
1921 оны 7-р сарын 6-ны хар өдөр Зөвлөлт Оросын улаан цэргүүдэд эзлэгдсэн Монгол орон 70 жилийн турш монгол төрөөсөө хагацаж, зөвлөлт маягийн харгис дарангуйллын тогтолцоонд шилжиж, монгол соёл, шашин, хүн ардаа устгуулж, дэлхийн хамгийн ядуу дорой орны нэг болсон байв.
Харгис улаантнууд ямар ч гэмгүй 35 000 монгол хүнийг буудан хөнөөж, 150 000 ямар ч гэмгүй монгол хүнийг хөрөнгийг нь хурааж, ажлаас нь халж, шоронд хийж, хөдөө цөлж хэлмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байдаг.
Буудуулсан хүмүүсийн дотор хэвлийдээ хүүхдээ тээсэн жирэмсэн бүсгүйчүүд, 10 настай бяцхан хувилгаан хөвгүүд хүртэл орсон байдаг.
1990 онд монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP дөнгөж 350 ам доллар байсан нь африкийн ядуу орны түвшинд доошоо унасан үзүүлэлт байлаа. Новшийн улаантнууд монголын алтан ургийн ноёд тайж, лам хувраг, эрдэмтэн мэргэд, эх орончдыг хувьсгалын эсэргүү, монголын дайсан мэтээр гүтгэн хөнөөж, Богд хаант монгол төрөөсөө урваж, улаан Оросын талд орсон дайснуудыг монголын баатар мэтээр өргөмжлөн сурталдаж, мянга мянган жил амин зуулга нь болсон ард түмний мал сүргийг нь хүчээр хураан авч ядуусын эгнээнд оруулж байлаа.
Чойбалсан, Цэдэнбалын үед монголын хамаг сайн ухаант сэхээтнүүд толгой дараалан амь насаа алдаж, шоронд орж, хөдөө цөлөгдөж байлаа. Тэдний нэг нь Цогт-Очирын Лоохууз юм.
Ц.Лоохууз бол 1922 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд малчин ард Цогт- Очирын 5 хүүхдийн 4 дэх хүү болон төржээ. Лоохууз дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Эцэг Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан бөгөөд арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байв.
Ц.Лоохууз 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд сургуулиа дүүргэн, Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэ байгуулсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ. 1942 онд Санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 1944-1950 онд МАХН-ын Төв Хороонд лектор, 1950-1953 онд Москва хотод ЗХУКН-ын Дээд сургуульд суралцаж байв.
Тэрбээр 1952-1955 онд Намын Төв Хороонд Тасгийн эрхлэгч, 1955-1956 оны намрыг хүртэл Говь-Алтай аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1956-1962 онд ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноос Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргааар ажиллаж, хожим нь МАХН-ын Төв Хорооны гишүүн болсон байлаа.
1956 оны дөрөвдүгээр сард болсон МАХН-ын Төв Хорооны II бүгд хуралд Увсынхан Ю.Цэдэнбалыг тахин шүтэхийг хүч хэрэглэн зааж эхлэв. Цэдэнбалыг сохроор шүтэх явдал газар аваад байв. Үүнийг сөрсөн ганц хүн нь Цогт-Очирын Лоохууз байлаа.
1964 оны МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон, улс орны ололт, амжилтыг үгүйсгэсэн хэмээн түүнийг гүтгэж буруутгасан ажээ.
Төв Хорооны бүгд хурал дээр Ц.Лоохуузын хэлсэн үгнээс дурдвал:
“Нөхөр Ю.Цэдэнбал улсын ихээхэн хөрөнгө мөнгө үрж, гадаадад ойр ойрхон явж байхын оронд эх орныхоо газар нутгаар явж амарч сувилуулж байвал болохгүй гэх үндэсгүй. Монголын сэхээтнүүдийнхээ санал бодлыг сонсч дэмжиж, туслах ажил үлэмж доголдож байна. Үүнээс болоод манай онолын сэтгэлгээ үнэхээр хоцрогджээ. Өөрийн орны хөгжлийн одоогийн төвшин, хэтийн төлвийн талаарх онолын асуудлыг бид л өөрснөө үндэсний сэхээтнүүдийнхээ хүчинд тулгуурлан боловсруулах ёстой.
Ю.Цэдэнбал нь ЗХУ-ын иргэн орос бүсгүйтэй суусан гэдгээрээ түрүү барьж бусдынхаа үгийг сонсохоо больсон. Амьдралаас тэс өөр зүйл ярьдаг. Жишээ нь малчдад Моцарт, Глинка, Шопен, Бах, Бетховен, Чайковскийн хөгжмүүдийг сонсгож, учир нь үл ойлгогдох зүйлс ярьж байхын оронд нийтээрээ дуртай ардын дуу хөгжмийг нэвтрүүлж, ухуулга, суртал нэвтрүүлгийг өдөр тутмын ахуй амьдрал,үйл ажиллагаатай нь холбож байвал зүйтэй биш үү?
Сүүлийн үед концертыг л гэхэд орос, монгол хэлээр хөтлөн явуулдаг боллоо. Яваандаа ард түмэнтэйгээ харьцахдаа орчуулагч хэрэглэх шаардлага гарах нь. ЗХУ Монгол хоёрын найрамдалд үнэнч эсэхийг чинь орос хэлийг хэр их хэрэглэж байгаагаар чинь шалгана гэж тулгах болсон.
