МАЙКРОСОФТЫН Монгол менежер - Лувсанбатын Бат-Өлзий

Нийтэлсэн: 2012-03-17 16:31:07

Нэг. Намтрын товчоон


-Улаанбаатар хотод төрсөн
-Эрдэнэт хотын 1-р 10 жилийн сургууль
-Улаанбаатар хотод Технологийн Дээд Сургууль
-Brigham Young University - Hawaii  USA
-Майкрософт компани

Хоёр. Боломжийг ашигласан бага нас


-Г.Галбадрах: Хаана төрж, хаана суралцав даа?

-Л.Бат-Өлзий: Улаанбаатар хотод төрсөн. Харин дунд сургуулийн жилүүддээ Эрдэнэтийн 1-р 10 жилийн сургуульд суралцаж , 1992 онд 10-р ангиа төгссөн. Багаасаа л математикийн хичээлд сонирхолтой энэ чиглэлээрээ түлхүү бөгөөд сонирхож суралцаж байв. Математик, физикийн Улсын олимпиадад их оролцоно. Ихэвчлэн Улаанбаатар хотынхны дараа л орно. 8,9, 10-р ангиуддаа ингэж оролцохдоо нэг удаа математикийн Улсын олимпиадад 4-р байр эзэлж байсан юм байна.

-Г.Галбадрах: Харин 10-р ангиа төгсөөд хийсэн сонголт тань?

-Л.Бат-Өлзий: Намайг 10-р анги төгсдөг жил Академич Б.Чадраа гуай ШУА-ийн дэргэд Технологийн Дээд Сургууль байгуулсан юм. Тэр сургуульдаа математик, физикийн Улсын олимпиадуудад эхний 5 байр эзэлсэн сурагчдыг сонгон элсүүлэхэд нь миний аз таарч багтлаа. Нийтдээ 40-аад оюутан элссэн. Энэ сургууль надад маш их таалагдсан. Дандаа шилмэл залуус. Хоорондоо нилээд өрсөлдөөнтэй болохоор бие биенээсээ ч сайн суралцаж чаддаг. Энд миний нүд нээгдэж, бусдаас их ч суралцаж, ирээдүйгээ арай өөрөөр мэдэрч эхэлсэн. Энэ сургууль миний
амьдралд тохиолдсон олон сайн боломжуудын нэг нь байлаа.

-Г.Галбадрах: Мэдээж шинээр байгуулагдсан сургууль болохоор бусдаас арай өвөрмөц байсан байх.


-Л.Бат-Өлзий: Тийм ээ, анхны сургууль байсан болохоор алдаа оноотой ч зүйл олон байсан байх. Бидэнд ШУА-аас мундаг эрдэмтэд ирж лекц уншина. Тэд лекцээ шууд л онолын өндөр түвшинд уншдаг болохоор нилээд хичээж байж л ойлгож хүлээж авна. Энэ нь бас л нэг боломжийг өгч байгаа хэрэг. Хичээлийн бус цагаар ч эрдэмтдийг их дагана. Тэд мэддэг юмаа бидэнд хэлж зааж өгөхөөс нэг их дургүйлэхгүй. Миний хувьд тэгж их гүйгээд тэднээс ч их зүйл сурсан даа.Үүндээ одоо хэр их баярлаж талархаж явдаг даа.

-Г.Галбадрах: Боломж болгон амжилтыг дагуулдаг гэж өмнө надтай ярилцаж байсан нэг биш хүмүүс дурдаж байсныг санаж байна. Харин энэ боломжийг хэрхэн ашиглаж байгаа гэдэгт л гол учир нь байдаг байх.

-Л.Бат-Өлзий: Энэ сургуульдаа суралцаж байхад 1994 онд АНУ-ын Хавайд сүмийн сургуульд [Brigham Young University-Hawaii]суралцах боломж олдлоо. Тэнд шалгуулаад аз таарч тэнцсэн. Боломж гэдэг нуугдмал хэрнээ хожим эргэж харахад бүгд л хоорондоо холбоотой байдаг. Жишээ нь, математикт дуртай байсан нь миний бүх л боломжуудын эх үүсвэр нь болж өгсөн болов уу гэж боддог.


-Г.Галбадрах: Хавайд сургуульд шалгалт өгөөд тэнцсэн гэхээр ямартай ч англи хэлний мэдлэгтэй байж дээ?

-Л.Бат-Өлзий: Манай хичээл дээр англи хэлийг миссионерууд заадаг байв. Ярианы хэлэнд нилээд гайгүй болж байсан. ТОФЭЛЬ-д шалгалт өгөөд 420 орчим оноо авсан байх. Энэ оноо нилээд доогуур байсан хэдий ч тэр сургуульд ороход шаардлагад нь хүрч байсан. Сургуульдаа тэнцээд Технологийн Дээд Сургуулиа орхиод явахаас өөр аргагүй болсон доо.

Гурав: Бие дааж төлөвшсөн жилүүд

-Г.Галбадрах: Хавайд ямар чиглэлээр суралцсан юм бэ?

-Л.Бат-Өлзий: Хавайд 1994 оны 8 сард ирлээ. Brigham Young University- Hawaii-д англи хэл, математик, компьютерийн чиглэлээр суралцав. Тухайн үед энэ сургуульд монголчууд олноор ирж суралцдаг байсан болохоор монголчууд нилээд сайн мэднэ дээ. Сүмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ сургуулиараа би одоо хэр нь бахархан талархаж байдаг юм. Бидний сургалтын төлбрийг хөнгөлж өгсөн нь цаашид амжилттай суралцахад сайнаар нөлөөлсөн. Хэдийгээр сүм болон сургууль бидний сургалтын төлбрийг хөнгөлж байсан боловч бид сурахынхаа хажуугаар сүмийн
олон ч үйл ажиллагааг дэмжиж ажилладаг байв. Яг энэ зорилгоор сургуулийнхаа дундуур 2 жил Солонгост очиж шашны миссионероор ажиллах боломж олдлоо.

-Г.Галбадрах: Энэ харин сонирхолтой томилолт байна.

