Шинэ ЗГ-н ажлын эхлэлд баяр хүргэж , амжилт хүсэн мэндчилж байна. Спортын салбарт 50 жилийн уйгагүй хөдөлмөрөө шингээсэн хүний хувьд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар ШҮГЭЛ ҮЛЭЭЖ байна.
Үүнд:
1.Төсвийн тухай хууль болон аудитын тухай хуулиа мөрдөе.
Спортын салбарт ТББ-ын оролцоо эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн олон талт хамтын ажиллагааны чухал хэлбэр гэж үздэг. Гэхдээ чиг үүргийн тухай монгол улсын хуулийг хэрэгжүүлэх нь тус байгууллагуудын үндсэн үүрэг байж ТББ-ын сайн засаглал бэхжих жамтай. Төсвийн санхүүжилт хувиарлахдаа чиг үүргийн хуулийн/ТББ-н тухай хууль/ хэрэгжилтэд төрийн төв байгууллага хяналт шижилгээ хийдэггүй, төсвийн тухай хууль болон төрийн аудитын тухай хуулийн шаардлага хангасан байх зохицуулалт олон жил алдагдаж ирлээ. Маш яаралтай энэ алдааг засахгүй бол Олимпын аврага төрүүлэх, нийтийн биеийн тамир хөгжүүлэх хэмжээний нийгмийн хариуцлага хүлээдэг ТББ-ын сайн засаглал төлөвших боломж алдагдсаар байна.
МҮОХ нь ТББ-ын тухай хуулиас гадна Олимпын харти хэмээх ОУОХ-ны онцгой эрх бүхий зохицуулалттай дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй ганц байгууллага. Олимптэй холбогдох бүх эрх мэдэл, харилцаа байдаг учир алдаа оноо бүхэн МҮОХ-той шууд хамааралтай гэдгээ одоо болтол ойлгоогүй мэт нийгэмд буруу мэдээлэл өгч байгаа нь тун харамсалтай.
Түүнчлэн “Дэлхийн тамирчин” бэлтгэх зорилго тавьсан дасгалжуулагч хүн манайд дутуу дулимаг ажиллаж ирэв. Ямар ёс зүйтэй болохоор “Май үүнийг уучих сайн” гэж ДОПИНГ болон түүний төрөлд хамаарах бүтээгдхүүнийг тамирчиндаа өгдөг, эсвэл нүдээ аниад өнгөрдөг байнаа? Эцсийн дамжлага бол багш, дасгалжуулагч нар юм. Тэд бол тамирчныхаа өөрчлөлт бүрийг мэдрэгч, өөрийн хүүхдээс дутуугүй хайрлагч нар байх ёстой. 1990-д оны эхээр картын талхтай байхад ч бидний дунд ийм ёс зүйгүй дасагажуулагч байгаагүй.
2.Эрүүл мэнд, спорт хоёрыг дэлхийн шинжлэх ухаан салшгүй холбон томёолдог гэдгийг анхааралдаа авъя.
Спорт бол өөрийн сонголтоор хичээллэж сайн дураараа эрүүл мэндээ хамгаалдаг, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, улс-эх орон, хувь хүний нэр хүндийн өндөр ач холбогдолтой хэрэгсэл мөн гэдгийг ард түмэндээ гэгээрүүлэн сэхээрүүлэх талаар тун дутмаг ажиллаж байна.
3.Хүүхдийн спортыг дэмжих тухайд ч бодууштай зүйл их бий.
Манай улсад 0-17 насны 1.2 сая хүүхэд байна. Шилжилтийн насны өсвөр хөвгүүд охидоо хүссэн спортоо сонгон хичээллэх, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшихэд нь дэмжлэг үзүүлэх, өрхийн спортын санхүүжилтийг дэмжих хөрөнгө оруулалт нэн чухал байна. Улс энэ дээр анхаарна уу. Спортын салбарын хөрөнгө оруулалт бусад салбараас туйлын хоцрогдолтой байгаа нь хүн амын эрүүл мэнд болон Ази тив, дэлхий, олимпын тэмцээнүүдэд монгол улсын тамирчдын үзүүлэх амжилтад сөргөөр нөлөөлсөөр байна. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг спортын хэрэгсэлээр хангахад 50-150 тэрбум төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтыг спортын төв байгууллагатайгаа хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй.
