
Энэ жилийн УИХ-ын сонгууль тун онцлогтой болж парламентад олон намын төлөөлөл орж ирсэн нь нэг талдаа сүүлийн 30 жилийн түүхэнд сонгодог тогтолцоо бий болсон.
Ингэснээр эвслийн Засгийн газар байгуулах нөхцөл бүрдсэн. Үүнийг ажил хэрэг болгож МАН-ын талын саналаар Эвслийн Засгийн газар байгуулаад авлаа. МАН-АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж удирдах нөхөд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь намууд тогтвортой хамтран ажиллах улс төрийн тодорхой орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн эхлэл байлаа. Цаашид зөвхөн Засгийн газарт багтсан нь биш УИХ-д суудалтай бүх нам Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах боломж ч бүрдсэн. Тэгээд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ гэрээг онц чухал алхам гэж олон нийт харж байна. Ер нь монголд урьд нь Эвслийн Засгийн газар байгуулж байсан удаа бий юү гэвэл бий. Харамсалтай нь зорилгоо муу нэгтгэж, хариуцлагын гэрээ байгуулдаггүй байсан учир асуудал шийдвэрлэх болохоор заримдаа хоёр тийш харж зогсдог, маргаж цаг алддаг байсаар сонгуулийн жил ойртоод ирэх үед Засгийн газраа тараадаг ийм л явж ирсэн гашуун туршлага байдаг шүү дээ. Тиймд хүргэхгүй байх зөв шийдэл нь дөрвөн жилдээ хамтран ажиллах юм. Намууд гэрээний төслөө хийж байна "Зоримог шийдэл дээр хурдтай ажиллана" гэсэн зорилгын дор уг хариуцлагын гэрээ сарын дараа бэлэн болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гэрээнд хэдэн чухал асуудал тусгагдах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд хамгийн чухал нь эрчим хүчний хувьд хараат биш байхын тулд юуны түрүүнд либералчлалыг бий болгох, усан цахилгаан станцуудыг дуусгах, баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, уул уурхайн стратегийн ордуудаа үр ашигтай ажиллуулахын зэрэгцээ хүн амаа орон сууцжуулах, Нийслэлийн хувьд шинэ тойрог зам, гүүрийн ажлыг эрчимжүүлэх, метро барих ажлыг эхлүүлэхийг гол болгож байна. Бас нэг гол асуудал нийслэлийн төвлөрлийг задалж өнөөгийн 7000 га талбайд шавчихсан байгаа төр, захиргаа, олон нийтийн байгууллагуудыг тараан байршуулахыг чухалчилна гэсэн юм. Сая Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгохдоо Ерөнхий сайдын баримтласан бодлого нь эрх мэдэл болгонд хяналт, тэнцэл байх ёстой гэсэн зарчмыг нэлээд барьсан шиг байгаа юм. Үүний нэг тод жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгч хуулийн салбарт олон жил ажиллахдаа зөв, шударга нь танигдсан гэхээр нэгэн хуульч О.Алтангэрэлийг сайдаар томилсон байна. Энэ нь Германы Засгийн газарт Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нь нэг намын хүн байж болдоггүй. Хоёр өөр намын хүн эдгээр албанд байснаар бие биедээ хяналт тавьж чаддаг гэж үздэг сайн жишээг олж харсан нь болов уу. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг Засгийн газрын хойшдын ажилд гол үүрэгтэй ажиллах байх, өөртөө ч хань болох болов уу гэсэн үүднээс сайдад тодруулсан биз. УИХ-ын гишүүн түүний чуулган дээр хэлсэн үг нь ч Ерөнхий сайдын анхааралд өртсөн байх. Тэр хэлэхдээ, "Төрийн зарим өндөр албан тушаалтан болон Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч мэтийн хүмүүс гэнэт баяжчихсан байдаг. Ямар эх үүсвэрээс тэгж баяжив гэдэг нь тодорхойгүй байх нь олонтаа.
