
Ерөнхий сайд Г.Занданшатар “Цайрт минерал” компанийн 50% хувийг төрийн мэдэлд авч буйгаа зарлалаа. Ус тосоороо ялгарна гэдэг шиг улсын цайрын орд бол хувийн хэвшлийн хууль ёсны бүтээн байгуулалтаас тэс өөр. Төрийн албан тушаалтнууд хувьдаа завшсан үйл баримт юм. “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлага, тухай үеийн төрийн түшмэлүүд хуйвалдан хувийн компани байгуулаад, 50%-ийг нь хятадуудад өгчихсөн хэрэг. Эндээс 100% Монголдоо авч үлдэх нь ямар их ач холбогдолтойг яруу тодоор харж байна. Хэрвээ МАК шиг Нарийнсухайтыг, “Энержи ресурс шиг Тавантолгойг Монголдоо авч үлдэж хадгалсан бол “Цайрт минерал”-ын тэн хагасыг нь хувьдаа авцгаагаад, 50%-ийг нь Хятадын компанид зарсан. Үндэсний монгол компаниуд хөрөнгө оруулалт татах, хувийг нь зарах хоёр ч тэмээ ямаа, тэнгэр газар шиг ялгаатай. Еэвэнгийн тал нь гэдэг шиг төр 50%-ийг нь эзэмшиж, үлдсэн талд нь хятадууд эзэн суусан хэвээрээ үлдэх магадлалтай.
Линк- https://www.facebook.com/share/v/19zNKN5v97/?mibextid=wwXIfr
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт оршдог Төмөртэйн овооны цайрын ордыг 50 гаруй жилийн өмнөөс 571 мянган доллар улсын хөрөнгөөс гарган хайж илрүүлсэн. 7,6 сая тонн хүдрийн нөөцтэй, стратегийн 16 ордын нэг. Нийгэм солигдох хэцүү цаг 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 хүүхдийн цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, гурван агрегаттай цахилгаан станц, 10 машины граж, 1 км урттай эрчим хүчний шугам зэрэг өнөөгийн үнээр бол энэ бүхнийг 31.5 тэрбум төгрөгийн зээл авч босгосон. Хятадын компани 1995 онд жилдээ 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, тэр үедээ 6.2 ам.доллар олох ТЭЗҮ хийж байжээ. “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, орлогч, нягтлан, яам, тамгын газрын дарга нар энэ бүхнийг бүтнээр нь хувьдаа авчихсан. Улсын үйлдвэрийн газрын нэр дээрх Төмөртэйн овооны тусгай зөвшөөрлийг “Метал импекс”-д 1997 онд шилжүүлж аваад, цаашаа Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарсан “Цайрт минерал”-ыг байгуулсан. Засгийн газрын тогтоолыг уландаа гишгэж, хайгуулын зардлын төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар хасуулж өлөнтсөн. Зөвхөн эндээс л гэхэд 140 гаруй мянган доллар хармаалж үлдсэнийг Үндэсний аудитын газар 2007 онд тогтоож байсан.
Хувь эзэмшигчид нь 2007 оны эхнээс 18 жилийн туршид ноогдол ашгаа хувааж өөрсдөдөө оноож ирсэн. Улсын үйлдвэрийн газрын удирдлага байсан, өнөөдөр “Метал Импекс”-ийн эзэд болсон 5 хүн эдлэх ёсгүй эрх эдэлж, 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан. Өнөөгийн ханшаар 479.1 тэрбум, нэг хүн 94 орчим тэрбумыг хармаалсан гэсэн үг юм. Баялгийн хулгай, цүнх баригчид, цавчаа шахаа төрд л нүүрлэж, орд газрыг ордоор нь авчихдаг гэдгийг “Цайрт минерал”-ын цайрсан дээрэм харуулж байна. Хувийн хэвшил, төрийн зуршил хоёрын ялгааг нь энэ баримт хэлж өгнө.
Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг төрийн албан тушаалтнууд хувьдаа завшиж, ноогдол ашиг хувааж авсаар ирсэн энэ үйлдлийг шалгуулж, прокурорт хандахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ЗГХЭГ,болон ХЗДХЯ-нд даалгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордын 50 хувийн хувьцааг эзэмшиж, Үндэсний баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулахыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болгосон байна.
Стратегийн 35 орд бүрд хуулийн зөрчилтэй эсэхийг нягтлан шалгах Ажлын хэсгийн үр дүн сарын дотор багтаад эхнээсээ гарч байна. Г.Занданшатар УИХ-ын дарга байхад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг амилуулж, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан. Үүнээс хойш 5 жил өнгөрөхөд Засгийн газар ажлаа хийхээс илүү амаа билүүдсэнийг 5 сарын дотор засаж залруулна гэдгээ зарлав. Баялгийн сангаа ч арвижуулна, баялаг бүтээгчдээ ч дэмжинэ, Хулгай зэлгий, хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг хууль ёсоор ус тос шиг ялгаж, хэлэлцээрийн ширээний ард сууна. Үүгээр баялгийн хараалаас сугарч, баялгийн ерөөлд орох цаг эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
Сэтгэгдэл5
Зандан чинь Данхаас хол илүү хүн шүү
Улааныг шалга. түүнии жонхуу
mcs, mak hoyoriig magtah geed baigaamuu?
Заа, Улаан сайдын булай булхайруу ч орж явч лаа даа ! Олон жил нам дарж, цөм идсэн ноход шүү дээ, МСS,MAK нтр чинь энэний дэргэд энхи йн цагаан тагтаанууд бхгүй юү !!! Энэ ч тун зузаан гэмт хэрэг юм шүү дээ !!!
Үнэнд гүйцэгдлээ. Мөн ч их тонгочсондоо хөөрхий. Монголын баялгийг хууль бусаар идэж уусан хүмүүс битгий баярла, бүгд эдний араас орно