-ШХАБ 25 нас хүрлээ. Энэ удаа 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXVI хуралдаантай хослон Бишкек хотноо тохиох гэж байна.
-2025 онд Төрийн тэргүүнээ дагаж оролцсоны хувьд би энэхүү ярилцлагыг Засгийн газрынхаа мэдээллийн агентлагт ярьж нийтлүүлснээ эргэн толилуулъя.
-Ингэхэд БНХАУ энэ байгууллагыг даргалагч байснаа даргын үүргээ Киргизстанд шилжүүлэхийн босгон дээр Тяньжин хотод юу болоод өнгөрсөн бэ, ШХАБ-ын өнөөгийн байдал ямар байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийхийг зорьсон.
-ШХАБ-ын тухай мэдлэг мэдээлэлд чинь нэмэр болог ээ, монгол уншигчид аа!
УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Хятад улсын Тяньжин хотод болж өнгөрсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан тоймч Б.Адъяахүү тус уулзалтын үр дүн, ШХАБ-ын цаашдын төлөвшил, Монгол Улсын байр суурийн талаар олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Дашдоржийн Баярхүүтэй ярилцсаныг уншигчиддаа хүргэе.
Юуны түрүүнд танаас асуухад, энэ уулзалтын үеэр манай улс байр сууриа хэрхэн илэрхийлсэн бэ?
Өнгөрсөн 7 хоногт Хятадын Тяньжин хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь удаагийн уулзалт, түүний дараах өргөтгөсөн хуралдаан болж өнгөрлөө. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагчаар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн үг хэллээ.
Түүний хэлсэн үгийн гол санаа бол бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг үнэлж дүгнэх, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэх, мөн Монгол Улс ШХАБ-ын ажиглагч гишүүнээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллах байр сууриа дахин нотлох явдал байв.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнөө танилцуулан, 2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг (COP-17) зохион байгуулахаар бэлтгэж буйг дурдлаа. Мэдээж хэрэг, өнөөдөр манай улсад хэрэгтэй байгаа олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, Ази-Европыг болон Орос-Хятадыг холбосон “Транзит Монгол”-ыг бий болгох чиглэлд Монгол Улс илүүтэй анхаарал төвлөрүүлнэ гэдгийг тэмдэглэн хэлсэн.
Манай улс бол бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа цэг дээр оршдогийн хувьд “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын чухал төслүүд, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. ШХАБ нь интеграцын байгууллага болж төлөвшөөсэй гэсэн байр сууриа мөн илэрхийлж, тус байгууллагын гишүүн бүх улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцад хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг нотоллоо.
ШХАБ хэмээх энэ байгууллага олон улс орныг нэгтгэж, өргөжин тэлж буйг Тяньжины уулзалтын үеэр ажиглагчид онцолж байлаа. Чухам ямар хэлбэрээр энэхүү тэлэлт явагдаж байна вэ?
ШХАБ бол 26 улсыг багтаасан, 50 гаруй салбарт хамтын үйл ажиллагаа явуулдаг, эдийн засаг нь нийтдээ 30 их наяд доллар бүхий даян дэлхий дэх бүс нутгийн томхон байгууллага бөгөөд олон улсын нэр хүнд, татан дагуулах хүч нь улам бүр өсөн нэмэгдэж байна гэдгийг Хятадын удирдагч Ши Жиньпин Тяньжины хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Гэхдээ ШХАБ-ын хувьд том сорилтын өмнө ирээд байна, юу вэ гэвэл 24 жилийн өмнө байгуулагдсан энэ байгууллага олон улсын хамтын ажиллагааны маш хүчтэй, том тоглогч, талбар, санал бодол, үзэл бодлоо илэрхийлэх хурлын индэр болсон боловч цаашдаа ШХАБ-ыг шинэчлэх, хүч нөөцөө дайчлах, механизмаа төгөлдөржүүлэх хэрэгтэй гэдэг санааг Хятадын удирдагч Ши Жиньпин илэрхийллээ.
ШХАБ нь 26 улсыг багтаасан гэдэг нь үндсэн 10 гишүүн, 2 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 14 гээд нийт 26 улс орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааны том байгууллага болсон гэдгийг хэлж байгаа юм.
