“Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлын нийгэмлэг” ТББ-аас Бэлчээрийн тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Өнгөрсөн өвлийн гамшиг нь сүүлийн 100 жилд тохиогоогүй байгалийн үзэгдэл боллоо. Цунами, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигтай харьцуулж болно. Мал үхэх нь нэг хэрэг. Тухайн малыг маллаж байсан хүмүүсийн сэтгэл зүй маш чухал юм. Мөн банкны зээлтэйгээ үлдсэн 150 орчим мянган малчин өрхийн эдийн засгийн дарамтаас болж хүний амь эрсдэх, сэтгэлзүйн нөлөөлөлд гүн автах аюул тулгараад байна. Ажлын байраа алдах эрсдэлээс ч хэт хол давсан асуудал юм.
Иймд гамшгийн дараах сэргээн босгох ажиллагааны нэн тэргүүнд хийх ажил нь 1,2 их наяд төгрөг төлж, малчдын зээлийг тэглэх тухай юм. Малчид, тэдний оршихуйн үндэс болсон газар, бэлчээрийг төр хуулиар зохицуулахгүй ээ.
Бэлчээрийг хуулиар зохицуулах нь алсдаа бэлчээрийн мал аж ахуйг устгах хэтийн санааг агуулсан байна. Монгол улсын өв болсон нүүдлийн мал аж ахуйд эрсдэл тулгараад байна. Тэдний мал сүйдэх нь нэг хэрэг боловч бэлчээр, нүүдлийн өв соёлыг тээгч хүн нь сүйдэх аюул тулгараад байна. Бид үхсэн малыг аврахаасаа өнгөрсөн. Харин банкны зээлтэй, өртэй үлдэж байгаа малчин хүний амь хайран байна. Тэдний нийт өр нь 1,2 их наяд төгрөг. 247 мянга орчим малчин өрх бүртгэлтэй байдгаас 147 мянга орчим нь ямар нэгэн зээлтэй байна. Нэгэнт гамшиг болсон учраас энэ зээлийг тэглэх олон боломж байна. Нэг удаа тэглэхийг хүсэж байгаа юм.
Тэртэй тэргүй төсвөө хэдэн их наядаар нь хэтрүүлдэг байхад энэ олон мянган малчдын зээл бол ганцхан их наядын асуудал байгаа юм. УИХ, Засгийн газар үүргээ биелүүлж, энэ соёл иргэншлийг авч үлдэхийн тулд энэ зээлийг тэглэх олон гарцыг хайж, олж, бидэнд шийдэж өгөөч ээ.
Өнөөдөр зөвхөн хэдэн шуудай өвс тэжээл тараагаад, би өгч байгаа юм, манай нам өгч байгаа юм гээд сонгуульд бэлдээд яваад байна. Энэ бол бодлого бишээ. Бидний зээлийг нэг удаа бүрмөсөн тэглэж өгөөчээ. Энэ өргөдлийг Монгол улсын 330 сумын малчид бичээд бидэн рүү явуулаарай. 100 мянган гарын үсгээр хууль өөрчилж болдог юм бол 147 мянган өргөдлөөр энэ зээлийг тэглэх гарц бий. Өмнө нь маш олон хүний зээлийг тэглэж байсан. Өршөөлийн хууль гаргаад хувь хүний зээлийг ч тэглэж болж байсан юм чинь бүхэл бүтэн бага Монгол улсын буюу малчдын зээлийг тэглэж өгөөчээ." гэв.
М.Чой
Сэтгэгдэл15
Битгий дахиж зээл ав.
