
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /NYT/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх асуудлаарх Лондоны уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Уг шийдвэрийг тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар мэдэгдэл хийсний дараа гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр Лондонд болох уулзалтын үеэр танилцуулахаар төлөвлөж буй Украины хямралыг зохицуулах талаар АНУ-ын зүгээс тавих гол саналуудын нэг нь Украины тал Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай асуудал ажээ.
Гэтэл мягмар гарагт В.Зеленский ийм хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа М.Рубио айлчлалаа цуцалсан байна. "The New York Times” сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф Лондоны уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Харин Украин, Оросын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кит Келлог оролцох нь тодорхой болжээ. Уулзалтад мөн Их Британи, Франц болон Украины төлөөлөгчид оролцоно.
Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павел Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар багтах ажээ.
Их Британийн “The Daily Telegraph” сонинд бичсэнээр, Лондонд болох уулзалтын үеэр АНУ-ын тал долоон заалт бүхий төлөвлөгөө танилцуулах ажээ. Тухайлбал, Украинд нэн даруй гал зогсоох, Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ хийх, Украин улс НАТО-д элсэхээс татгалзах, Крым болон 2022 оноос хойш нэгтгэсэн газар нутгуудыг Оросын нутаг дэвсгэр болохыг АНУ хүлээн зөвшөөрөх гэх зэрэг саналуудыг дэвшүүлнэ гэж тус сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийг эш татан бичсэн байна.
Төлөвлөгөөнд мөн Запорожье АЦС-ыг АНУ-ын хяналтад шилжүүлэх, Украин, АНУ хоёрын хооронд ашигт малтмалын тухай гэрээ байгуулах, ОХУ-ын эсрэг авсан Америкийн бүх хориг арга хэмжээг цуцлах, АНУ, ОХУ-ын хооронд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх талаар тусгажээ.
Лондонд болох уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Financial Times” сонинд өгсөн тайлбартаа, Украины мөргөлдөөний талаарх Орос, АНУ-ын яриа хэлэлцээ амаргүй бөгөөд хугацаа шаардсан үйл явц хэмээн онцолжээ. Мөн уг яриа хэлэлцээнээс тэр даруйдаа үр дүн гарна хэмээн найдах хэрэггүй гэдгийг дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл18
наймаачин тагнуулчинд булдэгчуулчихсэн уу,эсвэл наймаагаа л бодоод байна уу.
Орос тагнуул Красновын хүн
Пан зэлэнский,,,баруун зүүн адилхан 2 гараараа салаавч өгөх бөгөөд бөгспутинд бүр хоёр хөлөөрөө салаавч өгсөн,,,,
,,пан Зэлэнскийгээс салаавч хүртсан бөгспутин,,, хошного трампд хошного трампын зурагтай салаавч өгөөд,,,,хошного трамп нь пан зеленскийд дунд хуруугаа харуулж нэг үзээд,,,,хариуд нь пан зэлэнский бөгспутин хошного трамп хоёуланд нь 4 мөчөөрөө салаавч өглөө,,,
Украйнууд украйн дотроо сайxан тайван амьдрая гэxээр энэ Зелинский заавал Оросууд амьдардаг нутгийг авна НАТО-д элсэнэ гэx мэт сансар огторгуйн юм яриад эxлэx юм балай xог юм аа. өөрөө xүчгүй
Украинчууд гуйлгачин Монголчууд шиг Оросуудад хошногдуулахгүээл.гэж бна. Санаа зоволтгүй
украйн дууссан
Зeлинский бол шийртэй бөгөөд хоншоортой аавын хүү юм билээ ! Зeлинскийг үхсэн хойно л Крымийг Орос албан ёсоор авна ! Анусын чацгануудыг яаж няцаахаа Зeлинский буюу ногооноо хүү мэднэ !
Украиныг украингүйгээр шийдэх цаг хугацаа л үлдэж дээ . Украингүй дэлхийн зазрийн зураг бүтээх хэлэлцээ цаашид үргэлжлэмуй ...
Чи хө,Хятадад хэвлэсэн газрын зурагт Мон голын урд хилийн зураг байдаггүйг зүйтэй гэж боддог малуу даа ?!
Чи хө,Хятадад хэвлэсэн газрын зурагт Мон голын урд хилийн зураг байдаггүйг зүйтэй гэж боддог малуу даа ?!
Кримыг юу гэж өгөхөвдээ ямар монголчууд биш тэгж их газар хэрэгтэй үхчих гээд байгаа бол хөвсгөл сэлэнгийг авдаа энд эсэргүүцэх амьтан ганц ч байхгүй харин ч баярлах байх ах нар минь
Гях,,,гяхх,,,гяхх,,,үнэнийг өгүүлэв,,,,хөвсгөл сэлэнгэ хэнтий оросын уугуул газар нутаг гээд л гүйлдэнэ шүүдээ,,,,
крымийн ард түмэн украйнта хамт европт элсэхгүй орсын бүрэлдээхүүнд байна гэж санал асуулга бгсбн шүү дээ за яахав орсууд бүх фронтоор давшина хөлөө хүрх газар дайтна украйнууд зелинскийг алах хзртэл нь дайтна европийн контингент орж ирвэл израль шиг баруу солгойгзй бөмбөгдөж пуужиндана
АМЕРИК СОЛИОРЧЭЭ. ОРОСТОЙ НИЙЛЖ ДАЛДАГНАЖ БАЙЖ ДЭЛХИЙН БҮХ УЛСТАЙ ДАЙСАГНАЖ ОРОС НЬ ЗАДАРЧ АМЕРИК НЬ ШАЛДАА БУУХНЭЭ.
орос америк хоёр ннийлчихвэл юу болохыг төсөөлөх үү
Америк орос нийлбэл яадын чи нэг сайхан бичээдхээч,,,гях,,,гяхх,,,гяхх,,ер нь бол,,,, оросыг сөнөж байхад америк л авран хамгаалдаг түүхтэй юмлдаа,,,даанч орос гуйлгачин амь орж,,,, гэдэс нь цадаад л,,,,,авран хамгаалсан аугаа америкаа хараан зүхэж эхэлдэг муу ёрын улс юм байгаамшдээ,,,,бөгспутин бүр америкыг пуужиндаж байгаа хүүхэлдэй кино хийцэн,,,тэнэгтэж байвшүү,,
урвагч төгцөг трамп