-Л.Бат-Өлзий: Яг үнэндээ Солонгост ингэж ажилласан 2 жил намайг жинхэнээр нь "хүн" болгон төлөвшүүлсэн дээ. Эхний жил их ч зовсон. Ядаж байхад солонгос хэл мэдэхгүй. Гадуур явж хүмүүстэй уулзаж шашны талаар ярих хэрэгтэй болдог. Би дандаа америкчуудтай хамт явна. Мэдээж шашны талаар сайн тайлбарлах учиртай. Тэгээд л словардаж гарсан. Монголоос-англи руу, англиас солонгос руу орчуулна. Ихэд хичээж зүтгэсний үрээр англи солонгос хэлийг энд л нилээд сайн сурсан. Тэр үед монголчууд тэгтлээ Солонгос руу гараагүй байсан үе л дээ.
Солонгосчууд намайг монгол хүн гэдгийг мэдмэгцээ ихэд гайхна. Намайг ихэд өрөвдсөн хандлагаар хандаж "Танайд зурагт бий юу? Чи гар утас гэж мэдэх уу?Танай монголчууд морь унаж хөдөө амьдардаг уу?" гэхчилэн шалгаана. Эхэндээ бухимдсан сэтгэлдээ тайлбарлах гэж оролдовч төдийлэн ойлголцохгүй. Сүүлдээ энэ бүхнийг тайлбарлах гэж цаг алдаж байснаас зүгээр л амыг нь дагуулаад өнгөрөөх нь амар байлаа. Мэдээж хожим нь мэдэж ойлгох зүйлийн төлөө өнөөдөр заавал зүтгэж шаналах хэрэг юу билээ гэж бодож байсан.

-Г.Галбадрах: 2 жил гэдэг бага хугацаа биш. Ингэж ажилласан тань шашны талаасаа ч хувь хүний талаасаа ч хөгжих боломжийг олгосон байх.

-Л.Бат-Өлзий: Эхний жил амаргүй байсан ч яваандаа арга эвээ олж хэл ч сайжирч сүүлийн жилд бүр ч амар болсон доо. Би ер нь жаахан задгайдуу өссөн байсан ч энэ жилүүдэд их ч хариуцлагатай эмх цэгцтэй болсон. Хамгийн гол нь хүмүүстэй харилцаж, хүмүүсийг ойлгож, өөрийн санаа бодлоо хүмүүст ойлгуулж сурлаа. Бас биеэ дааж, амьдралд өөрийгөө арчаатай авч явж сурлаа. Юу юунаас илүү ирээдүйгээ өөдрөг сайхнаар харж төсөөлж байв. 1997 онд Солонгосоос сургуульдаа буцаж ирэхдээ өөрийгөө өөрчлөгдөж буйг өөрөө ч анзаарч байв. Энэ 2 жил
үндсэндээ намайг их сайнаар өөрчилсөн дөө.

-Г.Галбадрах: Сургуульдаа буцаж ирээд үргэлжлүүлэн суралцав уу?

-Л.Бат-Өлзий: Сургуульдаа буцаж ирээд суралцахдаа компьютерийн мэргэжлийг сонгов. Их ч сайн багштай байсан болохоор нилээд сайн суралцлаа. Энэ мэргэжил их ирээдүйтэйг мэдэрсэн. 2001 онд сургуулиа төгсөхөөс 6 сарын өмнөөс ажил хайж эхлэв. Олон ч газруудад мэдүүлгээ явуулсанд 2 компани намайг сонирхлоо. Micron, Microsoft. Эхлээд Micron-той нь холбогдож бараг л тохирч байтал Мicrosoft ирж ярилцлагад орохыг урив. Тэгээд л Сэитлд нисч ирж Майкрософтод өглөөний 8 цагаас оройн 6 цаг хүртэл танилцах ярилцлагад орлоо. Үүний дараа Майкрософт ажилд
авахыг зөвшөөрсөн.

-Г.Галбадрах:Тэр үед сургуулиа төгсөөгүй байсан биз дээ?

-Л.Бат-Өлзий: Сургуулиа төгсөхөөс 2 сарын өмнө л дөө. Сургуулиа төгсөх шалгалтууд дуусаагүй байдаг. Гэтэл би мэргэжлийн бус түүх, биологийн хичээлүүд дээр бага оноотой байдаг. Нэгэнт ажлаа олчихсон байсан болохоор тэгж ингэж байгаад л төгссөн. 1994-2001 он хүртэл суралцсан энэ сургуульдаа би маш их талархаж явдаг. Тийм болохоор одоо хэр нь жил бүр сургуульдаа бага зэргийн хандив өгч үйл ажиллагааг нь боломжоороо дэмжиж явдаг юм.

-Г.Галбадрах: Тэгээд л Сэитлд нүүж ирэв үү?

-Л.Бат-Өлзий: Майкрософт ажилд авахдаа маш өндөр шалгууртай ч шалгуурыг давбал үнэхээр сайн харж үзэж, амжилт гаргах бүх л боломжийг олгодог. Сэитл рүү нүүх болоход Майкрософт манайхыг нүүлгэхэд зориулж нилээд том ачааны трак машин захиалж 3 ачигчийн хамт явуулжээ. Гэтэл манайх гэдэг ердийн оюутан айл. Хөрөнгө хогшил гэхээр зүйл бараг байхгүй. Ор, зурагт, ширээ тэгээд л бараг болно доо. Гэтэл тэд орж ирэнгүүтээ гайхаж харснаа "танайх нүүчихсэн юм уу?" гэж асуув. "Үгүй ээ манай байгаа хогшил нь энэ" гэтэл тэд инээлдээд байгаа
жаахан юмыг минь ачиж авч явсан. Тэгж Сэитлд нүүж ирж Майкрософтод ажилдаа орсон доо.

 

Дөрөв. Майкрософтын амьдрал

-Г.Галбадрах: Микрософтод эхлээд ажилд ороход ямар санагдаж байв?

