал гажиж хаагдаж байсан ба бид сониноо “Улстөрийн сонин” нэрээр дахин гаргаж энэ талаар тасралтгүй бичиж байлаа.
Үнэндээ хаалгасан нь Н.Энхбаяр биш байсан юм билээ. Тэгээд MCS компанитай, Монголын консорциумд орсон компаниудтай дайтаж эхэлсэн юм. Яг тэр үеэр Оросын гурвал “Таван толгой”-г сонирхож бид ч түүнтэй зөрчилдөж түүний улмаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байхад нь шүүхдэлцэж байлаа.
Бид муудалцаж танилцсан юм. Яс юман дээрээ тулахаар хүний нохойидсэнээс өөрийн нохой ид гэдэг зарчимтай тулдаг л юм билээ. Удалгүй Оросын дотоод асуудлаас болж О.Дерипаскагийн эмхэлсэн, “Внешторг банк”, “Оросын төмөр зам”-ын гурвал консорциум алга болсон ч Монголын консорциумын талаас илүү нь оросуудын дарамтыг тэсэлгүй гарсан байдаг. С.Баяр Ерөнхий сайд болоод Таван толгой, Шивээ овоогийн ордыг хураан авч, “MCS”, “Шунхлай”, “Петровис”, “Алтай трейдинг” компаниуд үлдээд байсан Монголын консорциумд 3Ухаа худгийн орд”-ыг үлдээсэн байдаг. Тэрээр Ерөнхий сайд болсны дараах 2008 оны цуст сонгуулиар МАН, АН хамтарч, иргэдийн санаа сэтгэлийг тайвшруулахын тулд “Шеньхуа” групптэй хийж байсан Таван толгой ордыг ашиглах, тээвэрлэх гэрээнээс татгалзаж, “Чалко” групптэй хамтрах шийдвэр гаргаж байв.
Учир нь хамтарч эрх барьж байгаа намуудын амласан “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-ийг тараах мөнгө байхгүй тул “Шеньхуа”-гаас 250 сая ам.долларын урьдчилгаа хүссэнд 200 саяас илүүг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул “Чалко” групптэй 350 сая ам.долларын гэрээ хийж 100 саяын урьдчилгаа авч тараажээ.
Ингэж иргэдийн эсэргүүцлийг намжаасан ба өрөнд орж мөнгө тараахыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан Амлалт нэхэх ардтүмний холбооны өлсгөлөнд оролцож байсан Г.Уянгыг “Ланд 80” машинаар дайрч алах ажлыг хүртэл зохион байгуулж байсан билээ. “Чалко”-той холбоотой олон адал явдал үүнээс хойш үргэлжилсэн.Орд алдагдаж байгааг мэдэрсэн консорциум С.Баярыг Ерөнхий сайдаа өгөхийг шахсан ба өөрийн хүнээ тавина гэсээр 2009 онд Сү.Батболдыг Ерөнхий сайдын сэнтийд залжээ. Гэтэл Монголын заяа их гэгчээр удалгүй болсон сонгуульд МАН ялагдаж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдов.
Гэвч...
Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод мөн л шахалтанд орсон ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр дарамтыг яаж хийж байсныг “одоогийн залуус” мэдэх байх. Энэ үеэр “Шунхлай” консорциумаас гарч, “Спирт бал бурам”-ыг нөхөн олговортоо авсан бололтой байдаг. Үүний шалтгаан нь УИХ-ын дарга байхдаа З.Энхболд тэргүүтэй манай Г.Уянга нар оролцсон гишүүд “Таван толгойн ордыг улсын мэдэл”-д авах, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг иргэдэд тараах шийдвэрийг УИХ-аар батлуулж чадсаных юм. Хэрэв тэгээгүй бол “Таван толгойн орд” компаниудын мэдэлд очиж, ард иргэд юун хувьцаа, ноогдол ашиг авах, чөтгөрийн гар луу тонилох байсан биз. Түүнд хонзогносон Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлийн Су.Батболд нар нэгэн онц ач холбогдолгүй бичлэгээр манай Г.Уянгыг парламентаас гаргах ажлыг зохион байгуулж санасандаа хүрсэн юм. Тэгэхэд “Цагаан суваргын орд”-ын 34 хувийг ч улсад авах ажлыг манай хүн хийсэн, гэвч дараагийн парламентад МАН хэт давуу болж, тэгээд цаашаа явчихсан. Гэхдээ бид хариугаа авсан, дахин сонгогдож, бусад стратегийн ордуудыг улсын мэдэлд авах ажлыг хийж чадаагүй ч нөгөө талынхныг ч хазаарлаж, баялгаа дээрэмдүүлэлгүй авч үлдсэн. “Улстөрчид хариугаа авч байж л салдаг” гэж Солонгосын “Хаан” кинонд хэлдэг нь үнэн.
Хэдийгээр С.Баяр бидний дунд хувь хувьсгалын өчнөөн асуудал бий авч Таван толгойн ордыг улсын мэдэлд авахад тэр чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах ёстой! Одоо нөгөө талд хэн хэн байна вэ, тэд л байгаа шүү дээ! MCS, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр, Сү.Батболд бас MCS-ээс тус бүр 30 саяыг авсан гишүүд...
