“Ариг” банк болон “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын ил захидал
“Ариг” банкны бодит байдал тухайн үед
Анх “Эрэл” банк, одоогийн “Ариг” банкийг байгуулаад 23 жил өнгөрөхөд, салбартаа хамгийн сайн, эрсдэлгүй байх ёстой гэдэг зарчмыг л банкныхаа удирдлагуудад миний зүгээс тавьсаар ирсэн. Тэр зарчим байнга биеллээ олж Монгол банкнаас тавигддаг шаардлагууд, дүрмийн сангийн нэмэлтүүдийг ямар ч зөрчилгүйгээр биелүүлдэг байсан. Хожим Монголбанкнаас үйл ажиллагааг нь зогсоогоод бүтэн нэг жил дөрвөн сар болоход ч төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдаагүй, зохист харьцаагаа хадгалж, 160 гаруй ажилтнаа ажлын байраар хангаад, алдагдал хүлээгээд байгаа хэрнээ банкаа хэвийн хэмжээнд ажиллуулсаар байна. Энэ бүхний ард үнэнчээр ажиллаж буй “Ариг” банкныхаа ажилтан, хамт олноор бахархаж байгаагаа энэ ташрамд хэлье! Энэ нь өнгөрсөн хугацаанд Монголын банкны салбарт гарч байгаагүй - цоо шинэ үзэгдэл юм. Ийм урт удаан хугацаанд тэсэж чадсан банк өмнө нь байгаагүй бөгөөд зохист харьцааны шалгуур үзүүүлэлтүүдийг бүрэн хангасан банк удаан оршин тогтнож болдгийг харууллаа.
“Ариг” банк 23 жилийн хугацаанд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал, Тэтгэврийн даатгал гэх мэт олон сангаас болон Хөгжлийн банкны бондын хөрөнгө, Сангийн яамны мөнгөн хөрөнгө гээд төсвийн нэг ч төгрөгийг хадгалаагүй, төсвийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлээгүй цорын ганц банк юм. Энэ банк хадгаламж эзэмшигч, харилцагч нар дээр дангаар суурилсан, банкны үйл ажиллагааг чанартай, ая тухтай байлгах, үйлчилгээний стандарт, эдийн засгийн зөв моделоор ажиллуулсаар ирсний хүчинд л эдүгээ хүртэл оршин тогтносоор буй биз ээ.
“Номин холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн гэрээ
Анхны тохиролцооны дагуу “Номин холдинг” ХХК-ийн зүгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн БҮК-1 үйлдвэрт эхэлж хөрөнгө оруулаад, дараа нь “Ариг” банканд хөрөнгө оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, гэрээ ёсоор “БҮК-1” үйлдвэрийн хөрөнгө оруулалт орж ирлээ.
“Номин холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн хооронд үүссэн хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476 зүйлд заасны дагуу хуулийн этгээд байгуулахгүйгээр БҮК-1 үйлдвэрийг ашиглалтад оруулж, ашиг олох зорилготой, цаашдын хэтийн хөгжлөөс хамаарч хөрөнгө татах эсэхээ шийдэхээр тохиролцож байгуулсан юм.
“УЛААНБААТАР ИМПЕКС” ХХК БОЛОН ДЭМ “САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК ХООРОНДЫН ГЭРЭЭ
Үүнээс 16 хоногийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр эхний гэрээг үндэслэн “Ариг” банканд хөрөнгө оруулах гэрээг хоёр талаас байгуулав.
Ш.Баярсайхан: “Ариг” банканд оруулах нийт хөрөнгө оруулалтаас, эхлээд би 39 хувьд ногдохыг оруулчихъя, тэгээд 39 хувийг эзэмшээд, 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор үлдэгдлээ оруулаад 49 хувь болгоё гэхээр нь, би “Тэгье ээ” гээд л тохиролцлоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар импекс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 04 дугаар шийдвэр гарч “Ариг” банканд хоёр үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхээр болов.
“Улаанбаатар импекс” ХХК нь эхний үе шатны хөрөнгө оруулалтыг хийж “Ариг” банкны дүрэм болон улсын бүртгэлд бүртгэгдэж, 39 хувийн эзэмшигчээр Ш.Баярсайхан өөрийн “Улаанбаатар импекс” ХХК-аараа албан ёсоор бүртгэгдлээ.
2017 оны гуравдугаар сар өнгөрч дөрөвдүгээр сарын эхээр 04 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор хийх 8.7 тэрбум төгрөгийг Монголбанканд байршуулж 49 хувь эзэмших гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байдаг.
