sonin.mn
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Ардчилал танд юу өгөв” уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн ахмадуудыг хүлээн авч шагналыг гардууллаа.
Ардчилсан ахмадын холбооноос зохион байгуулсан тус уралдаан 2019 онд дүнгээ гаргасан хэдий ч, шагналын болзол хангасан ахмадууд өнөөдрийг хүртэл шагналаа гардаж амжаагүй байсан юм. Өмнөх удирдлагууд шагналын санг шийдвэрлээгүй үлдээснийг АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд шийдвэрлэж ийнхүү гардуулж буй аж. ХЭГ-ын дарга П.Нүрзэд “Юуны өмнө тус уралдааныг зохион байгуулсан Ардчилсан ахмадын холбооны удирдлагууд болон уралдаанд оролцсон бүх гишүүд дэмжигчдэдээ баярлалаа. Мөн шагналт байранд орсон та бүхэнд баяр хүргэе. Шагналыг олголгүй удаасанд та бүхнээсээ хүлцэл өчье” хэмээсэн юм.
 
 
Тус уралдаанд нийт 220 гаруй ахмадууд оролцсон бөгөөд 16 хүн шагналт байрт шалгарчээ. Тухайлбал, Нэгдүгээр байрт Увс аймгийн Ж.Дэлэг шалгарсан байна. Хоёрдугаар байрт Багануур дүүргийн Ю.Цэвэгжав, Хөвсгөл аймгийн Ч.Бямбадорж нар шалгарсан. Гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн Ж.Дарьханд, Б.Тунгалаг, Чингэлтэй дүүргийн Ж.Ган-ядам нар шалгарчээ.
 
Мөн шагналт байрт:
1.       Хан-уул дүүрэг Д.Батсайхан
2.       Өвөрхангай аймаг Д.Эрдэнээ
3.       Сүхбаатар дүүрэг Д.Нямдулам
4.       Сонгинохайрхан дүүрэг М.Оюунчимэг
5.       Сүхбаатар дүүрэг Д.Дашдаваа
6.       Увс аймаг Б.Баянхонгор  
7.       Увс аймаг С.Нямсамбуу  
8.       Чингэлтэй дүүрэг Б.Маамхүү
9.       Сүхбаатар дүүрэг С.Мөнхчулуун
10.   Чингэлтэй дүүрэг М.Батмөнх нар тус тус шалгарчээ.
Мөн уралдаанд гишүүдээ идэвхтэй оролцуулсан Д.Цэвэлмаа даргатай Чингэлтэй дүүргийн Ардчилсан ахмадын холбоо, Б.Жавзанлхам даргатай Увс аймгийн Ардчилсан ахмадын холбоо, Ч.Дорждагва даргатай Багануур дүүргийн Ардчилсан ахмадын холбоо нарыг үнэ бүхий зүйлээр урамшууллаа.Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг эмхтгэж ном болгон хэвлэн гаргасан байна.