Ерөнхийлөгч арай ч орчихоогүй байх, үүний учрыг олоод зөв талдаа гарах байх гэж найдаж байна, дэргэд нь “Хэрэв таныг дахин дэвшүүлэхгүй бол Солонгосын Ерөнхийлөгч шиг жагсаалын дараа онц байдал тогтоогоод...” гэж зөвлөж байгаа хүн ч байж ч болзошгүйг эндээс таашгүй!... 2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпин манай улсад айлчилсан ба энэ үеэр Монгол Улс-БНХАУ-ыг дамнасан төмөр замыг тавих асуудлыг дахин ярилцжээ. Хятадын талаас “Шеньхуа” групп дахин оролцож эхэлсэн ба түүний үр дүнд энэ алга болсон гэрээ байгуулагдсан байна. Үүний дараа Хятадад болсон улстөрийн шилжилтийн үед төрийн компаниудын нэрийг өөрчлөхөд “Шеньхуа” компани “Чайна энержи” нэртэй болжээ. Энэ үйл явцын улмаас төмөр замын бас саатжээ. “МCS” тэргүүтэй консорциум Таван толгойг буцаан авах санаархлаа орхиогүй бөгөөд Хятадын талтай төмөр зам барих гэрээ байгуулснаар Таван толгойн ордын 51 хувийг Монголын консорциум, 49 хувийг “Шеньхуа” групп эзэмших байв. Үүнд “Төмөр зам хэрхэн холбогдох вэ?” гэвэл нэгэнт төмөр зам тавигдвал гэрээ байгуулсан компани ордыг эзэмших, эргүүлээд харвал Хятадын тал 49 хувийг, найр тавьсан компаниуд ордын Монголын талын 51 хувийг хувааж эзэмших байв. Ингэхдээ 17 хувийг MCS, 17 хувийн “Ажнай”, 17 хувийг Хөхөөгийн Ганболдын нэрээр хувааж авах гэж байжээ. Энэ АПУ-гийн хувьчлалын үеийн схемийг санагдуулаад байгаа юм даа. Си Жинпиний айлчлалын үеэр төмөр замын асуудлыг ярилцах үед Хятадын тал Монголын талаас “Нэгэнт Таван толгойн ордыг улс мэдэлдээ авсан бол Монголын төрийн компани, манай төрийн компаниуд шууд хамтран тавьж болохгүй юу?” гэсэн саналыг анх тавьсан байдаг.
Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Манайд төр хувийн хэвшлийн түншлэл чухал байдаг. Төр оролцохгүй, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, хувийн компаниуд л энэ ажлыг хийх ёстой” гэсэн адилхан хариу өгч байжээ.
Үүний учир нь АСЕМ виллад тус бүр, уг гэрээг батлахад дэмжлэг үзүүлсэн бүх сайдууд нэг, нэг хаус авсан ба үүгээрээ их хөөрхөн гэгэн аашилсан юм л даа! Ердөө амбаарны үнэтэй ЗГ! Манай Г.Уянга “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай...” гэж тавлаж байсан бичлэг одоо ч бий дээ! Ингээд 2017 оныг хүрсэн ба парламентын сонгуульд үндэсний үзэлтнүүдийг хавчиж, гудамжинд гаргасан ч өөрсдөө ч чамгүй хохирол үзэж, хүч нь маш суларсан тул Ерөнхийлөгчийн сонгуулиар “хүчээ нэгтгэх” төлөвлөгөөтэй байв. Чухам түүнд нь Монголын ард түмний дэмжлэгээр хүчтэй цохилт өгч Ц.Элбэгдоржийг залгамжлах гэж байсан М.Энхболд сонгуульд ялагдаж, чухамдаа Ц.Элбэгдоржийнхон бас консорциум унасан юм. Ялалтын дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулж, У.Хүрэлсүхийг тавьсан нь “Таван толгой”-н ордыг улсын мэдэлд үлдэхэд чухал алхам болсон ба яаравчлан төмөр зам тавих ажлыг эхлүүлсэн нь төмөр замаар дамжуулж уг ордыг улсын мэдлээс салгах оролдлогыг зогсоох зорилготой байв. Ингээд төмөр замыг тавьсан боловч яг холболтонд тулах үед Үндсэн хуулийн эргэлт гарч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болов. Чухамдаа холболтыг амжиж хийлгэхгүйн тулд ихээхэн юм болжээ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон ба холболтын ажлыг яаралтай хийхэд анхаарч байсан авч улстөрийн хүрээний хууччуул У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй ойртсоноор идэвхгүйжиж эхлээд байв.
Ингээд саяхан төсөв батлахын өмнөхөн Шанхайд болсон Монгол-Хятадын ЗГ-ын тэргүүдийн уулзалтын үеэр бүх зүйл ил болж, дотоодын дайн эхлэв. Аз болоход Л.Оюун-Эрдэнэ нүүрстэй, таван толгойтой холбогдоогүй тулдаа холбох ажлыг шуурхайлахаар болжээ. Бас бүр аз болоход уг уулзалтанд хамтарсан ЗГ-т орсон намын дарга Лу.Гантөмөр, Т.Доржханд нар хамт оролцсон байна. Орой нь холболт амжилттай болох баяраа тэмдэглэж, Т.Доржханд “Ийм хачин юм хийж байдаг яасан дүүрчихсэн улс засагт байсан юм бэ? М.Энхсайханд энийг яаж хэлэх вэ? Хамгийн харамсалтай нь бүгд Женкогийн зөв болчихдог байгаа...” гэжээ.
Самуун
Тэднийг ингэж байх зуур нэгэн нөхөр Монгол руу утасдаж байжээ. Асуудал хүндэрлээ. Таван толгой алдагдлаа. Одоо яах вэ? Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, ардын баатар... Тэрээр өмнө нь Таван толгой-Ганц мод чиглэлийн нарийн төмөр зам тавих ажлыг хэсэгтээ хариуцан ажиллаж байжээ. Ярьсан хүн нь Г.Батцэнгэл гэлцэж байна. Цорын ганц арга бий, ЗГ-ийг огцруулах... Ингээд төсвийг дэлбэлэх ажил эхэлжээ. Муу юм ч сайн талтайн үлгэрээр энэ жилийн төсвnay төсөл үнэхээр гомдмоор гомбоо юм байсан нь үнэн л дээ! Ингээд төсвийн төслийг самарч, Ерөнхийлөгч хориг тавьж, түүнтэй зэрэгцэн гудамжинд жагсаал эхлэв. Жагсаал ямар үед амжилтанд хүрдгийг харин тэд мэдэхгүй л дээ! Муулаад байдаг Ленинээ унш! “Оюу толгой” компанитай танилцахаар явсан (гишүүд ямар зорилготой “танилцдагийг” харин ч нэг мэднэ дээ!) 17 гишүүнийг шууд БНХАУ руу “аялуулжээ”.