-Л.Бат-Өлзий: Ажлаа хүлээж авчихаад бүх зүйлээ бэлтгээд л хүлээгээд байлаа. Гэтэл зүгээр шахуу л байгаад байдаг. Нилээд хэд хоносны дараа дарга дээрээ очоод “би юу хийх юм бэ?” гэж асуусан. Гэтэл дарга минь инээгээд багтаа оруулж ажлаа эхэлсэн. Гол учир нь миний ажиллах багийн дарга нь өөр ажилд шилжээд оронд нь ирэх шинэ дарга нь ажлаа авах гээд жаахан удсан юм билээ. Би өмнө нь Майкрософтын программыг тэгтлээ хэрэглэдэггүй байсан болохоор бүх зүйлийг шинээр сурах хэрэгтэй болсон. Их ч хичээж их ч зүйл сурсан. Майкрософт үнэхээр сайн компани. Ажлаа сайн хийж чадах юм бол цаашид хөгжих бүх л боломжийг олгож чаддаг.

-Г.Галбадрах: Мэдээж Майкрософт дэлхийн хэмжээнд нэр төртэй компани. Олон ч залуус энд ажиллах гэж өрсөлддөг. Тэгэхээр дотроо ч гаднаа ч маш их өрсөлдөөн дунд ажилладаг байх.

-Л.Бат-Өлзий:Тэгэлгүй яахав, энэ бол өрсөлдөөний талбар. Гэхдээ хүний өөрийнх нь идэвх зүтгэлээс их хамаарна. Би энд ажилласан 2 дахь жилээсээ өөртөө, бие дааж ажиллах зорилго тавьсан. Үүний тулд ажиллах өөрийн гэсэн арга барилтай болох хэрэгтэй байв. Зүгээр бусдын хий гэснийг хийгээд бусдыг дагаад ажиллах амархан. Бусдаас ялгарахын тулд өөрийн гэсэн арга барил өөрийн гэсэн санаачлага хамгаас чухал. Би тэгж зорьж ажилласны хүчинд ажиллаж эхэлснээсээ хойш 6 жилийн дараа буюу 2007 онд багаа ахалж ажиллах болсон. Баг болж ажиллаж
байгаа 9 инженерээ удирдаж ажиллана гэсэн үг. Энэ шийдвэрийг би нилээд бодож байж гаргасан. Учир нь инженер байх менежер байх гэдэг шал өөр асуудал. Инженер бол багийн дотор өөрт ноогдсон ажлаа л хийнэ. Харин менежер бол багийн бүх асуудлыг зангидаж, шийдвэр гаргах, бас хариуцлага хүлээх ёстой.

-Г.Галбадрах: Тийм ээ энэ үнэн. Хүн болгон дарга болохыг хүсдэг хэдий ч хариуцлага хүлээж чаддаггүй. Зөв шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ төлөө бусдын өмнө хариуцлага хүлээх гэдэг амаргүй.

-Л.Бат-Өлзий: Удирдах хүний хамгийн гол чанар нь хариуцлага хүлээх чадвар байдаг. Нөгөө талаас сайн менежер хэрэгтэй шийдвэрийг цагт нь гаргаж чаддаг. Хэрэв алдаанаас айгаад байх юм бол цаг хугацаа болон боломжоо алдана. Зөв шийдвэрийг хурдан гаргах нь өрсөлдөөнд ялж гарах боломж болдог. Бас ажлын эхлэл төгсгөл хамгаас чухал. Энэ бол ажлын хуваарь болон дүгнэлт, эмх цэгцэнд их хэрэгтэй. Түүнээс гадна баг болж ажиллаж байгаа хүмүүсээ сайн мэдэж ойлгож, тэдэнд өөрийн бодол санаагаа ойлгуулж байж амжилтад хүрдэг. Мэдээж олон
янзын хүмүүстэй ажиллах хэрэгтэй болдог болохоор хүн болгоныг мэдэж ойлгох хэрэгтэй болно.

-Г.Галбадрах: Хэрэв нууц биш бол яг одоо баг болж ажиллаж байгаа хүмүүсийнхээ талаар сонирхуулбал?

-Л.Бат-Өлзий: Одоо манай багт 4 Хятад, 2 Америк, 1 Порта-Рика, 1 Пакистан, 1 Монгол залуу ажилладаг. Үндэстэн болгон өөрсдийн онцлогтой. Жишээ нь, хятадууд ажилдаа их үнэнч, америкчууд их яриасаг, пакистанууд их шүтлэгтэй, харин монголчууд их чадвартай гэхчилэн. Тэгэхээр ажлаа хуваарилах болон зохицуулахдаа энэ онцлогийг анхаарч байх хэрэгтэй болдог. Багийг удирдахдаа хүртэл өөрийн гэсэн арга барил хэрэг болно. Бусдын аяыг харах биш өөрийн арга барилаараа л удирдана гэсэн үг. Яг л офицер шиг. Хичнээн хэцүү, харамсалтай байлаа ч
ажлын төлөө л шийдвэрээ гаргах хэрэгтэй болдог. Нөгөө талаас хувь хүний бус багийн эрх ашиг гэдэг чухал зүйл. Би багийг удирдаж байхдаа алдаа гаргаж байсан. Гэхдээ тэр алдааныхаа төлөө өөрөө хариуцлага хүлээж чаддаг байна гэдэг сайн чанар. Хүн ном уншаад сайн удирдагч болдоггүй. Харин амьдрал дээрээс , ажил дээрээ их суралцдаг юм билээ.

-Г.Галбадрах: Ер нь орчин үед хувь хүний чадвар гэхээсээ багаар ажиллах чадварыг ихэд үнэлдэг болсон мэт.

-Л.Бат-Өлзий: Сайн удирдагч багаа өөрөө үүсгээд өөрийн арга барилаараа удирддаг. Багтаа ажиллах хэрэгтэй хүнээ олж татаж авна гэдэг их чухал. Хүн мэргэжилдээ сайн, чадвартай байлаа ч хамт олонтойгоо зохицож ажиллаж чадахгүй бол амжилтад хүрэхгүй. Бидний ажил багийн ажил болохоор нэг хүний муу ажиллагаа нийт хүмүүсийн ажилд муугаар нөлөөлдөг. Тэгээд бодохоор хүн удирдана гэдэг зарчим юм. Баг болгон өөрийн гэсэн зарчимтай байна гэсэн үг. Сайн баг бүрдээд ажиллахад их урамтай, сэтгэл санаа ч өөдрөг , ажил маань ямагт бүтэмжтэй
болдог. Хүмүүстэй ажиллах их сайхан. Заримдаа бид амралтын өдрүүдээрээ хамтдаа пиво ууж, элдэв яриа дэлгэдэг. Энгийн, жирийн үед хүмүүсийг сонсож ойлгоход их дөхөм байдаг.