Тэр бүү хэл хавар мал төллөлтийн ид үеэр малчдаас орос хэлний шалгалт авна гэж ярих нь гайхал төрүүлж байна. Бид чинь тусгаар тогтносон Монгол улс болохоос биш ЗХУ-ын аль нэг республик биш” хэмээн тэр үеийн монголын нийгмийн зөрчил дутагдлыг үнэнээр нь гарган шүүмжилжээ.Тэр хуралд оролцсон ихэнхи хүмүүс Лоохуузын хэлсэн үгийг дэмжиж байдал өөрөөр эргэх гэж байв. Гэвч Ж.Самбуу тэргүүтэй хэсэг хуучин архаг коммунистууд Цэдэнбалыг албан тушаалд нь авч үлдэхийн тулд хурлыг завсарлуулж НАХЯ-ыг бэлэн байдалд оруулжээ.
Тэр үед ар талдаа улаан оросуудын дэмжлэгтэй зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбалыг шүүмжлэх, огцруулах гэдэг маш хэцүү хүнд асуудал байлаа.
Нэгэн жишээ дурдахад, 1958 оны 3-р сард зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг шинэчлэн тогтоох санал, гар зураг авчирч, Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын алт, уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2500 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаан зурж
“манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий алт, уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган газар нутаг байлаа.
Молотовын шаардсан монголын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад шилжүүлэн авах гэсэн хууль бус ажиллагааг эсэргүүцсэн Гадаад Явдлын яамны сайд Содномын Аварзэдийг Цэдэнбал “Зөвлөлт монголын найрамдалд сэв суулгах гэлээ” хэмээн буруутгаж албан тушаалаас нь халж алс холын Говь-Алтай аймгийн Цогт суманд цөлжээ.
Цэдэнбал С.Аварзэдийн оронд хилийн хэлэлцээрийн монголын талын даргаар Улсын төлөвлөгөөний комиссын дарга Цэндийг томилж зөвлөлтийн элчин В.Молотовын шаардсан бүх газрыг Зөвлөлтийн талд шилжүүлэн өгчээ. Эх орныхоо унаган газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгсөн явдал монголын түүхэнд урьд өмнө огт гарч байгаагүй юм. Гэтэл эх орноо харьд бэлэглэсэн Цэдэнбалыг тахин шүтэх үзэл Монголд улам дэврэв.
Үнэн үг хэлснийхээ төлөө Ц.Лоохууз бараг монголын дайсан болов. Ю.Цэдэнбалын өгсөн үүрэг ёсоор “Намын эсрэг бүлгийн толгойлогч” нь Ц.Лоохууз болох нь “тогтоогджээ”. Цэдэнбалын өмнө Лоохуузыг яаж шийтгэх вэ гэсэн асуудал тулгарав. Урьдын аргаар олных нь өмнө түүнийг буудаж бусдыг нь хашраах уу?” гэсэн цахилгаан утсыг Цэдэнбал улаан оросын Кремльд явуулжээ.
Тэр үед Никита Хрущев зөвлөлтийн төрийн толгойд гарч Сталиныг тахин шүтэх үзлийн хор уршгийг шүүмжилж зөвлөлт нийгэм харьцангуй зөөлөрсөн үе байсан тул Кремль “Монгол улсын дотоод хэрэгт бид оролцох ёсгүй. Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг та одоо хэрэглэх гээд байгаа юм биш биз” гэсэн хариу цахилгаан Цэдэнбалд ирүүлжээ.
Гэвч Ю.Цэдэнбал Ц.Лоохуузыг бүх насаар нь бусад эх орончид шиг цөлөх нь дэндүү зөөлөн хандсан явдал хэмээн үзэж байлаа. Иймээс Ц.Лоохуузад ямар ч хуулийн үндэслэлгүйгээр 7 жил шоронд хорих ял оноогоод Бэрлэгийн шоронд хорьж түүнийг тэнд нь үхүүлэхээр төлөвлөв.
Энэ тухай Ц.Лоохууз ярихдаа “Анх намайг Бэрлэгийн шоронд очсоны дараахан уулын хэсэгт томилсон. Тэнд 18 хүнтэй бригад уулнаас мод цагаалж байлаа. Бригадын дарга нь Увсаас хүн амины хэрэг хийсэн Үрээнхэй гэдэг том биетэй, хүн харахад сүрдмээр эр байж билээ. Тэр надтай хэд хоног шөргөөцөлдсөн. Зарим ялтнууд ч надад Үрээнхэйгээс болгоомжлоорой гэж сануулав. Би дотроо ямар ч байсан энүүний гарт үхэхгүй дээ гээд гутлынхаа түрүйнд халбаганы иш ирлээд хийчихсэн яланд гардаг байлаа. Шөнө унтахдаа ч нөгөө халбаганы ишнээсээ гар салгахгүй.
Тэгтэл Бэрлэгт мод цагаалсны дараа Үрээнхэй намайг дуудаж байна. Майханд нь яваад орлоо. Тэр нэг шил цагаан архи тавьчихсан намайг цоо ширтэнэ. Архинаас хийгээд өглөө би “Уухгүй” гээд буцаагаад өгтөл тэр архинаас татчихаад санаа алдан ийн өгүүлэв.“Лоохууз гуай би таны тухай их сонссон. Манай өвөө Улаангомын хийдийн хамба лам явсан. Яг тань шиг хэлмэгдээд сураггүй алга болсон. Манайх нутаг хошуундаа хамгийн олон малтай баян айл байлаа. Нэгдэл гээд бид бүх малаа нийгэмчлээд хоосон хоцорсон.
Би энэ засагт дургүй. Намайг засангаас “Таны учрыг ол, Таныг хөнөө” гэж шахаад байна. Гэвч би тийм муухай хүний үнэргүй зүйл хийхгүй. Таныг чөмөг ташсаны дараа эд намайг шоронгоос гаргана гэдэг үлгэр” гэв. Тэр үед модны ял хийж байхдаа нэгийгээ модонд санаатайгаар даруулах, цохиулах, модоор саваадаж унагаж бэртээх, хөнөөхийг “чөмөг таших” гэдэг байжээ. Үрээнхэй мэтийн шударга хоригдлуудын чин сэтгэлийн үг Ц.Лоохуузыг “хурцалж” байсан гэдэг.