Тэдний зарим нь паспортоо Улаанбаатарт орхиод ирсэн тул яаралтай авчруулсан байна. Төсвийг зад эсэргүүцсэн гишүүд! Хуйвалдаан эхлэв. Түүнтэй зэрэгцэн жагсаал идэвхжиж “Төмөр замын холболтыг Женко п... хийж байна ” хэмээн цуурхуулав.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд чухамдаа төмөр зам тавих ажлыг л хийчихээд “Түүнийгээ холбох болохоор гацаана гэж үү?” хэмээн хэн ч боддоггүй юм байна л даа... Тэгээд ч өргөн царигаар төмөр зам тавих ёстой гэсэн санаандаа хүрсэн, учир нь Хятадын тал “Танай тал замаа өргөн нарийн тавих нь бидний асуудал биш, хэрэв хоёр улс нүүрсээ вагонаар тээвэрлэдэг бол бид жил бүр тогтвортой үнээр, тогтвортой хэмжээний нүүрс, ойроос (Астралийг бодвол Монгол ойр байлгүй яах вэ) авах сонирхолтой байна. Хэрэв нүүрсний нийлүүлэлт тогтворжвол төсөв төлөвлөгөөндөө тусгаж уялдуулаад явах саналтай байна гэжээ. Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа Хятадын талтай нарийн төмөр замаар холбох байсныг өргөн болгож гацаасан юм биш байж, Хятадын тал царигаа өөрсдөө сонго, танай л асуудал гэсэнд байжээ. Энэ цариг, зөрүү гэх мэт ойлголтууд цэвэр манай дотоод улстөр л байсан хэрэг. Үнэндээ төмөр замыг гацаасан нь “Мояа” нар биш Монголын консорциум л байсан хэрэг. Тэгээд хөгжил дэвшлээс хойш татлаа хэмээн хараадаг. Зорилго нь Таван толгойн ордыг авахад л байсан хэрэг. Үнэндээ олон нийт юу ч ойлгохгүй байгаа учраас жагсаалын шуурхайлан дэмжээгүй байна. Хэн гацаах гээд байгаа юм бэ?
Л.Оюун-Эрдэнэ ирмэгцээ Төмөр замын холболтын ажлыг эхлүүлэхийг УИХ-аар дэмжүүлэхэр шуурхайлан ажиллав. Ингэхдээ “Баялгийн сан”-гаас иргэдэд ноогдол ашиг яаравчлан тараасан нь “Хэрэв ЗГ хоорондын тохиролцоогоор төмөр замыг холбох юм бол иргэдэд хүртэх ашиг улам нэмэгдэнэ” гэсэн мессежийг иргэдэд өгөхийг зорьжээ.
Харин түүнийг нь ойлгоод, тэр хэрээрээ ойлгуулаад явах нэг ч махан толгой байсангүй ээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЗГ-ийг бэхжүүлсэн заалт оруулсан нь одоо жинхэнэ ач холбогдлоо харуулж байна. Өмнө нь консорциум түүнийг төлөөлж байгаа “MCS” компанид таалагдахгүй шийдвэр гаргасан Ерөнхий сайдууд амархан мултарч, түүнээс болж төрийн тогтвортой байдал алдагдаж, төслүүд гацаж байсан юм. С.Баяр яалаа!? Харин одоо хуулийн хамгаалалт сайтай тул зөвхөн парламентын хуйвалдаанаар бус гудамжны тэмцлийг хавсарч ашиглах дадлага хийх эхлэх гэж байна. Хэрэв энэ явуулга амжилтанд хүрч, буруу жишиг тогтвол “Үндсэн хуулийн өөрчлөлт” ч ач холбогдлоо алдана. Ийм л юм болж байна даа! Холболтыг MCS-ийнхээр хийвэл таван толгойн ордыг улс бүрмөсөн тавьж туух ба тус компани 51 хувийг, Хятадын тал 49 хувийг эзэмших байв. Харин өнөөгийн ЗГ хоорондын хэлэлцээрээр 247 сая тонн нүүрс өгч холболтыг “Чайна энержи” гүйцэтгэх ба Тавантолгойн орд улсын мэдэлд, тэр дундаа иргэдийн хувьцаа хүчинтэй хэвээр үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр Таван толойн ордыг MCS-д өгөх гэж жагсах, ноогдол ашгаасаа татгалзах гэж жагсах болох нь л дээ, ард түмэн! Хэрэв стратегийн ордууд улсын мэдэлд байж, ард түмэн баялгийн шударга хуваарилалтанд оролцох шийдвэр гаргаж л байвал бид тэр талд нь бат зогсоно, бид угаасаа үүнийг л 20 жил ярьж, ад болж, аз авчирч яваа...
