ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /CNN/. Их Британийн хатан хаан II Элизавета, хунтайж Филипп нар хуримынхаа үеэр зочдоо дайлсан зүсэм бялуу энэ долоо хоногт 2200 фунт стерлинг буюу 2800 ам.долларын үнэ хүрсэн гэж Reeman Dansie дуудлага худалдааны ордон мэдэгджээ.
Өдгөө идэх боломжгүй болсон бялууг 1947 оны 11 дүгээр сарын 20-нд болсон хуримын ёслолоос хойш 80 орчим жилийн турш хадгалсаар ирсэн байна. Энэ ховор бялуу тухайн үед гүнж байсан Элизаветагийн нэрийн тэмдэг бүхий хайрцганд сайтар хадгалагдаж байжээ.
Бялууг Букингемийн ордноос Шотландын Эдинбург хот дахь “Holyrood House” ордны үйлчлэгч Марион Полсонд хааны гэр бүлээс бэлэг болгон илгээжээ. М.Полсон бялуунаас гадна хуримын бэлэг илгээсэнд талархсан Элизаватегийн захидлыг хүлээн авсан байна.
Элизавета, Филипп нарын хуримын бялуу 200 гаруй кг жинтэй, 2.7 м өндөр тансаг бүтээл байсан гэдэг. “Christie's” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, бялууны зарим нэг зүсэм нь олон арван жилийн турш хадгалагдаж, 2013 онд нэг зүсэм нь 1750 фунт стерлингээр /2300 ам.доллар/ зарагдаж байжээ.
Ташрамд дурдахад, Чарльз, Диана нарын хуримын ёслолын үеэр зочдыг дайлсан бялууны нэгэн зүсэм 2021 онд дуудлага худалдаагаар 1850 фунт стерлингийн /тухайн үеийн ханшаар 2565 ам.доллар/ үнэд хүрч байв
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Барууны орнуудыг удирддаг нууцлаг гэр бүлүүдийн тоонд Английн хатан хааны гэр бүл ордог.
балиарын. муудаж хөгцрүүлж хадгалаад
Манай монголын төрөөс төрсөн хулгайч тэрбумтнуудад иймэрхүү бялуу юуч биш! Тэр хулгайчууд сая доллараар бялуу хийлгэсэн ч даанч нэг тоохгүйн байх өө! Шудрагаар хөлсөө урсгаж олсон мөнгө биш учраас!!!!