Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон ажилтан албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Улсын онцгой комисс дэмжсэн, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа зэргийг танилцууллаа. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа тус төвийн эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөд хэсэгтээ санаа зоволтгүй болно. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн удирдлага, ажилчид шинжилгээний хариу гарах хугацааг хурдасгахын тулд 24 цаг дотор оруулахаар хичээж байгаа гэдгээ ч илэрхийллээ. Тус төв нь нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд байгаа бол 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг энэ үеэр хэлэв. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглогдсон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжилсан юм. Харин энэ тал дээр салбарын сайд бүх талаар дэмжихээ амласан юм.
Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 01-нээс 10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох аж.
Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хувьд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэнэ. Үүн дээр салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр “Цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид та бүхнээрээ бахархаж байна. Бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна” хэмээн хэлсэн юм.
Сэтгэгдэл0
Өрх бүрээс авах шинжилгээний багаа сөхийн даргаын ажилын өрөө эсвэл хороон дээр байрлуулах нь хамгийн зөв сонголт болно шүү сургууль цэцэрлэгийн байрнаас хол наад ажилаа зохицуул ариутгал тогтмол хий ариутгал огт хийхгүй байна халуун үзнэ or код уншуулана гэж ямар ч үр дүнгүй ажилаж байхаар оронд хлорминтой алчууртай нойтон цээрлэгээ хийдэг бол .яг үүдэнд хлорминтой алчууртай орж гарсан хүнтэйгээ зэрэгцээд шалны моднд алчуураа тогтоогоод түрээд яв .Ариутгал ерөөсөө хийхгүй байж яаж наад вируснээс салах гээд байгаа юм бэ ?
өндөр настай бууралууд олон байгаа юм байна. 114 настай буурал байгаа юм байна , Монголын Төрд үнэхээр яасан их баярлах болоо .Одоо энэ цагаан сараар Төр Энэ Бууралуудад Хүндэтгэл үзүүлээч ээ,Өндөр настнуудын 19 нь буюу 11.6 хувь нь эрэгтэйчүүд, 145 нь буюу 88.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Насаар нь авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай долоо, 105, 106, 109 настай тус бүр хоёр, 107 настай гурав, 114 настай нэг
ндөр настай бууралууд олон байгаа юм байна. 114 настай буурал байгаа юм байн , монголын Төрөөс үнэхээр шинэ байр орон сууц өгч баярлуулаа ч .Тэд яасан их баярлах болоо .Одоо энэ цагаан сараар Төр Энэ Бууралуудад Хүндэтгэл үзүүлээч ээ,Өндөр настнуудын 19 нь буюу 11.6 хувь нь эрэгтэйчүүд, 145 нь буюу 88.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Насаар нь авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай долоо, 105, 106, 109 настай тус бүр хоёр, 107 настай гурав, 114 настай нэг байна
Өө нусгай бацаан чинь халдвар тараах нь Солиотой новш вэ
Шинжилгээ хэрэгтэй ч хамгийн гол юм нь яаралтай вакцижуулах л болоод байна даа. Вакцинаа хурдан шийдээд худалдаал авмаар байна. Үнэгүй юм харж цаг алдмааргүй байна. Хориг тавьснаар гарах эдийн засгийн хохирол нь вакцины үнэнээс хол давна шүү. Дээр нь эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг мөнгөөр тооцох аргагүй
Айл болгонд орж халдвар тарааж болохгүй шүү.