Авиан Баатархуяг
ХАВСРАЛТ: (алга болсон гэрээний албан бус орчуулга)
Шеньхуа Групп Корпораци Лимитед болон Гашуунсухайт Төмөр Зам ХХК болон Хятадын Хөгжлийн Банк Корпораци хоорондын Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
Огноо: 2014 оны 8 сарын 21, Улаанбаатар хот
Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
Энэхүү Ерөнхий хэлэлцээр (цаашид “Хэлэлцээр” гэх)-ийг 2014 оны 8 сарын 21-ний өдөр (цаашид "Хүчин төгөлдөр болох өдөр" гэх):
(1)А тал: Хятад улс, Бээжин хот, Дунчэн дүүрэг, Андинмэн, Сибиньхэ зам, 22 тоот-бүртгэгдсэн хаягтай, Жан Южүө гэх хууль ёсны төлөөлөгчтэй хувьцаат хариуцлагатай компани болох Шеньхуа Групп Корпораци Лимитед (цаашид "Шеньхуа" гэх);
(2)Б тал: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Санхүүгийн төвийн барилгын 10 давхар-бүртгэгдсэн хаягтай, Ганболдын Хөхөө гэх хууль ёсны төлөөлөгчтэй хувьцаат хариуцлагатай компани болох Гашуунсухайт Төмөр Зам ХХК (цаашид "Жи-Эс-Ар" гэх);
(3)В тал: Хятад улс, Бээжин хот, Сичэн дүүрэг, Фучэнмэнвай гудамж, 29 тоот-бүртгэгдсэн хаягтай, Хү Хуайбан гэх хууль ёсны төлөөлөгчтэй санхүүгийн корпораци болох Хятадын Хөгжлийн Банк Корпораци (цаашид "ХХБ" гэх) нарын хооронд байгуулав. Дээр дурдсан гурван Талыг цаашид хамтад "Талууд", тус нэг бүр "Тал" гэнэ.
ТАЛУУД:
(A)Нүүрс тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засаг, худалдааны хоёр талт хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой БНХАУ-ын Ганцмод боомт болон Монгол Улсын Гашуунсухайт боомтыг холбосон Боомтын төмөр замын төслийг хөгжүүлэх хүрээнд Хятадын талын хувьцаа эзэмшигчийн хувиар “Шеньхуа” болон монголын талын хувьцаа эзэмшигч нарын хороонд 2013 оны 10-р сарын 25-ны өдрийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, улмаар хамтдаа Консорциум нэрийн дор Монголын төмөр зам ТӨХК-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Консорциумын бүх гишүүд нь стандарт цариг (1435мм)-тай ачаа тээврийн төмөр замын төсөл (цаашид “Боомтын төмөр замын төсөл” гэх)-ийн үйл ажиллагаа, тээвэрлэлт болон засвар үйлчилгээнд оролцон тус Боомтын төмөр замын төслийг хөгжүүлэх зорилгоор төмөр замын хамтарсан компани байгуулахаар санал нэгтэйгээр зөвшөөрсөн. Шеньхуа нь өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан Жи-Эс-Ар компанийн хамгийн том дан хувьцаа эзэмшигч буюу нийт хувьцааны 49%-ийг эзэмшдэг.
(Б)Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон компанийн дүрмийн дагуу Боомтын төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалтын 30%-ийг хувьцаа эзэмшигчид, 70%-ийг санхүүгийн байгууллагуудаас зээл хэлбэрээр бүрдүүлнэ. Санхүүгийн байгууллагаас зээл олгох тохиолдолд “Жи-Эс-Ар” нь өөрийн бүх өмч, хөрөнгийг “Шэньхуа” эсхүл түүний хамаарал бүхий компанид барьцаалах, мөн Монголын талын хувьцаа эзэмшигчид “Жи-Эс-Ар” дахь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг “Шэньхуа” эсхүл түүний хамаарал бүхий компанид барьцаалах урьдчилсан нөхцөлтэйгөөр “Шеньхуа” эсхүл “ХХБ”-ны шаардлагад нийцсэн Шеньхуагийн хамаарал бүхий компани зээлийн батлан даагч болоход бэлэн. ХХБ нь санхүүгийн байгууллагын хувьд “Шеньхуа” болон “Жи-Эс-Ар”-тай хамтран Боомтын төмөр замын төслийг аль болох түргэн хугацаанд хэрэгжүүлж дуусгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахад бэлэн.
(В)Эрх тэгш байх, хамтран ажиллах, мөн харилцан ашигтай байх бөгөөд харилцан хожих зарчмуудаар дамжуулан Боомтын төмөр замын төслийг хөгжүүлэх үйл явцыг хурдасгах шаардлагатайг тус тус харгалзан Талууд дараахыг харилцан тохиролцов. Үүнд:
1)Хамтын ажиллагааны зарчим:
Бүх Талууд харилцан ашигтай байх, харилцан хожих, эрх тэгш байх, хамтран ажиллах, болон эвийн журмаар хэлэлцэх зарчмуудын дагуу хамтын ажиллагааг явуулна.
2)Хамтын ажиллагааны хамрах хүрээ
Жи-Эс-Ар нь Хятад улсын Ганцмод боомт болон Монгол Улсын Гашуунсухайт боомтыг холбосон стандарт цариг (1435мм)-тай ачааны төмөр замын төслийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Шеньхуа нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Ар”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана. ХХБ нь бүх Талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, ХХБ-ийн Зээлийн Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр арилжааны зарчимд суурилсан нийт 150 сая ам.доллараас хэтрэхгүй дүнтэй зээлийг олгоход бэлэн.