Ш.Баярсайхан “Жаахан хүлээгдэж байна, хийнээ” л гээд байхаар нь манай талаас хүлээцтэй хандаж, нөгөө тал асуудлыг өөрийн боломжоор шийдвэрлэх байх гээд орхив.
“АРИГ” БАНКНЫ ХУВЬЦААГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ХУУЛЬ ЗӨРЧИН ЗАРСАН НЬ
Гэрээний дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор Баярсайхан өөрийнхөө нэмж хийх 10 хувийн хөрөнгө оруулалтыг гүйцээж нийт 49 хувийг эзэмшиж, дүрмийн сангаа нэмэгдүүлэх үүргээ умартан, харин бүүр 39 хувиа гуравдагч этгээдэд буюу “LendMNийн” толгой компани болох “Анд системс” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зарчихсан байдаг.
Анх “Улаанбаатар импекс” ХХК хөрөнгө оруулалт хийхдээ “банкны салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, Монголын том хөрөнгө оруулалтын банк болгох чин хүсэлтэй байгаа юм” хэмээн хэлж байсан нь чулуу хөөлгөж байсан хэрэг байжээ.
Олон жил бизнест амжилттай яваа нөхөр хууль мэдэхгүйдээ биш аархаж, омгорхож давуу эрхээр тэргүүн ээлжинд худалдаж авах эрхийг минь зөрчин, гуравдагч этгээдэд хувьцаагаа зарсан үйлдлийг нь Монголбанкнаас хүртэл дэмжин, шилжүүлгийг баталгаажуул гэсэн бичгүүд ирүүлж эхэллээ.
Энэ мөчид “Анд системс” ХХК-ийн төлөөлөл уулзах хүсэлт тавьсны дагуу уулзлаа.
Үүнээс өмнө ч энэ залуучууд хүсэлт тавин, бид ажлын шугамаар уулзаж, бие биенээ таньдаг болсон байсан юм. Тэд “Ариг” банкийг анх эхлүүлж байсан үеийг маань, хязгааргүй хүсэл тэмүүллээр дүүрэн залуу насыг минь санагдуулж байсан болохоор, монгол залуучуудын маань оюун ухаанаар бүтээгдсэн дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий шинэлэг гарааны бизнес гэж тэдний ажлыг би үнэлдэг учраас нээлттэй ярилцаж ойлголцов. “Анд системс”-ийнхэн Ш.Баярсайхантай 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд хувьцаа худалдан авах гэрээг зурж баталгаажуулаад, урьдчилгаа төлбөрөө төлсөн, үлдэгдэл төлбөрийг нь хувьцаа шилжихээр шилжүүлнэ гэсэн хэмээн надад учирлалаа.
Мөн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр шилжсэн байхад хувьцаагаа шилжүүлээгүй, бүр хөдлөхгүй болохоор нь мөнгөө авъя гээд ч өгөхгүй байгааг нь ч олж мэдлээ. Тэдний гэрээ нь, хувьцааг тэргүүн ээлжинд авах манай талын эрхийг зөрчин хийгдсэн, үүссэн нөхцөл байдал, мөн тэдний хийхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжин, нэгэнт үүссэн асуудлыг хүндрүүлэхгүйгээр харилцагч, хадгаламж эзэмшигчдээ л хамгийн түрүүнд бодож Монголбанк болон Ш.Баярсайханы хүсэлтийн дагуу хувьцаа шилжихийг нь зөвшөөрч байгаагаа албан ёсоор Монголбанканд мэдэгдлээ.
Ингээд шинэ хувьцаа эзэмшигчидтэйгээ дүрмийн сангаа бүрдүүлэн, урагшаа харан ажиллана даа гэж бодож байтал, Ш. Баярсайхан маань хувьцаагаа ч шилжүүлэлгүй, Монголбанк ч өмнө нь шаардаж шахаж шинэ хувьцаа эзэмшигч рүү шилжүүл гээд байсан нь таг болчихлоо. Таг болсон нь ч учиртай байж. Тэрбээр хувьцаагаа хууль бусаар зарж банкнаас гарсан атлаа, хүнээс олсон эх үүсвэрээрээ дүрмийн сангийн үлдэгдэл дүнг (Монголбанкнаас дүрмийн санг 50.0 тэрбум төгрөг хүргэх шаардлага тавьсан) дангаараа хийж, өмнөх хувьцаагаа өөр хүнд зарчихсан байтлаа эзэмшигч нь юм шиг аашлан, илүү дийлэнх болж хувьцаа нэмж авах арга сэдсэн байх нь тэр.
ХУВЬЦААГАА ЗАРЧИХСАН ХҮНТЭЙ НИЙЛЖ, МАНАЙ ХУВЬЦААГ ДЭЭРЭМДЭХ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ
Үүнээс хойш Монголбанк гэдгээр нь зөвхөн Монголбанканд ажилладаг Ш.Баярсайхантай нэгдмэл сонирхолтой - тодорхой албан тушаалтнуудын талаар ярих болно.