Энэ “26” дээр нэмэх нь “8” гээд, ажиглагчаар элсэх хүсэлт өгсөн 8 улсыг жагсааваас үндсэндээ 34 улс, мөн байнга зочноор уригддаг Туркменистан зэрэг улсыг нэмэх аваас маш том орон зайг хамарсан, олон улсын хамтын ажиллагааны байгууллага болж буй нь харагдана. Ямартаа ч ШХАБ маш эрчтэйгээр өргөжин тэлсэн. Энэ удаа ч огцом тэлэх шахлаа. Арван жилийн өмнө Уфагийн саммитаас хоёрыг нэмсэн шигээ. Тэгвэл Тяньжингийн хурлын уриа нь “ШХАБ–Плюс уулзалт” буюу “ШХАБ нэмэх нь” гэж байсан. Заавал ажиглагч байлгаж байгаад жинхлүүлэх шаардлагагүй гэж үзсэн бололтой юм. Энэ удаа жинхэнэ гишүүн хоёроор нэмэгдэх магадлалтай байсан ба тэр хоёр нь газар нутгийн маргаан, дайнаа зогсоож энх тайванд хүрсэн Армен, Азербайжан хоёр юм. Хаалттай яригдсан уу, эсвэл шийдэлд хүрээгүй тул хэлэлцүүлэгт оруулаагүй юү, мэдэхгүй. Армен, Азербайжаны хэвлэлээр шуугиад байна.
Гадаадын хэвлэлүүдэд ч бичсэн харагдана. Азербайжаныг жинхлүүлэх асуудал яригдаж “яриа хэлэлцээний түнш”-ээс нь шууд үндсэн гишүүн болгуулна гэсэн Хятадын амлалтыг Энэтхэг бойкотлож Энэтхэгийг Орос дэмжсэн тухай азербайжаны хэвлэлд бичжээ.
Энэтхэг нь заналт дайсан Пакистаныхаа анд нөхөр Азербайжаныг олон жил бойкотлож байгаа гэсэн байна билээ. Тэгвэл “исламын дайсан” Арменыг Пакистан зөрүүлж бойкотлоод буцаасан бололтой. Тэр ч бүү хэл Армен, Пакистан хоёр дипломат харилцаагүй явснаа сая Тяньжинд дипломат харилцаа тогтоох шийдэлд хүрлээ. Үүнд нь Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев өөрөө зуучиллаа. Ийм далд маргаан тэгсгээд өндөрлөж, нэг гишүүнээр “яриа хэлэлцээний түнш”-ээ тэлээд “14” дээрээ Лаосыг түншээр нэмж элсүүллээ. “Даруухан тэлэлт” гэх үү дээ. Хэрэв Армен, Азербайжан хоёрыг элсүүлэх нэгдсэн шийдвэр гаргасан бол жинхэнэ гишүүн 12 болж, түншээс хоёр нь хасагдаад “13” болох байсан биз.
Ажиглагч гишүүн 6 байснаас өнөөдөр Монгол Улс, Афганистан хоёр сондгойроод үлдчихсэн гэх яриа шүүмжлэл ч олонтаа сонсогддог. Энэ 6-гаас 4 нь буюу Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь улсууд жинхлээд байна. Монголоос гадна Афганистан ажиглагч байж байгаад үндсэндээ де-факто энэ байгууллагаас гараад явчихсан, харин де-юре бол энэ байгууллагад данстай хэвээрээ. Афганистаны өнөөгийн дотоод байдлыг бид сайн ойлгож байна. Афганистанаас ажиглагчийн давуу тал давуу эрх гэж харагдахгүй.
Яриа хэлэлцээний түнш гэдэгт өнөөдөртөө Азербайжан, Армен, Бахрейн, Египет, Катар, Камбож, Кувейт, Мальдив, Мьянмар, Балба, Саудын Араб, Турк, Шри-Ланк, АНЭУ, нэмэх нь Лаос гээд маш олон улс багтаж байна. Ажиглагчаар элсэх өргөдөл өгсөн Алжир, Бангладеш, Зүүн Тимор, Вьетнам, Израиль, Ирак, Сири, Лаос гэж байснаас Лаос нь шат ахиад түншийн статустай болсон.