3)Ерөнхий нөхцөл:
Энэхүү Ерөнхий хэлэлцээр нь зөвхөн Талуудын хамран ажиллах хүсэл зорилгыг илэрхийлэх бөгөөд талуудад санхүүгийн болон хуулийн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй. Хэрэв арилжааны нарийвчилсан практик нь энэхүү Хэлэлцээртэй зөрчилдөх тохиолдолд Талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээнүүдийг баримтална. Энэхүү Хэлэлцээрээс үүдэн гарах аливаа асуудлыг эрх тэгш байх, харилцан ашигтай байх болон эвийн журмаар хэлэлцэх зарчмуудын дагуу шийдвэрлэнэ. Хэлэлцээрт оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь Тал бүрийн эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү Хэлэлцээрээс үүдэх аливаа зүйлсийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Талуудын хооронд байгуулах нэмэлт гэрээгээр хэлэлцэж, тусгана. Энэхүү Хэлэлцээрт нийцэхгүй аливаа зүйлийг гурван Тал бичгээр баталгаажуулсан тохиолдолд Хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт гэж үзнэ. Энэхүү Ерөнхий хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2014 оны 8-р сарын 21-нд гарын үсэг зуран гурван хувь үйлдэж, Тал тус бүр ижил хүчинтэй нэг хувийг хадгалан авав.
Гарын үсэг зурсан:
Шеньхуа Групп Корпораци Лимитед
Эрх бүхий төлөөлөгч (Гарын үсэг)
Гашуунсухайт Төмөр Зам ХХК
Эрх бүхий төлөөлөгч (Гарын үсэг)
Хятадын Хөгжлийн Банк Корпораци
Эрх бүхий төлөөлөгч (Гарын үсэг)
Сэтгэгдэл76
ЖЕНКОГИЙН ТӨМСӨГНИЙ ҮС ЧИНЬ ЮУН ОЛОН ЮМ САРААЧДАГ АЦ ВЭ ! ТАРХИ УГААДАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ! МОНГОЛЧУУД СЭРЖ БАЙНА !
Сохор лалар аа. Наана чинь хуйвалдааны баримт гэрээний эх байж байна. Эхлээд тэрийг уншчихаад олон юм хуц.. Судлаач Д.Д.Ганхуяг.
А.Баатархуяг баримтыг нь гаргаж ирээд далд явагдсан хуйвалдааныг тайлбарласан байхад MSC+МАНАН мафи, хүзүүгүй тарвага Элбэгдорж, Ми данжаад мэтүүдийн хөлсний троллууд мянга хуцалдаад яахав дээ! ҮНЭН хэдий удаан ч ХУДАЛыг заавал гүйцдэг юм!!!
Baatarhuyagiin niitleliig yamar ih huleevee. Bayarlalaa
Шизо ган хуяа судалсаар байгаад дуусваа хөөрхий.баа хуяа авгайгаадаа л мөргөж амидар
Баатархуяг гэгч ээлжилт долоолтоо хийж бнаа ! Элбэгийг ажлаа хийж байхад нь мөн ч их долоож байсан гөлөг ш дээ ! Одоо Оюук ийг долоогоод л, ой гутмаар хог шүү !
Энэ эхнэр, нөхөр дээр нь Ганаа гээд хөгшин хулгайч нар Жэнкогийн хөлсний троллууд юу гэж ч шаад мэдэх ад зэтгэрүүд дээ. Мөнгө өгвөл Жэнко ч долооно муулна, МАНыг ч өмөөрнө. Хятадыг ч долооно, Оросыг ч долооно. Хөлдүү бөөлжис ч долооно. Нохойны хошного ч долооно.
Яаж ч эрэгцүүлэн бодохоор Женко яахийн аргагүй л урд зүгийн хольцгүй монгол эр юм даа! Монголын төрд даам гарчихсан байсан эрлийз хурлийзуудын бүлэглэлтэй ёстой нөгөө хүч тэнцвэргүй тулаан хийж явжээ! Баттулгыг эзэн Чингис хааны сүлд хийморь, мөнх хөх тэнгэр ивээх болтугай!
Elbegdorjoo chi gutlaa toslood zangiagaa zuugeed ir zangiagaar chin duujilnee
Баатархуяг та тонголын ард түмэнд түмэн үнэнийг ойлгууллаа. Баярлалаа.
Мөнгөний бичээч баттулгын үлдэгдэл шавхруугаар хооллодог шавж үр хүүхэд чинь яаж сайн явна даа үйлийн үр чинь хаалгыг чинь тогшиж байгаа даа.
ЖЕНКОГИЙН ТӨМСӨГНИЙ ҮС ЧИНЬ ЮУН ОЛОН ЮМ САРААЧДАГ АЦ ВЭ ! ТАРХИ УГААДАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ! МОНГОЛЧУУД СЭРЖ БАЙНА !
Тийш дээ.Женкогийн хиам идээд хэрхэрч энэ тэр ккк
Захиалгат нийтлэл,бна. Энэ далдаак юм болгондоо Н.Энхбаярыг оруулж муулдаг байсан нь харин багасчээ
Нөхөр минь чи 103.212.119.158 IP дугаартай , чиний бичсэн төрөл бүрийн коммент доор чинь чамайг дэмжээд бичээд байгаа 103.212.119.31 IP дугаартай гар, бас хэд хэдэн нөхдүүд, та нар троллууд байна, хэдэн халтар цаасны төлөө Элбэгдорж, MCS , Энхсайханы бөгс долоогч нар, ичиж амьдар, карма буцаж ирэхдээ чиний үр хүүхдүүд дээр ирнэ гэдгийг сана, өнөөдрийн хндэн халтар цаас бас бол болж буцааж хариугаа авна шүү, наад хэлнүүдээ нэг толинд хараарай, баас наалдсан байна
ЖЕНКОГИЙН ТӨМСӨГНИЙ ҮС ЧИНЬ ЮУН ОЛОН ЮМ САРААЧДАГ АЦ ВЭ ! ТАРХИ УГААДАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ! МОНГОЛЧУУД СЭРЖ БАЙНА !
Хэдэн рубль аваа бол хоолонд нь хүрдэг бол уу хөөрхий
Яая чи боож үхэхнээ. Жэнкогийн тухай биш байх юм! Дүйвүүлээд Жэнко гээд орилоод эхэллээ. Одоо боож үхдэг байхдаа чи.
