Эрх чөлөөт, ардчилсан улс орнууд Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 75 жилийн ойг тэмдэглэж байна. НАТО-гийн саммит Вашингтон хотноо энэ 2024 оны 7 дугаар сарын 9-11-нд тохионо. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн 75 жилийн түүхийг тайлбар хүснэгтийн хамт сонирхуулъя. Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй.
АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун жишээг бүгд давтсан.
Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцож байв. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нухчин дарах гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ.
НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО 75 жилийнхээ түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй.
НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна. Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн.
ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болж 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол өнөөг хүртэл тохиогоогүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл төрөөгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна. ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн нь алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.
НАТО-г сөргүүлэн ШХАБ-ыг буй болгосон гэх албан бус дүгнэлт түгээмэл. Олон туйлт дэлхийг тунхагласан “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 23 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо өдий байна.
Европын Холбоо, НАТО-г сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, Беларусь уриалдаг. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл лав Орост бий, харагдаж ч байна. Гэтэл өөр нэг хурц өнцөг ШХАБ дотроос харагддаг. ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нь стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай, “Дорнод НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаархи 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарлачихсан байгаа.
НАТО-гийн түүх-хүснэгтээр
Украинд одоо хийж буй Оросын бүтэлгүй дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрсөн. Украин НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн ЕНБД-ын хэлснээр Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэжээ. Дараагийн гишүүн нь Украин гэж нэрлэв. Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархав. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой болно. Белорусст дэглэм солигдвол маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал (сөрөг хүчнийхэн нь шууд тэгж амладаг, уриалдаг) буй. Дэглэм мөнхөөрөө байна гэж үгүй. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм.
Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.
Ингэхэд Монгол Улсын тухайд НАТО-тай ямар холбоотой вэ? Монгол Улс Умард Атлантын Гэрээний байгууллага-НАТО-тай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх, тухайлбал байгаль орчин, шинжлэх ухаан, иргэний хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах чиглэл баримталж ирсэн. Энэ үүднээс манай Гадаад харилцааны сайд хатагтай Н.Туяа 2000 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2000 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 онд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 2002, 200З онд НАТО-д айлчилж, цэргийн эвслийн энэ байгууллагатай харилцаа хөгжүүлэх үндсийг тавьжээ. НАТО-той “Энхийн төлөө түншлэл+Монгол Улс” гэсэн томъёоллоор хамтран ажиллахыг манай зүгээс санал болгосны хариуд “Энхийн төлөө Түншлэл”-ийн үзэл санааны дагуу Монгол Улстай хамтран ажиллах тухай НАТО-гийн гишүүн орнуудын шийдвэр 2000 оны 4 дүгээр сард гарч, энэ томъёоллын хүрээнд иргэний хамгаалалт, онцгой байдал, шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна. 2001 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Робертсон Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзахдаа тодорхой төслийн хүрээнд “ad hoc” зарчмаар хамтран ажиллаж болохыг тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсаас НАТО-тай харилцах асуудлыг зохицуулах үүднээс Гадаад хэргийн сайдын тушаалаар “НАТО-тай харилцах асуудлыг эрхлэн зохицуулах хэсэг” байгуулан ажиллуулж байхад миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож байсан.
2002 онд Бишкект “Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг сэргээх, дахин ашиглах” сэдэвт уулзалт семинарт манай төлөөлөгчид анх удаа оролцжээ. 2004 онд манай Засгийн газраас НАТО-той хамтран “Цэргийн зорилулалтаар ашиглаж байсан газруудыг нөхөн сэргээх ” сэдвээр семинар зохиож байв. Уг семинараар манай улсын нутагт цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын байгаль экологи, аюулгүй байдал, сэргээн ашиглахтай холбогдсон асуудлыг (газрын хөрсний эвдрэл, хөрс усны бохирдол, цэргийн болон байгальд халтай химийн хорт бодис) Европын орнуудын туршлагатай холбон авч үзэж, манай холбогдох байгууллагууд үндэснийхээ хэмжээнд болон зарим оронтой хамтран хэрэгжүүлэх асуудлыг дүнгийн баримт бичигт тусгасныг сайн санаж байна.
Хамгийн чухал нь манай зэвсэгт хүчин НАТО-гийн цэрэгтэй хамтран Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд олон жил оролцож туршлага хуримтлуулсан, тэр хэрээр манай улсын олон улсын нэр хүнд бэхжсэн.
НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийн дэлхий даяархи түнш (Монгол тийм статустай) орнуудын тэргүүлэх судлаачдын айлчлалд миний бие оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэл бишгүй нэг сонсож, хуучилж явснаа дурсан санахад таатай байна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл51
Энэ өмхий тэнэг хог байна,энэ тэнд л бөөгс долоож явдаг , эргүү тэнэг хогоо америк европын бүх сонгуульд хошуу дүрдэг ,одоо дан Америкт "сургууль"-төгссөн гарууд европт төрийн эрхэнд байгаа,цагтаа францын ерөнхийлөгч Де Голийн эсрэг анхны"өнгөт"-хувьсгал хийж төрийн эргэлт хийлгүүлсэн ,америкийн хоосон цаас долларыг нь буцааж алтаа нэхэж онгоцоор Эх Орондоо авчирсанынх төлөө , энэ нато-гээч чинь "цагаахан,булбарайхан"-юм бол яахаараа Оросын хилд тулж ирдэг байна ,өмхий тэнэг хогоо бод,танай хөрш айлд шүдээ хүртэл зэвсэглэсэн гарууд ирж байршаад чамруу муухай хараад суучихвал чамд ямар байх уу, өмхий бөөгс долоогчоо
ЭМЭЭ УУ,,,ЭРГҮҮ БАЛАЙ ОРКОО,,,НАТО ОРОСЫН ХИЛД ТУЛДАГ НЬ ПУТИНЫ БУРУУ,
манайхан, тайван байж болно. энэ орсгоот ийм юм бичиж байж нааш цааш явна. хэд гурван цаас авна, амь амьдралаа авч явна, хэцүү шт... тоглоомын дүрэм нь ийм. нийгэм солигдоход, энэ мэт шоохуузнууд зүсээ хувиргаад "улаан коммунистаас" ч илүү хувьгалч болно
Би натогийн гишүүн оронд амьдардаг. Жирийн ард иргэд нь натог үзэн яддаг Угаасаа ардчилал гээч хий үзэгдэл нь нөгөөх коммунизмын хий үзэгдэл европт тархаж байна гэдэг шигээ яригдаад аль хэдийн сөнөх мөхөх шатандаа баараггүй орсон Европын холбоо гээч америкийн тоглоом, нато гээч ташуур нь тарж бутрахад ойртоод үхэж мөхөж сөнөх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон Америкийн татвар төлөгчдөөс 95% -ийн санхүүжилт авч оросын аюул гээчээр улиглан толгой тархи угаалт хийж оршин тогтнодог нато гээчийг тараана гэсэн трампын үгэнд жирийн ард иргэд талархдаг Европт трампыг хүсэн хүлээсэн олон зуун сая хүн байна Евродын холбооны 30 улсаас зөвхөн 2 нь тэднийг тэжээгээд тартагтаа туллаа Франц германы 130 сая хүн 500 сая хүнийг тэжээх ямар ч арга байхгүй боллоо Гишүүн орнууд нэртэй европын гуйлгачин янхөн орнууд европын холбооноос аль болох их цуслахын тулд олон арга мэх хэрэглэдэг Одоо улаан цагаандаа гараад хамтдаа үхье гэж гуйлгачин орнууд чарлалдаж байна Өмхий дорсгор баярхүү пиаздаа
Инээдтэй юмаа эгэ ябаярхуу яамерикийн монгуулийг хараа Дэлхий ертонц ораонгоороо оорслогдож байна
Энэ дорсгор өмхий пиаздаад жаахан угаадас ялгадас шавхрууг нь нэмээд өгвөл гоё гоёоор улин хуцалт хийж чадна . Европ тивдээ нүд үзүүрлэгддэг баахан жижиг янхан орнууд байдаг. Янхан гэдгээ тэдгээр орнууд өөрсдөө ч мэддэг Оросын эсрэг ташуур болгож барих гээд өөртөө элсүүлсэн европын гуйлгачин янхөн орнууд нь эргээд европын холбоо гээчээ залгиж байна
Удахгүй Путиныг гэнэт алагдсаны маргааш өглөө нь оросууд бүх буруугаа Путинд чихээд дайнаас гарна дайнаа зогсооно ! Тэгээд НАТОд элсэх өргөдлөө өгнө ! Жаал гайхаж байгаад элсүүлэх байх ! Элсүүлэхгүй гэсэн дүрэм байхгүй ! Дараа нь Монгол Натод элсэх өргөдөл өгнө ингэснээрээ Хятадын аюулаас ангижирч байгаа юм ! Хятад нь мөн Натод элсэх өргөдөл өгнө ингэснээрээ Амёрикаас айхгүй болж байгаа юм ! Эцэстээ бүх дэлхий Натод элсэх өргөдлөө цуварч өгсөөр бүгд элсээд амар сайхандаа жаргах ёстой онолын хувьд ! Нато нь дэлхийг харь гаригынханаас хамгаалах үүрэгтэй л үлдэх байх ! Путин л үхчихвэл бүгд л цувраад эхлэнэ дэ харж л байгаарай !!
