Сүүлийн үед Монголын улс төрийг далдаас бужигнуулж буй нэг асуудал нь1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэг болжээ. Уг хэргийг үйлдсэн, захиалсан этгээдүүд нь ил бололгүй 26 жил өнгөрсөн. Нэг удаа 2017 онд эцэслэсэн ч, тэгэхдээ бусдыг эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн болж таарсан. Тухайн үед С.Зориг агсны дүү С.Оюун “...Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа.
Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв. Энэ үнэ байж таарсан. Сүүлд тэр нь ёсоор болж, өдгөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүн эрүүдэн шүүлтийн хохирогч болсон нь тогтоогдоод байна. Нөгөө талд тагнуулын хэдэн гүйцэтгэх ажилтан ял авсан. Ингээд энэ хэргийг дахиад шинээр шалгах нөхцөл байдал мөрдөх байгууллагынханд үүссэн. Гэхдээ өнөөгийн хууль хяналтынхан, мөрдөх байгууллагынхан уг хэрэг дээр арай өөр маягаар ажиллаад байх шиг байгаа юм.
Тэд С.Зоригийг хөнөөсөн этгээдийг хэн нэгний амаар хэлүүлэх биш, нотлох баримтаар тогтоохыг оролдоод байгаа нь өнгөрсөн жилээс анзаарагдах болсон. Үе үе хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээлэл гардаг ч хууль хяналтынхан тодорхой зүйл хэлдэггүй байв. Тэгж байгаад 2024 оны тавдугаар сард ЦЕГ-аас мэдээлэл хийсэн.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “...Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн юм. АНУ руу илгээж шинжлүүлсэн дээрх үснүүдийг 1998 оны аравдугаар сарын 3-нд буюу уг эмгэнэлтэй явдлын маргааш хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг эндээ, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжлүүлсэн байна.
Эдгээрээс талийгаачийн нүдний шил дээрээс олдсон ДНХ шинжилгээний дүгнэлт нэлээд “асуудал”-тай гарсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Түүний дараа улс төр далдуур дахин бужигнаж, энд тэнд уулзалдаад эхэлсэн байдаг. Тэгвэл АНУ-д шинжлүүлсэн үснээс илэрсэн ДНХ мэдээлэлтэй холбоотой эрэн сурвалжлах ажлыг манай улсын мөрдөх байгууллагууд эхлүүлсэн байна. Тодруулбал, үснүүдээс илэрсэн ДНХ мэдээллийн эзнийг олохоор Интерполтой хамтарч ажиллаад эхэлжээ. Тэдгээр улсууд өөрсдийн ДНХ мэдээллийн сан, бусал байдлаар манай улсаас очсон мэдээллийг тулгах, нягтлах, илрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон ДНХ-гийн эзнийг Интерполоор эрэн сурвалжилж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл60
Энэ олдох уу?
Үлгэр,,,,үлгэр,,,,
Сонгууль дуусаад л чимэээгүй болно
МОНГОЛД ҮЙЛДЭГДСЭН ХӨРӨНГӨ МӨНГӨ УУЛ УУРХАЙ БАЯЛГИЙН ХУЛГАЙ БҮХНИЙ ЦААНА НЭГ Л ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГА БАЙДАГ ГЭСЭН ЯРИА БАЙДАГ НЬ ОРГҮЙ БИШ, ТЭГЭХЭЭР ОЛНЫ ЯРИАД БАЙГААГААР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЗАХИАЛАГЧ БАЙЖ МЭДНЭ ГЭЖ ХАА САЙГҮЙ ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮРТЭЛ ГАРААД БАЙГАА МЭДЭЭЛЭЛ ОРТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЛЦЭЭД БАЙНАА
Анусын захиалгаар элбэгхулгайч болон түүний хүмүүсийн хийсэн хар хэрэг гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой
Baabar sain medne
Энэ хэрэг яригдахаар СОНГУУЛЬ болж бна гэж ойлгодог боллоо шүү.
DNK Elbegdorjiinkh bolj taarsan
Одоо орон нутгийн сонгуулиар Зоригийн хэргээр ПИ-АРддаг болжээ . Буруугаа бусдад чихдэг , Зоригийн хэргийг ярьдаг МАН ын зэвүүн заваан тактикийн нэг.
Eren survaljilj bn geheer chini sluit chiniih hen bolohiig togtoi son gesen ug uu Oyuka?
ОЛСНЫ ҮЗҮҮРТ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БАЙГАА ГЭСЭН ТААМАГ ЯАСААН?
МАН цааш харуулсан гэдэгт эргэлзэх хэрэггүй
UGUI ZA
MAN CHINI ENE HERGIIN ELRUULNE GEJ BAISAN SHUU ZA
МАХН зоригийг алж яахын ямар ашигтай юм.Элбэгдорж Ганболд нар захиалга өгч алуулсан гэж боддог.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ОЛОН БАРИМТ, ГЭРЧ БОЛОХ ХҮМҮҮСИЙН ЯРИАНААС ХАРАХАД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЗАХИАЛАГЧААР ТОГТООЖ ШАЛГАХААС АРГАГҮЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭСЭН ОЛНЫ ОЙЛГОЛТ ХҮЛЭЭЛТ БАЙГААШТЭЭ.
Эрэн сурвалжил байгаа бол эзэн нь ямарч байсан нэг хүн дээр тогтсон гэсэн үг үү бас гадаадад байж мэдэх л асуудал байна даа үнэн байх болтугай
ZAHIALACH AN
түүнийг алчихаа бизээ
МА\х\Н тулхтай улс төрийн ХҮЧИН мөн . Яаж ийгээд л их , бага сонгуулийн өмнө Зоригийн хэргийг хөндөж чадаад байгаа юм , мөн ч эд мөрийн баримт элбэг олз шүү ...