-Г.Галбадрах: Монгол залуу Майкрософтод менежер хийж байна гэдэг их сайхан санагдаж байна. Ямартай ч чамд удирдах авьяас байгаа бололтой. Мэдээж цаашид илүү түвшинд ажиллах бодол бий байх.

-Л.Бат-Өлзий: Майкрософтод ажиллагсад инженерээс эхлээд ерөнхий менежер хүртэл 4 шатлалтай. Би одоогоор 3 дахь шатлалд нь явж байгаа. Мэдээж цаашид илүү түвшинд ажиллах талаар бодож зорьж байгаа. Менежмент тал дээр ахих хүсэлтэй байгаа. Харин хүн удирдах чадварын хувьд, Хавайд суралцаж байхдаа Солонгост очиж ажилласан 2 жил намайг их хөгжүүлсэн. Тэнд л би хүмүүстэй ярилцаж, хүнийг ойлгож, хүмүүст өөрийгөө ойлгуулах талаар болон ажил хэрэгт хандах хандлагадаа их зүйлийг сурсан. Нөгөө талаар би ч өөрөө хүмүүсийг удирдаж
ажилах сонирхолтой байсан. Энэ бүхэн миний одоогийн ажилд нилээд сайнаар нөлөөлж байгаа. Ер нь хүний өмнөө тавьсан зорилго цаг үеэ дагаад өөрчлөгдөх тохиолдол зөндөө байдаг.

-Г.Галбадрах: Майкрософтод одоо хэдэн монголчууд ажиллаж байна вэ?

-Л.Бат-Өлзий: Майкрософтын хэмжээнд нийтдээ 12 монгол залуус ажилладаг. Майкросфтын төвд 9, Сан-Францискод 1, Монголд 1, Японд 1 ажиллаж байна. Янз бүрийн чиглэлээр ажиллана. Бид “Майкрософтын Монголчууд” гэсэн өөрийн групптэй, хоорондоо холбоотой ажилладаг.

Тав. Бидний өөдрөг ирээдүй
-Г.Галбадрах:Сүүлийн үед Монгол руугаа нилээд яваад байгаа бололтой. Майкрософтын салбрыг Монголд байгуулан ажиллаж байгаа гэж сонссон.

-Л.Бат-Өлзий: Тийм ээ. Сүүлийн үед Монгол руугаа их явж, Монголын амьдралыг их мэдэрч байгаа. Эх орон минь болохоор сайхан.Ер нь бидний яс маханд минь эх орон шингэсэн байдаг юм билээ. Монголд минь болж байгаа зүйл зөндөө л байгаа, бас болохгүй байгаа зүйл ч зөндөө л байгаа. Монголчууд бид Монголоосоо гарахдаа өөр өөрийн замаар явсан, Монгол руугаа буцахдаа ч өөр өөрийн замаар буцна. Хамгийн гол нь Монголоосоо гарахдаа өөртөө тавьсан зорилгодоо л хүрэх хэрэгтэй.
Одоогоор Солонгос, Япон, ОХУ –д Майкрософтын бие даасан компаниуд бий. Яваандаа Монголдоо тийм салбартай болох зорилгоор жижиг компани байгуулсан. Майкрософтын бүтээгдэхүүнүүд бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бренд. Энэ бүтээгдэхүүнүүдийг портнер компаниудаараа дамжуулан Монголд худалдаж байгаа. Бас ийм бүтээгдэхүүнүүдийг Монголын нөхцөлд тохируулна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа сайн компаниуд бий. Маркетинг тасралтгүй үргэлжлэх учиртай. Одоогоор нэг инженер Монголд ажиллаж байна. Яваандаа инженерүүдээ
нэмэгдүүлэх бодолтой байгаа.

-Г.Галбадрах: Монголд ингэж ажиллахад боломж нь хэр мэдрэгдэж байна вэ?

-Л.Бат-Өлзий: Боломж их харагдаж мэдрэгдэж байгаа шүү. Сүүлийн 1 жилийн хугацаанд Монголдоо 5 удаа очлоо. Очих болгондоо ярилцлага зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн ярилцлагад минь 100-аад залуус ирж оролцлоо. Ийм уулзалт ярилцлагуудад өнөөгийн Монголын залуусын мэдлэгийн түвшин мэдрэгдэж байна. Тэд орчин үеийн мэдээллийн технологи болон программуудыг маш сайн мэдэж байгаа нь асууж сонирхож байгаа хандлагаас нь мэдрэгдэж байна.
Бас оюутнуудтай нилээд уулзсан. Тэд их сайн хөгжиж байгаа ч 2 зүйл дээр дутмаг байна. 1. Хэлний мэдлэг 2. Өөрийгөө илэрхийлэх чадвар.

-Г.Галбадрах: Өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг ойлголтоо арай дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-Л.Бат-Өлзий: Орчин үед залуус өөрийгөө зарж чаддаг байх ёстой. Өөрийгөө үнэлж , өөрийгөө худалдаж чаддаг байна гэдэг их чухал чадвар. Жишээ авья л даа. Хэрэв та Fedex компанид ажилд орохыг хүслээ гэж бодьё. Тэр компанид ажилд орохоосоо өмнө эхлээд тэр компаниа судлах хэрэгтэй. Энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг болон хэрхэн ажилладаг, ямар зарчим баримталдаг болон үйл ажиллагааных нь сайн муу талыг хэрэглэгч талаас нь анзаарч болно. Яаж ажилладаг талаар нь зүгээр л Fedex-ийн ачаа хүргэж байгаа хүнээс нь сонирхож болно. Бас
үйлчлүүлэгчийн хувиар оффисийн хүмүүстэй нь уулзаж болно. Ийм маягаар энэ компаны талаар маш тодорхой дэлгэрэнгүй ойлголттой болж чадна.
Тэгээд ажилд орох саналаа гаргаад ярилцлагад орохдоо “би яагаад энэ компанид ажиллах гэж хүсээд байгаагаа” тайлбарлаж, компаны үйл ажиллагааных нь талаар өөрийн саналаа хэлж, засч сайжруулж болох зарим асуудлын талаар тодорхой санал гаргаж болно. Өөрөөр хэлбэл ярилцлага авч байгаа хүндээ “нээрээ энэ залууг ажилд авахад манай компанид хэрэг болох юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал чи өөрийгөө зөв сайнаар илэрхийлж бас өөрийгөө үнэд хүргэн зарж чадна.

