11-р сарын 13-нд Хятадын Үндэсний эрчим хүчний корпораци Хятадын анхны сая кВт-ын хүчин чадалтай далайн фотоволтайк төслийн эхний ээлжийн цахилгаан станц албан ёсоор сүлжээнд холбосон гэжээ.
1 сая киловаттын далайн фотоволтайк төсөл нь Хятадын задгай далайн бүс дэх хамгийн том фотоволтайк төсөл бөгөөд нийт талбай нь 1223 га-д хүрч, 66 кВ-ын тэнгисийн гүний кабел болон хуурай газрын кабелийн хол зайд дамжуулах технологийг анх удаа нэвтрүүлснээр илүү өргөн хүрээнд дамжуулах хүчин чадалтай бөгөөд зардал хэмнэж байгаагаараа онцлог гэнэ.
Хятадын Үндэсний эрчим хүчний корпорацын холбогдох албан тушаалтан хэлэхдээ: "Сүлжээнд холбогдсоны дараах жилд 1.78 тэрбум киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд Хятадын хот суурины 2.67 сая оршин суугчийн жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадалтай хэмээн төсөөлж байна. Ингэснээр 503 мянга 800 тонн стандарт бүхий нүүрсийг үр дүнтэй хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 1 сая 344 мянга 700 тонноор бууруулна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хумуус ингэж юм хийдэг юм бна. Монголын тер хэдэн хулгайчдаа л дэмждэг юм бна. Идэж болноо, гэхдээ ухаантай бай!!!