UNEN
Битгий шаа!
Манаас өөр хэн ч биш
CNI AN GISHIUN ZA
buh zuil d MAN ugsraa bugd yalsandaaa, AN UNEN ARCHAAGUI GARUUD
Тусгай албад сайн л жиллаж байгаа юм байна Элбэгдорж байдал бишдлээ гээд Америк гараад явсан ирэхгүй л дээ. Нөгөө өвгөн сандарч л байгаа байх.
UNEN OILGOMJTOI
ELBEE
Батхүү агсан төрийн ордонд алагдсан мөн ирвэс хамгаалагч залуу алагдсан хэргүүдийг сэргээж шалгах ёстой. Алуурчид МАН дотор ойрхон байгаа.МАН-ын одоогийн том толгой бүдүүн данжаадууд авлигал авчихаад эдгээр хэргүүдийг тоохгүй байгаа нь илт байна.Ухаандаа Фүк,Данк нар зайлж байж энэ хэргүүд дахин шалгагдаж эхэлнэ гэсэн үг.
Яг үнэн.
МАНынхны ээлжит молиго.Сайханбилэгийг интернетээр эрэн сурвалжилж байна гэж МАНынхан данжаадууд улин хуцалдаад байсан.Хэдэн жил өнгөрч байна.
AN MOLIGO ZA
Амьд бгаа Сайханбалгаа авч ирж чадахгүй бж.хуцооо за орон нутгийн сонгуульд бас нөлөөлөх оролдлого бхдаа бас.
Зориг агсныг хэн ханөөсөнийг мэдэхийн лээдээр мэдэж байгаа хүмүүс ч олон байгаа даа.Хэлэхгүй нь сайхан
Зориг агсныг хэн ханөөсөнийг мэдэхийн лээдээр мэдэж байгаа хүмүүс ч олон байгаа даа.Хэлэхгүй нь сайхан
Удаанжаргалыг МАН бас интернетээр эрэн сурвалжлаад олон жил өнгөрч байгаа биз дээ. Бас Сахал Эрдэнэбилэг одоо хаана байна? МАН-ын молиго үмхүүлэлт хульхин дээр цэцэг ургуулалт гэж мэдэх үү өмхий хар малууд аа.
HURZ AN
Сүхбаатарын үхлээр тоглосон шигээ Зоригийн үхлээр тоглож ашиг хонжоо хайсаар...
Ямар ч байсан урьдаар ямар үндэс угшилтай хүн байна гэдэг нь шууд тодорхой болдог.
eronhii said songuuli bolohoor l zorig geh yum.uhsen huneer oroldood bh nugel bdgui yum bh da
NUGEL HURDEGUI ENE TOMCHUUL6, MANUUS NYLHAS BOMJUUD SHUUD BUDAAA LAM BAGSH TEGSEN HEHE
ODOO OLDNO
Хэ хэ Гүйцэтгэгч гуай аль ужээ ум пад бололгүй яахав дээ
Хэ хэ хэрэв тийм бол Гүйцэтгэгч гуай аль ужээ ум пад бололгүй яахав дээ Одоо байчхаад Хэргийн сэжигтэн гадагшаа гарчихсан байна Интерполоор эрэн сурвалжилж байгаа гээд молиго үмхүүлээд усанд хаясан чулуу шиг болгох нээ ккк амар амар.
Хэ хэ хэрэв тийм бол Гүйцэтгэгч гуай аль ужээ ум пад бололгүй яахав дээ Одоо байчхаад Хэргийн сэжигтэн гадагшаа гарчихсан байна Интерполоор эрэн сурвалжилж байгаа гээд молиго үмхүүлээд усанд хаясан чулуу шиг болгох нээ ккк амар амар.
Хэргийг бүр төөрүүлж хаялаа даа
Бас нэг хүнийг гадаадаас авчирж хэлмэгдүүлэх ажил болох юм биш байгаа. Манай хуулийн байгууллага энэ үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, нэр хүндээ өөд нь татах цаг болсон бус уу?
Захиалагч нь АНУ руу гараад орогноод байхад арга хэмжээ авдаггүй юм уу? Сайханбилэг урвагч бас байна.
allagaas 7 honogiin omno tsonhooor sheeh ued tuslah n nudii shilii n hymgadaad holbogdson haha songuul duuussan ulgereee daraagiin songuuliat yiatai danhaa
МАН ыхан л алсан ойлгомжтой мэнгэт байж ч магадгүй хэргийг шалгах болгонд садаа болдог хулгайч
Udahgui ilreh um baina
tarvagiig sain tamalj baitsaa tegj lilrene. tamlalt daahgui bol ter l biz heregtein bish
Зоригийн алуурчид гурван шатны шүүхээр ороод тодорхой болсон хэргийг цагаатгаагүй: Тиймээс ялтан хэвээр байгаа
Jinhen ezniig olsonii daraa zarladag um.ternees sejigten gemten bish
Bataa gej arhichin bii dee americt ter bish bgaa
Олон хүн тэр муу хүзүүгүй тарвага бүдүүлэг муу алуурчин гэж ярих нь ортой аж соёл боловсролгүй хөдөө хээрийн тахалтай тэр тавагыг бариж шүүх ёстой
😂😂😂
МАН-н захиалгаар цааш харуулсан байхоо
МАН-н захиалгаар цааш харуулсан байхоо
Тухайн үеийн 2 намын удирдлагууд гээд зарлаач