-Г.Галбадрах: Майкрософтын менежерийн хувьд ажилд авахын тулд олон хүнтэй ярилцаж үзсэн туршлагаасаа л энэ асуудлыг тайлбарлаад байнаа даа.

-Л.Бат-Өлзий: Тийм ээ. Би нилээд хүнээс ажилд авахын тулд ярилцлага авч байсан. Ихэнхи хүмүүс “яагаад Майкрософтод ажиллах гэж хүсээд байгаа”гаа тайлбарладаггүй. Зүгээр л “би ч ийм мундаг, тийм ч чадвартай, та нар намайг ашиглавал ашигла” гэх маягаар ярьдаг. Хэдийгээр тэр хүн мундаг чадвартай байлаа ч бидний ажил баг буюу хамт олны бүтээл байдаг болохоор хичнээн харамсалтай ч татгалзахаас өөр аргагүй болдог. Хичнээн ухаантай чадвартай байлаа ч энэ багт бусадтайгаа зохицон ажиллах чадвар гэдэг хамгийн үнэтэй зүйл. Бид
ажилд авах хүмүүстэйгээ ярилцахдаа өөрсдийн болзлоо ч бас хэлдэг. Тийм учраас л монгол залуустаа хаана ч ажиллах болсон” ажилд орох компаниа эхлээд сайтар судла” гэж зөвлөдөг юм. Хүн хичнээн мэдлэгтэй байгаад ажил дээрээ л бүхнийг сурдаг. Энд тухайн хүний мэдрэмж их чухал. Нөгөө талаар хүмүүстэй харилцах харилцаа ч бас үүнээс дутуугүй чухалд тооцогддог.

-Г.Галбадрах: Их сайхан зөвлөлгөө байнаа. Майкрософтын Монгол дахь салбар тань өөр ямар чиглэлээр ажиллаж байна?

-Л.Бат-Өлзий: Майкрософт компани боловсролын түвшинд их тусламж өгдөг. Мэдээж энэ тусламж хэдий ч үр дүн нь хожим гардаг. Бид Монголын БСШУЯ-тай хамтран дунд сургуулиудын сургалтын программууд дээр анхаарлаа хандуулж байгаа.

-Г.Галбадрах: Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

-Л.Бат-Өлзий: Миний эхнэрийг Нарантуяа гэдэг. Бид хамт сургууль төгссөн юм. 2 охин 1 хүү гээд 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ хэрдээ монголоор яриулах гэж оролддог. Гэхдээ бүх л орчин нь англи хэл дээр болохоор амаргүй юм аа. Мэдээж монгол хүн болохоор яваандаа монголоороо ярьж Монгол гэдгээрээ бахархдаг болноо. Бид гэр бүлээрээ 7 хоногт нэг удаа гадагшаа гарч хооллоцгоодог. Заримдаа цанаар гулгацгаана. Хамтдаа кино үзэх их дуртай. Би болохоор америк хөл бөмбөг үзэх хааяаа найз нартайгаа сагс тоглох дуртай. Гэхдээ зав багатай болохоор
хичээж байгаад л боломж гаргана. Мэдээж ажилдаа дуртай. Ажилдаа дуртай болохоор аз жаргалтай. Заримдаа хагас сайн өдөр ч ажлынхаа өрөөнд суугаад өнжих тохиолдол зөндөө.

-Г.Галбадрах: Энэ их ажлынхаа хажуугаар зав гарган уулзаж ярилцсанд их баярлалаа. Өсч хөгжиж яваа өнөөгийн Монголын залуусын нэг нь дэлхийд алдартай Майкрософт компанид менежерээр ажиллаж байна гэдэг бахархалтай ч Монголын залууст их боломжийг мэдрүүлж байгаа болохоор талархаж байна. Зорьж зүтгэж байгаа бүхнээ биелүүлж Монгол орныхоо хөгжилд их хувь нэмэр болохыг ерөөе.

-Л.Бат-Өлзий: Танд ч бас их баярлалаа. Тэр хол газраас биднийг зорьж ирэн уулзаж ярилцахад сайхан байлаа. Бас Монголын залуустаа өөрөө хичээж өөрсдөө “бор зүрхээрээ” зүтгэж амжилтад хүрэхийг хүсье. Хүн өөрийн бор зүрхээрээ явах сайхан. Гэхдээ бусдын алдааг давтах хэрэггүй. Тэгэхээр монголчууд бид бие биедээ чин сэтгэлээсээ зөвлөж, тусалж байвал хамтдаа л хөгжинө шүү дээ. Би Майкрософтод ажиллаж байхдаа монгол залуусынхаа бусдаас илүү чадвартайг мэдэрдэг. Тэгэхээр бүгдээрээ л мундаг байж чаднаа.


...Л.Бат-Өлзийтэй 3 жилийн өмнө Вашингтон ДС хотод болсон "Бизнес эрхлэгч залуусын уулзалт" дээр танилцаж байсан юм. Харин энэ удаад бид 2 Сэитл хотноо орших Майкрософтын хотхоны өөрийнх нь ажлын өрөөнд тухлан сууж ярилцлаа. Майкрософтын менежерийн хувьд, нэр хүндтэй компаниуд залуусыг ажилд авахдаа тавьдаг шаардлага болон өнөөгийн монгол залуус өөрсдийгөө илэрхийлэх чадварын тухай яриа надад ч нилээд таалагдсан. Нэгэн цагт Монгол оронд минь Майкрософтын бие даасан салбар байгуулагдаж, Монголын залуусын оюуны хөгжилд их
тус дэм болох боломж ирэх буйз. Энэ их ажлын эхлэлийг тавьж сэтгэл зүтгэл гарган зорьж яваа Л.Бат-Өлзий танд талархал илэрхийлж, амжилт хүсье! Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

СУРТАЛЧИЛГАА :

34 сэтгэгдэл харуулж байна        

  1. Сайхан яриа болсон байна. Амьдралд нь аз жаргал хүсье.

