Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тухай
Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.07.19 №2024/ШЦТ/707
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад зарласан.
Уг шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшуулах” хүсэлтийг ирүүлсэн.
Өмгөөлөгч Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь хүрэлцэн ирсэн тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан гэж дүгнэн өмгөөлөгч Б.Баатарсайханаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч Д.Оросоогоос өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө татгалзах, өөрийгөө өмгөөлөх эрх нь түүний хуулиар олгогдсон эрх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдол биш учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл36
Болж дээ балай шахуу юм хэсэг ч гэсэн далд орвол таарна
Uheruud uhereeree baihaas uur zayaagui
МАН чамайг залгих өдөр ирэх тэр өдөр чиний талд зогсох, чамайг өмгөөлөх нэг ч сэтгүүлч, хуульч, хүний эрхийн өмгөөлөх байгууллага байхгүй болсон байна. Тэр 37 оны өдрүүд айсуй....
Иргэн Өнөрөө төрийн нууц хадгалах үүрэггүй!
Төрийн нууцыг хадгалаж хамгаалах үүрэгтэй тэр ТАНГАРАГ ӨРГӨСӨН төрийн албан хаагчаа шонд өлгөж шоронд хатаадаггүй юм уу ?
Тэр нууц дамжуулсан хүн нь хэн бэ?
Odoo bas ter eregtei Unuruu g bas dald hii net r uimuulj duuslaa
Янз бүрийн Но-той хүмүүс рүү хаалтын гэрээ хийж хамтран ажиллах санал тавиад татгалзах юм бол Но-гийн ухаж шантаажилдаг хүүхэн юм шиг байгаа юм. Яг Сицилийн мафийн арга барилаар шатааж хийдэг. Тэр муу зээл авч цементийн үйлдвэр барьж байсан Гарамжав гуайг бол үйлийг нь үзтэл дарамталж байсан. Зээлээ төл, Зээлээ төлөөч ээ гээд л. Гэтэл тэр хүн чинь графикийн дагуу тогтмол зээлээ төлөөд явж байсан хүн байна лээ шдээ. Яагаад ингэж зовоогоод байсан гэхээр Хаалтын гэрээ хийх санал тавиад хамтран ажиллах нэрийн мөнгө нэхсэн. Түүнийг нь зөвшөөрөөгүй болохоор шантаажилсан. Ийм л арга барилтай. Энэ бол чөлөөт хэвлэл шударга ёс, үнэний дуу хоолой гэдгийг зүгээр булшилж байгаа байхгүй юу.
Гарамжав чинь гэмт хэрэгтэн гэдэг нь илчлэгдээд зээлээ төлсөн биз дээ. Хэрвээ Өнөрцэцэг илчлээгүй бол луйварчин авгай башиийх байсан. Гарамжав бол баастайгаа холилдоод хэвтэж байвал таарсан тийрэн ад зэтгэр.
Хурц, Отгонбаяр мэтийн рекетчин данжаадуудаа МАН яаж ч чадахгүй байна шүү..Бас Дамбын Хишгээ байна..
Хуний эрхийн комисс шоронд хоригдсон хумуусийн хуухдуудийн судалгааг гаргамаар юмаа
Харинч зөөлөн шийтгэлээ. 8 жилийн ялтай зүйл ангиуд. Хүмүүс мөн хачин юм. Өмхий янханыг шоронд хатаагаад өгөөч гээд л байсан. Одоо тэгсэн чинь өнөрөө минь хайрт минь болчихсон бослого гаргах ухааны юм яриад ыайх юмдаа
Өмхий мах идэж мөнгө авч байсан гэхээр дургүй хүрээд байдаг юм тэгэхдээ мэргэжлийн шантаажин байлаа гээд сэтгүүлч нарыг яллах хэрэггүй гэж бодож байна харин энэ салбарт ажиллуулах хэрэггүй
Төрийн нууцыг Өнөрөөд дамжуулсан хүн нь хэн бэ?
Мэргэшсэн балиар шантаажчин авгайд нэмж хэдтийг өгөөч
авлигачин, хулгайчид та нар олон жил оодрохгүй шүү!
Монголд мэрэгжлээрэй тэрбумтан болсон хүн пу алзах вэ дээ
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Маш зөв шийдвэр гаргаж ээ шудрага шүүх мандтугай хэрээ мэдэхгүй дарвагнаж хууль бусаар хөрөнгажвөл яадгийг сэтгүүлч гэгч хүний ул шагаасан оромцогууд мэдэж ав
Шүүхийн ажиллагааны үеэр данхалзаад олон нийтэд мэдээлэл хийж, шүүхийг буруутгаад, өөрийгөө өмөөрөөд байдаг чинь л илүү зан даа. Шүүх хурал дээрээ л асуудлаа танилцуулаад явах байж дээ хөөрхий.