Ю.Цэдэнбал нэгэн цагт “Д.Дамбыг би дарсан, одоо Б.Сурмаажавыг сургаж өгнө” хэмээн хэлж байсан шигээ Лоохуузын амьдралыг бүх насаар нь сүйтгэхийг хүссэн юм.
Ю.Цэдэнбалын бас нэг дургүйг хүргэсэн Ц.Лоохуузын үг бол:
-Цэдэнбал дарга та яагаад ганцхан ЗХУ-тай харьцдаг юм бэ. Бусад улс нь хамаагүй гэсэн байр сууриа бидэнд тулгаад байх юм. Тус улсын гадаад бодлого одоогоор идэвхтэй биш байна. НҮБ-д элсэн орох ба дэлхийн улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэх талаар бие даасан бодлого илт үгүйлэгдэж эхэллээ. Энэ асуудлаар Ю.Цэдэнбал тэргүүтэй удирдах нөхдөд зөвлөгөө өгөх шинэ хүчин арваад жилийн өмнө дутагдалтай байсан бол өнөөдөр тийм хүч хэдийнээ бий болсныг анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ.
Ю.Цэдэнбал Лоохуузын энэхүү шүүмжлэлийг хүлээж аваагүйгээр барахгүй “Сэхээтний төөрөгдөл” хэмээх нэрийн дор үндэсний сэхээтний эсрэг “аян дайныг” энэ хурлаас хойш 7 сарын дараа эхлүүлсэн байдаг. Ц.Лоохуузын энэ шүүмжлэлийг Д.Дамба “Зөв зүйтэй” гэсэн байхад Цэдэнбал уурсан ширээ шааж босч ирээд “Гүтгэж байна. Намын эсрэг бүлгийн толгойлогч Ц.Лоохууз чи хятадын тагнуул” хэмээн чарлаж хашгирч байсан гэдэг. Намын эсрэг шүүмжилсэн үг хэлсэн Лоохуузыг зөвтгөн сайшаасан хэмээн Ц.Лоохуузын илтгэлд алга ташиж дэмжсэн 22 төлөөлөгчийг ажлаас нь халж, заримыг нь нутаг заан цөлжээ.
Эх оронч Лоохууз эх орондоо ихийг бүтээж байсан нь нотлогддог юм. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэл дээр хэвлэгдэхэд нь монгол хэл дээр хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байв. Лоохуузыг төвийн удирдлагаас алс хол Говь-Алтай аймагт нь томилжээ. Гэвч Лоохууз аймгийн МАХН-ын Хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа.
МАХН-ын Төв хорооны Сангийн Аж Ахуйг удирдах газрын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, "Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний ферм, САА-нуудыг олноор байгуулжээ.
ЗХУ-ын Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн Академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр тэр үеийн төр засгийн бурангуй үзэл, шударга бус байдлыг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсан юм.
Ц.Лоохууз гуай ярихдаа: “Би 1923 онд төрсөн хүн. Би Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас хүлээн аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгодог байсан. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс.
Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй хүмүүсийг сайд болгоод тавиад байдаг. Тэдний дунд мундаг сайн хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан.
Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч бүгд хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн. Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн хачин нэртэй хүн л дээ.
Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ.
Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ.
Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан. Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа. 1964 оны МАХН-ын 6 дугаар бүгд хурлаар миний бие нам төрийн удирдлагыг шүүмжилсэн, намын эсрэг бүлэг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан нутаг заагдав. Ингээд Өвөрхангай аймгийн Сант, Хархорин суманд, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд мал хариулж, гахай, шувуу маллаж хүртэл үзлээ.
Монгол гэрт эхнэр бид хоёр дөрвөн хүүхэд, хөгшин эх, эгчийн хамт суудаг байв. Яваандаа өөрийн гэсэн малтай болсон боловч хөдөө мах, сүүгээ борлуулах аргагүй байлаа. Гэтэл ар гэрээ тэжээх хэрэгтэй байдаг. Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний сарын цалин 1200 төгрөг байсан. Гэтэл намайг хөдөө цөлж нэгдлийн хоньчин болгоод сарын цалин хэмээн 17 төгрөг 50 мөнгө надад бодож өгч байлаа. Эхнэр дөрвөн хүүхэд, ээж, эгчийгээ тэжээж өлбөрч үхэхгүйн тулд би нэмэлт ажил хувиараа хийж амьдралаа дээшлүүлэх шаардлагатай боллоо.
Би хурганы арьс хүртэл элдэж, хээтэй гөлөм хийж, хусны үндсээр хөөрөг сийлж, мөнгөөр үндэсний хээ угалзтай ээмэг бөгж дархалж эхэлсэн. Энд тэндээс захиалга ч ирэх боллоо. Амьдрал дээшилж би том сайхан гэртэй болж хувийн автомашинтай боллоо. Гэтэл надад атаархсан хүмүүс зүгээр суусангүй. Намайг элдвээр Төв Хороо, НАХЯ-нд матдаг болов.
Удалгүй намайг хувийн арилжаа наймаа эрхэлсэн хэмээн буруутгаж ял тулгалаа. Цааш цөлөх газаргүй учраас намайг Улаанбаатараас 200 километрт орших Бэрлэгийн засан хүмүүжүүлэх колонид хуяглан хүргэв. Шоронд би найман жил ямар ч буруугүй мөртлөө ял эдэлсэн.
