
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад граж дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал, Энэ оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны граж дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар бусдын өмчлөх эрхэнд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “А”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн орон сууцны доод давхарт байрлах гражууд нь хяналтын камертай хэдий ч байнгын харуул хамгаалалтгүй, чипээр онгойдог мөн орцоор дамжин граж руу ордог зэрэг нь гэмт хэрэг үйлдэгч этгээдэд саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл2
Хулгайч нар дулаан гараашинд унтаж өвөлждөг болсон шдээ. Гараашинд байсан машинаас хулгайчдад юмаа алдахаар цагдаа нар цаасанд бичиж авчихаад өөрсдөө манаж байхгүй яасан юм та нарын хохь чинь гээд тоодоггүй..Мөн хулгайч нарын зураг хөрөг нэрсийг маш их чандлан хууцалдаг..
Хотын захад гэр хороололтой ойр болохоор оркууд граш руу нэвтэрч хулгай хийх нь аргагүй.