sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба өчигдөр мэдээлэл хийж, "14-р таван жилийн төлөвлөгөөг өндөр чанартай гүйцэтгэе” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд байгалийн баялгийн тухай танилцуулжээ.



“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс нийт 36.6 сая га талбайг ногооруулж, үүний дотор 12.33 сая га талбайд ойжуулалт хийсэн нь тус улсын Фүжянь мужийн газар нутгийн талбайтай тэнцхүйц бөгөөд шинээр нэмэгдсэн ойн нөөц нь Их хянган давааны ойн бүстэй тэнцэнэ. Одоогийн байдлаар Хятад улсын ойн бүрхэвч нийт нутгийнх нь 25%-иас давж, дэлхийн шинэ ногооруулалтын 25 орчим хувийг эзэлж, дэлхийд шинэ ногооруулалт хамгийн олон, хамгийн хурдан нэмэгдсэн орон болсон байна.


Г.Бямба