УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ. Тэрээр “…Шүүхийн эцсийн шийдвэртэй асуудлаар “...Хуульгүй, шүүхгүй явья” гэдэг манлайллыг хуулийн хэрэгжилтийг парламентын (ард түмний) өмнө Үндсэн хуулиар хариуцдаг субьект илэрхийлэх нь улс төр, эрх зүйн үр дагавартай. “…Хууль юу юм, шүүхийн шийдвэр юу юм” гэчихээд ард түмнээсээ яаж хуулийн хэрэгжилт шаардах уу.
“…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн байна.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд “…Шүүх өөрөө шүүхэд итгэх олны итгэлийг унаж, шүүхийн хараат бус байдлаа алдах буруутай үйлдлүүдийг хийж байна” гэж шүүмжлүүлж буй ч Б.Энхбаярын хэлсэн нь үнэний хувь өндөртэй юм. Өөрөөр хэлбэл, зарим этгээд шүүхийн шийдвэрийг үл тоож, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлдэггүй нь шүүхийн хүчийг сулруулж, хуулиар олгогдсон эрх мэдэл, хараат бус байдалд нь халддаг. Дүнд нь, шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлтэй хамт доошилдог. Хамгийн гол нь ийм “эсэргүүцэл” хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг УИХ-аас гарч буй нь маш ноцтой юм. Уг нь Дээд шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоороо УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт ял оноосон. Түүнийг Хөгжлийн банкны хэргээр шийтгэсэн.
Тодруулбал, Дээд шүүх “…Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэсэн. Үүгээр Даваагийн Цогтбаатар нь өмнө нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Ингэснээр Даваагийн Цогтбаатар УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж зааснаар эгүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн юм.
Гэвч Дээд шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш бараг хоёр сар болох гэж байна. Хамгийн гол нь УИХ-ын удирдлагууд ам ангайхгүй байсаар, ангайхдаа аргацаасан тайлбар хийсээр УИХ-ын намрын чуулганыг хаачихав. Үүгээрээ УИХ-аас Даваагийн Цогтбаатар дээр эс үйлдэхүйгээрээ дабл стандарт тогтоогоод өгөв.
Гэтэл Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарна. Тэр утгаараа, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн гээд харьяатай, харьяалалгүй хүн бүх төрлийн хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Тэр дундаа, Дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ. Хэрэв тухайн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, хууль зүйн хариуцлага хүлээлгэх талаар холбогдох хуулиудад нарийвчлан заасан. Гэвч хууль тогтоох байгууллага нь ингэвэл хэрхэх учиртайг мэдэхгүй юм. Дэлхий дээр манайхаас өөр улсад ийм тохиолдол гарахгүй л дээ.
Нөгөөтэйгүүр, ингэснээр маш олон сөрөг үр дүн үүсээд эхэллээ. Наад зах нь Хөгжлийн банкны хэргээр ял шийтгүүлсэн Даваагийн Цогтбаатар Төрийн ордонд үлдэж, бусад нь шорон руу ачигдаад байна. Ингэснээр Дээд шүүхийн тогтоолыг УИХ “дабл стандарт” болгочихож байгаа юм.
“Дабл стандарт” гэдгийг манайхан мэднэ. Ялгаварлан гадуурхалт, шударга бус байдал гэсэн үг. Тодруулбал, ижил гэмт хэрэг үйлдсэн хоёр хүнийг шүүхийн шийдвэрээр хоёр өөрөөр яллахыг хэлдэг. Эрх мэдэл бүхий этгээдэд хөнгөн ял оноож, хүч сул хүнд хатуу ял оноох ойлголтод хамаардаг. Үүсэл нь ийм, гэхдээ бусад эрх зүйн хэм хэмжээ дээр ч дабл стандартыг дэлхийгээрээ ярьдаг болсон. Ерөнхийдөө, төрийн шийдвэртэй хамаатай ойлголт болж өргөжөөд байгаа юм. Явж явж энэ нь тэгш байдалтай л уягдаж буй хэрэг юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
ДЭЭД ШҮҮХ ГЭЖ ХЭН БЭ ЮУ ВЭЭЭЭЭ ЧИХРИЙН ЦААС БУУНЫ НОХОД МӨНГӨНИЙ ТУЛАМНУУД ЧАЦГА
ШШГЕГ гэж МАНы карманд орчихсон бузрын газар .Хэр удаан оршин тогтнохыг нь би биш гэхэд ирээдшй минь харах байлгүй.Хараал идсэн даблстантарт бий болгогчид
SU.J.Erdenebat.Sarangerel.Oyunhorol.Amarbaysgalan.Zandanshatar.Badamjunai.Saihanbileg.Batuul.Dorligjav gj toolj barshgui hulgsichuudaa hurungiig n huraaj shorond hiih boloogui uo.Altangerel said SU giin delhii duuren hurenge hausiin jagsaaltiig harajgui bnuu.
Шүүх туйлын зөв гэж хэн хэлээд байгаа юм. Бүгд бууны ноход байгаа. Энхбаяр өөрөө хэн юм? Би бүгдийг мэднэ!!! Дуугаргаж байгаа болгон үнэн биш. Удам гэж нэг юм байдаг. Худлаа гар хүний цүнх баригч бол тэр чигээрэй л байдаг юм байна.
АН-ын Цогтбаатар явбал МАН-аас 2-3 явах гээд бна!
Зайлуул тэгээд нөхөн сонгуулиа хийгээд явах хэрэгтэй монгол улс хулгайч нартай үргэлж эвлэрээд өвөр түрүүнд ордог учраас өөдөлдөггүй шүү дээ
Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж хоосон толгойтой, боловсролгүй, төрд ажиллах мэдлэг чадваргүй, зөвхөн мөнгө бодож явдаг нэг эргүү ац л энэ усан толгойтой дүүгээ Хөгжлийн банкинд ажилд тавиулаад өөрөө араас нь шордсоор байгаад ийм хэрэгт унагасан гэх чинь билээ. Карма хаалга андуурдаггүймаа. Өшөө их юм чамд болон танай гэр бүлийнхэнд тохиолдох болно Мөнх-Эрдэнэ ээээ. Энэ дүүгээ төрөөс бушуухан зайлуул одоо за юу муу гөлөг минь. Муусайн пиздакууд ааа гээд өөрийнх нь ярьдаг хэлээр хэлчихье. Монголын төр гэдэг чинь оогт өөр оршихуй байдаг гэдгийг цаашдаа сайн ойлгож аваарай.
Үнэн баларсан, үнэнийг баллуурдсан одоогийн эрх баригчдаас юу ч гарч мэднэ.Бид энд юу ч хийж чадахгүй.Өөрсдөө 1 1-хээ булхайг дэлгэвэл л илрэх байхдаа
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой