
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй, манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.
Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Сэтгэгдэл6
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
Зөв. Олон дарга улстай орон чинь манайх байх шүү. Тэр олон дарга нарын авч байгаа цалин бас хариуцлага, хариуцлагаас нь үл шалтгаалан өндөр цалинтай шүү дээ. Бас тэгээд бас зарим нь хөдөлмөрийн хуулиа сайн мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй юмнууд дарганцар болж дэргэдээ аягачин шивэгчинтэй болж түүнийгээ н/б дарга гдг... ингэж л улсын хөрөнгийг үр ашиггүй зардаг нь нууц биш... Мөн зарим нэг нь боловсруулах, төлөвлөх ажилдаа маруухан, хэрэгжүүлэх хуулиа сайн гадарладаггүй байх нь ч харагддаг. Хүнээр юмаа хийлгэчихээд хийсэн нэр зүүдэг салбайдайнууд ч харагддаг.Өнөө хүртэл байгуулсан үйлдвэр гээд байх юмаар маруухан....ажилчин анги нь устаж алга болсон бололтой.... ямар хөгжил яриад байгааг ойлгохгүй бна шүү_
Хөөрхөс , хэчнээн ч тангарага өргөв , хариуцлага тооцсон зүйл нэгч үгүй - яаж шүү хоёр жилийг барна даа . Наранбаяраасаа эхлээд зүгээр л " баяртайг " эхлээч , тэгвэл наад " гэрээнээс " чинь арай илүү црчоож магадгүй ...
Зандангахайн бас нэг молиго үмхүүлэлт