sonin.mn

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев АНУ-ын засаг захиргаанд Киевийг дэмжиж байгаа нь алуурчдыг дэмжиж байгаа хэрэг гэдгийг ойлгохыг уриалжээ.


“Сүүлийн үеийн улс төрийн гэмт хэрэг, аллага нь Бандерист Киевийг дэмждэг янз бүрийн зүүн либерал шаарнуудын гаргасан үйлдэл юм. Фико, Кирк. Дараагийнх нь хэн бэ? Магадгүй MAGA баг Украинд дэмжлэг үзүүлж байгаа нь алуурчдыг дэмжиж байгаа гэдгийг ойлгох цаг болжээ” гэж тэр Консерватив үзэлтэн Чарли Киркийн амь насыг хөнөөсний дараа X хуудсандаа бичсэн байна.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: tass.com