МАН-ын бага хурлаар намын даргыг сонгох санал хураалт үргэлжилж байна
Дөрвөн АЦС барихаар Орос, Ираны талууд тохиролцжээ
Б.Нетаньяху үг хэлэх үеэр дипломатчид танхимыг орхин гарчээ
Манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал юу вэ гэдэгт тэр ганцыг заагаад өгчихжээ гэсэн үг. Тэр ганц бол эхнийх нь зорилго, хамгийн амин чухал нь. Миний улиг болтол байнга бичдэг ярьдаг үглэдэг сэдэв. Одоо ч хэд хэдэн санаа оноогоо бичнэ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.26) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Геополитикийн эрсдэл, дэлхийн эдийн засгийн төлөвийн талаарх болгоомжлол, Төв банкуудын алтны эрэлт, Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах шийдвэр зэргээс шалтгаалан алтны үнэ энэ онд 40 гаруй хувиар өсөөд байгаа ба 1979 оноос хойш нэг жилийн хугацаанд хамгийн их хувиар өсөх төлөвтэй байна.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар МАН-ын гишүүддээ хандан нийгмийн сүлжээгээр байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр.
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.
МАН-ын бага хурал маргааш болох гэж байна. Одоогийн байдлаар МАН-ын даргад нэр дэвшихээ зарлаад буй цорын ганц хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн, МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор зарласан түүний элдэв сурталчилгаа одоо бүрэн цөмөрч, хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар тайлбар өгөх асуудалд орчихоод байна.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар үг хэлэх үеэрээ уриалжээ.
Оросоос газрын тос, байгалийн хий худалдаж авахаа зогсоохыг Эрдоганд уриалжээ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монтенегро Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хонконгийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжаагаар Хятадын технологийн “Alibaba” компанийн хувьцааны ханш 9.2 хувиар өсөж, 174 хонконг долларт хүрсэн нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин АНУ-ын “Nasdaq” биржийн арилжааны явцад 8.8 хувиар өссөн байна.