ишш толгойд нь олгой ургасан нөхөр чи эхлээд чадрах юм бна тун удахгүй
байн байсаар бүх дэлхийд нато ялна гэнэ монгол орсыг хятадыг натод оруулна гэнэ жаргалан жаргалан энэ дэлхийн жаргалан гэнэ яаж ийм юмнууд олон улсын харилцаа төгсдөг юм бол яаж амьдардаг амьтан шүү юм
Зүгээр л толгойгүй мал гэе дээ чамайг иймэрхүү хүний сүгнүүд хорвоогийн тоос хөдөлгөж явна гэхээр харамсалтай яа
Нато гээчийг чинь америк өөрөө байгуулсан гэдгийг бол өлгийтэй хүүхэд ч мэддэг. Европын сайн сайханы төлөө гэсэн гоё нэртэй. Хөөрхий дөө оросууд эхлээд натог өөрсдийнх нь эсрэг байгуулагдсан цаад утгыг нь танилгүй натогийн гишүүн болох гээд өргөдлөө өгч байлаа Хуцах шиг болжээ мал аа чи!!! Трамп натогийн санхүүжилтэд өгдөг 95%_ийн санхүүжилтээ зогсооно гэсэн. Мөнгөгүй нато сөнөх нь тодорхой Мал аа чи юм унш, дор хаяхад эсрэг тэсрэг 5 улсын юм хум унш !!!!!!!! Чамд нэг юм хэлье Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн гадаад дотоод хар шар хувалзуудынхаа бөгсийг долоож амьдардаг навсгар монгол гуйлгачин чи натод пялдаганасан ч пчлдаганаагүй ч тэдний хувьд чи бол хэн ч биш, 3-дагч ертөнцийн орнуудын байдаг л нэг муу гуйлгачин Монгол урд нь 3- дагч ертөнцийн гуйлгачин орон ангилалд багтдаг байсан бол одоо нэн ядуу гуйлачин орон гэдэг ангилалд орсон Агуу америк агуу орос агуу хятад хоорондоо яах ийх чам шиг оркод пад үгүй Гуйлгачин нэрнээсээ эхлээд сал
НАТО Югослав гэдэг улсыг яаж зэрлэгээр бөмбөгдсөнийг энэ хоёр нүүрт бөгс долоогч бичсэнгүй.
ЭМЭЭ УУ,,, ТЭНЭГЭЭ,,,,
Югославын Ерөнхийлөгч С.Милошевич, Сербийн Ерөнхийлөгч Каражич нар Косово, Боснид үндэснээр нь устгах ажиллагаа явуулж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн учраас барууны орнууд цэргийн хүч хэрэглэхээс аргагүйд хүрсэн!! Нарийн учрыг дэлгэрүүлбэл чи ойлгохгүй л дээ!
Энэ хүн МУ-д өөрөөс нь өөр түүх мэдэх хүн үгүй гэж боддог бололтой, бид их өөр түүх мэднэ шүү. Нато гэж байгууллагад байдаг улсууд одоогийн эмх замбараагүй дэлхийг байгуулсан шүү. Муу ч гэсэн Орос улсын хүчинд хүчний харьцаа гэж юм тогтож байдаг шүү, хөө.
Ёо ёстой солиорол гэдэг нь энэ байхдаа, бас нүгэлгүй гэчихжээ чаос, югославыг, иракийг,ливийг,сирийг тэгээд оросууд очиж бөмбөгдсөн болж бна уу??? натод бусад улсуудыг анус хүчиндэж элсүүлээд,колонио болгож л байгааг бүгд мэдэж байгаа,одоо бүр өргөжүүлж ази,номхон далайн орнуудыг элсүүлэх алхамдаа орсон,дэлхийг жанжлах анусын бодлого,оросууд украйныг ялсны дараа энэ нөхөр яаж донгодохыг харнаа,тун удахгүй дээ???
