
- Трамп бол зальтай луйварчин, дууссан нарцисс. Ертөнц өөрийг нь тойрч эргэлдэж байх ёстой гэж хүсдэг. Ерөнхийлөгч болно гэсэн түүний хүсэл биелмэгц нарциссизм нь эмчлэгдэшгүй эмгэгтээ туллаа–Жорж Сорос, Bloomberg ТВ
- Энэ юун гадаад үг, гадаад нэр томъёо хаанаас гараад ирэв?
- Энэ тухай монголын хэвлэлд анх хөндөж бичсэн нь би байж магадгүй. Лав нийтлэлийн түвшинд би өөрийг олж үзээгүй байна.
- Ийм нэртэй нэгэн төрлийн мэдрэлийн өвчин Монголд хүчтэй тархчихсан, сэхээтнүүд үлэмжтоогоор нарцисс болчихсон яваа гэдгийг бид мэддэггүй.
Энэ тухай анализ хийе. Трамп засгийн эрх барих гэж алхам тутамдаа “Би”, “Би”, “Би байсан бол” болчихсон, ярих хэлэх, аяглах нь элдэвтэй, сонирхолтой, бас Монголдоо бид алхам тутамдаа, бүр сайн танил, найз нөхдийнхөө хүрээнд өдөр бүр мэдрэгдэж байдаг учраас би бүр ч амттай бичмээр санагдчихлаа. Хүлцэн уншина уу!
Их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэг дээхнэ үед дунд сургуулийн уран зохиолын хичээлд ордогсон. Тэр зохиолд ийм нэг мөрүүд бий дээ:
- Торгон Дорж: “Намайг ганган эр бурхан шиг хүн гэж байна шүү. Хөдөөгийн юм мэдэхгүй харанхуй ардууд, хамаг сайн сайхан юмаа, сэтгэлдээ тохирсон юмаа бурхан тэнгэрээр зүйрлэж хэлэлцэх юм даа, хөөрхий” гэж бодоод өврөөсөө толь гаргаж царайгаа харвал халимаг үс гялтганаж, цайвар шар царай нь нарны гэрэлд туяарч байна.
Амнаас нь бас алтан шүд цухалзаж харагдав. “Би эмэгтэй хүн байсан бол мөн олон амьтны сэтгэлийг шаналгах хүүхэн байна даа” гэж бодоод инээх гэтэл сэтгэлд нь гэнэт нэг бөөн хар юм ороод ирэв. Бурхан шиг ахад бух шиг дүү заяасан нь санагдаад ирэв.
Өөрийгөө мандуулах өвчин, “Я”-гийн өвчин (орос хэлний “Я” буюу “Би”-гийн өвчин), өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтөлийн хар амиа хичээх зан Монголд эртнээс байж ирсэнийг Ц.Дамдинсүрэн абугай ёгтлон мөн ч гайхамшигтай гаргасан байгаа биз?
Ийм нэг өвчин манай нийгэмд одоо ч түгээмэл харагдаж байна.
Их дээд сургуулийн ахмад багш нар, ШУА-ийн эрдэмтэд, урлаг–соёлын зүтгэлтнүүд, цаашлаад цэргийн ахмадууд, дипломат албаныхан гээд оюуны салбар салбарт өөрийгөө мандуулах өвчтэй хүн олон болчихсон, тэдэнд хэлж шүүмжилдэг, засуулах гэдэг гарц суваг ч байдаггүй, адаглаад л эхнэр хүүхэд, ойр тойрныхон нь тахин шүтээд цаад нөхрөө бүр эвдээд давруулчихдаг. Цаашлаад байгаа байдалдаа (албан тушаал, эрхэлж буй ажил) сэтгэл дундуур, шагнал урамшлыг нь чамлаад, бүр төрдөө гомдчихсон, гэвч аугаа ихийн дэмийрэл нь хамт авсанд орох тавилантай.
Монголчууд минь хүлцээрэй, Та нарын яг үнэн царай чинь ийм болчихсон байна шүү!
Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай, бас мөрөөдөж амьдрах ёстой хэмээн монголчууд ярих дуртай.
Гэм нь манайхан, ялангуяа сэхээтнүүд хэтрүүлчихдэг. Гадаадад олон жил сууж ажилласан, түүнийгээ төрийн буян гэхээсээ өөрийн хосгүй гавьяанд тооцчихсон эрхэм анд нар надад байнаа байна.