Тэгээд шоронд талх авчирж өгөхөд нь болсон хэсгийг нь идээд, болоогүй түүхий хэсгийг нь ухаж аваад түүгээр шатар хийгээд, ширээн дээрээ шатрын хөлөг зурж байгаад шатар тоглоно. Бүр өлсөөд болохгүй бол нөгөө шатраа идчихнэ. Хоригдох хугацаа, нутаг заагдах хугацаа дуусах үед одоо амьдрал хэвийн болно доо гэсэн горьдлого найдвар төрж гэр бүлээрээ урам зоригтой Улаанбаатар хотод ирлээ.
Гэвч их санасан газар 9 шөнө хоосон хононо гэгчээр нийслэл хотод биднийг хэрэгсэх хүн байсангүй. Бид хотын паспортгүй, нийслэлд удаан байхыг бидэнд бас л зөвшөөрсөнгүй. Намын дарга нарын ой ухаанд би нөгөө л “намын эсрэг бүлгийн удирдагч” хэвээрээ байсан юмсанжээ. Би арга мухардахдаа хүндхэн шийдвэр гаргалаа.
Эхнэр, хүүхдийг минь эсэргүүний гэр бүл хэмээн ажил, сургууль ч үгүй болгосон тул би гэр бүлээсээ салахаар шийдлээ. Би ар гэрээ хаа нэгтээ төвхнүүлж үлдээгээд өөрөө Говь-Алтай аймгийн Чандмань сумандаа очъё хэмээн санаа шулуудав.
Эцсийн эцэст энэ засагт миний толгой хэрэггүй юм бол амьтан хүнд одоохондоо миний гар хэрэгтэй байна шүү дээ л гэж бодсон. Аз болоход энэ хоёр гар минь жаахан юм хийж чаддаг байлаа. Салж явахаасаа өмнө бид хамгийн гоё хувцсаа гаргаж өмсөөд гэр бүлээрээ дурсгалын зураг татуулсан. Хүн бүр нэг нэг зураг авсан. Зураг болгон дээр нь би хэдэн үг бичсэн. Тэгэхэд би амьдралдаа анх удаа уйлж билээ”.хэмээн хуучилсан юм.
Ц,Лоохууз нь зөвлөлтийн “Шинжлэх ухаан ба амьдрал”, “Эрүүл мэнд” зэрэг сэтгүүлийг захиалан тогтмол уншиж, мэдлэг сэтгэлгээгээ байнга цэнэглэж, эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урт удаан насалсан ухаалаг сэргэлэн хүн байлаа.
1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Ц.Лоохуузыг төрөөс цагаатгасан ажээ. Тэрээр коммунист хүнд суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Бүх насаараа зүтгэсэн нам, төр нь түүний амьдралыг хайр найргүй сүйтгэжээ. Гэвч тэр цөхөрч сөхрөөгүй.
Ардчиллын жилүүдэд Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болж байсан юм. 2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн байна. Цогт-Очирын Лоохууз нь 2018 онд 94 насандаа таалал төгсжээ.
Эцсээ хүртэл эх орныхоо төлөө зүтгэсэн хүнийг эх оронч гэхгүй бол өөр юү гэх билээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг. Үнэний төлөө тэмцсэн хүн шударга амьдарсныхаа үр дүнг үздэг ажээ.
Доржийн Сүхбаатар 2025.09.4
Сэтгэгдэл63
Хятадын соёлын хувьсгалын яг өмнө нь махн ын их хурлын индэр дээрээс хятадын аюул хаана байна аа. Би бариад авья гэдэг алдарт үгээ лоохууз хэлж байсан боловч яалт ч үгүй зөвлөлтийн талын цэдэнбал даргад ялагдсан юм даа. Хэрэв 1965 онд лоохууз ялж монгол хятадын соёлын хувьсгалынханы талд орсон бол бас л болжмороо алаад машин машинаар нь болжмор зөөгөөд явах байсан биз.
алахгүйгээр төр байхгүй
алахгүйгээр төр байхгүй
Лоохууз бол Хятадын соёлын хувьсгалын нөлөөгөөр Монголд даам гарах гэж оролдсон жирийн л нэг хорхой шавьж байсан!
50-60 он бол монголчуудын хувьд тун хүнд хариуцлагатай үе байсан. Цэдэнбал ч залуу байсан. Тэр үед Цэлэнбал зоригтой ажиллаж монгол улсын боловсролжуул соёл аж үйлдвэрийн тэсрэлтийн үндэсээ тавьсан. Бас Улаанбатаар хотоор дүүрсэн байсан хятадуудыг гаргасан. Үүнийг монголчууд бид бүгдээрээ харсан. Нэг нь ажил хийх гэж байхад хажуунаас элдэв долоон хор яриад ажил хийлгэдэггүй хүн байдаг. Лоохууз тиймэрхүү л нөхөр байсан шиг байгаам. Бас найзынхаа эхнэрийг аваад суучихсан гэдэг. За за ямартай ч Лоохуузын зөв байгаагүй.
Лоохууз гуай гарын дүйгээр элдэв юмхан хийж амьжиргаагаа тэтгэдэг байсныг хориотой үйлдэврэлэл эрхэлсэн гэж эрүү үүсгэн, 1978 онд Улсын Прокурорын газар шалгаж байсан. Лоохууз гуай сүүлд дурсан ярихдаа чухал хэргийн мөрдөн байцаагч Тогоонтөмөр хүний хувьд муу хүн биш байсан, дээрээс нь шахаад байсан учир арга буюу шүүхэд шилжүүлсэн гэдэг. Мань хүн Бэрлэгийн шоронд байхдаа хоригдлуудын алсан золбин нохойн гөлөгний арьсыг элдэж боловсруулаад "булган" малгай хийж хоригдлуудад тав арван төгрөгөөр зардаг байсан гэж хамт ял эдэлж байсан Зүүнхараагийн нэг нөхөр ярьж байсан юмдаг. Хоригдлууд мань хүнийг "Лоохууз гуай" гээд их хүндэтгэлтэй ханддаг байсан гэдэг.