Нөхөр минь чи 103.212.119.158 IP дугаартай , чиний бичсэн төрөл бүрийн коммент доор чинь чамайг дэмжээд бичээд байгаа 103.212.119.31 IP дугаартай гар, бас хэд хэдэн нөхдүүд, та нар троллууд байна, хэдэн халтар цаасны төлөө Элбэгдорж, MCS , Энхсайханы бөгс долоогч нар, ичиж амьдар, карма буцаж ирэхдээ чиний үр хүүхдүүд дээр ирнэ гэдгийг сана, өнөөдрийн хндэн халтар цаас бас бол болж буцааж хариугаа авна шүү, наад хэлнүүдээ нэг толинд хараарай, баас наалдсан байна
Оюукагийн зүүдийг яг бичжээ
Тэгж
Энэ авгай, нөхөр 2-оос их юм гарна аа. Женокийн тавиул, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй ноход гэж харагдаад байгаан.. Сэдэв, чиглэл өгчихвөл сайхан зохиомжлоод биччихдэг фантааз сайтай юм шиг байгаан. Иргэдийн тархийг худлаар угаахгүй ээ.. Юм мэддэг, захиалгат бичвэрийг задлаад далд санааг нь ойлгочихдог хүмүүс олон болсон. Дэргэд нь байсан юм шиг, лаг лаг бичиж эдр..ккк
Хэрэв чи Баатархуягийг шүүмжилье гэж бодож байвал өөрийнхөө үндэслэл, тоо баримт зэргээ гаргаад нотолж болно ш дээ. Харин зүгээр л хараах бол ямар ч үндэслэл болохгүй. Энэ тэнэг арга чинь аль хэдийн үеэ өнгөрөөсөн... Судлаач Х.Д.Ганхуяг.
Мөнгө өгвөл юу ч бичнээ.Бичиг үсэг мэддэгийн хэрэг юу билээ тээ ккк
Баа хуяа шизо ган хуагаа өмөөрөөд үхлээ.Ган хуяа өөрөө л бичсэн байх
Баатарсайхаан! Миний хөгшин одоо ичиж амьдараа! Хүн шиг нэр төртэй бай л даа. Хэн 1-ний захиалгаар нохой болж амьдрах хэрэг юу байна?
Баатархуйяа ш дээ ккк
Ухаа Худашмйг уосын мэдэлд авах хэрэггтэй Дэндуу даварчээ Баяр дутуу хийсэн юм Зуун хувь улсад авах хэрэгтэй Байгалийн бачлаг вол ард тумний омч
17+17+17+49 гэсэн утга байхгүй л байхн
Элбэгдоржийн санаархал 17+17+17=51, Монголын тал 51% гэхдээ 3 хуваагдсан, Хятадын тал 49% гэхдээ хуваагдаагүй бүхлээрээ! Хэрвээ Хятадын тал Монголын 3 хуваагдсны нэг 17%-г худалдаад авхад л үнэмлэхүй эрхтэй болж хуульгүй дур зоргоороо авирлах байсан гэдгийг А.Баатархуяг бичсэн байна.
Энэ сэжиг юм сараажвал худлаа гэсэн үг. Тультираа лалар хажуунаас орвол бүүр худлаа.
Баатархуяг бидний дунд байгаа нь аз юмдаа
чи энэ лалрынхаа суганы үсэнд очиж хэвт гичий минь. битгий өөр шигээ золбин зулбасага гаргаж мояа болгоорой бэлгэвч аваарай
ЖЕНКО - Н БҮЛЭГ ИХЭД САНДАРЧ БААС АЛДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА !!!
яадаг ац вэ чи чинь. Жэнко жэнко жэн.. жэ.....
Ёстой худлаа шаалаа даа чи ха ха ха Г.Уянга зүгээр лнэг я.н.х.а.н шүү дээ
Иргэдийн хувьд огт мэдэхгүй олон үйл явдал,олон асуултын учиг тайлагдаж байна. Иргэний хувьд улс орон,төр засаг минь төвшин амгалан, бат бөх байгаасай ,гадны хүчны дарамт нөлөө багасаасай,газар шороог минь багахан ухаж төнхөөсэй хэмээн хүсэж байна даа.
жаахан ч гэсэн улсаа боддог хүмүүс бгаа нь бас аз юмдаа хүзүүгүй тарвага монголыг хөнтөрчихөөд алга болох санаагаа орхихгүй л гэж мэд
Тарвага доржыг яаралтай барьж ирэх хэрэгтэй тарваганы нүхэнд өссөн хүн өмхий хүрэн шиг л санаа гаргах ви
Ухуулах гэж оролдож ээ ккк.Женко орос хадамынхаа үгээр гацаасан.
Хүзүүгүй тарвагагийг төрийн толгойд гаргасан хүмүүс нь Баяр,Нямдорж нар
Ухуулах гэж оролдож ээ ккк.Женко орос хадамынхаа үгээр гацаасан.
Бодит үнэнийг бичсэнд баярлалаа
ЯАСАН ЭРТ ГАНАА ЛАЛАР ШИГ ЗӨНӨЖ БАЙНАА. УЯНГА НЬ ГАЙГҮЙ БАЙГААСАА
Биднээс илүү гарч, баримт түшиж, зоригтой бичдэг хүнээ чи нэрлэ л дээ. Чадахгүй ш дээ, муу лалар.... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганаа чи Баабар шиг болчихоод томроорой. Чам шиг муу мөнгөний боол болсон гадна улсын урвагчийн бөгс долоодог лалрууд хол хэвтэнэ биз.