Тийм хүмүүс эрх мэдэл, эд баялаг, өчүүхэн амжилтандаа сагасан үедээ омог бардам, сагсуу, дээрэнгүй болчихдог. Эх орныхоо хөрсөн дээр буугаад ирэхийн цагт шалчийна даа. Бөөн гомдол ба гонгинуур.
Монголчууд төрийн шагнал одон медаль, алдар цолны захад хүрчих юм бол тэнгэрийн амьтан (өөртөө дурласан нарцисс) болчих гээд байдаг гэмтэй.
Ийм төрлийн сэтгэл мэдрэлийн өвчнийг дэвэргэдэг элдэв ажил үйлс цол шагнал олонтой, түүнд нь нүүдэлчний соёл иргэншил нь бүр ч нэрмээс болчихсон хөгийн түүх хөвөрсөөр.
Өөрийгөө магтуулан яриулж, бичүүлж байгааг олныг харж байна. Өөрөө өөрийгөө магтан сайрхан ярьж байгаа нь ч улиг болж дээ. Цол шагнал гуйгаад сайд дарга нараа зүгээр суулгадаггүй жишээ ганц дипломат алба гэлтгүй өөр яамдад зөндөө байдаг юм билээ, нуух юм алга.
Тэгээд бүр гуйсаар байгаад авчихаад өөрийн гавьяа болгон ярьж сагаж явахтай би зөндөө л таарч байлаа. Гуйж байгаад авсан тэр шагналд нь атаархаад хэл ам хийгээд явах нь бас түгээмэл. Барьцах гээч үзэгдэл монголчуудыг ямагт ээрнэ.
Монгол төрийн шагналын тогтолцоо 1990 онд социализмтайгаа хамт мөхчихсөн, арай өөр, XXI зууны шагналын тогтолцоо нэвтрүүлчихсэн бол Монголд нарциссизмын өвчнийг хумиад авч болох байсан байх.
Одоо ч өнгөрлөө л дөө. Улс даяараа нарцисс өвчтөн болоход дөхсөн (галзуурахад ганц хуруу дутуу!), шагналын хур гэдэгт дээр доргүй хөнөглөн давхидаг, олон сэхээтний өнө мөнхийн гомдол (заримд нь хүсээд хүсээд олддоггүй!), хонзон, атаа жөтөө ямагт үүн дээр тэсэрдэг, эсвэл өөртөө дурлах өвчнийг нь бадраадаг тухай би олонтаа бичсэн дээ. Улиг болтол нь.
МУСТА, МУГЖ, СГЗ, МУШУГЗ, МУГБ гэх мэт бүх төрлийн гавьяатууд, “Ардын”-ууд төрөл төрлөөрөө, араас нь Хөдөлмөрийн баатар, араас нь Чингисийн одон гээд шат шатны шагнал одон тэмдэг монголчуудын өөртөө дурлах өвчин, аугаа ихийн дэмийрэл, өтөлийн хар амиа хичээх занг нь ямагт бургилуулна.
Нарциссц өвчтөний тухай энэ онол аль дивангарт үүссэн байх юм. Нарциссын тухай домгоос гаралтай, эртний грекийн “Наркисс” буюу Νάρκισσος, эсвэл латины Narcissus гэсэн үгс уламжлагдаад өнөө хүрсэн, монгол хэлэнд орчуулагдаагүй, тиймээс “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлчихэд болохоор юм. Хойшдоо өргөн хэрэглэгдэнэ. Учир нь монголын сэхээтний хүрээнд өргөн дэлгэрсэн өвчин тул би тэр нэрээр нь сэтгэл судлал, анагаах ухаан, бүр томоор нийгэм–улс төр судлалд “нарцисс”, “нарциссизм” гээд хэвшүүлье гэж байгаа юм шүү.
Шалбаагны усанд өөрийгөө тольдож харчихаад би ямар сайхан төрөө вэ хэмээн өөртөө дурласан тэнэгийн тухай үлгэрээр төсөөлөөд бодчиход л болмоор санж. Өөртөө хэт дурласан усан тэнэг.