энэ Ба хүү гэгч чинь ингэж л далласан газар луу далдганаж РС ны ард сүүдэгнэж урвагч болж төлбөрөө авдаг хармааны агент гэж бодогдоод байна
за болиорой Нато нүгэлгүй гэнэ үү Юу дуулчихав аа Нато яах гэж байдаг юм Оросыг самраад Дэлхийг дахин хуваах ноёрхох Барууны хамраа сөхсөн цагаан арьстан Гуудын санаархал Америк Ангили герман тэргүүтэй Улсууд Оросын Аюул гэж хуурамч үлгэр зохиогсод Америк хэдхэн жилийн өмнө Зүв зүгээр гэмгүй байсан Ирак ийг яалаа Дайрч ороод Ерөнхийлөгч Садам Хусейныг дүүжилж алаа биз дэ Нато бол бүх муу муухайг хийж байгаа газар шүү Энэ Америк байсан цагт дэлхий амрахгүй дэ
НАТО бол еврей англи хоёрын байгууллага.
ливийн каддафийг алсан террорист экстермист сепаратист гэж ёвропийн орнуудаас баривчилж америкт хүргэдэг америк ёвропын улсууд колончлогч байхыг хүсдэг энэтхэг английн колони байсан африкийн колончлогдсон улсуудыг орос чөлөөлсөн монголыг орос чөлөөлсөн японы колони манж хятадыг орос чөлөөлсөн г м
Za.Ymartaich.Amerikad.manai.ovog.deedsiig. doromjilj.ovoo.emeegii.maani.avaachij. alagui.n.unenshuu.esvel.ugui.umuu. Amar.Gendeng.Washingtond.duudaj.horooson. gej.soliorovoo.nohduudee!!!!!!!!!!!!!!!!!!
төрийн дайснууд ялаа эдлэнээ ард түмэн гаргаад өгнө
Bitii shaa Bayrhuu gej ats mini
Bitii shaa Bayrhuu gej ats mini
Чи,,, юу вэ,,,хүн үү,,,орос уу,,,
Баярхүү гуай "НАТО 75 жилийн нүгэлтэй түүх " гэдгийг андуураад "НАТО 75 жилийн нүгэлгүй түүх" гээд андуураад биччихснийг залруулж уншицгаана уу?
Хуцаад бай,,,эргүү пзда,,,,
ха-ха-ха, гоё хэлээ
Нато нүгэлгүй гэвэл түвшинбаяр найзаа алаагүй гэсэнтэй яг адил сонсогдож байна ливи сири югославыг бөмбөгдөж маш олон хүний аминд хүрсэн шүү дээ
Энэ өвгөн түүх мэддэггүй зөнөглөсөн байна
Оростой муудалцвал Хятад Монгол руу санаархана, Орос хамгаалахгүй. Америк нь Монголын төлөө Хятадтай байлдаж зүрхлэхгүй.
манайхан, тайван бай. энэ орсгоот ийм юм бичиж байж нааш цааш явна. хэд гурван цаас авна, амь амьдралаа авч явна, хэцүү шт... тоглоомын дүрэм нь ийм. нийгэм солигдоход, энэ мэт шоохуузнууд зүсээ хувиргаад "улаан коммунистаас" ч илүү хувьгалч болно
Эмээ уу,,,,
энэ лалар бүүр эргүү болцон юм байна. монголд Нато түй ч хэрэггүй Оросууд одоо буцахгүй эцсээ хүртэл үзнэ хятад энэтхэг гээд бас байна
Энэ хүн монгол хүн биш ээ...Ийм юм бичиж ард түмний толгойг эргүүлэх гэж жоохон мөнгөний төлөө ингэж эргүүтэн мушгиж байгаагаа сайн мэдэж байгаа...ОУ судлаач,бас багш гээд байгаа...хужаа хүний мөн чанар илэрхий байна...
