
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын Люж чарганы холбооы удирдах зөвлөлийн гишүүн Шин Сунсик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа люж чарга, кёрлинг, бобслэй зэрэг шинэ тутам хөгжиж буй спортуудыг хөгжүүлэхэд баримталж буй бодлогоо танилцуулав. Мөн Монголын люж чарганы холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг уриаллаа.
Ноён Шин Сунсикийн хувьд Монгол хүүхэд, залуусыг люж чарганы спортод амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлоод 11-р сард БНСУ-ын Пёнчан хотод явагдах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох монгол улсын өсвөрийн 2 тамирчныг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Энэ нь Монголчуудын хувьд энэ төрлөөр олон улсын хэмжээнд өрсөлдөх анхны тохиолдол болох билээ.
Люж чарга нь 1964 оноос хойш өвлийн олимпын хөтөлбөрт багтсан. Монголын люж чарганы спортын холбоо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 2023 онд МҮОХ-ны гишүүнээр элссэн юм.
Сэтгэгдэл0