Энэ олон улс орны нэрсийг ажихад үндсэндээ гурван тивийг дамнасан том эвсэл мэт харагдана. Гурван тив буюу Ази, Европ, Африкийг хамарч байна, Африкаас Египет, Алжир хоёр ороод иржээ. Бүс нутгаар нь ярих юм бол 8-9 том бүс нутаг, тодруулж хэлбэл Дорнод Европ, Кавказ, Төв Ази, Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Баруун өмнөд Ази, Ойрхи Дорнод, Бага Азийг /Туркийг оролцуулаад/ хамарсан маш том эвсэл болох шинжтэй байна.
Өнөөдөр хоорондоо байлдаж буй жинхэнэ гишүүн Иран, ажиглагчаар элсэх өргөдөл өгсөн Израиль байна. Мөн Арабын орнуудаас Бахрейн, Катар, Кувейт, Саудын Араб, АНЭУ гээд Булангийн гэгдэх өндөр хөгжилтэй 5 улс байна.
Дээрээс нь ажиглагч Египет /ислам 5+1/, мөн ажиглагч болох өргөдлөө өргөн барьсан Ирак, Сири, Алжир гээд исламын шашинтай улсууд ярайж байна. Ийм олон янзын бүрэлдэхүүнтэй, олон бүс нутгийг хамарсан олон улсын эвсэл төлөвших замдаа явж байна. Гэхдээ 24 жил явлаа. Монгол Улс 21 жилийн өмнө ажиглагч гишүүн болсон. Статусаа огт хэрэглэдэггүй, ажиглагч гэдгээ мартчихсан, үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй Афганистан байна. Ийм хоёр ажиглагч байлаа.
Тяньжины хурлаар ажиглагч гэдэг статусыг халсны цаад учир шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?
Тэгэхлээр ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегиа томьёолохдоо, ШХАБ-ын төлөвшлийг хөндөх нь ойлгомжтой болж байна. Тус байгууллагад ажиглагч гэдэг статусыг байлгахгүй, Монголыг 21 жилийн турш ажиглагч байлгалаа, ажиглагч байсны үр дүн гарсангүй, мөн Афганистан улс ажиглагчийн үүргээ умартаад алга болчихлоо, энэ хоёрыг яаж ч чадахгүй юм байна. Тэгэхээр ер нь ажиглагчийн статус байх шаардлагатай юу, үгүй юү, ийм олон шат дамжлага байх хэрэгтэй юү, үгүй юү гэсэн асуултууд урган гарсан бөгөөд шинэ Дүрэмд үүнийг боловсруулан оруулах гэж байна.
“Тяньжины Тунхаглал” баримт бичгийн V бүлэгт “Гишүүн орнууд «ажиглагч» ба «яриа хэлэлцээний түнш» статусыг нэгтгээд, «ШХАБ-ын түнш» гэсэн нэгдсэн статустай болгох шийдвэр гаргалаа” гэж заасан байна билээ.
Ингээд БНАЛАУ-д ШХАБ-ын Түнш гишүүн улсын статус олгохоор боллоо. “Яриа хэлэлцээний түнш” гэдгийг үүнээс хойш “ШХАБ-ын Түнш” гэсэн статустай болгож нэрийг нь ийнхүү өөрчиллөө. ШХАБ нь өөрөө Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд (хуучин СССР-ийн) ажиглагч гишүүний статустай болох шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар ШХАБ нь 27 улсыг хамарч байна. Үндсэн гишүүн 10, нэмэх нь түнш гишүүн 17. Би Лаосыг нэмээд хэлж байна. Яриа хэлэлцээний түнш гэсэн статусыг өөрчлөөд, зөвхөн “түнш” гэсэн статусыг бий болгоё гэсэн нь орчин үеийн нөхцөл байдалд тохирсон, илүү хялбаршуулсан боломжит хувилбар болов уу. Үндсэн гишүүн ба түнш л гэж байна, өөр статус байхгүй.
Мэдээж хэрэг, Монгол, Афганистан хоёр шууд автоматаар түнш болж таарна. Түрүүлж ажиглагч болсноороо Монгол Улс эхэнд нь бичигдэж ч магадгүй. Энэ миний хувийн бодол шүү.
Энэ өдрөөс эхлэн Монгол Улс бол ШХАБ-ын түнш улс. Ажиглагч өндөрлөсөн, түүх болсон. Дүрэмдээ өөрчлөлт оруулж ажиглагчийн статусыг хална гэдэг санаагаа ноён Ван И хоёр жилийн тэртээ гурван улсын ҮАБЗ-ийн НБДН-ын зөвлөлгөөний үеэр цухалзуулж байсан гэдэг. “Монгол бол газар зүйн хувьд тэртэй тэргүй ШХАБ-ын гишүүн мөн” гэж хэлж байсан гэх баримт бий.