    , 2012-03-17 17:10:01, 202.55.191.57Хариу бичих

  2. MicroSoft-д ажилладаг МГЛ-чүүдэд тувт өөрсдийгөө рекламдчих юмаа. Бас хэний билээ нэг охин байна. Эрээнд консул байсан Мягмар хэний билээ бас нэг өөрийгөө рекламдсан хүүхэн байнаа. Тэр хүүхүн бол бүүр Сансарт нисчихсэн хүүхэн бнаа. Монгол-хоо хэдэн АЙ ТИ компани-г муулсан. За ямартаа ч танай гэр бүлд чини аз жаргал хүсей.

    MicroSoft-н Монголчуудад, 2012-03-22 14:43:54, 202.131.242.210

    Таны нэр:

    Тайлбар:

  3. yamar saihan bolovsroltoi mundag hun be. mongoliin baharhal

    , 2012-03-17 17:12:31, 82.113.98.139Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. wow l gej helmeer baina. Mundag saihan bolovsroltoi zaluu baina. yamar heregtei zovolgoo ogch bainaa. Tand amjilt!

    , 2012-03-17 17:26:12, 79.205.75.72Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Thank you

    , 2012-03-17 18:16:53, 83.237.40.46Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Таны хийж бүтээсэн бүхэн чинь бидэнд их урам өгч байгаа шүү гэдгийг таны мэдээсэй гэж хүсч байна. Цаашдын ажилд тань амжилт хүсье

    Гайхалтай, 2012-03-17 20:24:46, 202.126.91.192Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Энэ хүнийг монголд авчирч Монголыг удирдуулах хэрэгтэй юм байна.Одоогийн мал толгойлсон чадвар байхгүй хувиа бодсон удирдагчдаас мэдээж хавьгүй тасархай.

    Сюй Сү Жанг, 2012-03-17 22:26:40, 122.201.18.139Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Bolovsroltoi,saihan zaluu,hццrhцn ger bultei ,mash ih taalagdlaa.Mongoliin zaluus,erchuud bugdeeree iim bolbol,Mongol uls hцgjihsцndцц. Az jargal husii,Burhan ta nariig iveej baih boltugai.

    mongol busgui Germanaas, 2012-03-17 23:58:54, 77.13.37.121Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ih saihan zubulguu ugsund bayarlalaa. Ulam ulam ih amjilt.

    So, 2012-03-18 02:59:49, 75.61.142.161Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Amralt suvilliin clinic - amarsanaa.wordpress.com 98110230

    AMARSANAA suvilal, 2012-03-18 12:01:40, 133.5.225.183Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. yumand tuushtai zutgesiihee tuluul ingej amidarch chadaj baina tegehd end baiga zaluuchuud yaaj amidarch baina shownii mungu haanas olohuu yamar huuhen tei uulzahuu gedl suuj baidag

    , 2012-03-18 12:46:15, 182.160.63.214Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Хүнд хэрэгтэй мэдээлэл хомс байна. Яг юу хийдэг нь бүрхэг байна. Microsoft-д ажилладаг гэхээр л их мундаг хүн ойлгож болохгүй. Нэг онигоо байдаг даа. Ээж чин хаана ажилладаг гэхээр засгийн газарт гэдэг. Үнэндээ ээж нь засгийн газрын цэвэрлэгч байдаг

    оооо, 2012-03-18 14:50:19, 180.235.168.28Хариу бичих

  22. engineer hiideg geed bgaan bishuu.,hunii yaria oilgodoggui dunhuu ve,chi ch yaj oilgohov dee,uhaan chin dutna kkk

    m, 2012-03-18 18:47:11, 203.91.117.4

    Майкрософт 70,000 инженер, ажилтантай тэднийх нь талаас илүү нь гадаадын инженерүүд!! Зүгээр нэг олон жил ажилласан тэст интжинер сардаа үсэрээд л 4,000-10,000 доллар авана. Тэрнээс хэтрэхгүй! Майрсофтын тэст енжинээр гэдэг зүгээр нэг байдаг л зүйл олон жил ажиллавал нэг 10 хүний толгой болно.

    Майкрософт 70,000 инженер, ажилтантай, 2012-03-20 09:21:18, 124.158.66.206

    Таны нэр:

    Тайлбар:

  23. unen goyo zurag ba

    , 2012-03-18 15:35:26, 71.130.195.42Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. hair egduu huremeer huuheduudtei saikhan ger bul ba azjargal saikhan buhnii deediig husie

    , 2012-03-18 15:38:10, 71.130.195.42Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. hehehheheh baga ohin ni yamar oolkon yum be bless her! tanai ger buld az jargal husii!

    n, 2012-03-18 18:45:13, 203.91.117.4Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Kristiin shahsny surguulid suraad shahsny surtal uhuulagch sain hiigeed,deeshee zutgeed bgaa yum bn l daa.Medeej uuruu krist shutej baij l surguulid n ordog.

    zochin, 2012-03-18 19:14:13, 122.201.18.151Хариу бичих

  30. whats wrong with that?!

    god, 2012-03-18 22:40:41, 203.91.117.4

    Таны нэр:

    Тайлбар:

  31. goodluck! do more things for mongolians! god bless you!

    hey, 2012-03-18 19:16:58, 202.55.182.82Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. zaaval krist ni ch yu yum, er ni xyn xelexees naashgyi gedeg bolxoor, aj amidral, sain muugiin talaar surgamj yum bolox yaria, lekts unshdag gazruud olon bolvol zygeer. manaixan chin aj amidral, bodol setgel ni yagaad bgaagaa ch medexgyi, buximdsan buglursun xymyys l yavaad baidag!! Xaana yamar xyn sain saixan yavj bna, yagaad sain saixan yavaad bna, ajil amidral ni bytelgyi bgaa neg ni, tiim bgaa uchir, yaj bodoj setgevel byteltei baix ene ter geed xeleed, jishee tataad yariad bdag bol zygeer. ene shashin shyteed bdag xymyys chin muxar syseg soxortoo bish, yamar neg udirdamj chiglel, uram zorig mederch, saxilga degtei bolj, busdiig sonsoj, xyndelj surdag bxgyi yu.

