Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч нийтлэл болгодог. Таалан соёрхоно уу! Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү маань үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажил албанд нь амжилт хүсэхийн хамт эх орноо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болох болтугай хэмээн ерөөе!
Нэгэн зүйл
Монголчууд бидэнд ахадсан их байгалийн баялаг өвгөдөөс өвлөгдөж байна. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга... Бидний гол зөв хөгжилд хүрэх арга зам бол бүгд баялагтаа эзэн болох асуудал. Бүгд баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд–утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, цалин, тэтгэвэр, халамж бүгд жижиг асуудал болж хувирна.
Нэгэн зүйл
Монгол улс урааны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог. Монголын урааны нөөц дэлхийн нийт нөөцийн 2-5 хувийг эзэлдэг. Энэ бол 3-хан сая гаран хүн амд дэндүү томдсон баялаг юм. Гэтэл бид утаандаа хордсон шиг амьдарч байна. Цахилгаан асар үнэтэй, хомсдолтой болохоор үйлдвэргүй хоосон сууцгааж байна. Шинэ зуунд харанхуй байсаар байх уу? Цөмийн хаягдал гэж хүмүүсийг айлгадаг. Ганц нүхэн жорлон дүүрэхгүй хог үлдэнэ.
Гол асуудал өнөөдөр бүх төрлийн машин цахилгаанаар явдаг боллоо. Бид бензин, түлшний импортод 2 тэрбyм ам.доллар зарцуулдаг орон. Одоо биднийг орос улс бензинээр боож хаах бодлого бариж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Балга бензинээр солидог эрх чөлөө гэж хаана ч байхгүй. Сөрж сэтгэх цаг ирсэн.
Монголд үйлдвэрлэлийн зардлын 80 хувь нь импортын тогны үнэнд явж байна. Цахилгаанаа хямд үйлдвэрлэж чадвал 50 хувь нь цалинд зарцуулагдаж, мөн 30 хувиар өртөг буурна. Үйлдвэрлэлийн өртөг зардал буураад ирэхээр бүгдийг өөрсдөө хийдэг болно. Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн зовлон тог, цахилгааны өндөр үнэ. Тарифаар зохицуулна гэдэг. Шөнө ажилласан хүмүүс өндөр цалин авах ёстой. Зөрчилддөг. Цөмийн хүчийг ашиглах тал дээр бид Франц, Япон улстай хамтраад ажиллах хэрэгтэй боллоо. Монгол улс тэргүүлээд асуудал дэвшүүлээд зоригтой явах шаардлагатай. 100% цахилгаанаа өөрсдөө Монголдоо үйлдвэрльe. Цаг ирлээ.
Нэгэн зүйл
Утаа эхэлжээ. Сайжруулсан түлш, ухаалагжсан зуух л гэнэ. Юм шатааж зуухаа галлаж байвал утаа, угаар гарч л таарна. Утаа болон энэ урт хүйтнийг бид цахилгааны хангамжаа нэмэгдүүлж байж л даван туулна.
Бодит гарц байна. Цөмийн энергийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх л бодлого. Шувуун фабрикаас доош Туул голын саарал усаа ашигласан бага модулын АЦС барьчихвал нийслэл цахилгааны асуудлаа 100 хувь хангаж чадна.
АЦС гэхээр манайхан Чернобылийн ослоор айлгадаг. Энэ осол хэдэн онд боллоо? Гар утас гараагүй байсан үед байх? Шинжлэх ухаан, техник технологийн их үсрэлт, ололтууд хийгдэж байна. Бүүр өөр гариг дээр цахилгаан үйлдвэрлэх боломж хөндөгдөж эхэллээ
Нэгэн зүйл
Норвегийн Арктикийн хотууд тунгалаг агаартай, гэрэл гэгээтэй байна. Өвлийн турш энд нар маш бага үзэж, харанхуй урттай байдаг. Монголын хотууд яндангүй болсон үед л бид утаанаас сална. Юу үнэн? Энэ үнэн. Цахилгаантай бол утаагүй, гэрэл гэгээтэй. Нэг нэгнийхээ гэрэл, нарыг үл хаах бодлого. Цөөхөн хүн амтай хотуудын давуу тал.