Тяньжины уулзалтын үеэр ямар ямар шинэлэг санааг дэвшүүлэв, ШХАБ-ын бүтцэд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
Бүтцийн хувьд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд ажиллаж байна. Мөн Терроризмтой тэмцэх төв Ташкентад ажилладаг. Энэ хоёрыг хангалтгүй гэж үзсэн үү, яасан юм бол дахин хоёр нэгж нэмж байгуулахаар саяны хурлаараа шийдэж, хоёр хэлэлцээр байгууллаа.
1.Хар тамхитай тэмцэх ШХАБ-ын төв байгуулах тухай хэлэлцээр,
2.Эрсдэл ба аюулгүй байдалд учирч буй сорилтын эсрэг универсал төвийг ШХАБ-ын дэргэд байгуулах тухай хэлэлцээр.
Мөн Глобал засаглалын тухай Ши Жиньпин шинэ санаачилгаа дэвшүүллээ. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахаа амлалаа. Тэр банк нь гишүүн улсуудын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд хүчтэй дэмжлэг үзүүлэх зорилготой. Мэдээж хэрэг, Дүрэмд өөрчлөлт оруулах бол нийтээрээ хэлэлцэнэ, зөвшилцлийн /консенсус/ зарчмаар шийдсэний дараа Дүрэмдээ тусгаж оруулах ёстой. Эн түрүүнд Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, дараа нь Ерөнхий сайдуудын түвшинд ярилцаж, үүний дараа Төрийн тэргүүн нарын зөвлөлөөр эцэслэн батлах болов уу.
ШХАБ-ыг цаашид боловсронгуй болгож, төгөлдөршүүлэх хэрэгтэй гэсэн санааг бодлого тодорхойлогчид төдийгүй ажиглагчид дэвшүүлж байгаа нь ажиглагдсан, таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Дээд хэмжээний уулзалтаас юу харагдав гэхээр, ШХАБ нь өнгөрсөн 24 жилийн хугацаанд үндсэндээ олон улсад нэр хүндтэй нөлөө бүхий Засгийн газар хоорондын байгууллага болж, ийм олон улс орныг нэг дор цуглуулж чадсан боловч байгууллага руугаа, гишүүн орнууд руугаа чиглэсэн бодитой ажлууд хийсэнгүй, хийсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй, иймд ШХАБ-ыг улам боловсронгуй болгох хэрэгтэй, үүний төлөө хийх ажил өмнө маань байна гэж үзлээ.
Ялангуяа Хятадын хувьд чамлалттай байна. Ихэнхи санаачилгыг Хятад гаргаж байгаа. Санхүүжилт ч Хятадаас гарч байна. ШХАБ-ыг үндэслэгч Орос нь тус байгууллагын үйл ажиллагаанд бодитой үүрэг рольтой оролцож чадахгүй байна. ШХАБ-ыг үндэслэгч хоёр том гүрний нэг нь бүтээн байгуулалт хийж байна, нөгөөх нь дайн хийж байна. Тэгэхлээр хүссэн хүсээгүй хоёр өөр өнцгөөс энэ байгууллагыг харах шаардлагатай болно. Хятад улс нь “Бүс ба Зам” хөтөлбөр /Торгоны замын эдийн засаг/, Хятад мөрөөдөл рүүгээ ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааг чиглүүлэх, уялдуулан зохицуулах, холбохын тулд Хятад ба бусад улсын хоёр талын худалдаанд гарсан ахиц дэвшлүүдийг ШХАБ-ын гадаад худалдааны салбар дахь ололт амжилт хэмээн сурталчилж байна.
Жишээ нь Монгол-Хятадын худалдаа бол ШХАБ-ын доторх худалдаа биш шүү дээ, энэ бол хоёр талын л худалдаа, гэтэл Хятадын тал бусад улстай хийж буй хоёр талын худалдаагаа ингэж сурталчлахыг эрмэлзэж байна.