    tr, 2012-03-18 19:37:41, 69.143.62.1Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Not only christians also there are some muslims from pakistan as i noticed

    gan, 2012-03-19 01:37:04, 208.54.35.139Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ажил мэргэжил, гадаад шашны хувид амжилтанд хүрсэн хүн байна. Баяр хүргэе. Харин "Хүүхдүүдээ хэрдээ монголоор яриулах гэж оролддог. Гэхдээ бүх л орчин нь англи хэл дээр..." гэснийг нь сайн ойлгосонгүй, гэр дотроо хоорондоо англиар яридаг гэсэн үг үү, тэгвэл харамсалтай юм доо, тэгэхээр МОНГОЛДОО гэж яриад байгаа нь сэтгэлээсээ хэлж байгаа үг байж чадаx уу? Гадаад олон жил амидарч байгаа хэрнээ гэр дотроо хоорондоо төрөлх хэлээрээ яридаг хүмүүс зөндөө л байдаг шүү дээ.

    geites, 2012-03-19 03:44:25, 89.176.113.155Хариу бичих

  38. Aan gej bai,medeej gertee mongoloor yarina,tegsen ch huuhed orchnooso bolood angliar yariad bdag yum bna lee! Manai huuhed bas tegsen,bid 2 hoorondo mongoloor l yaridag bsan,tegsen chin mongol hel surahgui ussun! Haana bgaa ve gedgeese bolno,mongold humuus hoorondo hel surah gej hichneen angliar yariad ch huuhed mongolooroo l held ordog bizde terentei adil.

    h, 2012-03-19 13:08:05, 203.91.117.4

    So proud of you! Good luck to you and your family!

    envy, 2012-03-19 13:13:11, 203.91.117.4

    Дээр бичсэн "h"-д зориулсан хариулт :) Айн, айн,, айн :) за, за сонслоо. Тэгвэл гэртээ, хүүхэдтэйгээ ч гэсэн, байнга төрөлх хэлээрээ яриж хүүхэддээ төрөлх сургая гэж хүчлэхгүй байгаа эцэг эхийн алдаа л даа. "Өө манай хүүхэд гадуур англиар яридаг" гээд хүүхэдтэйгээ бас гэртээ англиар яриад эхэлбэл тэр хүүхэд мэдээж дараа нь монгол хэл сурахгуй ш д. Монголоор ярих ганц орчин нь гэр нь биз дээ, гэрээсээ гадуур хэнтэйгээ монголоор ярихав дээ. Байгаа газрынхаа хэлийг бол хүүхэд гэрээсээ гадуур тэртэй тэргүй л байгаа орчиноосоо сурчихна шүү дээ. Тэгээд гадаадад, төрсөн, өссөн хэрнээ монгол, англи 2 хэлээр 2-уулангаар нь чөлөөтэй яриад сурчихсан айлын хүүхдүүд зөндөө л байдаг доо.

    geites, 2012-03-19 17:08:42, 62.168.12.38

    Таны нэр:

    Тайлбар:

  39. Zorig ugsun yariltslagand tanid talarhalaa.Suu uhaantan bish ch, yaduu buurai ornoos uuriin zutgeleer yavsaar, buh zuild shantralgui uragshilj, hund hetsuu ued ch sain taliig ni harj yavsanii dund amjiltand hursen bolov uu.Uurt tani ajliin undur amjilt, ger buld tani az jargal husen eruue

    , 2012-03-19 03:56:21, 178.193.240.210Хариу бичих

  40. Suu uhaantan baih albagui,hun bur yalanguya manai zaluus bugd ene zaluu shig baival uls oron doroo oodlono doo.Yu ch chadahgui baij humuusiig 'aa ter tegee l biz ingee l biz,tiim l yum bna,ter amarhan shd' geh handlagatai baidagaa bolimoor yum manaihan! Ataarhalaas oor yum baihgui,hoorhiileltei!

    kkk, 2012-03-19 13:11:47, 203.91.117.4

    Таны нэр:

    Тайлбар:

  41. Ажил албанд амлилт хусьэ,Бурхан чамайг ивээж байг Амэн

    зочин, 2012-03-19 13:08:51, 182.160.7.156Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Эрдэнэтийн Лувсанбат багшийн хүүхэд байна.Өлзий чамд зөвлөхөд Монголдоо ирж ажилласан нь дээр дээ Microsoft л гэнэ тэнд ажиллах юу нь тийм сүртэй байгаа юм бэ хэдэн 10 мянган ажилтнуудынх нь нэг л биз дээ орлого цалингийн хувьд ч гэсэн Монголын багавтар компанийн захирлын түвшинд л байгаа биз сард үсрээд л 20-30 мянган доллар тэнд ажилдагаараа бахархаад л миний мэдэхийн бараг 10-жил ярилаа одоо болих хэрэгтэй жирийн ажилтан байснаас Монголд ирж чадвар авьяас байдаг юм бол өөрийн мэргэжлийн дагуу бизнес хийх хэрэгтэй энэ чинь шал өөр түвшний эд шүү дээ тэрнээс харийн нэг компанийн гүйцэтгэх ажилтан гэдэг бол сапляк штээ

    дорж ах нь, 2012-03-19 14:34:23, 202.131.233.178Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Энд комент бичсэн хүмүүс "гадаадад ажилласан болгоныг дээрд үзэж тахин шүтэх" бололтой. Харьд боолоор ажиллачихаад Монголын нөхцөлд нэг ч хувь нэмэр оруулаагүй байж битгий худлаа сонингоор өөрсдийгөө рекламдаад бай. Одоо энэ сонин биш болсон. Монголдоо зүтгэснийг гадаадад боолчлогдсноор солихгүй

    аааа, 2012-03-19 15:09:31, 202.5.203.136Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. хүүхдүүд нь ямар эгдүүтэй юм бэ

    , 2012-03-19 20:58:07, 202.170.64.28Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. mongoliin toloo yu hiisn hun be naadah chini, amerik solongosiin toloo ajillasan yum bish uu, tegvel mongoldoo ajillaj baigaa tseverleshees door gesen ug, mongoliin toloo huruugaa hodolgoogui huvia bodson amitan l bna

    , 2012-03-21 01:12:56, 69.209.210.232Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Ulam ih az jargal amjilt sain saihaniig husen erooe

    bat, 2012-03-21 08:00:24, 67.184.90.69Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

ШЕЗ VS ШӨХТГ63

Шүүгчид О.Магнай даргаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргана гэв

Фотог:

Людвиг Фейербах : Шашны мөн чанар -24

Монголчуудыг дэлхийн сор болсон, шинжлэх ухааны сонгодог бүтээлүүдтэй танилцуулах гэсэн эрмэлзэл маань ер бусын их эсэргүүцэлтэй тулгарч байна. Монголчуудыг харанхуй мунхаг байлгахыг хүсэгчид миний санаснаас олон аж.

Фотог:

Оростой сөргөлдөх замыг АНУ хайгаагүй63

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. ОХУ-тай АНУ сөргөлдөхийг хүсэхгүй байгаа боловч зарчмын асуудлаар байр сууриа өөрчлөхгүй. Ийм байр суурьтай байгааг Америкийн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки 10 дугаар сарын 24-нд мэдэгджээ. ОХУ-ын Сочи хотод болсон "Валдай" Олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралдааны үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгэнд тайлбар хийх хүсэлтийн дагуу тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.

Фотог:

“Монгол хөгжих ч Монголын хувь заяаг монголчууд биш, харин...”23

Агуу хүчирхэг арми ч алдарт жанжинаа алдаж болно. Харин ядуу гуйлгачний хүсэл зоригийг хэн булаах билээ

Фотог:

Сэрэмжлүүлэг33

10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ.

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Оростой сөргөлдөх замыг АНУ хайгаагүй

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. ОХУ-тай АНУ сөргөлдөхийг хүсэхгүй байгаа боловч зарчмын асуудлаар байр сууриа өөрчлөхгүй. Ийм байр суурьтай байгааг Америкийн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки 10 дугаар сарын 24-нд мэдэгджээ. ОХУ-ын Сочи хотод болсон "Валдай" Олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралдааны үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгэнд тайлбар хийх хүсэлтийн дагуу тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.

“Монгол хөгжих ч Монголын хувь заяаг монголчууд биш, харин...”

Агуу хүчирхэг арми ч алдарт жанжинаа алдаж болно. Харин ядуу гуйлгачний хүсэл зоригийг хэн булаах билээ

Сэрэмжлүүлэг

10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ.

Японд шөнийн клубт бүжиглэхийг зөвшөөрчээ

Японд хэрэгждэг хамгийн ер бусын хуулиудын нэг болох шөнийн цагаар клубуудад бүжиглэхийг хориглосон хуульд өөрчлөлт оруулах шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Энэ тухай Японы эрх баригчдын төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Монголдоо бүтээцгээе 888” төслийн үр дүнтэй Ерөнхий сайд танилцлаа

Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьж импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн. 888 төсөл эхний шатны шалгаруулалтад тэнцсэнээс 2 тэрбум хүртэл төгрөгийн зээл хүссэн төслүүдийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр болсон юм.

Донецкийн химийн үйлдвэр үргэлжлэн ажиллана

Их бууны ширүүн цохилтод өртсөн Донецкийн химийн үйлдвэрийг сэргээн босгоно эсвэл нүүлгэн шилжүүлнэ гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэв.

Хятадын дэмжлэгтэйгээр Азид хөрөнгө оруулалтын томоохон банк байгуулна

Хятад болон Азийн 21 орон бүс нутгийн банк байгуулахаар тохиролцжээ. Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт Хятадын нийслэл Бээжин хотод өнөөдөр гарын үсэг зуржээ.

Оросын сэтгүүлчийг Украинд зорчихыг зөвшөөрлөө

Оросын сэтгүүлч Евгений Киселевийг Украинд зорчихыг нь зөвшөөрлөө гэж тус улсын “Украинская правда” сонин мэдээлэв.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс алслагдсан сумдын баг, айл өрх, ард иргэдэд хүрч ажиллалаа

Төрөөс Хүүхэд, гэр бүлийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг олон нийтэд сурталчилах, Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж хөдөө алслагдсан сум, орон нутаг, айл өрх, ард иргэдэд хүрч байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийж, Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай, Өмнөговь, Тариалан зэрэг сумдын 10 багийн 90 өрхөд хүрч ажиллаа.

Номын худалдаачид шинэ тохилог ажлын байртай боллоо

Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо.

Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Дорнын сондор Улаанбаатар” клип гарлаа

Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тохиолдуулан Яруу найрагч Төрийн соёрхолт Б.Бавуудорж, Хөгжмийн зохиолч Урлагийн гавъяат зүтгэлтэн Т.Сэр-Од нарын уран бүтээл “Дорнын сондор Улаанбаатар” дууны клипийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Жи энтертаймант хийжээ.

БНАСАУ-д “Эбола”-гаас урьдчилан сэргийлэх улсын онцгой комисс байгуулав

Эбола вирусээр үүсгэгдсэн өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх улсын онцгой комиссыг БНАСАУ-д байгуулжээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн шинэчлэлийн асуудлыг хэлэцлээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМЯ-ны дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран Эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэгч чиглэл болох Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн шинэчлэлийн асуудлаар 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Чөтгөрийн тойргийн" учир

Өнөөдөр манай улс төрийн үйл явдал “чөтгөрийн тойрогт” бүрэн ороод байна. Энэ нь их эртнээс эхтэй. Энэ тэнэг юмаа улс төр хэмээн эндүүрэн “хуулийн” дагуу хийж байгаа хөгийн тэнэг үйлдлийг бид харсаар байгаад залхаж байна. Нөгөө талаас монголчууд үүний учрыг олохоо байсан нь тодорхой юм. Иймээс энэ байдалд системийн анализ хийх нь миний үүрэг болно…