Мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл хэрэгжүүлдэггүй талаар:
Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин, аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ.
Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог юм. Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байсан болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өнөөгийн байдлаар нийт 2016 нэгж талбар газар ашиглах эрх иргэн, хуулийн этгээдэд олгогдсон байна.
Эдгээрийн цөөн тохиолдолд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нь шүүн таслах ажиллагааны статистикаас харагдана. Тухайлбал, 2023 онд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцсэн нь нийт олгосон 2016 нэгж талбар газрын 3 хувьтай тэнцэх бөгөөд уг 62 хэргийн 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, 15 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, 11 тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай шийдвэр гаргаж байжээ.
Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, эрх нь зөрчигдсөн гэж өөрийгөө үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүссэн “маргаан шийдвэрлэдэг”, түүнчлэн Засаг дарга, сайдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээх үүргийг хуулиар хүлээдэг болно. Захиргааны хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд, тухайлбал газрын маргааны хувьд, хариуцагч Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөөлөл биечлэн оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч талтай шүүхийн өмнө мэтгэлцдэг, түүнчлэн шүүхээс гаргасан бүх шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хаягт олон нийтэд нээлттэй байршиж байна.
Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн - Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна.
Засгийн газрын “мега төслүүд”-тэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн талаар:
Захиргааны хэргийн шүүх нь “тендерийн хууль”-ийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой, тендерт оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах нь холбогдох яам, агентлаг, худалдан авах ажиллагааны газар болон тендер зарласан этгээдээс томилогдсон Үнэлгээний хорооны үүрэг болно.
Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг хянасан, оролцсон, эсхүл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 оны хооронд /сүүлийн 5 жилд/ тендер шалгаруулалттай холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2020 онд 19, 2021 онд 14, 2022 онд 2, 2023 онд 1, 2024 онд 6 хэрэг байна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 “мега” гэх төслүүдэд холбогдох ямар нэг тендерийн маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, уг тендерт оролцсон 2 этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /128/ШШ2024/0573 дугаар шийдвэр/ анхан шатны журмаар шийдвэрлэсэн;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /221/МА2024/0575 дугаар магадлал/ нэхэмжлэгч болон хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн;
- Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /001/ХТ2024/0138 дугаар тогтоол/ гуравдагч этгээд болон хариуцагч Сангийн яамны гаргасан гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг /шүүх хуралдаанд хариуцагч Эрчим хүчний яам болон тендерийн Үнэлгээний хороо гомдлыг дэмжиж оролцсон/ хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн өөр нэг маргаан буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орона группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно.
Түүнчлэн, “шүүгч тендер авсан”, “авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл20
Шүүх ер нь сүүлийн үед илт сонин шийдвэрүүд гаргадаг болсон. Дээдшүүх хянахгүй
Хэтэрхий шуналтай шүүгчид яаж төгсдөгийг мартсан юм байхдаа. Эмгэнэлтэй л юм байналээ.
Манай шүүгчид ийм мангуу тэнэг, улайм цайм юман дээр л ингэж тэнэгтнээ .Том төсөлтэй холбоотой маргаан шүүх дээр л гацдаг ш дээ ! Гацаад уддаг ш дээ, тэгэхээр чинь шүүх гауаалаа гэхгүй яахын ?!
Авилгач халтар хурлийзуудын үүр уурхайг цэвэрлэ
УИХ-ын гишүүн асан, Архангай аймгийн "Бөхбилэгт" бөхийн дэвжээний тэргүүн, яруу найрагч Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн тухай НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд өгүүлсэн юм. Ж.Мөнхбат нь 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгч, тухайн оны гуравдугаар сарын 23-нд чөлөөлөгдсөн. Тэрбээр 2023 оны аравдугаар сард улсын хилээр гарснаас хойш эргэн ирээгүй гэх мэдээллийг "Нүүрсний сонсгол"-ын үеэр өгч байв.
ЕС Оюун-Эрдэнэ худал мэдээлэл тараасан бол Шүүгчид Та нар холбогдох хэргийг бүрдүүлж Оюун-Эрдэнээ шалгаж саатуулааждээ. Чадахгүй байж худлаа мэдэгдэл нтр гаргаж жүжиглээд хэрэггүй биз дээ. Та нарын мэдэгдэл бол юу ч биш, жорлонгийн цаас л гэсэн үг.
Үнэнд нийцэхгүй гэнэ үү??? Эрдэнэтийн 49-ийн хэрэг хэдэн жил болов??? Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг гээд маш олон том хэргүүд шийдэгдэхгүй байгааг ард түмэн бид хараад л сууж байна
Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага Шүүхийн өмнөөс эрх ашгийг хамгаалах ёстой биздээ! Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгаж дээд шүүхэд нэгтгэвэл таарна. Бүүр нэг будилж дуусах нь
ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ШҮҮГЧ НАР САРЫН 7 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ. ХАЛАМЖ 350 МЯНГА 30 ДАХИН БАГА. ТАЛХ ГУРИЛАА АДИЛ ҮНЭЭР АВЧ НЭГ АГААРААР АМЬСГАЛДАГ. ЁСТОЙ НОВШ ЮМ АА.
Шүүх одоо больдоо, тэнэг хүн хуурч байгаа бишдээ, ард түмэн одоо их ухаарсан шүү, элбэгдоржтой холбоотой авилгын яг ямар хэрэг шийдэгдсэн вэ? Нэг л их тайлбар тавьсан улсууд, наад жүжгээ элбэгдорждоо хэл, үйлийн үр чамд болон үр хүүхэд дээр чинь ирэхээр та нар их юм ойлгоноо, даанч тэр үед бүх юм оройтсон байх болноо??????
Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй олон түмний шаардлага ихсээд ирэхээр л бүх бурууг шүүхрүү чихэж байгаа нь аргаа барсан заль мэх гэдгийг ард түмэн ойлгрж байгаа бид хэрсүүжсэн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон.Шүүх хэний ч дарамтанд орох ёсгүй.
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л. Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxтэйгээ шүү!!!
Монголын шүүхэд ард түмэн итгэдэг юм уу үгүй шүү дээ !!! Та нарын булхайг илчилж үнэнийг хэлсэнд та нар мэдээж баярлахгүй байх л даа !!! k
Монголын шүүхэд ард түмэн итгэдэг юм уу үгүй шүү дээ !!! Та нарын булхайг илчилж үнэнийг хэлсэнд та нар мэдээж баярлахгүй байх л даа !!! k
Үйлийн үрээ эдлэх цаг удахгүй Монголын ард түмэн их тэвчээртэй байгаа шүү