Яг л түүний ярьснаар, Монгол банкнаас удаа дараа шахалт, дарамтууд ирж, тэрбээр бүр банкны үйл ажиллагааг зогсоож өгөх хүсэлт хүртэл Монголбанканд гаргажээ.
Гайхалтай нь Монголбанк энэ бүхнийг нь ёсоор болгосоор:
2019 оны зургаадугаар сард зээл, хадгаламжийн үйл ажиллагааг нь зогсоов. “Ариг” банк, санхүүгийн бүрэн чадвартай, зохист харьцааг маш сайн барьдаг БАНК тул банкны гол үйл ажиллагааг зогсоосон ч, торсонгүй ээ...Ш.Баярсайхан 2019 оны наймдугаар сард “Ариг” банканд Монгол банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилж өг гэсэн хүсэлт дахин өгчээ. Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилох хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй байсан тул бид хуульчидтайгаа зөвлөлдөөд санаа зовсонгүй. Монголбанк хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэгт ч итгэж суулаа. Ш.Баярсайхан Бүрэн эрхт төлөөлөгч томилуулах хүсэлтээ 12 сард дахин гаргалаа, уг хүсэлтээ бүр УИХ-ын даргад (яагаад заавал энэ хүнд гэж?) хаяглажээ.
2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкнаас “Ариг” банканд А/17 тоот тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо.
Бүрэн эрхт төлөөлөгч нь банкны дүрмийн санг нэмэгдүүлэх ажилд туслах, хэвийн үйл ажиллагааг хангахаар ирж байгаа тухай тушаалд дурджээ. Бүрэн эрхт төлөөлөгч нь нэгдүгээр сарын 27-ны өдөр ирснээсээ хойш, “Ариг” банкны үйл ажиллагааг юун хэвийн явуулах, бүр эсрэгээрээ бүх үйл ажиллагааг маань зогсоолоо! Зээл олгохгүй, хадгаламж татахгүй, батлан даалт гаргахгүй болголоо. Бүрэн эрхт төлөөлөгч ч Ш.Баярсайханд илтэд үйлчилж түүний хүслээр нь ажиллаж эхэллээ. Эндээс л байдал бишдэж байгааг, миний итгэдэг шударга ёс, хуульт төр, хувь хүний ёс зүй гэдэг зүйлс уланд гишгэгдэж байгааг ухаарлаа.
Ш.БАЯРСАЙХАНЫ ТУЛГАН ШААРДАЛТ
2020 оны хоёрдугаар сарын эхээр бид уулзалдав. Ш.Баярсайхан надтай харьцахдаа их л итгэлтэйгээр “Та 60.5 хувийн хөрөнгөөрөө шатах уу? өөрөө л мэд! би бол 39 хувиар эрсдэл үүрч чадна! надтай эртхэн тохирчих? бүх зүйл миний талд байна! Та миний “Ариг” банк дахь хувьцааг 67 хувь болгож өсгөж өг!” гэж байх юм.
Би хариуд нь банкны үйл ажиллагааны хувьд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг тэргүүн эгнээнд байдаг. Чи ийм хууль бус үйлдлээр намайг далайлгаад, би чиний хүссэнээр байхгүй, боломжгүй. Би энэ банкийг байгуулаад 22 жил болж байхад, бүх ашгаа дүрмийн сандаа л хийчихдэг. Энэ банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдыг бод! Банк бол маш эмзэг салбар, чиний тоглоом биш гэдэг хариултыг хатуухан хэлээд авав.
Мань хүн ч мөчөөгөө өгөлгүй, би таныг гэр бүл, хань ижилтэй чинь шоронд суулгана! Таны цаг үе дууссан гэдгийг сайн ойлго! Та банкны үлдэх 33 хувийг л эзэмшихэд тэнгэрийн умдаг атгалаа л гэж бодоод баярлаж яв! гэдэг байгаа.
За ингээд:
Би ч Эрүүгийн цагдаагийнханд шалгуулаад эхэллээ. Дараа нь яллагдагчаар татуулаад найман сар өнгөрлөө. Гэтэл Ш.Баярсайхантай уулзаад удаа ч үгүй байсны дараа 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүнийг маань бас яллагдагчаар татлаа, бас хоёр хүүхдүүдийг маань мөн яллагдагчаар татах санал гаргажээ!
Нээрэн л Баярсайханы хэлсэн үг биелэгдэж эхэлж байна даа гэж, арав гаран хоногийн дараа өөрийн эрхгүй бодогдлоо.