Түүнийгээ бусдаар зөвшөөрүүлэх гэж насан туршдаа өөрийгөө зовоодог сагсуу тэнэгийг л нүдэндээ төсөөлчих.
Аугаа ихийн дэмийрэл нь амьдрал дээр бүр шал эсрэгээрээ, тэр цаад нөхөр яг чухамдаа тийм аугаа их байтугай юу ч байхгүй, хов хоосон, эсвэл хийсэн бүтээсэн нь байдаг л ердийн нэг зүйл, хэн ч тэр тушаалд нь байсансан бол, эсвэл тэр мэргэжил мэдлэгийг нь эзэмшсэн бол хүн гайхахааргүй ердийн зүйл хийчихсэн байдаг даа.
Гэм нь амьдрал алаг цоог, тэр нөхрийн дэргэд тэнэгүүд маш олон байдаг тул өөрийгөө харьцуулж, өөрөө дүгнээд, өөрийгөө магтан магтсаар нэг мэдэхнээ нарцисс өвчтөн болчихдог. Эхнэр хүүхэд нь ташуур өгчихнө. Ялангуяа гэр бүл, ахан дүүс дотор нь өөрөөс нь өөр олигтой хүн үгүй бол тэнгэрт мандлаа л гэсэн үг.
Мэдрэлийн өвчин судалдаг шинжлэх ухаанд нарциссизмыг олон талаас нь судлан оношлоод нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Фантаз сэтгэлгээ, хүмүүжил хоёр нь хослоод, магтаал даахгүй хэт биеэ тоочихдог, зарим нь бүр хүүхэд байхаасаа тийм өвчинд нэрвэгддэг, өөрийгөө засахгүй явсаар сүүлдээ сэтгэл мэдрэлийн өвчин болчихдог, сэтгэлдээ их шарх тээсээр үхэлд хүргэх тохиолдол бий гэсэн байх юм.
Өвчний шинж тэмдэг нь түгээмэл ойлголтоор дараахи мэт:
- Өөрийнхөө авьяас, хийсэн бүтээснийг ямагт хэтрүүлж дүгнээд өөрийгөө хэт шүтчихсэн. Эхнэр хүүхэд нь дэмжээд бүр хөөргөж өгнө.
- Өөрт байгаа зарим давуу тал–амжилт бүтээл, гадаад хэлний мэдлэг ба гадаадад олон жил суусан түүх, эрх мэдэл, гоо үзэсгэлэн, гаднахи өнгө, хүч чадал, дурлалаа уран сайханжуулж фантазлан боддог. Хий юм их хардаг. Зүүдэлдэг. Өөрөө өөртэйгөө ярьдаг, хүүрнэдэг.
- Ямар нэгэн онцгой эрх дарх мөрөөднө. Шагнал урамшил, албан тушаал, бүр дурлал дээрээ хүртэл маш их зүйл хүснэ.
- Шагнал урамшил нэхнэ. Нэхэж авснаа өөрийг нь үнэлээд өгчихсөн мэт ярьж сурталчилна. Монголд яг одоо түгээмэл байгаа!
- Өөрийн «онцгойрол»-оо ямагт сурталчилна, амны уншлага болгоно. Энэ зорилгодоо өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө, хамт олноо, эсвэл хэвлэлийн индэр, хэвлэл мэдээлэл, зурагт, сэтгүүл, сонин ашиглахыг ямагт эрмэлзэнэ. Хаа хөндлөнгийн ажил үйлс ярьж байхад хөндлөнгөөс “Би тэгсэн!” болоод явчихна. Заавал өөрийгөө хавчуулж ярина.
- Мэдрэмж байхгүй, хаана хэнтэй, юу ярьж байгаагаа ойлгохгүй л өөрийгөө магтан мандуулахыг хичээнэ.
- Атаархуу чанар нь байнга дагалдана. Бусад нь өөрт нь атаархаж байдаг, тэр атаархалтай тэмцэж яваа баатарлаг хүн гээд өөрийгөө бодчихно. Хэрэг дээрээ өөрөө бусдад атаархаж, атаархалдаа шатах нь холгүй. Атаархал нь шууд үгүйсгэл дагуулна. Өөрөөсөө бусдыг үл зөвшөөрнө, шууд үгүйсгэнэ.
