Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт Япон, Киргиз, Тажикстан, Мьянмарын багуудтай учраа таараад байна.
Дээрх багуудаас ганцхан Тажикстаны шигшээ багтай урьд өмнө тоглож байгаагүй учраас та бүхэнд товчхон мэдээлэл хүргэе.
Гуравдугаар сагснаас сугалагдсан Тажикстаны баг одоогоор дэлхийн чансааны 120-д бичигддэг.
Эдгээр өдрүүдэд Тажикстаны үндэсний шигшээ БНАСАУ, Энэтхэг, Сирийн шигшээ багуудтай "Intercontinental cup 2019" тэмцээнд өрсөлдөж байна. Зүгээр ч нэг оролцоод зогсохгүй хүснэгтийг тэргүүлж буй.
Дэлхийн чансааны 101-т бичигдэж байгаа Энэтхэгийг 2:4, 85-р байрт эрэмблэгддэг Сирийн 0:2-оор буулган авч БНАСАУ-д 1:0-ээр хожигдсон гэхээр ямархуу өндөр зэрэглэлийн тоглолттой баг гэдэг нь харагдах бизээ.
Нэмж дуулгахад Тажикстаны 17 хүртэлх насны шигшээ баг ирэх 10-р сард Бразилд болох 17 хүртэлх насны ДАШТ-нд оролцоно.
Монголын шигшээ баг болон өрсөлдөгч багуудын талаарх мэдээллийг бид та бүхэндээ цаг алдалгүй мэдээлэх болно.
Japan /World Ranking 28/
Kyrgyzstan /World Ranking 95/
Tajikistan /World Ranking 120/
Myanmar /World Ranking 138/
Mongolia /World Ranking 187/
Сэтгэгдэл0
сонирхолтой<img src="https://s04.flagcounter.com/mini/rzN/bg_FFFFFF/txt_dddddd/border_ffffff/flags_0/.jpg" width="1"/>
10 : 00-оор хожигдвол их юм.
Тажик гэдэг чинь хойд нутгийн афганы душманууд биз дээ. Талибуудад алуулж дээ.
Чяцга багатайхан л хожигдвол зүгээрдээ
За наад Тажикуудаа Чингисийн цавчилт хий
Манайх гадаадаас легионер тоглогч оруулж тоглох хэрэгтэй. Тэгэхгүй бол олон оноо зөрүүтэй хожигдвол бас хэцүүшдээ. Чансаа доогуур баг учир збвшөөрөх байлгүй дээ.
Dushmanuudad jaahan nuurs niiluulne geed yarichihsan baigaa