Энэ хугацаанд би ямар ихээр хэлмэгдэв ээ? Миний хэлмэгдүүлэлтийг эхнэр, хүүхдэд минь ч халдаах нь дээ! ..... арай ч үгүй байлгүй гэж бодсоор.
Хуульч маань та шударга бусаар дээрэмдүүлж болохгүй ээ, та хэлмэгддэг юм аа гэхэд эхнэр, үр хүүхдүүдэд чинь огт хамаарахгүй тэдэнд битгий санаа зов гэж нүүр бардам хэлэхэд нь би ч үзэл бодлоо дагасан.
МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР БУЮУ ХАМТАРСАН ДЭЭРЭМД ХАНЦУЙ ШАМЛАСАН НЬ
Монголбанкнаас үйл ажиллагааг нь хязгаарласан болон Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш “Ариг” банкнаас 58.1 тэрбум төгрөгийн хадгаламж татагджээ. Энэ тоог харахад: Монголбанкнаас “Ариг” банкны үйл ажиллагааг тогтворжуулах биш, хэвийн үйл ажиллагааг хангах ч зорилго нь биш, харин банкийг өөрийн гараар багалзуурдаж байгаагийн илэрхийлэл гэхээр байгаа юм.
Монгол банк нэг хувьцаа эзэмшигчтэй нь нийлж нөгөөг нь дээрэмдэн, банкны бизнесийг маань булаах ажил ил цагаандаа гарсан нь энэ салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатайг манай энэ жишээ тодхон харуулж, сургамж болон үлдэх байх аа!
Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилж, орой нь мэдэгдэл хийхдээ “Ариг” банк ямар ч асуудалгүй хэвийн” гэж хэвлэлийн бага хурал хийж байгаа нь, хэвийн банкруу захиалгаар орж ирж байгаагаа өөрсдөө барьж өгсөн хэрэг болсон гэж би ойлгож байна.
Ш.БАЯРСАЙХАНЫ ДУУСАШГҮЙ ШУНАЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛСОН НЬ
“Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хурал 2020 оны хоёрдугаар сараас хойш таван удаа хуралдахад манай талаас учраа олон ойлголцох гэсэн оролдлого бүрт Ш.Баярсайхан, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ шоронд орох уу, хувьцаагаа шилжүүлэх үү? гэдэг хоёрхон сонголт л надад санал болгосоор ирлээ!
Монгол банк 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж БЭТ-ээс Ш.Баярсайханд тодорхой хувьцааг хүчээр шилжүүлэх байдлаар хувьцаа эзэмшигчдийг тохиролцуулах гэж удаа дараалан санал гаргасан. Би үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэсний төлөө эцэстээ Монголбанкнаас миний “Ариг” банканд эзэмших хувьцааны эрхийг түдгэлзүүлж, уг эрхийг Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчдөө шилжүүллээ!
Тэдний хүсэл “Ариг” банкны 67 хувийг авах дээрэм ийнхүү дээд цэгтээ хүрлээ.
Банкны мэдээлэл нийтэд ил тод, хүн бүхэнд нээлттэй байдаг тул та бүхэн анхааралтай цаашдын үйл явцыг ажиглаж байгаарай. Монголд, төрийн оролцоотойгоор бизнесийг булаадаг гэж нэгэн цагт Нямбаатар гишүүн /MN25 ТВ/ ярилцлага өгч байсан явдал ийнхүү миний амьдралд бодитоор тохиолдоод байна. Итгэхийн аргагүй нөхцөл байдал.
Энэ бүхний эцэст үнэн ялж, тодорхой хугацааны ард “Ариг” банкны үйл ажиллагаа улам бүр сэргэж, 22 жилийн турш бий болгосон нэр хүндээ улам тодруулж, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн банк хэвээр байна гэдэгт, Монгол Улсын төв банк хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргана гэдэгт, хууль шүүхийн бүх шатанд шударга ёс ялна гэдэгт бид итгэлтэй байна.
Сэтгэгдэл0
Өвөрхангайн уянгыг яаж сүйтгэлээ дээ энэ улаан луйварчин үхвэл таарна
Байгаль эх дэлхийгээ хайрлаагүй нүгэлт Эрдэнэбатыг лус савдаг өршөөхгүй. Эх орныхоо газар хэвлийг ухаж байгаа бүх хүн хэзээ нэг цагт эвгүйтэнэ гэдгээ мэд
Хохироосон гэж байгаа шууд буудалцаач ээ.Дэмий гоншгонож худлаа шаагаад байхаар..
ter bayarsaikhan ayultai hun bn, erdenebatiin huvid uiliin Ur ium da
Монголбанкнаас үйл ажиллагааг нь зогсоогоод бүтэн нэг жил дөрвөн сар болоход ... хэрнээ банкаа хэвийн хэмжээнд ажиллуулсаар байна. ҮА зогсоочоод байхад зөвшөөрөлгүй ажилласаар байгаамуу???
vvnees harahad bayarsaihan bet hoyor shorond suuh eostoi yum bna
Erguuleed mushigaj bgaa ium bish uu???? Hen negny ugeer tarhiaa ugaalgadag esvel hoshirhodog esvel dagaldan bayasahaa bolimoor ium daa. Ene hun gol moron shirgeesen gej sonsson ium bn.