2023 оны статистик мэдээнд бие бялдарын сорилд 322 647 иргэн хамрагдсан, үүнд тамирчид 140 932, үүнээс спортын цол зэрэгтэй нь 2329 хүн гэжээ. Ердөө 3.5 сая,ийм цөөхөн хүн амд нь хувааж үзвэл монгол хүний гайхмаар авьяас, билэг, ур чадварын үзүүлэлт биш гэж үү? Энэ гайхамшгийг хайрлан хамгаалж энэ тоог 5-10 дахин нэмэгдүүлэх нь спортын салбарын үүрэг юм. Иймд 0-17 насны хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийн СПОРТЛОГ МОНГОЛ ИРГЭН бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр монгол хүмүүний амар амгалан амьдралыг урт болгох, иргэний манлайллыг идэвхжүүлэх, эх орноо батлан хамгаалах чадвартай иргэдээ бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэх зорилгыг хангаж чадна.
4.Дөрвөн улиралын мөсөн каток-ус хэрэглэхгүй төсөл болон 30000 хүний суудалтай хагас битүү стадионы тухай санал.
Хотын дарга Х.Нямбаатар нь 30000 хүний суудалтай стадион барих ажилд ханцуй шамлан орсонд баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд 12 жилийн өмнө 2012 онд хийгдсэн ажлын тухай мэдээлэл хүргэе. Тэрхүү 30000 хүний суудалтай стадионы танилцуулгын зураг, төсөв, хөрөнгө оруулалтын санал 2012 онд хийгдсэн.
Энэ бол С.Ламбаа сайдтай, Ж.Цолмон дэд сайдтай, Хүрэлбаатар төрийн нарын бичгийн даргатай байх үед Сайдын нийтийн биеийн тамир, спорт хариуцсан зөвлөх О.Эрдэнэ-Өлзий миний бие, хамтрагч унгар улсын иргэн Г.Яношын нарын хамтран хийсэн ажил байсан юм. Г.Янош нь англи, герман, орос хэлтэй спортын салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн байв.
Тэр үед “Чингис интернэшнл групп” Хятадын “China Machinery Engineering Corporation” (СМЕС) компанитай гэрээ байгуулсан, тэрхүү стадионыг бариулахаар. СМЕК компаний инженерүүд сайдын урилгаар Монголд ирж ажиллан судалгаа хийсэн ба бидний хүсэлтийг нарийн судалсаны үндсэн дээр одоогоор дэлхийд хийгдсэн туршлага байхгүй хоёр удаагийн оролдлого бүтэлгүй болсон тухай мэдээлж хагас задгай зураг хийхийг санал болгож байв. Төсөв нь 97 сая ам.доллар, санхүүжилтийг зээлээр олгох боломжтой тухайгаа Эрүүл мэндийн сайдад шуудангаар ирүүлж байсан болно.
Харин дөрвөн улирал мөсөн дээр гулгах төслийн тухайд ТЭЗҮ, видео танилцуулгын хадмал орчуулага 2022 онд улсын төсвийн бус санхүүжилтээр хийгдсэн. Хэрэгжих эхлэхийг хүлээж байна. Одоогоор хийгдсэн ажил алга байх шиг. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл бид +40 хэмийн халуунд цэвэр усаа зарцуулахгүй /цэвэр усны 100 хувь хэмнэлт/ мөсөн дээр гулгаж болно.
Уран гулгалт, шорт трейк, хоккей, киорлингийн олимпын стандарт болох 30х60м задгай талбайн тухай төсөл юм. Энэ төсөл нь сэргээгдэх эрчим хүчний болон батерей хураагуураар эрчим хүчээ шийдэж, оройдоо гулгаж, тамирчид зуны бэлтгэл сургуулалтаа 95 хувьд хүргэж дэлхийд өрсөлдөх боломж нэмэгдэж сургалтын зардал эрс багасна. Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн зориулалтаар ашиглахад тун тохиромжтой бөгөөд нийтээр гулгах зардалыг 5-10 дахин хямдруулах тооцоо гарч байна.
5.Спортын салбарын хүний нөөц – Олон улсын шүүгч бэлтгэе.
Спортын салбар хүний нөөцөө шийдэх боломжоо алдаад удаж байна. Энэ олон аварга медальтан залуус эх орондоо нэрээ мандуулаад хөгшрөх даан ч харамсалтай байна. Иймд эднийг олон улсын шүүгчээр ажиллуулахаар Төрийн бодлого хэрэгжүүлье. Олон улсын шүүгчээр ажиллах хүсэлтэй тамирчдын англи хэлийг эрчимтэй сургалтаар эрс дээшлүүлж, бизнесийн удирдлагын магистрт суралцуулан төгсгөе.