Өөрөө их тавьтаргүй хүн ЛООХУУЗ
буруу зүйл хийж байсныгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн ярилцлага нь буй. зөвлөлдөх засаг зөвлөлдөхгүйд хүмүүс дургүйцдэг байсан шиг.
Zailaa sejigiin mongol eregteichuudees zugtsan .Tsarai muutai uhaan muutai sejigiin mongol .l huushed toruulj delhii buzarlaagui bna ytds da
Bi sejigiin mongol hushed toruulj delhii vbuazlla gui
цэдэнбал бол урвагч, КГБ -ийн тавиул байсан. Гадны талд урвасан этгээд эдлэх ёстой эмгэнэлт тавилангаараа дууссандаа хөөрхий
Харин лоохууз чинь бээжингийн тавиул байсан хятад цагаачдын үр могой та нар бал даргыг хичнээн муулаад амжихгүй шүү тэр хужаа руугаа зайлаарай
Цэдэнбал гэдэг өөрийн толгойгүй дүрвэд Монголын олон сайн сэхээтнийг цөлж, тамалж хорлосон нь үнэн.
Цадиггүй зөрүүд , өөрийнхөөрөө , цаг үеэ мэдрээгүй хүн.Цаг хугацаа баатар болгож гэнэ дээ
Yum baatar mongol hun morooroo ami zugeer l ami zuuj boldog yum.
Лоохууз бол Хятадын талыг баримтлагч хүн байсан. Төв хорооны хурал дээр Хятадын аюул гэж юм хаана байнаа? Надад үзүүлээд харуулаад өгөөч. Би тэгвэл тэрийг чинь бариад нэг үзмээр байна гэж хийрхэж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж яриа хэлэлцээнд орж явсан. Гэтэл Лоохууз ингэж хэлсэний дарааханаас л Хятадад Соёлын Хувьсгал бол үй олон мянган Өвөрмонголчуудыг баривчилж шоронд хийж, зүйл бүрээр хилс хэрэг тулгаж алж хядаж тамлаж зовоосон нь бодит түүх юм. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Төв хороонд Лоохууз тэргүүтэй хятадын талыг баримтлагчдын бүлэг гэж байсан. Тэд оросын талыг баримтлагч Цэдэнбалын эсрэг тэмцэж байсан. Гэхдээ яг тухайн үед бол Оросын талыг баримталж байсан Цэдэнбалын талынханы зөв байсан юм шүү. Одоогийн Орос бол өөр. Бүр юм тухайн цаг хугацаандаа зөв байсан уу буруу байсан уу гэдгээрээ үнэлэгдэх ёстой. Соёлын Хувьсгалын Мао дарга бол ар монголыг буцааж авна гэж заналхийлж байсан. Цэдэнбал Оросуудыг түшиглэж тусгаар тогтнолоо хамгаалж байхад Лоохууз ингэж дүвчигнэх бол илү
хятадууд овоо тэнхэрсэн бол одоо өмнөд монголоос гарах ёстой. олон мянгаараа тэжээлгэж олон зуун сая сая болж овоожсон бол одоо хятададдаа очоо.
Лоохууз тэгж хэлсэнээс болж Хятадад Соёлын хувьсгал эхэлнэ гэж юу байхав дээ. Цэдэнбалаа өмөөрөх гэхдээ хаа хамаагүй зүйлийг Лоохуузтай наах гэж оролцох юмаа. Бас л 1960 аад оны үеийнх шигээ Хятадын тагнуул гэсэн үгээр айлгах гээ юу
Сүхбаатар чи өөрөө тэр үед байсан амьдарч байсан бол ээж ааваа эхнэр хүүхдээ ч худалдсан байх байсан битгий худлаа лаг хүн шиг юм бичээд бай
сб гурав ухаан алдаж зүрхэндээ гурван удаа стент тавиулсан. эмчилгээгүй түр л аргалж байгаа. тархи цусан хангамж муу, үхэжсэн.
Хуучин үед буруу зөрүү юм байсан энэ гөлөг шиг тартагдаа тулсан байхгүй байсан шүү энэ муу хэний хүчинд сургууль соёлтой тусгаар улсд хүмүүс муу хэлээд сууж байгаа шүү
Илт хятадын талыг баримлагч этгээдийг "амилуулж" босгож ,сайн хүн байсан мэтээр сурталчилж ойлгуулж байгаа нь сайны ёр бол биш дээ,маш болгоомжлох асуудал,энэ сүхбаатар гэгч этгээд гадны агент болж украйны талаар ихэд бичдэг байснаа USAIDын санхүүжилтийг Трамп хааснаас хойш тэр талаар бичихээ больж үнэнд гүйцэгдсэн,одоо эзнээ сольж их хуцах болжээ,ийм эх орныхоо эрх ашгаас урвагчдыг хазаарлахын тулд 1938 оноос АНУд хэрэгжиж байгаа гадаадын агентуудын эсрэг хуулийг МОНГОЛ улсад нэн даруй батлах шаардлагатай бна
сб хоёр сар өвчний учир чөлөөлөгдсөн байв.
Хятад цагаачдын төлөөллүүд олон юм хуцдаг болжээ ан баруунаар халхавч хийсэн гужаагийн гатнуулууд
1-рт, Лоохууз гуай хятадын талыг баримтлагч байгаагүй; 2-рт, хятадын талыг баримтлагч байлаа гээд юу нь муу байгаа юм?! Орост бялдуучилж эх нутгаа бэлэглэснээс л дор биш дээ!!
маанаг идда шүү
Доржийн Сүхбаатар уу? Яг тийм, кккк.
Цэдэнпил сүүлдээ үйлээ эдлээд Москвад тарчилж үхсэн ! Лоохууз урт сайхан насалж буян зөвөө ялгуулсан хүн ! Юм гэдэг ийм л байдаг юм ! Цэдэнпил хүн явуулаад Төмөрочирыг гэрт нь сүхээр цохиж алсан !