энэ бол зүгээр л дээрэм байна
Хэн ч энэ хүнд тулгарсан зовлонг ойлгохгүй ээ. Ойлгохыг ч хүсэхгүй. Өмнөх урдахыг бодоод тухайн нөхцөл байдлыг ухаж ойлгохгүй. Гол асуудал нь хэн их мөнгөтэй, танил талын сүлжээтэй бусдыгаа барьж идэж байна. Иймэрхүү асуудал бидэнд тулгарахад бусад маань яг ингээд хараагаад доромжлоод л өнгөрнө.
Ямар сонин хүн бэ. Өөрөө яагаад Номингийн 20 тэрбум төгрөгийг залилсан юм бэ
олигархиудын хоорондын алалцаан гэх үү дээ.үүнээс цааш ,үүнээс хойш энэ тогтолцоогоо нураацгаа.
Өлт алтаа нэхжээ... ха ха ха
Өвөрхангайн Уянгыг энэ уурхайн нөхөн сэргээлтийг Эрэл Компани гүйцэтгэж дуусгасан, дараа нь Орос эзэнтэй Компани дээрэмдэх хэлбэрээр алт ихтэй газарт нь ганц тарвалжсан шүү. Үүний дараа НИЙНЖАА хулгай ч нар баллаж өгсөн дөө. Эрдэнэбат - д ямар ч буруу байхгүй, нутгийн ардыг хэсэг хугацаанд ажилтай байлгаж тусалсаныг мартах учиргүй дээ.
Ш. Баярсайхан гэгч хүн тун айхтар зарга ч, зальтай ямар ч үнэ цэнээр хамаагүй заргаа авдаг хүн гэж олон хүмүүс ярих юм билээ. Бас хамтран ажилдаг хүмүүстэй ээл муутай гэсэн. Эрдэнэбат энэнийг нь мэдээгүй юм байхдаа. Азгүй юм болжээ...
Номингийн 20 тэрбумыг луйвардах гээд тонгоруулчихсан буриадын өөрийнх нь хохь.
Олон компанийг хөрөнгө оруулалт, бага хүүтэй зээлээр дамжуулж залгисан байх.
Эзнийг нь шоронд хийгээд бас БАНК - ыг нь дээрэмдээд, ер нь энэ Ш. Баярсайханы яаж хөрөнгөжиж Феодал болсоныг шалгуулах хэрэгтэй байна.
МОНГОЛД ЮУ ҮЙЛДВЭРЛДЭГГҮЙ ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД АВЧИРЧ ӨГСӨН ЮМЫГ ДАМЛАН ЗАРЖ БАЯЖДАГ ЖИШЭЭ НОМИН, 1ТАЛХ ХИЙХЭД ТАРИАЛАНЧ 5ТӨГ ГУРИЛЫН ҮЙЛДВЭР 10ТӨГ, ТАЛХНЫ ҮЙЛДВЭР 20ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ОЛЖ БАЙХАД ДЭЛГҮҮР 200ШАХАМ ТӨГРӨГ ЗҮГЭЭР ОЛЧИХДОГ НЬ ШОДОРГОС БАХГҮЙ ҮЙЛДВЭР ХӨГЖИХГҮЙ ДЭЛГҮҮР ЛУЙВАРДДАГ ЖИШЭЭ
Hudaldaa uilchilgee bol bas l biet bus buteegdhuun / intangible product / gej orchin uyeiin marketing nomlodog ium bn lee. Erdenebat -n tuhaid ene hun Mongolyn uul us gazar shoroog suid hiij sonooson gej bolno. Tuhailbal Ongi iin gol . Ene hund itgeh arga bhgui. Horongo oruulagch geheer mongoo zugeer belegleegui ni lavtai. Er ni zeeldegch uu horongo oruulagch uu bid medehgui. Horongo oruulagchiig deerelhdeg ene zangaas bolj manaid odoo horongo oruulagch oldohoo bolison bish uu?!!!