Нэгэн зүйл
УБ хотын хоцрогдол гэрлэн дохиотой дөрвөн замын уулзварууд. Энэхүү хоцрогдлоосоо салах гарц, боломж бол гэрлэн дохиотой уулзваруудаа ингэж түнээлжүүлж болно. Одоо нэг уулзвар гэтлэх гэж автобуусанд суусан ч, хувийн машинаараа зүтгэсэн ч 1 цаг түгжирдэг.
Нэг зураг төсөл, төсвөөр ачаалал ихтэй дөрвөн замын уулзваруудаа засаж хөдөлгөөний урсгалаа нэмэхгүй бол хувь, нийтийн тээвэр бүгд "Тэг зогсолт" хийхэд бэлэн боллоо. Ямар уулзварууд дээр олон цагаар түгжрээд буйг эмчилэх нь зөв шийд болох болно.
Манай нийслэлд гэрлэн дохиотой дөрвөн замын уулзваруудын хахааг гаргах л хамгийн чухал. Баруун, Зүүн 4-н зам, Саппоро, Төв шуудан, Цэцэг төв, ГХЯ, Бөхийн өргөө, МУИС, 120-н тойрог, Цагаан хаалга, Нарантуул...гэх мэт. Өөр ямар уулзварууд байна? Та бүхэн нэмээд байгаарай.
Нэгэн зүйл
Узбекүүд хурдан галт тэрэгтэй болжээ. Нийслэл Ташкентээс Бухара хотын хооронд цагт 250 км хурдтай давхих гэнэ. Узбeкистан бидэнтэй нэг гараанаас гарсан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс. Улаанбаатар хотоо Багануур хоттой холбосон ЦАГТ-тай (цагтаа явдаг Цахилгаан галт тэрэг) болъё. Байгаа төмөр замаа, байгаа шугамаа орчин үежүүлж хөгжүүлэн хотоо хаус хороолол болгон тэлж хөгжүүлье гэж олон жил бичиж байна. Гэтэл бид Тэрэлж хүртэл авто зам 220 тэрбум төгрөгөөр тавина гэж хэт хувь шуналдаа автагдсан баячуудын амбицид автаад явж байна. Багануур хот хүртэлх нутаг орон зайг хүн амын Хаус хороолол болгон хөгжүүлэх өргөн боломжтой.
Yргэлжлэл бий
редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Сэтгэгдэл24
Маш энгийн атлаа зев гарц бн Богд уулыг ухах гэж менге урж байхаар Хархорин хот мереедеж байхаар хотыг Багануур хуртэл тэлхэд л болоо
Маш энгийн атлаа зев гарц бн Богд уулыг ухах гэж менге урж байхаар Хархорин хот мереедеж байхаар хотыг Багануур хуртэл тэлхэд л болоо
Saihan Zuv sanaachilguudig yagaad demjdegguig oilgodoggui Ene Naidanhuu Doktor mun ch olon jil zailshgui heregjuuleh yostoi tusluudiig bicheedl baisan Yostoi oigohgui bna uursduu setgehgui Uhaalag mergejiltnuudiin hee snalig Ajil hereg bolgodogui Gaihaaad gaihaad bardagguiee
Энэ залууг их дэмждэг. Ялангуяа цалингийн реформ нь их мундаг. Монгол улс Норвеги шиг болон хөгжих боломжтойг Найданхүүгийн бодлогоос харагддаг.
Зөв шүү энэ бүх гарц гаргалгаад эрдэмтэн мэргэд, ижненёрүүд,эдийн засагчид нийлж нэг дуу хоолой болон УБ хотын Даргад тайлбарлан хөгжлийн манлайд үтэр түргэн хүрэх хэрэгтэй бна аа!!! Ухаан муутай эдийн шуналтай дарга нарын дунд амьдрах энэ нас юутай урт вэ?