- Бусдын амжилт бүтээлийг эс мэдэгч, эс анзаарагч, үл тоогч. Өөрөөс нь дээр гарчихсан явааг үл тэвчигч.Тэр нь бас атаархлынх нь нэг хэлбэр. Мэдээгүй царайлах нь бүр ч хөгийн.
- Маш их хартай. Хардлага нь яван явсаар “Би яачихав?”, “Би хаана байна”, “Намайг яагаад”, “Би яагаад хоцорчихов?” гэх асуулт өөртөө тавиад мөчөөрхөөд гомдчихно.
- Өөртөө хэт дурласнаас үүдэн сэтгэл санааны хямрал, гутрал, архины цагаан солио, агсам согтуу, мансууралд автчихсан хүн цөөнгүй. Ер нь л өөрөө өөрийгөө зовоогоод дуусдаг. Гэр бүл нь чирэгдэнэ.
- Явж явж тогтсон хамт олонгүй, олон тийшээ харж гомдсон, гонгинуур, хүмүүжлийн асар их доголдолтой ганц бие хүн (гэр бүлийг нь эс тооцвол) болж хувирна.
Цааш нь уншигчид ургуулан бодно уу!
Д.Баярхүү
Сэтгэгдэл54
Судлаач. профессор Д.Чулуунжав абугай,,,,насны бөгсөнд,,, МОНГОЛ НАРЦИССийн сонгодог төлөөлөгч болчихоод л,,,,элдвийн юм бичиж энд тэнд нийтлүүлээд байгаамдаа,,,БАДАРЧ ТАХАРЫН санал болгосоноор Хүрэлсүх ерөнхийлөгч маань,,,,чулуунжав абугайн,,,,тэр хүсээд байгаа,,,,ямар нэгэн одон тэмдэг цол хэргэмийг нь өгч,,,настай хүний сэтгэлийг нь дүүргээд өгөөсэй билээ,,,
Сувд, Долгор , Мэндбяр 3 г яг бичжээ
наадмын нээлтэд ар өвөр дуу их дуулагдлаа гэнээ. дөрөвөн жаал сэгсэлзээд л, хөөргө хөөрөгдөж ногоон ⛰ босож ургаад л…
Аа. аз альфа(грек) Ⰰ эй. эхлэл. сүмхийдийхнээр бас л ‘би’-г заах. аз бук а библ иотека. а ангилал а бүс. а-гийн тухай түүх. A-гийн зурлагууд шрифт. а á à…. франц à - to,at,in (level). инглиш a an (one). (ф) A ампер а ар. s अ आ ए . tb ཨ འ a nga. мгл титэм шүд. kr гийгүүлэгч хатууруулах, эр үгийн.
🇯🇵 на нэ ни но ну… 🇲🇳 …нөө нүү
Mr, Mrs, Miss, Ms…
left-hand path and right-hand path 闇 t’ma д’ма 🐢|
🏔yama яаж yami shō болчив knight р😬цар
палиа гэлүү. Champs-Élysées тэнгис далай гатлаж… даанч тасралтгүй кекс. худаг 🔐.
Асуудлыг би л мэдэж байгаа гэдэг өвчин бас байна
Энэ тухай монголын хэвлэлд анх хөндөж бичсэн нь би байж магадгүй. Лав нийтлэлийн түвшинд би өөрийг олж үзээгүй байна. haha, harin tiim. nartsiis hun uuriin tuhaigaa bichij
ta la la la la la хо. а ла ла ла ла
Үе үеийн ерөнхийлөгч нарт тал алддаггүй хүн, сайхан амьдардаг биздээ бодвол
@аа, а-г таа. а-с я хүртэл. кирилл үсэгтэй байган хэрэг юувлэ. аз есмь - я адаг үсэг. ЯR RЯ. πо уг да. жирэмсэн эмийн шээх газар гэдгийнхаа учирыг олчуул. mary эх бараг исүс христус төрүүлэх гээд
атаархлаа гээд байнга бичээд байхын. атаархуулах зүйлтэй бол заа тэгээд атаархжээ биз дээ. үгүй бол тэр хүн эндүүрчээ гэж бодох.