Эрдэнэбат бол маш худалч хүн гэдгийг 1990-ээд ны сүүлээр Ажилчны район /тухайн үеийн нэрээр/-оос УИХ-д нэр дэвшиж сонгогдож байх үеэс мэднэ. Сүртэй сүртэй хар нүдний шилтэй бие хамгаалагч нар дагуулчихсан өөрөө бас гялгар цялгар гутал хувцас хунар болчихсон амьтан манай Үйлчилгээний төвийн гадаа олон хүмүүсийн өмнө "Ажилчны район" гэхээрээ бусдаас дутуу байх ёсгүй, жинхэнэ гоё орчин үеийн үлгэр жишээ дүүрэг болгоё. мөнгө бол байна, УИХ-ын эрх мэдэл л хэрэгтэй байна, намайг л сонгочих гэж хөөрхий юм үзээгүй ядарсан хүмүүсийг молиго үмхүүлэн байж сонгуульд ялсан. Сонгуульд ялсаных нь маргааш өдөр нь л түүний асаасан Дунд голын далан дагуухи шөнийн гэрэл унтарсан, тэр өөрөө ч төрийн ордонд ороод элсэнд хаясан чулуу мэт алга болсон. Би тэгэхэд залуу хүүхэд байсан, үгүй мөн их гомдож билээ энэ хүнд.Тэр их мөнгөтэй хүн байж ядарсан хүмүүсийг тэгж муухай хуурсанд, одоо бодоход энэ хүн шоронд орох замаа л тэр үед л өөрөө тавьж эхэлж байж дээ. Үйлийн үр гэж энэ буюу.
яг үнэн. үйлийн үрээс хэн бултахав дээ? Гэрийнх нь Филлиппини үйлчлэгч нь хүртэл амиа алдсан бдаг юм бна лээ? Би л болж байвал бусад нь яахав гэж явсны горыг өөрийн биеэрээ амсаж бна даа
zadaasmedexgui ene shunalt nogoon shaagaagiin xuu ch bas neg shunaliin tulam deerechin bainadoo xumuus uunees xol yavax surgamj avch baigaa baixaa.uxexdee edniixen omch xorongoo avsandaa xiigeed butsax uom baixdaa. amddaa iim buzar shual ovorloj yavax ni lai lanchig zovlon uomdaa xumuusee
Энэ Ш. Бхярсахан гэдэг этгээд түн алсын хараатай дээрэмчин бололтой. Энэ Эрдэнэбат гэдэг хүний ил захидлаас үзэхэд Баярсайхан Монгол Банкны эрх бүхий албан тушаалтнуудыг лобидон Ариг Банкны ихэнх хувьцааг бараг “дээрмийн” аргаар авч байгаа юм байна.
Hun 1 heleeer shuud itgedeg. Haritsuulaad bodooch.
Хэнтийн Эрдэнэбат буриад луйварчин нь үнэн.
Олон жилийн өмнө Хүн чанаргүй шуналдаа хөтлөгдсөн улаан луйварчин байсан. Цагмхугацаа гэж үйлийн үрийг ялгах юм даа. Одоо тамд очих нь үлдэж.
Өнөөгийн Монголын нүүр царай нэг иймэрхүү худалч, хулгайч, луйварч, дээрэмчийн г.м үл бүтэх улсын дураараа дургидаг газар болж байнаа даа
Эрэлийн Эрдэнэбат байшин үйлдвэрлэх шинэ комбинат барьж байгууллаа. Их ч хөдөлмөрлөж их ч хөрөнгө мөнгөө зарсан даа, эцэст нь Ш.Баярсайханы алсаас төлөвлөж хийсэн заль мэхэнд чадуулчих даг, дэндүү их итгэж ээ. Уул нь их л ухаантай олон хүнд туслаж явсан хүн.
харин тиймээ, тэр хүн бүтээн байгуулалт хэрхэн, яаж хийж явсаныг нь мэдэх нэгэн, итгэл эвдсэн дэндүү увайгүй хэрэг хийж дээ шагдарсүрэнгийн хүү.
Баярсайхан гэж хогийн новш л доо. Аав шагдарсүрэн нь бүр ч хогийн новш. Аргагүй л хог новшийн улсууд юм. Эрдэнэбат ч нээх өмөөрөөд байх хүн биш. Таарсан таар шуудайнууд
АН хулхидаад 200тэрбумын зээл Бондноос авч өгөөд %-аа авчихаад 1тойрог өгч Байшин үйлдвэрлэх компанид нь ажил өгөхгүй гацаагаад банкныхаа хөрөнгөөр зээлээ төлөөд ХЭРЭГГҮЙ АСАР ҮНЭТЭЙ ҮЙЛДВЭРТЭЙ ҮЛДЭЖ НАМ ЗАВШИАД ЭЗЭН ДАМПУУРАХ БОЛЧИХЛОО НАМ ДАГВАЛ ШОРОН ГЭЖ ЭНЭ
Энэ Ш. Баярсайхан гэдэг хүн Төрийн (Монгол Банк) дэмжлэгтэйгээр Эрдэнэбатын хөрөнгөөрөө босгсон Ариг банкийг дээрэмдэж байгаа юм бишүү!!