Toriin tysheed heden arvan terbumaar ni hulgai hiigeed tangaragaasaa nyatssan baihad yal ogdoggyi baij araich dee hen gedeg shyygch pizda ingej shiitegdeg bna aa
Бусдыг жангаа ид гээд байлуу, ам гарч болдоггүй хатуу хорвоо шүү дээ
Шүяхэр өгөхгүйгээр сансар руу хөөрөгдөөд л байсан одоо матрын нулимас гаргаад байх хэрэггүй.
Маш зөв. Сэтгүүлч гэхээр бүх хуулийг зөрчиж болдог юм биш. Бусад иргэн хуулийн этгээдийг шантаажилж мөнгө авч,хаалтын гэрээ гэгч заваан юм хийдэг асуудлыг хуулиар хатуу хориглох шаардлагатай. Ийм боломж байгааг овжин ашигласан өгөрцэцэг сүүлдээ давраад гадаадын бизнес эрхлэгчидтэй хуйвалдан үндэсний үйлдвэрлэгчдийг шантаажилдаг болсон. Хэт даварсан эрүүгийн элементэд улсаас урвасан ял оноох ёстой байсан.
Энэ нийгмийн болохгүй бүтэхгүйг зоригтой илчилдэг ганц эмэгтэйг хүчилж дуугай болгож байна даа муухай юмаа. Уул нь нийтийн төлөө л луугарч байгаа шүү дээ. Ойлгож хайрлаач
Өнөрцэцэг сайнсэтгүүлч биш. Өнөрцэцгээс илүү сайн сэтгүүлч гарч ирнэ. Тэр үед цаг өөр болно.
Өнөрцэцэгээс илүү сайн хүн сэтгүүлч болох хэрэгтэй. Түүнээс биш Өнөрцэцэг тийм сайн сэтгүүлчид орохгүй.
УИХ-ын гишүүн болсон сэтгүүлчид, Мөнхбаясгалан, Лодойсамбуу нар нь дуу чимээ гаргахгүй байхыг бодоход Өнөрцэцэгийг шийтгэсэн нь зөв юм байна л даа
Хөдөөний тэнэг хүүхэн их оодорсондоо. Хатуу уналаада хөөрхий. Сэтгүүл зүйг ойлгох чадваргүй олон тэнэгүүд дуурайж гарч ирээд бүүр баллаж өгнө шү
Таминь ээ, энэ бол зүгээр энгийн асуудал биш шүү. Ардчиллын үндсэн зарчим алдагдаж байна. Эрэн сурвалжилж мэдээлэл олсон сурвалжлагч төрийн нууц хадгалсан, задалсан гэж ял авлаа. Ардчилсан Монгол Улсад байж болохгүй зүйл. Төрийн нууц задалсан төрийн алба хаагч ял авсангүй хэн болохыг тогтоосон гүйгээр ял өглөө. Төр маш олон нууц худалдан авалт үүнийг нууцад аваад байгаа. Төрийн нууц гэдэг ангилал утгаа алдсан. Хүк ерөнхийлөгч, УИХ Амарбаясгалан, ЗГ Оюук нар энэ дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн гол Ардчилсан Нам хүчтэй тэмцэл хийхгүй бол УИХ байгаад хэрэггүй шүү. Энэ АН эхний сорилт шүү сонгуулийн дараах. Идэвхгүй наадам найр хөөгөөд байх бол Гантөмөр огцорно шүү.
Онорцэцэгийг чухам юунд буруутгаж байгаа юм Ил тод мэдээлэх хэрэгтэй Хумуус шантаажилж монго олсон гээд байгаа Хэнийг ямар кампанийг шантаажилж хэдэн тогрог олмон юм Сайтад ил болгосон нэг мэдээнд Эрдэгэт уйлдвэр хурт Л хаалтын гэрээ байгуулсан гэж гарч байсан Эрдээт хэдэн тогрог огсон юм Яагаад гэх мэт
yawch ervvl uhaanar bodood neg vzde xaxaxa zvger neg setgvvlch xvvxen gentxen l terbumtan bolchwo. 30.40jil biznes xiged .xiged tiim bolj chadahgvi l ba shde yag vnende bol xaxax
erno bol shudrgaar l amidrax xeregtei . belenchleed l xvn daramtlaal .xvnees ix xemjeeni mongo awaal ai?
Өнөрцэцэгт дарамтлуулаад мөнгө өгсөн бол хууль бус зүйл хийсэн учраас л дарамтлуулсан биз. Шантаажилж мөнгө авдаг гэж хуцаад байгаа нөхдөд хохь нь болж жорлоовоо гээд хэлчихье.
Энд 1юм харагдаад бна. Ерөөсөө өмгөөлөгч нарын хийдэг заваан арга хугацаа авдаг элдэв худал гаргалгаа хэлж хүнийг зовсон зовлонгоор тоглодог. Өнөрөө анхнаасаа өмгөөлөгч нарын буруугаас болж хэрэг нь тодорхой болж эхэлсэн шүү дээ. Сайн өмгөөлөгч зөв чиглүүлээд аваад гардаг юм даа.
хонгилын, захиалгын шүүгчид хариуцлагаа хүлээнэ