алтан тэмээ сөөг сөөг, айлын нохой хов хов 🐞
Uurigoo hichee ci
Бие биенээ улаан нүүрийг харж бгаад магтаж хөөргөх явдал их болж. Магтуулж бгаа нь дуртай ч гэж жигтэйхэн, өмнөөс нь ичмээр... хөгшин залуугүй тийм болж дээ... ялангуяа олны танил хүмүүс ямар ч их магтаалд дуртай юм...зарим нэг тв ийн нэвтрүүлгүүд арай дэндүүлээд бх шиг...
ата мекен. шинжаан уйгураас ирсэн ма казахууд тэгээд байсан биз дээ. сүүлд бүүр 🇫🇮-с ирсэн болчихсон тууж ч явах шиг. хасах тэрэгний дугуйнаас илүү гарсныг 🗡. ♱ зүүх ♱ үүрэх. хөөрхий хөө өрх хий хөөр хий. өрнөjjog ↔ венjjog.
хөөрөг гүүр bugjjog namjjog жоқ 🃏
서쪽 동쪽 seojjog dongзүг उत्तर दक्षिण uttar dakshin
将軍 сё:гун shogun : /ˈʃoʊ.ɡʌn/ shoh-gun. (將軍, 将军 jiāngjūn) жанжун ц’ян цөн (ян атгаж) гүн гүнзгийрсэн, сео сэйи с’үй. 🎲🕳 🥘📅
🌉 цэвэр сэтгэлийн уяас алдуурч цэргийн хуарангаас чамруу тэмүүлнээ. чөөк алтан шүдтэй болов гэнэ үү. шооолам. чулуунаагийн дүү дэд чулуунаа жийгээ πо гомносон нь. буга урамдахад сайхан мод түшиж сонсох. lucifer-ын магт дууг olive мод түшин сонсох. 🌳🦌
atulčaqu загасны хос нийлж түрс орхих 🎏
судлаач Ганаа гээд эргүүчүүд олон болсон доо. би хэлж байсан, би ярьж байсан, тэгэх ёстой ингэх ёстой гээд л Отгонбаатар, Жагар, Хаянхирваа..........гээд өвчин тусаад хүндэрчихсэн гарууд Монголоор дүүрэн. Би л муидагаараа бичиж байгаа шүү. кк кк
ada ов жив, самбаа заль; онцгой этгээд гажууд. хорт санаа муу сүг, чөтгөр. ад бор
нарциссын гоё зураг сонгож. тэр булангийн том шагайт хоёр хөл наана унжиж буй толгой. тулсан гар ял л мэлхийх шиг ногоон дээш зургаан дэлбээт цэцэг. зургийг эргүүлж харахаар усан дахь дүрс. домогийн хувилбаруудад өөрөө эсвэл эмэгтэй ихэр нь. эм нь эр усны долгиотой яриад байгаа мэт. намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байлаа. бараг энэ клип дуу. ухаж уултын
https://youtu.be/hFm3lzTzWR8
Хүн бүхнийг мэдэх албагүй. Заримдаа тоомжиргүй бай
Утааны гэмт хэрэгтнүүд өвөл болохоор дулаан орныг зорьдог
Загас толгойноосоо өтдөг. Монгол гуйдаг биш үйлдвэрлэдэг орон болвол
Өвчин үйлийн үр байдаг
Mongolchyyd mini ynen zeb l yum bichejee,getel zarim zaluuchuud dyrgyi boltoi!bicheech ryy handsan baina.tegj bolohgyi ee!!bid eersdiigee ene metees olj harah belgiin melmiitei baih ychirtai,ene byh bidnii soliorol ni ene 1990 onoos hois bidnii zah zeeliin amidrald hel aldsan arzaagyidlees ch salaalsan baij medeheer,manaihanii (BI-giin) asyydal bol gazar absan syy!!!gadaadiin hymyys yrij irchiheed nydeen aniad yarih hoorondoo negee gadaad hyn ryygee harahgyi baih ni ikhe ebgyi ee!gadaadiin hyn tanryy sirteed baina,tanii goo saihaniig harah gej ireegyi ni medeej,ajil yarih l gej baigaa ni lit ee!!!Getel Angili helnii orchuulagch manaidaa tolgoi chohidog erhem hynd orchyylaga hiij baisan ikhe hyraliin gisyyn gyai ner ysiig ni asyygaad hayag adressd hyreh aldad chynh barigch!!!handan henee....ene hynd neriin hyydas eg gesen baidag ,iimerhyy ikhe hyraliin gisyydtei bolobson hynd syrtaltangyydtai haa hol yabah be?...yylzaj ajil hereg yairj baigaa bol anhaaral bolomjoo sain handyylaj hynii