Эрдэнэбатын ялыг дэндүү олон жилээр өгсөн нь Ш.Баярсайханы захиалга байсан гэж олон хүмүүс ярьж байна. Энэ хүмүүний ээлж ирэхгүй гэхийн газаргүй дээ.
Их дэлгүүрийг Ш. Баярсайхан өөрөө шатаасан гээд л шуугаад байсан. Үнэн байхаа. Даатгалын мөнгөө хэд гэж тооцоолсон юм болоо?
Ene nohriig tsagdaa shalgaach
Номин компани Ш. Баярсайхан гаднын барааг оруулж ирж дамлаж баяжихаас өөр нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд юу бүтээсээ юм бэ? Тэгэхэд Эрэлийн Эрдэнэбат алт озворлож улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэхээс эхлээд УБ хотыг хямд бөгөөд найдвартай орчин үеийн орон сууцны орчин үеийн хагас автомат үйдвэр барьж ашиглалтан оруулсэн гэээд дурдаад байвал ихээрэн том том бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн хүн шүү дээ.
Үйлийн үр ээ гэж.
МАН ба АН ы эрх баригчид ундэсний уйлдвэрлэлээ дэмждэггуйн тод жишээ Эрэл кампаний барьцан байшин уцлдвэрлэх комбинат улс орны хогжилд маш чухал Ашиг хоосон хятад голдуу эзэнтэй барилгын кампаниудад л ашигтай байгаа даа Эрдэнэбатыг олон жилээр шоронд хорих Бизнесийг намын харьяаллаар ялгаварлан гадуурхадгийн эсрэг нийтээрээ тэмцэх хэрэгтэй
Ариг банкинд оруулсан 20 тэрбумыг нь өөр юманд зарцуулчихаад БҮК-1-д оруулсан гэж ойлгосон гээд мэдэн будилаад, бяцхан заль гаргаад явсан гонзгой толгойт байна лээ шүү дээ.
Эрэлийн Эрдэнэбатын тавьсан материалаас харахад их юм бүтээсэн, итгэмтгий хүн юм. түүнээсээ болж хүний идэш болох гэж байгааг ойлголоо, Баярсайхан гэгч тэгэж болохгүй шүү дээ,
Ардчилалд иймэрхүү асуудал гаралгүй яах вэ дэ, бид ардчилалаасаа ухрахгүй шүү. Ганц муу комунист намтай бол харин өөр хэрэг
Olon huniig chanargui bairaar hulihadsan, luivarchin Erdenebat bolio Ter hugjliin bank ntrees avsan zeelee tuluuchee icheechee Odoo ingeed uruvduuleh tactic heregleed boli boli
Цаг хугацаа өнгөрөхөд үнэний мөн чанар нэг талдаа гарах байлгүй.
б.эрдэнэбат казинод донтсон гэж гадуур яриад бхын? үнэн үү? 20 тэрбум төгрөгөөр тоглочихсон юм биш биз?
Budmal tsarailchihaad l zaluu avgai geed daljignaad baisan ehneesee gai ni irj baigaa yum bish uu.
Монгол банк, шүүх, прокурор Баярсайхантай хамтарч хүн дээрэмдэж болохгүй, түүнийгээ боль.та нар мөнхөд энэ албан тушаалууддаа байхгүй шүү дээ, ээлжилдэг алаг хорвоо шүү
Нөгөө л эрх мэдэлтэй хүмүүс хүнии бизнесииг дээрэмддэг дээрэм одоо ч байсаар л байгаа юм байна. Иим байхад монголд яаж бизнес явах вэ дээ Жаахан бизнес нь томроод ирэхээр л төриин эрх мэдэлтэнгүүд МХГ ЦАГДАА ШҮҮХ гээд бүгдииг ашиглаад л дарамтлаад эхэлнэ Тэгээд л зүгээр л хувь эзэмшинэ эсвэл бизнесййг нь булаана Энэ арай хэтэрч баына
Та олон зүйл рүү салбаганаж дархан хотдоо монголдоо анхны гэгддэг цементийн үйлдвэрийг хувьчлан авч 400-500 ажилчны амьдралаар тоглоод ч зогсохгүй ажилчдыг нь нийгмийн даатгалаас нуун дарагдуулж хуурамч гэрээ үйлдэж байсны улмаас хүнд үйлдвэрт эрүүл мэндээ золиослон ажиллаж байсан хүмүүс хамгийн бага тэтгэвэр 350- 400. 0 мянган төгрөгийн тэтгэвэр авч тэтгэвэр нь эмгэндээ ч хүрэхгүй байгааг мэддэг үү. .Цёмёнтийн үйлдвэрийг идэж уусан шунал чинь ихдэж. ажилчдын мөнгийг улсаас харамлаж идэж уугаагүй бол энэ үйлдвэр явдгаараа явж байх ёстой. Хэрэг хуучирдаггүй Эрдэнэбатын 400 ажилчны ажил гүйцэтгэх гэрээ хуурамчаар үйлдэж ажилчин хохироосон хэргийг эргэн сөхөж хохиролгүй болгохыг төр засгаас шаардаж байна.
