200 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй, дэлхийн ураны зах зээл дээрх 12 дахь том оролцогч улс Монгол Улс өнөөдөр ураны зах зээлд “гол тоглогч” болох түүхэн замналынхаа эхлэлийг тавилаа. Энэ бол Оюутолгойн гэрээний жишигт дүйх Монгол Улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан үйл явдал юм. Түүхэн гэрээг Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгууллаа.
Ураны үнийг 80 ам.доллар гэж тооцвол Монгол Улс уг төслөөс 5.2 тэрбум ам.долларын ашиг олох бөгөөд уг төслийн гэрээг байгуулснаар Монгол Улс нь Франц, Англи, Итали, Испани, Белги, Нидерланд, Швейцарь зэрэг Европын холбооны 26 улсын гуравны нэгийг 50 жилийн турш цахилгаанаар хангах боломжийг нээж өгч, дэлхийн зах зээлд “гол тоглогч” улс болох боломжоо ураны гэрээгээр атгаад авлаа.
Дэлхийн зах зээлд “гол тоглогч” улс болох боломжийг атгуулсан төслийг хэрэгжүүлэхэд гол ажлыг нугалсан, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалсан хүн бол тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар. Тэрбээр анх 2023 оны зургаадугаар сарын 11-нд төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж, төслийн ТЭЗҮ хийгдэж, туршилтын олборлолт хийхэд бэлэн болсон талаар зарлаж байлаа. Улмаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Энэ үеэр ураны төслийн ажлын хэсгийг ахалж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар “Өнөөдөр бидний ярьж байгаа төсөл бол манай улсад гуравдагч орны томоохон хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн тод жишээ. Тиймээс бид өмнөх алдаагаа давтахгүй, харилцан ашигтай, цаашлаад бүс нутагтаа, энэ салбараа тэргүүлэх тоглогч байх амбицтайгаар Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд ажиллаж байгаа” гэдгийг онцолж хэлж байлаа.
Аль 27 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ураны төсөл Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад албан ёсны айлчлал хийсэн 2023 оны тавдугаар сар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн аравдугаар сард Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд мөн алд дэлэм урагшилснаар, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчдийн өндөр үүрэг оролцоотойгоор өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ.
Т.Балдан
Сэтгэгдэл12
Энэ засгийн газрын амжилт шүү
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
30 жилд 5 тэрбум ашиг хэтэрхий бага бна. Газар доорх ус бүтэн хордоно. Эргүү амнууд...
чи ямар баян гуйлгачин бэ
Монгол ялчихлаа
Ээээ алны үс ээээ оюу толгойгоос мянга дахин дордлоо энэ улс
МАН-ын ногоочин гахайчин удмын манж хятадууд авсан авлигалдаа барьцаалагджээ..
Муу Нямбаатар заримдаа муу хэлүүлж,модоор тоншуулдагч бас юм хийх гэж их үзэх юмаа. Гацаагч нарын босгосон төмөр цайзыг хэмх цохиж чадлаа.Баяр хүргэе!
За ашгүй нэг сайхан мэдээ сонсдог цаг бас байдаг юм байна. Одоо Их Британи, Америк, Герман, Ө.Солонгос, Турк, Итали…зэрэг хүчирхэг э/з, ашиг сонирхолыг нь оруулаад ирвэл манай Тусгаар тогтнол улам баталгаажина даа… Би бол энэ талыг нь их сонирхож байгаа. Мэдээж маш их мөнгө ирж ирнэ. Монгол хөгжинө. Х.Нямбаатар дарга үүргээ сайн биелүүлсэн. Амжилт. Дашрамд хэлэхэд, энэ гэрээний 50-иас илүү хувийг ард иргэд хүртэх юм байна, баярлалаа. Гэхдээ "Ураныг эсэргүүцэгчдийг" одоо бүгд мэдэж байгаа юм чинь тэдэнд хувь хүртээхгүй шүү, ха ха ха
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
ЁОООО, ХҮРЭЛСҮГЭЭ МАГТАН ДУУЛААД ЭХЭЛСЭН ҮҮ??? СҮГНҮҮД ЭЭ, БАС НЭГ АЙЛЫН ТҮЛШ БЭЛДЭЖ ӨГЧ БАЙНА УУ? ТЭГЭЭД ГАРСАН ХОГ ШААРЫГ НЬ МОНГОЛДОО БУЛНА ГЭВ ҮҮ? ТЭР ХЭСГИЙХ НЬ МЭДЭЭГ СОНИНЫ ХАЙЧИЛБАРААС НЬ ЗОРИУДААР ХАЙЧИЛЖ АВААД НУУЧВАА ДАА ЯНЗ НЬ? ӨРӨВДӨЛТЭЙ, ХИЙМЭЛ ГАРУУДАА ЯНЗ НЬ????