hoorondiin harizaa tyn ch ikhe heregtei!!!minii emne ni harsan BYTANII HAAN irsendee ter yed men ch ikhe anhaaral handyylaj ajiglaj bailaa,zarim ter yosnii zyilyyd deer men ch ikhe bytelgyidel haragddag,argagyi biz ee gej bodmoor Byddagiin sasin hereggyi gej baigaa hymyys chini ter sasin hoyoriin yalgaa herhen gadarlah be?....hyniig hyndetgene gedeg yalanguya yrij abchirsan l bolmas ender deedeer handah anhaaral yariagaa ylamjlalt yos bidend herhen baisan talaar saitar yhaj oilgoh yostoi syy!!!!zarim zaluuchuud zaluust teree zasagaa eg geh sig ene bol tenegleliin deed helber zaluu hyn gyai ta hichneen jil syraad hedii heriin dadlaga chadbar ezemseed tegj heljh chadaj baina be?.....gadaadiin olon ylasiin ikhe hyral zasag teriig saitar anhaaran yz!!!!!sodon zaluu emegteichyyd asar ender salgyyraar ter teriin alband ahidag suu!!!!!eersdiigee sain oilgoj sagnal yramsyylaliin hoinoos zai handlagaa olj yabmaar sanagddag daa?....bicheed baibal ynssan hynii dyrgyig hyrgeheer zyil baina suu!!!!
Монголчууд залхуу учраас стресстэж цаг нөгөцөөж байдаг
Дарганцрууд монголыг хөгжүүлэхгүй
Наад сорос чин өнгөт хувьсгалаар тухайн орныг колончилдог
Дэлхийн зөн гэгч сайхан нэрний ард халхавчилсан гэмт хэрэгтэн сорос бий
.........
1990 онд л хаячих байсан юм гэдэг ч яг үнэн. Яагаад хаяагүй юм бол доо, гэж би хааяа боддог юм. Тэр үед хүмүүс өнөөдөрийнхтөй харьцуулалтгүй төлөв даруухан байж дээ. Тэр чигээрээ байх юм бодсон чинь юу вэ... одоо ч бүр өнгөрлөө л дөө. "15 жил хөөцөлдөж байж авлаа ш дээ, ямарав, гээд өөртөө бахархсан шинжтэй ярьж байгаа хүнтэй доо юу ярих билээ? Би бүр ангайсан ш дээ. Хайран цаг, хайран мөнгө л гэж бодогдсон доо.
Геополитикын тэнцвэр гэж ярих нь тохиромжтой
Ихэнх гадаад үгнүүдийг буруу орчуулсан
системээ өөрчлөөгүй. хэнч шинэ систем зохиож гаргаагүй. засгийн эрх л шилжүүлсэн. тэгээд жинс пянз кола.
Хүн гэдэг амьтан угаасаа байгалаасаа онцгойрох ялгарах тодрох дуртай байдаг. Дандаа л би чадахгүй мэдэхгүй гэж явсанаас сагсуурч онгирч явах нь зарим талаар тустай болтой. Харин доозыг нь хэтрүүлээд ирэхээрээ энэ өвчин тусдагч юм уу. Ийм өвчтэй хүмүүс тоо томшгүй.
Ц.ЭЛБЭГДОРЖ ЭНЭ СЭДВЭЭР БОЛОМЖИЙН НИЙТЛЭЛ ХЭВЛҮҮЛЖ БАЙСАН
ко-гоор буудалд тусгаарлагдаж боорцог идэнгээ
Ямар ч үгийг аялгуулж болдог
Төр байхгүй бол улс орон оршин тогтнохгүй
........
Хүн төрөлхтний хөгжил ардчилал гээд буруу замаар явж байна. Үнэнээс холдож
saihan medeelel. boduushtai
ма x76 одоогийн 126 гоёл 2026д
Зөв л асуудлыг бичжээ. Үнэхээр ямар ч гавъяагүй нөхөр гавъяат болчихдог, бас ямар ч мэдлэггүй нөхөр эрдэмтэн болчихдог хөгийн үзэгдэл монголд л байх юм.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.