ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /FТ/. 2025 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус компаниудын ам.доллароор гаргасан бондын хэмжээ 83.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай LSEG-ийн мэдээллийг эш татан “Financial Times” сонинд бичжээ.
“BNP Paribas”, “Societe Generale”, “Toyota”, “Caterpillar” зэрэг өндөр үнэлгээтэй зээлдэгчид хамгийн идэвхтэйгээр бонд гаргажээ. Энэ сарын сүүлчээр Америкийн банкууд тайлангаа гаргасны дараа дээрх компаниудтай адил үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна.
“Зах зээл идэвхтэй байгаа тул тэдэнд хүлээх шаардлага байхгүй. Тэд аль болох ойрын үед бонд гаргахыг хичээж байна” гэж “JPMorgan” банкны хөрөнгө оруулалтын хэрэгслээр санхүүжилт олгох газрын хамтран даргалаг Марк Баньер ярилаа.
Корпорацуудын болон засгийн газруудын бондуудын өгөөжийн зөрүү сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь зээлдэгчид их хэмжээгээр бонд гаргахад нөлөөлж байгаа ажээ.
Гэвч инфляц өсөх, эдийн засгийн идэвхжил буурах, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулахаа түр зогсоож, эргээд өсгөх бодлого руу шилжих зэрэг олон эрсдэл бий гэж АНУ, Канад, Пуэрто Рико зэрэг улсад санхүүгийн болон даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Wells Fargo” компанийн өндөр зэрэглэлийн зээлийн газрын дарга Морин О'Коннор ярьсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Антони Блинкен еврей гаралтай, Жанет Йеллен еврей гаралтай, Вэнди Шерман еврей гаралтай, Виктория Нуланд еврей гаралтай, Эрик Ландер еврей гаралтай, Дэвидийн Коэн еврей гаралтай, Меррик Гарланд еврей гаралтай, Алехандро Майоркас еврей гаралтай, Аврил Хайнс еврей гаралтай, Рон Клэйн еврей гаралтай. Барууны Улс Төр, НАТО, НҮБ, ЕХ, ОУВС, Холбооны Нөөцийн Сан, Дэлхийн Банк, Америк Доллар, Канад Доллар, Австрали Доллар, Фунт, Евро, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Барууны Хэвлэл Мэдээллийн Хэрэгслүүд, Ардчилал, Даяарчлал, Цагаачлалын ард еврей жүүд гаралтай хүмүүс байхгүй гэх баталгаа байхгүй.