Оросод нэгдэж республик больё гэж монгол улсыг тусгаар улс биш дагуул улс болгох гэсэн Төмөр Очир гэдэг хүнд хатуу арга хэмжээ авсан.
Лоохууз гуай тайж гаралтай байгаагүй юм. Ингэж хэт нэг талыг барьж бичиж болохгүй. Үнэн нэг л байх ёстой. Лоохууз гуайд олон сайн тал байсан. Зөв юм ч их хийсэн. Алдаа бас байсныг бас ч зөв талаас харж бичих хэрэгтэй. Ах дүүсээс нь байгаа шүү дээ, тэд нараас нь удам угсааг нь асуух хэрэгтэй. Би удам судрыг нь мэдэх учраас үүнийг бичиж байна. Зарим хүмүүс тайж угсаатай, эсвэл удам угсаатай хүн болох гэж хамаагүй худлаа юм их бичих юм. Уул нь байгаараа байх нь дээр баймаар юм.
Хайран хүн хэчнээн их зүйл амжуулах байсан бол ???
Энэ түүх өнөөдөр ч энэ хурлийз, цагаач, халтаруудын нийгэмд ч байгааш дээ. Хэдэн лалрын хулгайчууд .. байгаа ш дээ
Лоохууз бол монголд аймшигт барууны үзэл санааг -Ардчиллыг инэвтэрүүлэх гээд Ю.Цэдэнбалд хамраа тас цохиулсан, эх орон ч биш, эх орноосоо урвагч байсан. Харин Ц.Элбэгдорж бол 1990 онд Америкийн сахүүжилт, шууд удирдлагаар монголд барууны үзэл буюу Ардчлалыг авч ирсэн улс орондоо хэзээ ч нөхөж баршгүй хор хүргэсэн зуун зуун жилээр хараагдаж нүгэлт амьтан мөнөөс мөн. Харин Хятадын удирдагч Дэн Ся Пин 1990 онд Элбэдорж шиг орилсон залуудынхаа бөөрийг Тэн Эн Миний талбайд суга татаж хаяад, барууны үзэл -Ардчллыг таягдан хаясан. Үр дүнд нь сүүлийн 30 жилд Хятад улс мандан бадарч, Монгол улс бүрэн дампуурав.
Тогжгор псда, Хятадын эрлийз Элбэгдорж үхээсэй! Үхэж далд ороосой!
Юун аймшигт Барууны үзэл санаа вэ Юун Ардчилал нэвтрүүлэх вэ Тэр үед манай орны хүн амын дунд Ардчилал гэсэн ойлголт огт байгаагүй. Лоохууз гуай үнэнийг хэлсэн, дутагдалыг шүүмжилсэн Цэдэнбал гуай уурлаж хорсоод алахыг хүссэн Гэвч чадаагүй учир нь ах болсон Орос нь зөвшөөрөөгүй
Ямар элэнцнгийн эх оронч вэ. Сандал ширээ эрх мэдлийн төлөө хуйвалдаан хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн этгээд. Олон ч хүний амьдрал хувь заяаг араасаа татаж балласан этгээд.
Ло хууз тэргүүтэн монгол дахь гитадууд төрийн эргэлт хийх гэж байсан маогийн заавраар
Монголыг Хятадад зарах гэсэн хулгайч
Цэдэнбалист коммунист төгцөгүүд хуучин нийгмээ санагалзаж байж ядаж байнаа. Та нарын хажууд бол ёстой үнэнийг хэлж байсан эх оронч байж дээ
Хятад үндэсний баатар хятад үндэсний эх оронч
Хятад үндэсний баатар хятад үндэсний эх оронч
Loohuuz gyai bol yneheeriin byteelch eh oronch tyhain chagiinhaa gaihaltai seheeten bailaa,engersen hoino ni magtah yum sib dee?....eryyl saihan chagt ni yynees hois gaihamsigyyd aa ylam byr aldarsyylah ni zeb yum daa..............................ger byliinhend ni sain saihaniig hysye?Mongolchyyd bid iim saihan hymyyseer ene chagt dytaj yabna syy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Чи 35000 монгол хүн буудсан ямар нотлох баримт байдаг вэ , чиний хараагаад байгаа ухаантнууд монголд ямар гай тарьсан бэ бусдын угаадсаар өөрийгөө болон өрөөлийг хордуулаад ....Лоовууз гуайн талаа түүх судлаачдын дорвитой судалгаа одоо хүртэл алга.. Хрушевын үеийн нөлөөгөөр маш болчимгүй гадаад, дотоод байдалаа тооцоогүй харалган хөдөлжээ. Чиний бичээд байгаа Монголын гадаад бодлогын талаарх зөрчилдөөн байгаа байсан юм бол Цэдэнбалын зөв байж.... ер нь төв хорооны гишүүн тэр " залуучууд " засгийн эрхийн төлөө л зүтгээд алдсан бол уу тэгээд ч гадаад ,дотоод "хатгаасууд" байж л таараа....ямар ч байсан Цэдэнбал Сталины хөшөөг буулгаагүй л юм даа.Зөвлөлт,бусад соц.оронуудад нэгийг ч үлдээлгүй буулагчихаад байхад шүүдээ ....колони орон гээд байгаа???