,энэ Баярхүү гэгч орцгой шүдтэй хятад царайтай нөхөр юу хуцна вэ.НАТО гэгч цэргийн түрэмгий эвслийг магтах нь дутаж. НАТО нь АНУ ын дэлхийг ганцаараа захирч жанжлахын тулд европын хэдэн фашистуудыг ятгаж байж байгуулсан цэргийн түрэмгий эвсэл гэдгийг бүгд мэддэг шүү дээ. Маш олон удаа АНУ ын зааварыг дагсангүй гэж олон оронд цэргийн түрэмгийлэл үлдэж олон хүнийг устгасаныг дэлхий мэднэ. Тийм учраас хятад Баярхүүд битгий хуц гэж хэлмээр байнп
Ovoo ni tsever Orosiin buriad hvn shuu. Hyatad ugsaatai lav bish
эмээгээрээ хятад биз, тэгвэл. хараажийн хужаа царайтай, хужаа сэтгэхүйтэй адгийн новш
энэ орсгой ардчилсан хужааг тэр хар хужаатайн нутаг буцаая. уучлалт гуйлгая
АНУ дэлхийн олон оронд олон дайн өдөөсөн нь огт нүгэлгүй хэрэг үү ???
Би натогийн гишүүн оронд амьдардаг. Жирийн ард иргэд маш дургүй дээ тэр нато гээч дээ Трампын хэлсэнээр америкийн татвар төлөгчдийн татвараар 95% санхүүжилт авдаг энэ байгууллагыг устгах нь зүйтэй гэдэг санааг жирийн иргэд сайшаадаг Энэхүү дорсгор шүдтэй өмхий хужаа баярхүү пиаздаад угаадас ялгадас шавхрууг нь тааруулаад гудруулбал гоё гоё хуцаад л байх болно
Монгол орон Америк ардчиллаас эрс татгалзаж Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксист хөгжлийн цоо шинэ зам уруу орохоос нааш 1000 сонгууль хийгээд ямарч өөрчлөлт гарахгүй гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?
эрэгтэй э эмэгтэйгүй англи хэлийг монголчууд сурч гомо трансжендер сурч гадаадуудын дор дэвсгэр халуун ханз болохыг сэрэмжлэх хэрэгтэй гурван мянган ярианы үг сурахад хангалттай гэж заах юм
Дээрэмчин Америкууд дэлхийн ядуу буурай орнуудыг боолчлохын тулд орчин үед зүсэн бүрийн зүйл сэдэж олсны тоонд нь НАТО, Дэлхийн Банк, Олон улсын Валютын сан, бусад сангууд, Интернетийн сүлжээ компаниуд, олон улсын гэсэн гоё нэртэй Төрийн бус байгуулагууд шүү дээ. Өөрийн ухаангүй усан тэнэг үхэр монголчууд хууртаж ханахгүй юмаа.
Хамгийн наад захын жишээ НАТО югославыг задалж балканыг цусанд живуулсэнийг мартсан уу. Оноодрийн украйны дайн ч НАТО дорно зугт нэг ч алхахгуй гэсэн амлалтаа биелуулээгуйгээс болсон шуу, холсоний тархи угаагч аа
Судлаагүй л байна даа
Монгол улсаа НАТО д элсүүлэхээр л бна шүү. Нэгэнт Орос Хятадтай байлдаж төвөг болж бсанаас бэлэн сайхан байгууллагад элсэх хэрэгтэй. Манай найзууд бүгд бнаа. Швед Норвеги гээд .
Lydia , iraq, Syria ouyny homsdoltoi hog setguulch baij
Хэт их Либералчлагдсан нөхдүүд Нас ахиад ирэхээрээ Юу ярьж хэлж байгаагаа мэдэхээ байж, Сэтгэцийн хомсдол буюу Альцгеймерийн өвчин болон түүнтэй ижил төстөй өвчинд нэрвэгдээд ирэхээрээ иймэрхүү Солиотой юм ярьдагийн нэг том жишээ,,,,АНУ -ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден , Тоймч Баярхүү яг л үүнтэй адил төстөй Өвчинд нэрвэгдэж байгаагаа мэдэхгүй л явжийна_
Баярхүү бол АНУ -ЫН хошного долоогч НАТО бол энэ дэлхийд байгаа хмгийн харгис байууллага
HAMAG GAI ZOVLON FASHIST OROS ULAAN HUJAA 2 OOS GARH BNA . MUU UHEJ DALD ORSON OROS HUJAAGIIN TAGNUULUUD BOOJ UHVEL TAARNA. KK