Тийм хууль бус явдал байна. Иймээс тэр хөрөнгийг хураан авахаас өөр арга байхгүй гэж хэлсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөө тэмцэл, авлигийн эсрэг зогсож буй үйлд нь нийцэм санагдаа болов уу. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгч ажиллахаар болсноо ч тодорхой чиглэлийг барьсан гэдгээ хэлнэ лээ. Хуулийн байгууллагын талаар олон нийт цэгцтэй ойлголттой байх учиртай. Хамгийн гол нэг юм нь шүүх болон мөрдөх байгууллагын ялгааг олж хардаггүйн харгайгаар хууль зүйн хувьд гарсан алдааны эзнийг олж тогтоож чаддаггүй тал бий" гэсэн.
Нөгөө гэвэл хууль шүүхтэй холбоотой алив нэг асуудлыг УИХ-аар хэлэлцэх болоход заавал нэг саад учирдаг. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Хуулийн салбарын олон талт асуудалд ялгаатай хандаж чадахгүй байгаагаас болж маргаан, будилаан их гардагийг бид мэдэрч байна. Аргыг нь ч ойлгодог болсон. УИХ-аар зарим асуудал ороод ирэхээр элдэв бужигнаан үүсдэг. Тэр бужигнаан дунд гишүүдийг лоббиддог. Тэгээд асуудлыг буруу тийш эргүүлж орхидог. Түүний уршгаар авлигийн шүүх хэрэггүй юмаа гээд унагадаг шиг жишээ олон бий" гэсэн юм.
Эвслийн Засгийн газар байгуулсны зорилго юу вэ гэвэл улс орны эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хувь хүний эрхийг хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтарч байгаа гэж товчлон хэлж болно. Тэр дотроо хамгийн тэргүүнд тавих нь юу юм бэ гэвэл эрчим хүчний бие даасан байдал бий болгох явдал юм. Тиймээс энэ талаар нэгэнт эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх. Бөөрөлжүүт зэрэг одоо баригдаж байгаа цахилгаан станцыг яаралтай дуусгах, цахилгаан хуримтлуулах байгууламжуудыг олноор нь барих шаардлагатай. Бас цахилгааны үнийг чөлөөлөх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлбэл олон талын ашиг бий.
Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар өнөөгийн толгойны өвчин болоод байгаа энэ мэт гол асуудлыг шийдэхийн тулд алив салбарт либералчлалын аргыг хэрэглэхэд хөгжил дэвшилд нөлөөтэй гэдгийг ирэх дөрвөн жилийн гэрээндээ зөв сонголттой тусгах нь чухал.
Ер нь гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Эвслийн Засгийн газрын сарын дараа бэлэн болох хамтран ажиллах гэрээ бичиг сайн байж чадваас гарааны өнгө харагдана болов уу.
Эцэст нь Эвслийн Засгийн газар хэрхэн ажиллахад хамтын гэрээ чухал хөшүүрэг гэдгийг давтан хэлье. Хэдхэн хоногийн дараа өнөөгийн шинэ Засгийн газрын бал сар дуусч ажлаа эрчимлэг эхлэх байх гэдэгт иргэд найдаж байгаа даа. Дөрвөн жилийн дараа гэхэд дээрх гол асуудлуудаа шийдчихээд нийтээрээ баярлаж суухын ерөөл өргөе.
Д.НАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл8
За тийм ээ , энэ зөв шүү . Гэнт баяжигсад , төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгөд анализ хийж , бас хохироож хэлмэгдүүлэлгүйгээр шударгаар шийдэх цаг болс он - үүнээс л бүюм эхлэх ёстой . Сонгуулийг ч " хар " мөнгөний хүчин зүйлгүйгээр , ухаалаг - рдэмлэг боловсон хүчинээ тодруулах ажил ч эндээс хэлнэ . Авлигыг намнах явц ч эндээс эхэлнэ . Хагас жараны хугацааны , нэртэй устай , замтай мөтэй тодорхой тооны нөхдийн тооцоог бодох бүрэн нээлттэй . Чадварлаг комисс хүрэлцэхүйц хугацаагаар ажиллуулчихад л хүрэлцээтэй бөгөөд хангалттай . Манай МА \х \ Н - д ийм туршлага хангалттай бий ...