Сүх гэж энэ угаадсаа бүрэн уншиж чадсангүй...БНМАУ ,одоогийн Монгол улс хооронд харьцуулах юм зөндөө бий үгээгүй ядуу,дарлагдаж,хядуулсан Монгол улс байгаагүй! Зөвлөлтын цэрэг бидний тусгаар тогтнолыг хамгаалж байсан тэрний хүчээр чи одоо хуцаж байна даа ....ач мэддэггүй муу нохой . 1921оны Ардын хувьсгал мандтугай
Бал дарга Лоокууз хоёрыг яаж жишихэв дээ, энэ бичиж байгаа нөхөр хэр хэмжээний мэдлэг анализтай гэдэг нь логический харагдаж байна шүү дээ, Алсыг хардаг хүнийг таньдаг агуу удирдагч байлаа даа
Бал дарга Лоокууз хоёрыг яаж жишихэв дээ, энэ бичиж байгаа нөхөр хэр хэмжээний мэдлэг анализтай гэдэг нь логический харагдаж байна шүү дээ, Алсыг хардаг хүнийг таньдаг агуу удирдагч байлаа даа
Онол мэдлэг,боловсролын хувьп Цэдэнбал нь МГУ төгссөн Москвад эрдэмийн зэрэг хамгаалсан Төмөр-Очир,Цэнд нарт хүрэхгүй 30 аад оны Улан-Уд ,Эрхүүгийн рабфак, санхүүгийн сургууль л төгссөн хүн бсн.
Бал Даргыг Лоохуузтай яаж жишэх вэ дээ,алсын хараатай удирдагч байлаа гэж энд киммент бичжээ. Лоохууз гуай практик амьдарлын тал дээр яг гардан бүтээн байгуулалт тал дээр Цэдэнбалаас хол давнаа. Цэдэнбал даргын хллбн хараа нь зөвхөн Орос,Сталин-Брежневт нохой мэт үнэнч байхад оршиж байлаа. За хамаа алгаа,Оросын саттелит,дагуул улс байна гэж бодье.Үгүй Ард түмнээ яадахнаа Орос дэлгүүрийн хэмжээнд амьдруулаж болно доо! Гурж,Армян,Азербайджан сайхан чинээлэг амьдарч байсан-СССР бн үед. Хамгийн баян Узбекууд Байлаа. Тэр харанхуй мухар сүсэгтэй мусульман улсад Вертолетийн Үйлдвэр,Лада машины угсрах Үйлдвэр , Алт боловсруулар Азийн хамгийн том үйлдвэр (уурхайгаас гаднаа!!!) хүүхдийн зохиолч Шарав Рашидов Узбекстаны 1-р н/б дарга байхдаа бүтээсэн бдг.Эдийн засагч Цэдэнбал “ Правда” сонмн улаан эрээн брлтол нь зжхж тэмдэглээд ноорхой болчихсон,хашаа хороолол дүүрэн ,ганц муухан ичиж үхмээр онгоцны буудалтай,Оросын тосгонд ч голодхоор Төмөр замын буудалтай байлгаад л бсн.
Энэ хөдөлмөр,зөв бүтээлч удирдлагын ЗХУКН ЗХУ-аас Узбекистаны 1-р дарга Шарав Рашидов 2- !!!! Удаа ЗХУ ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулаж бсн. Ер нь онцолж хэлэхэд Германы Хонеккер,Унгарын Янош Кадар, Чехословакийн Густав Гусак,Болгарын Тодор Живков нар Ард түмэнээ сайхан чинээлэг ахуй амьдралтай байлгасан.Бүгд ЗХУ ын хөдөлмөрийн Баатар. Цэдэнбал Ганцаараа үгүй ! Орос мэргэжилтнүүд хэлж бсн шүү дээ- Цэдэнбал довёл страну Монголию до ручки. Животноводческой стране очереди за МЯСОМ Гэж тэр үед ил цагаан хэлдэг бсн.
Бал Даргыг Лоохуузтай яаж жишэх вэ дээ,алсын хараатай удирдагч байлаа гэж энд киммент бичжээ. Лоохууз гуай практик амьдарлын тал дээр яг гардан бүтээн байгуулалт тал дээр Цэдэнбалаас хол давнаа. Цэдэнбал даргын хллбн хараа нь зөвхөн Орос,Сталин-Брежневт нохой мэт үнэнч байхад оршиж байлаа. За хамаа алгаа,Оросын саттелит,дагуул улс байна гэж бодье.Үгүй Ард түмнээ яадахнаа Орос дэлгүүрийн хэмжээнд амьдруулаж болно доо! Гурж,Армян,Азербайджан сайхан чинээлэг амьдарч байсан-СССР бн үед. Хамгийн баян Узбекууд Байлаа. Тэр харанхуй мухар сүсэгтэй мусульман улсад Вертолетийн Үйлдвэр,Лада машины угсрах Үйлдвэр , Алт боловсруулар Азийн хамгийн том үйлдвэр (уурхайгаас гаднаа!!!) хүүхдийн зохиолч Шарав Рашидов Узбекстаны 1-р н/б дарга байхдаа бүтээсэн бдг.Эдийн засагч Цэдэнбал “ Правда” сонмн улаан эрээн брлтол нь зжхж тэмдэглээд ноорхой болчихсон,хашаа хороолол дүүрэн ,ганц муухан ичиж үхмээр онгоцны буудалтай,Оросын тосгонд ч голодхоор Төмөр замын буудалтай байлгаад л бсн.
Цэдэнбал бол агуу удирдагч байжээ гэдэг нь өдрөөс өдөрт тодрон харгадсаар байна. Лоохууз, Төмөр-Очир нар мэтийн толгой нь эргэсэн амьтад монголыг хорлох гэж байжээ гэдэг нь мөн өдрөөс өдөрт тодорсоор байна.