37.187.5.192 дуракад хэлэхэд:а: Ганаа бол сэтгэл зүрхээрээ МОНГОЛын төлөө хүн б: баабар бол гадаадаас санхүүждэг урвагч,ОТг яаж өмөөрч,монголын сор болсон Чингэс хааныг 4р ангийн ч боловсролгүй мангуу,их жанжин,богд хаанаас баатар цолоо авсан Сүхбаатарыг баян феодал данзангийн морин жолооч байсан мөрийтэй тоглоомчин,МОНГОЛ бол манжийн дарлалд байгаагүй одооноос илүү жаргалтай байсан гэх мэтээр солиорч чам мэтийн мэдлэг боловсролгүй этгээдүүдийн тархийг угаах үүрэгтэй монголын дайсан мөнөөсөө мөн шүү.Эндээс харахад эх оронч Ганааг элдэв юм эрээчдэг чиний хэлдгээр мөнгөний боол болсон гадна улсын урвагчийн бөгс долоодог баабартай яаж ч бодсон жингийн таваг дээр зэрэгцүүлж харах ямар ч боломжгүй бөлгөө???!!!
Би судлаач, эрдэмтэн Ганхуяг, сэтгүүлч Баатархуяг нарын нийтлэлийг амтархан уншдаг. Ядаад алдаагүй!бичдэг...ккк
Хулгйчууд женко, данх нар хамтардаг нэг бүлэг гэдгээ зарлачихлаа. Мөнгөөр бүгдийг харлуулж чаддаг гэвэл үгүй шүү гуйлгачингуудаа.
Сая Ерөнхий сайд хятадад айлчлах үеэр Монголд нэг хувь нь байхгүй болчихсон ьэр гэрээ ил болсон талаар бол сүүлийн үед олон хүн ярьж байгаа. Одоо тэр 2013 оны гэрээг устгасан Эбэ, Цагаан, Энхсайхан нарын хэн буруутайг нь олж тогтоох хэрэгтэй. Гхдээ олж тогтоогоод барьж хориод нэмэр алга дөө. Шүүх, прокурор маргааш нь суллаад Синга руу явуулчихдаг болсон шд. Ямар ч гэсэн энэ олон жил гацсан төмөр замын хил холболтын гэрээг шуурхай шийдүүлж, УИХ-аар батлуулж, уран бэрийн нүүдэл шиг ажилласан Оюунэрдэнийн гавьяа түүхэнд үлдэх байхаа. Даанч сүүлийн үед данх гээд дайрах нь илэрхий ихсээд байсан юм, ийм учиртай байж л дээ. Амжилт шүү бро
Сая Ерөнхий сайд хятадад айлчлах үеэр Монголд нэг хувь нь байхгүй болчихсон ьэр гэрээ ил болсон талаар бол сүүлийн үед олон хүн ярьж байгаа. Одоо тэр 2013 оны гэрээг устгасан Эбэ, Цагаан, Энхсайхан нарын хэн буруутайг нь олж тогтоох хэрэгтэй. Гхдээ олж тогтоогоод барьж хориод нэмэр алга дөө. Шүүх, прокурор маргааш нь суллаад Синга руу явуулчихдаг болсон шд. Ямар ч гэсэн энэ олон жил гацсан төмөр замын хил холболтын гэрээг шуурхай шийдүүлж, УИХ-аар батлуулж, уран бэрийн нүүдэл шиг ажилласан Оюунэрдэнийн гавьяа түүхэнд үлдэх байхаа. Даанч сүүлийн үед данх гээд дайрах нь илэрхий ихсээд байсан юм, ийм учиртай байж л дээ. Амжилт шүү бро
Энийг уншаад арай ч дээ л гэж бодож байна , юу дутлаа гэж энэ хэдэн компани машинаар хүн дайрах ажил зохион байгуулдаг байна аа жигшмээр юм, Монголоос хөөж явуулбал таарна
чи танкаа алгасчихлаа. одоо болио. юм ойлгож дүгнэх чадвартай хүмүүс уянга та хоёрыг хэн гэдгийг сайн мэднэ дээ.
чи танкаа алгасчихлаа. одоо болио. юм ойлгож дүгнэх чадвартай хүмүүс уянга та хоёрыг хэн гэдгийг сайн мэднэ дээ.
Энэ эхнэр, нөхөр дээр нь Ганаа гээд хөгшин хулгайч нар Жэнкогийн хөлсний троллууд юу гэж ч шаад мэдэх ад зэтгэрүүд дээ. Мөнгө өгвөл Жэнко ч муулна, МАНыг ч өмөөрнө. Хятадыг ч долооно, Оросыг ч долооно. Хөлдүү бөөлжис ч долооно.
Наанаа байгаа олон улсын хүчинтэй гэрээг эхлээд уншчихаад дараа нь олон юмаа хуц... Судлаач Х.Д.Ганхуяг.
Нарийн өргөн царигийг дэмждэг хоёр том бүлэг бий болж. Царигийн маргаанаас гадна хил холболтын төмөр замын тэзү гэж тусад нь салгаснаас бас удааширч гацсан
Баатархуягийн бичвэрийг их дуртай уншдаг, их зөв, баримттай, судалгаатай бичдэг, чам руу дайрч байгаа хүмүүсийг битгий тоо!! Нөгөө л Элбэгдоржийн шаарнууд байгаа.. чамд амжилт…
10 жил хорлосон нь төмөр зам тависан женко бус холболт хийлгэхгүй байгаа гурван үсэгт нөхдүүд юм байна. Холболтыг хятадын талаар хийлгэхээр болсон нь маш зөв байна. Амаргүй гэдэг нь үнэн юм бйана.
