ЛОНДОН. /TASS/. Ардчиллыг сурталчлах, хамгаалах, түүнчлэн “COVID-19” цар тахалтай тэмцэхэд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллана гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
"АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөх гэж байгаа Жо Байденд халуун баяр хүргэж байна. Коронавирусний халдвартай тэмцэж, цар тахлын уршгийг даван туулж байгаа энэ үед АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллах гэж байгаатай баяртай байна. Бид мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар ижил байр суурьтай байдаг билээ. Түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдал, ардчиллыг сурталчлах, хамгаалах талаар ижил үзэл бодлыг баримталдаг” гэж Борис Жонсон мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр мөн Байдентай зургаадугаар сард Карбис-Бэй хотод болох “G7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн 11 дугаар сард Глазго хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Их Британи Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар айлчилсан анхны эсвэл хоёр дахь улс болж магадгүй гэж өмнө нь “The Daily Telegraph” сонин мэдээлсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Gadaad medee nii orchuulga xiixdee arai unen bodit medee medeelel ogdog ex surbalj olmoor umaa . USA d songogdoj bga xun urd xorshoos abilgal abch songogdson . Ard Tumen n barag 2 xubaahdan dain bolox n xolgui baixad iim orchuulga niitleed l kkkk
Оросын Трампын амнаас юу ч гарч тэрийг нь Оросын мэдээллийн хэрэгсэлүүд нь яаж сурталчилж чадна. Байденыг буруутай гэдгийг Америкийн шүүх тогтоогоогүй. Америкийг болох бүгдээр хувааж талцуулсан нь Байден биш Оросын гар хөл Трамп.
Ардчиллыг биш харин харгис том хөрөнгөтнүүдийн эрхийг хамгаалахаа хэлж байгаа байлгүй дээ. Капиталист нийгэмд мөнгөтэй хүн мөнгөнийхэө хэрээр эрхтэй байдаг бол мөнгөгүй хүн ямар ч эрхгүй байдгийг бид ардчиллын 30 жилд биеэрээ мэдлээ дээ. Ленин, хөрөнгөтний ардчилал бол хөрөнгөтөнд л үйлчилдэг гэж хэлсэн нь яг чин үнэн гэдгийг бүх дэлхийн өнөөгийн дүр төрхөөс харж байна.
Ардчилалыг хамт сурталчилна гэж гуцаж байгааг нь хараач! Манайд 30 жил сурталчилаад дампуурчаад байхад одоо дахиад гай болох нь байна ш дээ! Манайд бас дахиад нэг Хошгоруулагч Элбэг тагжгар шиг юмнууд хөлсөлж аваад улин гуцалдуулах нь бн ш дээ! Одоо яанаа?? Манай улс Сири, Либи, Ирак энтр шиг иргэний дайнд дуусах юм биш үү???!!!