
1-р сарын 18-нд Оросын цэргийн албан хаагчдын чөлөөлж авсан Курск мужийн Русское Поречное суурин дахь орон сууцны байшингийн хонгилоос Украинчуудын тарчлаан зовоож, хороосон байж болзошгүй нутгийн иргэдийн цогцсыг олжээ.
1-р сарын 31-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас авсан хэргийн газрын гэрэл зураг, видео баримтуудыг дэлгэсэн байна. Тэдгээр материалуудаас зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй баримтууд тодорхой харагдаж байгаа.
Тодруулбал скотчоор боосон гар, эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг, зодуулсны улмаас үүссэн цус хуралт, галт зэвсгээс авсан шарх, гэмт хэрэгтнүүдийн удаан хугацааны хүчирхийллийн улмаас нас барсан хүмүүсийн цогцос, бэлгийн хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүд үйлдэгдсэнийг нотлох баримтууд байв.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө,"Киевийн нацистуудыг далдалж, өөгшүүлдэг “Барууны хамтын нийгэмлэг”-ийн улсууд болон тэдний улстөрчид яг ийм зүйлийг бандерчуудаас хүлээж байгаа юм. Тэд нацистуудын гэмт хэргийн үйлдлүүдээс харц буруулж, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж, түүний гэмт хэргүүдийг олон улсын түвшинд мөрдөн шалгах оролдлогуудыг хааж боосоор байна. Тэд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон Женевийн конвенцыг бүдүүлгээр зөрчсөн аймшигт зүйл болоогүй мэт хамтдаа их дуулгавартай дүр эсгэж байна" гэлээ.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Украины 92-р салангид давшилтын бригадын хэд хэдэн цэргийн албан хаагч оролцсон нь тогтоогдоод байна. Тодруулбал 4-р батальоны 11-р ротын захирагч "Кум" дуудлагын нэртэй Евгений Фабрисенко болон "Мотыль", "Проводник", "Художник" гэсэн дуудлагын нэртэй гурван цэргийн албан хаагч.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо саатуулагдсан Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Евгений Фабрисенког байцааж буй дүрс бичлэгийг нийтэлжээ. Түүнийг Курск мужийн Русское Поречное тосгоны 22 энгийн иргэнийг хөнөөж, найман эмэгтэйн биед хүч хэрэглэсэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.
Курск мужийн Русское Поречное сууринд үйлдсэн харгис хэрцгий хэргийн мөрдөн байцаалтын явцад гарсан шинэ мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэл мэдээллийнхний асуултад хариулахдаа:
«Зеленскийгийн цэргийн дэглэмийн жинхэнэ мөн чанар Русское Поречное сууринд илүү их тодоор илэрсэн гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь Оросын эсрэг үзэлтэй Киевийн дэглэм болон түүний зэвсэгт бүлэглэлүүдэд энэхүү суурингийн орос нэр таалагдсангүй. Майданы дараах удирдлага нь "Барууны хамтын нийгэмлэг"-ийн дэмжлэгтэйгээр Оросын гэсэн бүх зүйлийн эсрэг байлдан тэмцэж байгаа юм» гэжээ.
О.Одмаа
Сэтгэгдэл22
Оросуудын аль худал цуурахыг тэр гэхэвдээ,,,,,
овоо тэнэг гаруу
Оросын түүх тэр чигтээ худал, зохион бичлэг. Өдөр тутмын мэдээллийн хэрэгсэлээр нь Путины пропоганда тасрахгүй. Орост 21-р зууны коммунизм цэцэглэн хөгжиж байна даа...
Орост хумсын төдий ч үнэн байхгүй...
Оросуудын аль шаахыг тэр гэх вэ, оросууд өөрспөө Бучад үйлдсэн яргаллаа бас л хүлээн зөвшөөрдөггүй
украйн бол яг л гитлерийн хийж хэлж байсныг яг дууриаж байгаа орсууд германд эзлэгдсэн хотуудаа одоо германы хойт дүртэй фашистуудаас украйнчуудаас яг л дөчин хэдэн оных шиг фашистуудыг ялж эргүүлэн авч байна нөгөөл танк миномёт их буу пулемёт сайпщр бөмбөгдөх гээд адилхан байна харин фашистуудын дрон пуужингийн эсрэг дрон пуужин хэргэлж байна орсын цэргээс өөр улсын цэрэг байлдаагүй зз
орост сансрын газрын бүх бичлэг бий 5 хүний нэгийг нь амдаар нь олоод дэлхий даяар мэдүүлэг өгөөд сууж байналээ бусдыг нь тэр зааж өгсөн шүү дээ
оросууд өөрсдөө ийм зүйл зохион байгуулж бичлэг хийгээд түүнийгээ украйнчуудыг хийсэн гэж гүтгэдэг. Юу гэж л украйнчууд өөрсдөө энэ бичлэгээ хийгээд сархадад дуртай Захарова авгайд бичлэгээ өгөхөв дээ, хүүхэд хуурч байгаа биш?
Энэ үндсэрхэг бандёруудын толгойлогч Зёлинскийг Гаагын шүүх удахгүй баривчлах тогтоол гаргах юм байна да ! Гадаад ру явалтгүй болж Зёлинский !
богдын хойт дүрийг тодруулдаг шиг гитлерийн хойт дүрийг германаас тодруулсан гитлер 2 -ийг герман л мэдэх байхдаа
Гитлер Путин 2-ийн түүх гайхалтай адилхан шүү. Аль аль нь эх орон нь нүдэн дээр нь ялагдан нурж унахыг харж байсан, мөн эргүүлээд түүнийгээ өөрийн гараар босгон ирсэн, бас сөнөөсөн /сөнөөж байгаа/.
Алкаш захарова,,,,ой гутмаар бөөн нагаар,,,,,дэлгэцийн цаанаас нэвт нэвт ханхлышдээ,,,,бөөлжис цутгышдээ,,,,энэ алкашийн бөөрөлзгөнө идэж байгаа бичлэг байдаг юм,,,ёоё,,,аймааршдээ,,,стакан валька алкаш захарова 2,,,,согтуу орос авгайн сонгодог дүр,,,төлөөлөгчид юмшүүдээ,,,,
бандерууд орсын удирдагчдад нэр хоч өгдөгийг дайны дараа шүүнэ гэсэн худал гүтгэлгийнхээ төлөө дайны дараа нугдайлгав даа
Hoguud
Тийм шуугиан дэгдсэн Гэхдээ сайтар судалж үзвэл худлаа байна лээ..
мангад бсдакууд л өөрсдөө яргалаа биз. мангадад болон царьт үнэн юм гэж ямар байх биш.
Оросууд өөрсдөө л хийдэг бх даа Дайныг ингэж л эхлүүлсэн дээ
Эх сурвалж нь энэ орос хүүхэн үү? Тийм бол итгэхгүй байна. "Яг эсрэгээр нь ярь" гэдэг Сталиныхаа сургаалаар явдаг шүү, Оросын Пропаганда...
Оросууд Украинд олон хүн бөмбөгдөж алсанаа юу гэж тайлбарладаг юм бэ?
Украйны фашистууд өвөө нарынхаа үйл хэргийн гүйцэлдүүлж бна эх орны дайны үед украйны үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн галичина сс ваффен яг ингэж яргалал үйлддэг байсан
ЗАХАРОВА ДАНДАА ХУДЛАА ШААДАГ. ОРОСУУД ЮУГ Ч ХУДЛАА БОЛГОЖ ЧАДДАГ.
Оросууд нь оросуудаа тамалж алсан байхад гайхах зүйл ердөө ч байхгүй шүү.