хөөх, балай гар вэ?
Эрдэнэбат нь төрийн хулгайч нартай нийлж улсын хөрөнгийг хулгалж явсан юм алга. Өөрийнхээ чадлаар хийж бүтээж олсон хөрөнгө эд баялагаа бусдаас хамгаалж элдэв муугаар хэлүүлж, дарамтлуулж олон жил зүтгэсэн хүн шүү. Ш. Баярсайхан нь бусад нөлөө бүхий хүмүүстэй хамтран Эрдэнэбатын хүнд хэцүү үеийг нь ашиглан ээлжит дээрмээ хийж амжлаа. Одоо Эрдэнэбатын бүх хөрөнгийг Баярсайхан луйварчин авч эхэллээ дээ. Одоо дараагын хүн нь хэн бэ?
Эрдэнэбат гуай та больж үз. Хуулиараа яваад Та буруудсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж....
Бие биенээ их дээрэмдэх юмаа, энэ монголчууд. Эрэл Хумуунлэгийн зуун талын газрыг яаж авсан бэ?! Одоо нийслэлд нь егмеер, уугээр машин битгий хэл явган хун явах боломжгуй хэцуу бна. Цэцэрлэгт хурээлэн болгох нэг шийдвэр уг нь гарсанштээ?!!!
ЛУЙВАРЧДЫН ЗОДООН АРД ИРГЭДЭД ЯМАР ХАМАА БАЙНА АА.
Номингийн Баярсайхан бол дээрэмчин байна. Эрэл компани шиг 30 гаруй жил барилга, боловсрол, банк санхүү гээд олон салбарт амжилттай ажилласан компани цөөхөн л байх. Гэтэл одоо ингээд байгуулсан банкаа дээрэмдүүлээд, өөрөө шоронд 7 жилийн ял аваад сууж байгаа нь шударга ёс уу? Номингийн Баярсайхан жаахан жудагтай эр байсан бол тэр сайхан барилгын үйлдвэрийг ашиглалтад оруулахаар хамт хөөцөлдөөд явах байсан. Эрдэнэбат гуайн алдаа нь хонины арьс нөмөрсөн чонийг танилгүй итгэж хамтран ажилласан нь гэж харагдаж байна.
"НОМИН"-ийн эзэн гэж гэж айхтар нахальный, балмад бусармаг нөхөр байнаа даа???
Б.Эрдэнэбатын хийсэн бүтээсэн ажлыг мэдэх хүмүүс их олон. Эх оронч дайчин бас энгийн өрөвч сэтгэлтэй, ядарч зүдэрч явсан олон хүн ардыг өөд нь татаж байсан нь үнэн, үүнийг үзэн ядагч атаархи ч нар мэдсэн ч тэд үгүйсгэнэ.
Хувалз Шагдарсүрэнгийн хүү ааваасаа том ХУВАЛЗ болсон байна шүү. Энэ хувалз Ховд аймгийнх, Эрдэнэбатад ял оноосон шүүгч бас Ховд аймгийнх... үнэхээр захилгат хэлмэгдэл харагдаж байна.
Алсын бодолтой зальт муу амьтан Шагдарсүрэнгийн хүү Баярсайхны уриханд Б. Эрдэнэбат уначихсан үнэхээр харамсалтай.
Эрдэнэбат их бүтээлч ажилсаг хүн. Ш. Баярсайхан адилхан бизнес хүн байж жаахан хүлээцтэй хадахгүй яаран шүүхээр асуудлыг шийдүүлэх гэж байгаа нь таруухан эр юм байна. Энэ ил зхидлаас үзэхэд Ш. Баярсайхан Эрдэнбатын санхүүгийн хүндхэн нөцлийг нь ашаглаад Ариг банкийг нь булааж авахаар эртнээс нарийн төлөвлсөн байж магадгүы гэмээр!