Эээбэээ муу сда минь улс орныг самарч дуусахгүй юмаа. МСи Эс заавал авч байх ёстой юмуу. Хувьд очлоо гээд өгч байгаа татвар нь шууд алга болж байгааг эрдэнэтээс харж болно . Хэдэн улс төрчид баяжаад гадаадад хаус болоод дуусна. Улсын мөнгөөр хайгуул хийж олсон ордыг авах эрх манай мси эсд байхгүй. Монголчуудад том том төслүүдээ хэрэгжүүлэхэд 5 толгой төрийн мэдэлд байх нь хэрэгтэй. Хувьчилла гэхэд хөрөнгийн биржээр ар түмэндээ тодорхой хувийг нь өгч болох юм. Эбэ тэргүүтэй шуналтай новшуудыг буудвал таарна.
Эээбэээ муу сда минь улс орныг самарч дуусахгүй юмаа. МСи Эс заавал авч байх ёстой юмуу. Хувьд очлоо гээд өгч байгаа татвар нь шууд алга болж байгааг эрдэнэтээс харж болно . Хэдэн улс төрчид баяжаад гадаадад хаус болоод дуусна. Улсын мөнгөөр хайгуул хийж олсон ордыг авах эрх манай мси эсд байхгүй. Монголчуудад том том төслүүдээ хэрэгжүүлэхэд 5 толгой төрийн мэдэлд байх нь хэрэгтэй. Хувьчилла гэхэд хөрөнгийн биржээр ар түмэндээ тодорхой хувийг нь өгч болох юм. Эбэ тэргүүтэй шуналтай новшуудыг буудвал таарна.
Хулгайчуудын цэвэрлэгээнд урагшаа нүүрсний халтаруудаа
Teneg heruulees oor yum bhgui.Ene balai avgaitaigaa .Yum yum ruu uscheed hereldeed bdg dovnii chihuahua
Энд бичсэнийг худал гэсэн баримт нотолгоогоо үзүүл...Чам шиг тэнэг лалар чаддаг ажил биш... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ямар ваартай сүү биш очиход үлдэх байлгүй гэж нэг орос цэрэг эхнэрээ хүнд эдлүүлж байгааг сонсоод хэлсэн байдаг юм ! Тэрэн шиг Монгол улс газрын баялагаа хичнээн луйвардуулж хулгайлуулж алдсан ч цаана нь зөндөө баялаг байна ! Энэ Баатархуяг Уянга хоёр бол Жёнкогийн хүмүүс биш Монголын хүмүүс ! Юм уншсан бас юм бичдэг оролддрг болохоороо хуумгай юманд орооцолдохгүй хүмүүс !
Баатархуягаа ашгүй цалин хөлсөө аваа юу даа. Цаад Женко чинь хир юм өгч байна.. Овоо юм өгч чаддаж байн уу?
Баатархуягаа ашгүй цалин хөлсөө аваа юу даа. Цаад Женко чинь хир юм өгч байна.. Овоо юм өгч чаддаж байн уу?
Тэгэхээр Таван толойн ордыг MCS-д өгөх гэж жагсах, ноогдол ашгаасаа татгалзах гэж жагсах болох нь л дээ, ард түмэн! Хэрэв стратегийн ордууд улсын мэдэлд байж, ард түмэн баялгийн шударга хуваарилалтанд оролцох шийдвэр гаргаж л байвал бид тэр талд нь бат зогсоно, бид угаасаа үүнийг л 20 жил ярьж, ад болж, аз авчирч яваа...
Энэ жонхуу лаларт итгэж эби, 49, ТЗ гэж тархиа угаалгаж буй МОЯА нартай ярих юм нээрэ үнэндээ алга. Энэ лалрын ЗГ чинь хийж гялтайсан ямар лалрын ажил байна ай? Хэлээдэх огцрох сургаар тал бүр лүү үсчиж байдаг шаац. Эргүү лалрын малан бомбоо МОЯА нар. Эби лалар харин аль эрт улс төрөөс алга болсон. Энэ жонхуу лалар удахгүй шоронд орох гээд үхэлдэд гишүүн болцон байдаг шаацц
Царигаас болж гарцаагүй юм байна. Энэ ард иргэд,улс эх орноо боддогүй муухай шуналаас болж гацсан юм байна. Бүх стратегийн алдагдсан ордоо төрд авах хэрэгтэй. Өчнөөн чадалтай жижиг бас дунд үйлдвэр байгуулах шудрага залуучууд энэ олон жилд хайран залуу насаа мөнгөгүйн улмаас урсгаж үдлээ. Тэр хэрээр үйлдвэргүй Монгол улс хохирч үлдлээ. Энэ бүхэн боловсрол мэдлэг муутай хүмүүс төрд шургалсан орсны гай юм.
Баатархуяг та тонголын ард түмэнд түмэн үнэнийг ойлгууллаа. Баярлалаа.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!
уучлаарай женко тийм эх орон ч гэж бодож бна уу үгүй шүү .улс төрд анх орж ирээд уул уурхайруу тухайлбал 5 толглй руу орох гэсэн боловч түүнд зай байгаагүй ингээд МСSтэй зодолдож эхэлсэн ердөө Оджаргал Баттулга 2ын хэн нь 5 толгойг авах вэ гэсэн зодоон өөр юу ч биш
женкогийн шээснүүд нэг нэгээрээ үсэрч гарч ирээд байх чинь одоо өнгөрсөн урвагчдаа үхэж далд орцгоо
Мөнгөний бичээч баттулгын үлдэгдэл шавхруугаар хооллодог шавж үр хүүхэд чинь яаж сайн явна даа үйлийн үр чинь хаалгыг чинь тогшиж байгаа даа.
Үнэнийг бичиж худал хуурамчдын багийг хуу хамсанд энэ нөхөр бахардаж бачимдахдаа аргаа барж харааж байгаа ухааны юм байхдаа,гэм хийгээгүй хүнийг хараавал хараал нь эргээд эзэндээ тусдаг юмдаа гэж