Олон улсын шүүгч бэлтгэх, түүний ач холбогдолын тухай спортын бүх дасгалжуулагч нар сайн мэдэх боловч дэмжлэг авч доривтой ажил хийгдэхгүй байна. АНУ-ын дэмжлэгтэйгээр Англи хэлний сургалтын төв байгуулах тухай шийдвэрээ ТНБД нь амласан. Олон улсын монгол шүүгч ямар хэрэгтэй вэ?
Саяхан манай гавьяат тамирчин Цэндбаатар боксын дэвжээн дээр 5-0 ялагдал хүлээв, энэ бол маш том маргаан дагуулсан шүүлт болсоныг бид харлаа. Хэрэв монгол шүүгч байсансан бол яах байсан бэ гээд олон хүн санааширч сууна. Иймд олон улсын шүүгчээр бэлтгэгдэх хүмүүс нь Монголдоо болон олон улсад нэр хүндтэй спортын зүтгэлтэн байхаас гадна бизнесийн удирдлагаар ажиллах магистр зэрэгтэй хүн байх хэрэгтэй мэт. Ийм чухал хүний нөөцөө дотоодын боловсролын зээлд хамруулан дэмжиж ямар ч хэлбэрээр зохицуулж болох мэт санагдлаа.
Та бүхэн саналаа нэмэрлэнэ үү.
Спортын мастер О.Эрдэнэ-Өлзий
Сэтгэгдэл9
Эрдэнэ-Өлзий чи насаараа энэ салбарт ажилчи хаад одоо битгий цэцэрхээч, чиний бичсэн энэ олон дутагдлыг чи өөрөө ихэнхийг нь бий болго сон шүү ! Чи бол бүх юман дээр хөдлөх бүртээ хувийн ашиг хардаг бартэгчин ш дээ, одоо энэ үед нь энэ салбарын удирдлагын багруу нэг ата аклаад болж өгвөл залуур дээр нь залрах санаа тай юу ?! Чи ч чадахгүйгээ өөрөө мэдэж л байга а л доо, нохойн баас минь....
Энэ бичсэн юмыг нь хараарай. Хэн ч ойлгохгүй байна
Хуруун чинээ жижигхээн охин мёдаль авчраагүй бол сая олимпид монголчууд булай болох шахлаа шүү ! Батэрдэнэ гэдэг албан тушаалд дуртай нэг хүний буруу ! Олимпийн сайд маань тэгээд энэ өөдөсхөн охинд хувиасаа ямар шагнал өгсөн юм бол до !
БА аварга юу хийгээгүй шүү.
Хэнтийн идэж баахаас өөр ид шидгүй махан толгойтнуудын нэг Бат-Эрдэнэ нэг нутгийн Домбо Данх нартайгаа хамтран оросуудаас авлигал авч Хэрлэн Ононы усыг говийн монголчуудаас олон жилийн турш харамлаж Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсаар ирлээ..Бат-Эрдэнийг Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа терроризм хийсэн үндэслэлээр цаазлах хэрэгтэй.
Хэнтийн 3 хулгайчаас юуч хүлээгээд нэмэргүй ээ. Нүүрс хулгайлах, казино тоглохыг бол чадна шүү. Гэхдээ зөвхөн төсвийн буюу ард түмний мөнгөөр л тоглоно шүү !!
Спорт бол эрүүл хобби болохоос биш мөрийтэй тоглоом, мансуурсан хүний сэтгэл хөдлөл биш. Спортын салбарыг төрөөс санхүүжүүлэхийг зогсоох цаг иржээ.
Одоохондоо төрөөс дэмжихгүй бол болохгүй.
МОНГОЛ ШИГ ЖИЖИГХЭН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ЦӨӨХӨН ХҮН АМТАЙ УЛСАД ТӨРИЙН БОДЛОГО, ОРОЛЦООГҮЙГЭЭР СПОРТООР ТАМИРЧИД АМЖИЛТ ГАРГАХГҮЙ. ОЛИМПОД АМЖИЛТ ГАРГАЯ ГЭВЭЛ УЛС ОРНООРОО ХӨДӨЛЖ БАЙЖ ГАРГАДАГ ГЭДГИЙГ 2008 ОНЫ БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН АМЖИЛТ БЭЛХЭНЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. 3х3 САГС ГЭХЭД Л 100% ХУВИЙН ХЭВШЛИЙНХ ГЭСЭН БИЗДЭЭ. Жнь: ТӨР МЭДЭЖ БАЙСАН БОЛ МАНАЙ 3х3 ЗАЛУУС АЛЬ ХЭДИЙН ОЛИМПОД ОРЖ МЕДАЛЬ ХҮРТЧИХСЭН БАЙХ БАЙЛАА.