.jpg)
Цаг агаар дулаарч, урин хавар айлчлан ирлээ. Дулаарах сайхан ч хөлдөж гэссэн халиа тошин, хаврын шар усны үертэй зэрэгцэн олон айл өрх, хүмүүст “зовлон” болон ирдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажилладаг гол байгууллагын нэг бол Геодези, усны барилга байгууламжийн газар. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өдөр бүр халиа тошин дээр ажиллаж, шар усны үерээс сэргийлж, айл өрхийг усанд автуулахгүйг хичээн ажилласан. Гэтэл зарим байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдэл тэдний олон сарын хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийхэд ойрхон байна.
Нэгэн жишээ бол Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хорооны айл өрх рүү халиа тошин хальж орох эрсдэл өнөөдөр үүссэн байна. 100 айлаас эхэлдэг Сэлбэ гол дагуух энэ байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдиролыг өөрчилсөн байна.
Халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдиролыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, цас, мөсөөр, чулуу, цементээр далан барьдаг шүү дээ. Гэтэл тэр барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгочихож. Бас Сэлбэ голын голдиролыг өөрчилж, нарийсгасан. Үүнээс болж халиа тошин их хэмжээгээр нэмэгдэж, халихын даваанд Геодези, усны барилга байгууламжийн газраас очиж сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Тухайн барилгын эздээс асуухад “Тэр асгасан шороогоо буцаагаад ав, ав” гэж хэнэггүйхэн хэлээд зогсоно. Ийм асуудалд холбогдох хяналт шалгалтын газруудаас арга хэмжээ авч, хүний хийсэн ажлыг сүйрүүлдэг энэ мэт үйлдлийг газар дээр нь яаралтай таслан зогсоовол таарна. 2023 оны долоодугаар сард болсон Сэлбийн үерийн хохирол, гамшгийг санасан ч гэсэн байгалийн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд байнгын ажиллагаа чухал. Ингэж хорлон сүйтгэх бүү хэл ганц удаагийн сэрэмж алдахад л олон айл өрхийн гэр орон, амьдрал ахуй, амь нас ч яригдах чухал бөгөөд эмзэг асуудал.
Сэтгэгдэл9
ХАЛИА ТОШИН ҮҮСДЭГ ГАЗРЫГ ЯМАР Ч ДАЛАН ХААЛТ БОСГООД ЧИГЛЭЛИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ !
Авилга хороолол нураагүй цагт эднүүд бүгд барьцана
Хашраагүй байнаа
Зөвшөөрөл өгсөн хотын удирдлагууд хамгийн но-той нь шүш дээ хө
Буудчих
дээдэх нь суудалаа бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!
Naad sfanuudaas chine umnuh halia uussen shuu
Авилгал аваад авилгал хорооллыг буулгасангүй бодвол шүүх ,авилгал аваад гацаагаад байгаа гэнэ биз, авилгал хорооллынхон шинээр нэмж барилга бариад төв зам төмөр замын гарцаар гараад баглөрөл байддаггүй байсан газруудад төв замыг эвдээд засахгүй нээхгүй баыгаа нь бүр даварсан хэрэг болж байна Засаг төр гэж алгаа
Авилгал аваад авилгал хорооллыг буулгасангүй бодвол шүүх ,авилгал аваад гацаагаад байгаа гэнэ биз, авилгал хорооллынхон шинээр нэмж барилга бариад төв зам төмөр замын гарцаар гараад баглөрөл байддаггүй байсан газруудад төв замыг эвдээд засахгүй нээхгүй баыгаа нь бүр даварсан хэрэг болж байна Засаг төр гэж алгаа