Улс орны дампуурал МАН АН-тай хоёулантай нь холбоотой. 90 оны Ардчилсан хувьсгал нэртэй төрийн эргэлт хийж 1 982 900 ширхэг цэнхэр , ягаан тасалбар үйлдвэрлэж өмч хувьчлал явагдсаны эцэст МУ-ын эдийн засгийг сууриар нь сүйрүүлсэн МАН АН-ын мафийн бүлэглэл МУ-ыг хөгжүүлж харагдаач. Тухайн үед эх оронч М.Зэнээ асан " хувьчлан эзэмших биш хуваан идэх довтолгоон " гэж хэлж байсан нь туйлын үнэн байжээ.
ӨНГӨРСӨН БОРООНЫ ДАРАА ЦУВ НӨМӨРЧ БУЙ НЬ ЭНЭ ДЭЭ ЗАСАГ ТӨР
тосоо гартал тэврэлдээд цусаа гартал зодолдоод салах боловуу
2016 оноос гишүүн, ЗГХсайд, 21 оноос Ёсайд хийлээ хэдэн үэлээ хот дарга хзсайд болголлоо
хүн хог бол ХҮН нам байж,,,,Хичнээн итгэж саналаа өгөв өө Бүүр найз нөхөд ах дүүгэээ гуйж ятгаад явсан Гэтэл сайдын суудлаар бидний итгэлийг солилоо Бид хэн ч ялж болно Хэн ч сайд байж болно Хулгай авилгаа ярьж болно Бүүр хийж ч болно Гэхдээ юугаарч солихгүй зүйлс гэж бий Энэ бол ардчиллын зарчим Ялсан нь засгаа байгуулдаг Ялагдсан нь аянадаг
Төрийн албан хаагчийг халахгүй ажиллах шийдвэр бол маш том тэнэглэл шүү. Одоогийн төрийн албан хаагч нар бол бүгд ардын намын бууны нохойнууд байгаа. Тэр нөхдүүдэд бол энэ шийдвэр таалагдах байх.Хүн нам боловсролын яамны хүний нөөцөө 100% өөрчлөх хэрэгтэй. хужаа Энхамгалангийн бууны нохдуудыг үтэр түргэн хөөж явуул. Ганц яамаа удирдвал удирдах шиг удирд. Чадахгүй бол засгаас гарах хэрэгтэй.Наранбаяр сайд ингэж чадахгүй бол хүн нам хөлдүү нам болно шүү.
зарим яамдын орон тоо, бүтцийг баталлаа. үүнээс цаашхыг сайд толгойгоороо хариуцаж хийх ёстой.Энхамгалан гэдэг хужаа боловсролын салбараа тоглож дууссан. их сургуулиудын дундын удирдах зөвлөл гэж тэнэг бүтэц бий болгосон. түүгээр зогсохгүй их сургуулийдын хөрөнгийн менежмэнтийн алба гэж бас нэг тэнэг бүтэц бий болсон. Одоо энэ бүхнийг Наранбаяр үтэр түргэн татан буулгах ёстой. Яамны хурган дарга нар, зөвлөхүүдийг маш яаралтай ажлаас нь чөлөөлж явуул.Төрийн албан хаагчийг ажлаас халж болохгүй гэдэг ерөнхий сайдын үүрэг даалгавар бол шудрага, зарчимч зүйл биш, амиа бодсон арчаагүй бодлого шүү. багаа бүрдүүлж ажил наранбаяр сайдаа. өөр арга байхгүй шүү. шуудхан хатуу хэлчихье.