Зөв шүү энэ бүх гарц гаргалгаад эрдэмтэн мэргэд, ижненёрүүд,эдийн засагчид нийлж нэг дуу хоолой болон УБ хотын Даргад тайлбарлан хөгжлийн манлайд үтэр түргэн хүрэх хэрэгтэй бна аа!!! Ухаан муутай эдийн шуналтай дарга нарын дунд амьдрах энэ нас юутай урт вэ?
Таны санааг яагаад дэмжихгүй байгаад л гол учир нь байна.3,5 хүрэхгүй сая хүнтэй монгол улсад хэдэн хүн ноёрхож байгааг олох хэрэгтэй.
Таны санааг яагаад дэмжихгүй байгаад л гол учир нь байна.3,5 хүрэхгүй сая хүнтэй монгол улсад хэдэн хүн ноёрхож байгааг олох хэрэгтэй.
Таны санааг яагаад дэмжихгүй байгаад л гол учир нь байна.3,5 хүрэхгүй сая хүнтэй монгол улсад хэдэн хүн ноёрхож байгааг олох хэрэгтэй.
3,5 сая хүрэхгүй хүн амтай монгол улсыг ийм амьдралаар амьдруулаад байгаа хүмүүс нь бидний яг хэд нь бол доо.Тодорхой тоо баримт гаргаж тавих болмж байна.Дэлхий даяржсан.
Танийг маш их дэмждэг блаа..зөв ч юм ярьдаг блаа..наад улс төр гээч бохир заваан юмруу орох чинь танийл сонголт..зоригтой зөв дуугаралдаа та..эрх ашигаа дэс дараалалаар нь зөв тавьж зөвхөн улс эх орон гэдэг совистоор яв ..тэгүүл та эрдэмтэн болжээ гэж танийг сонгоё гэжүү☺️😜
Судлаач -проф,Д.Баярхүү ухаалаг зөв бодолтой хүн гэдэг нь м болгон дээр ажиглагдана
Монгол хүн Монгол улсад хэрэгтэй зөв ажил сэдээд сэтгээд хийх гэхээр л Монгол хүн нь саад хийгээд байдаг нь л хамгийн аймшигтай ...
Үнэхээр ХӨГЖЬЕ гэж бодож байгаа бол: 1️⃣Уранаа хурдан экспортолдог больё, 2️⃣Халзан бүргэдэйн ховор металлын ордоо ашиглаж эхэлье, 3️⃣Цөмийн цахилгаан станцтай больё, 4️⃣Орхон, Хэрлэн, Ононгоос говь руу ус татаж устай больё, 5️⃣Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болгоё
Боломжын зөв л гаргалгаа хийж
таарсан таар шуудайнууд бие биенээ дөвийлгөж
Атаархал, хорслоо орхичих оо хө. Шилдэг сэхээтнүүдээ дэмжих хэрэгтэй.
таарсан таар шуудайнууд бие биенээ дөвийлгөж
Төрийн ордноор ажил гуйгаад эргэлддэг нөхөр дөө
Энэ бас нэг атаархсан нөхөр комэнт үлдээсэ байна. Ххэ. Нийслэлийн засаг даргын зөвлөхөөр ажилладаг ш дээ.
Хүмүүс чамд атаархана. Дараа нь бусдыг чамд дургүй болгох гэж хичээнэ! Тэндээс л хов жив, худал гүтгэлэг үүсдэг,
Судлаач-проф.Д.Баярхүүг, Д.Найданхүү нараа дэмжин зүтгэцгээе Урагшаа
Zuv l yum yarisan baina. Amjilt hiseye ee Naidka aa
Хүмүүс өөрийн чинь бичсэнийг мэдхэгүй дээ эрсэргүүцээд байгаа юм биш, биднийг мэдлэгийг арай доошоо хийх юм. Өнгөрсөн 30 жил газраа ухуулаад Монгол улс хожоогүйд, монголын ард түмэнд үр ашгаа өгөөгүйд, хулгайч нараар удирдуулж байгаад хамаг учир нь байгаа гэдгийг захын хүн хэлнэ. Ухаад ард иргэдийн амьдрал, улс орны хөгжил дээшилсэн бол хэн ч эсэргүүцэхгүй бсан. Ард түмэн хууль бусаар засагт гарсан МАН д итгэхгүй бгаа юм.