sonin.mn

2024 оны 11-р сарын 12-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгуй нар Бээжин хотноо Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын 19 дэх удаагийн хурлыг хамтран удирдаж, стратегийн аюулгүй байдлын томоохон асуудлаар санал бодлоо солилцож, шинэ нэгдсэн ойлголтод хүрч, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлсэн гэнэ.


Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Оросын харилцаа болон хоёр орны хөгжил, сэргэн мандалтын ерөнхий байдлыг сайтар хамгаалж, дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг сайжруулахыг санал нэгтэй зөвшөөрчээ.




Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хоёр орны төрийн тэргүүний хүчтэй удирдлаган дор, Хятад Оросын харилцаа олон улсын өөрчлөлт сорилтыг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн. Хоёр тал байнгын сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн зохицуулалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг хэзээд баримталж, хоёр ард түмний язгуур эрх ашигт үйлчлэхийг өөрийн үүрэг хариуцлага гэж үзэн, бие биенийхээ анхаарч буй гол асуудлаар нэгнэээ харилцан тууштай дэмжиж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж, томоохон хөрш орнуудын харилцааны шинэ загвар бий болгож, мөн дэлхийн өмнөд бүсийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан" гэсэн бол Сергей Шойгу: "Энэ жил Шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, мөн Орос, Хятад дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад Улс хөгжлийн асар их амжилт гаргаж, Орос, Хятадын харилцаа ч гэсэн томоохон гүрнүүдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, олон улсын үйл хэргийг тогтворжуулах гол хүчин зүйл болсон" гэжээ. 


Г.Бямба