Өө яам вэ. Дандаа угжуулж байдаг ч идэх махаар хангачихгүй хүн шулж байдаг хэсгээ хая. Фермээ нүүдэлтэйгээ хослуул
Өгснийг ролоод байгаа бол авахаа больчих. Зээл тэглэвэл ард түмэн ч тэглүүлэх болно
Энэ жилийн зуд бол форс мажор юмаа Тийм учраас малчин ба банк аль аль нь эрсдлээ хуваалцах естой юм Дээр нь засаг бодлогоор малчдаа дэмжиж болно ядэмжих ч естой Ер нь арилжааны. Банкуудыг анхаараачээ ягучин жил монголчуудаа ядууралд живууллээ Залуучууд ипотекийн зээлээс болж. Тэрийгээ толохх гэж гадагшаа дурвэж байна Засаг банкуудаа хамгаалах уу малчдаа залуучуудаа авчч улдэх уу гэж бодох цаг болсон
iim erguu shiidvereer uv soyol uldehguiee ! ene chini zud bolhod yu zoolno gedeg bilee ?
Банк бол Банк ашгийн толоо Арилжааны байгууллага хуний зээл тэглэнэ гэсэн юм байхгуй, Ард олны татварын монгоор тэглэнэ, эсвэл нийт ард тумэнд очих естой баялагын монгоор тэглэнэ, ТВ гээр харж байхад урд зугийн аймгийнхан зуслан дээр байгаа юм шиг Ганц гэртэй цасанд даруулчихсан харагдсан, тийм малчин яаж малаа онд оруулах билээ……..Малчдын зээл тэглэнэ гэсний эсрэг саналтай Байна
за болио тэр их наядын зээлийг хөрөнөтэй байгаад хөрөнгөө хамгаалж чадаагүй ядаж зараагүй ард түмнээ махаар хангаагүй малчид шүүзээл аваад төлөхгүй гэдэг үг байхгүй төр нэгдлээхамтралаа байгуулахгүй бол талхнаасаа сална шүү
Юугаа хуцаад солиороод байгаа новшнууд вэ??? Та нарын үрж тарсан мөнгийг тэгээд бидний төлсөн татварын мөнгөөр төлөх үү???
Эргүүт
би малчин биш, гэхдээ зээлээ тэглүүлмээр л байна ... иргэдээ ялгаж болохгүй шүү
Энэ попрогчид дөнгөж саяхан л татвар төлөгчдийн мөнгөнд жигтэйхэн хайр зарлаад, дарга нар төсвийн мөнгө үрлээ гэлцээд байсан. Одоо яагаад татвар төлөгчдийн мөнгийг асгаж цутгах болов. Хоёр нүүртэй хог шаарнууд татвар төлөгчдийн мөнгөнд хайртайдаа биш харин попрогч лалрууд байсан нь илчлэгдлээ. Зээлийг авахдаа эрсдэлийн нөхцлөө гэрээнд тусгах ёстой. Тэнд тусгасан нөхцлөөр л асуудлыг шийдэх ёстой. Мотоцикль,бензин авахдаа гар татдаггүй хэрнээ даатгалд амьдралын эх үүсвэр малаа даатгах болохоор горойж үхчих гээд байдаг хүмүүс жаахан сэхээ орсон гэж л найдая. Жаахан дулаараад ирэхээр солонгос киног нүд салгалгүй үзээд,гар утсаа маажаад,шалихгүй наадам хэсээд ,архи гудраад эхэлнэ.
Зээлийн асуудал бол жичдээ жижиг асуудал, үүнийг шийдэж болох байлгүй. Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил бол том асуудал юмаа. Хэрвээ авч үлдэх гэж байгаа бол мал, малчин, бэлчээр гурваар бүү оролд..... Замд нь орхи, болоод ирсэн түүх байна, болсоор ч байгаа, цаашд болж л таарна. Гай болохоор зай бол гэсэн үг байдаг даа
Битгий тэнэгтээд бай
Оркууд махны үнэ,шээстэй сүүгээ тэнгэрт тултал нэмээд нилээд баян болсон.Юун зээл тэглэх вэ..Хуцаад байгаарай...
Бид зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил боллоо. ардчилал мардчилал гээд цээжээ дэлдээд байсан биз дээ. тэр зах зээлийн харилцаанд чинь зээлээ тэглүүлнэ, улсаас төлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм тэнэг үүд ээ. Зүгээр амаа хавчаад, бөгсөө харуулаад зайлцгаа. нэгэнт банкны мөнгө зээлээр аваад идсэн л бол төлөх нь аль чнийгмийн хууль.