Лоохууз, Төмөр-Очир нар өнөөгийн хүзүүгүйдорж,сайханбалаг 2 гээд лойлгочих
Цус чинь чамайг. Цэдэнбал авгайгаа ч удирдаж чадаагүй байж юугаараа суут удирдагч өолдог юм ? Оросууд (Тихонов СССР Засагийн газарын тэргүүн улаан цагаан Ю.Цэдэнбалыг 25 р Их хурал дээр үг хэлж байхад нь Толгой нь доо хуруугаа зааж эргүүлэж -Дурак гэж үзүүлэж байдаг-Цаанаа нь Төв Хорооны н/б дарга Монголд Элчин сайд Бсн Русаков дооглон инээд алдаж,Громыко нар Цэдэнбал руу муухай харж бдг) Буриадууд Цэ г Улан үдэд ирэхээр “ но вот приехал позорится” гэж яицгааж байсан. Ирээд архи л уугаад /тусгай байшмнгаасаа гарахгүй суудаг.Үйлдвэр,завод очиж сонирхохгүй бсн .Баран сар болгон ирдэг бсн гэж Буриадын Комсомолын дарга бсн товаришь яриж байв.
https://m.youtube.com/watch?v=BSf32jy4vhA&pp=ygU80KbRjdC00Y3QvdCx0LDQuyDQvdCwIDI1INGB0YrQtdC30LTQtSDQstGL0YHRgtGD0L_Qu9C10L3QuNC1
https://m.youtube.com/watch?v=BSf32jy4vhA&pp=ygU80KbRjdC00Y3QvdCx0LDQuyDQvdCwIDI1INGB0YrQtdC30LTQtSDQstGL0YHRgtGD0L_Qu9C10L3QuNC1
WOW ... хавар мал төллөлтийн ид үеэр малчдаас орос хэлний шалгалт авна гэж ... ийм л аймаар байж дээ .. Лоохууз гэдэг хүн үнэхээр эр зоригтой, шударга эх оронч байж дээ, тэр үед ийм юм ярина гэдэг бол аугаа хүчирхэг Зөвлөлт Холбоо Улстай санаатайгаар тэрсэлдэж байна л гэсэн үг шүү дээ
https://m.youtube.com/watch?v=BSf32jy4vhA&pp=ygU80KbRjdC00Y3QvdCx0LDQuyDQvdCwIDI1INGB0YrQtdC30LTQtSDQstGL0YHRgtGD0L_Qu9C10L3QuNC1 Цэдэнбал үг хэлэхэд С ЗХУ ын Засагийн газарын тэргүүн Тихонов, Төв Хорооны н/б дарга Русаков нар яаж инээлдээж шоолж бг хараарай ! Цэ д Оросууд Баатар цол олгоогүй байдаг! Өусад соц охны дарна нар Бүгд !!!!!!!! ЗХУ ын Баатар !
https://m.youtube.com/watch?v=BSf32jy4vhA&pp=ygU80KbRjdC00Y3QvdCx0LDQuyDQvdCwIDI1INGB0YrQtdC30LTQtSDQstGL0YHRgtGD0L_Qu9C10L3QuNC1
Бал Даргыг Лоохуузтай яаж жишэх вэ дээ,алсын хараатай удирдагч байлаа гэж энд киммент бичжээ. Лоохууз гуай практик амьдарлын тал дээр яг гардан бүтээн байгуулалт тал дээр Цэдэнбалаас хол давнаа. Цэдэнбал даргын хллбн хараа нь зөвхөн Орос,Сталин-Брежневт нохой мэт үнэнч байхад оршиж байлаа. За хамаа алгаа,Оросын саттелит,дагуул улс байна гэж бодье.Үгүй ТЭГВЭЛ Монгрлын 1.5 саяАрд түмнээ яадахнаа Орос дэлгүүрийн хэмжээнд амьдруулаж болно доо! Гурж,Армян,Азербайджан сайхан чинээлэг амьдарч байсан-СССР бн үед. Хамгийн баян Узбекууд Байлаа. Тэр харанхуй мухар сүсэгтэй мусульман улсад Вертолетийн Үйлдвэр,Лада машины угсрах Үйлдвэр , Алт боловсруулар Азийн хамгийн том үйлдвэр (уурхайгаас гаднаа!!!) хүүхдийн зохиолч Шарав Рашидов Узбекстаны 1-р н/б дарга байхдаа бүтээсэн бдг.Эдийн засагч Цэдэнбал “ Правда” сонмн улаан эрээн брлтол нь зжхж тэмдэглээд ноорхой болчихсон,хашаа хороолол дүүрэн ,ганц муухан ичиж үхмээр онгоцны буудалтай,Оросын тосгонд ч голодхоор Төмөр замын буудалтай байлгаад л бсн.
Монголын 1.5 сая цөөхөн ард түмнээ Цэ бол жижиг гар бсн ! Увсын хүн учир Увсыхан хүндэлэх нь зүй гь хэрэг. Буруу юм үгүй. Бас ойлгож Хүндэлж болно. Честь -юм даа. Гэтэл тухай үед Увсад хамгийн бага хөрөнгө оруулалт бсн ,увсчууд төрчигхан амьдарч бсн ,яахав Улаанбаатард хэдхэн хүн дарга болоо л биз гэж УВСЫН том улс төрч-санхүүч хүн гашуун хэлж бсн шүү!
Цэдэнбал гэдэг өөрийн толгойгүй дүрвэд Монголын олон сайн сэхээтнийг цөлж, тамалж хорлосон нь үнэн.
Дүрвэд нь хамаагүй. Тэгэж хагалан бутаргаж болохгүй. Тэр Монгол хүн байсан. Орос эхнэртэй.Оросд үнэнч. Эцсийн ажилын үнэлгээг оросууд тавьдаг. Яг тийи нөхцөлд байсан Тито,Ким Ир Сен, Хонеккер нар шиг Өөрийн Үндэсний Эрх ашиг Тусгаар тогтнол, ард түмнийхээ ахуй амьдарлыг сайхан байлгаж чадаагүй Цэдэнбал . Асуудал шүүмжлэл энд д л байгаа юм.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.