Ялангуяа Хятад-Оросын худалдаа, Хятад-Төв Азийн худалдаа, тэр дундаа Хятад-Казахстаны худалдаа зэргийг ШХАБ-ын хүрээнд хийж буй худалдаа гэж нэрлэж байна. Хятад, Пакистаны хооронд өнөөдөр дэд бүтцийн холболт амжилттай явагдаж байна. Пакистан бол Хятадын холбоотон улс, гэтэл холбоотон улсдаа дэмжлэг үзүүлэх байдлаар хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүдийг ШХАБ-ын төсөл гэж тооцох жишээтэй. Уг дэд бүтэц нь Хятадад алдагдсан Энэтхэгийн нутаг болон Кашмираар дамжин Пакистанд хүрч байгаа учраас үүнийг нь Энэтхэг дэмжихгүй байгаа нь Хятад-Энэтхэгийн санал зөрөлдөөний эх үүсвэр болж байна.
ШХАБ нь анх байгуулагдахдаа Хятад-Зөвлөлтийн хоорондын хилийн маргааныг зохицуулах чиглэлээр үндэс сууриа тавиад, уг асуудлыг зохицуулсны дараа “Шанхайн 5” гэдэг бүтэц буй болсон, хожим нь ШХАБ байгуулагдсан. Хятадтай шууд хиллэдэггүй Узбекистаныг нэмж оруулснаар 6 гишүүнтэй байгууллага болж 2017 он хүртэл явсан. Өнөөдөр ШХАБ өргөжин тэлж, үндсэн гишүүн-улс ба түнш-улс, бас өргөдөл өгсөн 7 улс нээлттэй үлдсэн гэж үзвэл лав 30 хол давсан улс орнуудыг хамарч байгаагийн дотор өөр хоорондоо хилийн будилаантай, хоорондоо дайтаж буй улсууд хэд хэд бий. Үүнийг шийдэх зохицуулалт ШХАБ-ын Дүрэмд байдаггүй тул одоо хоёр талын маргаан, зэвсэгт мөргөлдөөнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг Дүрэмдээ шинээр оруулж магадгүй. Энэ бол миний хувийн бодол шүү.
Эдийн засгийн тал дээр ШХАБ чамлалттай ажилласан гэх шүүмжлэл байнга сонсогддог, энэ талаарх таны дүгнэлтийг сонсоё?
Судлаачийн хувьд миний үзэж байгаагаар, Тяньжины уулзалтаар Монгол Улсын ажиглагч байсан түүх өндөрлөж, манай улс түнш гишүүн болж таарах биз ээ. Шинэ дүрэмд ажиглагч гэдэг статус байхгүй болсноор манай улс 21 жилийн турш ажиглагч байсны үр дүн гарч байна гэж би хувьдаа үзэж байна. Өөрөөр хэлбэл, манай улс ШХАБ-ын Дүрмийг өөрчлөгдөх хүртэл нь ажиглагчийн байр суурин дээрээ хатуу зогсчээ. Шууд хэлье.
Дүрмийг нь өөрчлүүлэх хүртэл Монгол ажиглагчаараа байжээ. Манай улсын тууштай байр суурь ийм өөрчлөлтөд хүргэв үү? Яг үнэндээ бол Монголд хэрэгтэй бүтээн байгуулалтыг бид 21 жилийн турш хүлээж байгаа шүү дээ.
Анх байгуулагдсан даруйдаа буюу 2003 онд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын баталсан “Худалдаа-эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг 20 жилээр хөгжүүлэх хөтөлбөр” гэж буй. Товлосон хугацаа 2023 онд дууссан. Казахстаны Ерөнхийлөгч 2022 оны намар ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал дээр “Манай улс ШХАБ анх байгуулагдахад элсэн орсон, тэрнээс хойш бараг 30 жил өнгөрлөө. Энэ хооронд ШХАБ-аас хэрэгжүүлсэн эдийн засгийн ганц ч төсөл байхгүй. Тэр байтугай дэвшүүлсэн төсөл ч яригдаж байгаагүй.
Ийм байгууллагад бид нэгдсэндээ гайхдаг” гээд “ШХАБ-ын оршин тогтносон 20 гаруй жилийн хугацаанд ШХАБ-ын ивээл дор эдийн засгийн ямарваа нэгэн том төсөл хэрэгжүүлж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн нь энэ байгууллагад өгсөн хатуухан дүгнэлт байсан даа.
Оросоор “ни одного” гэснийг нь “ямарваа нэгэн” гэж буулгана. Эсвэл “ганц ч төсөл хэрэгжүүлж чадаагүй” гэвэл яг бодитой хөрвүүлэг болно. Хорин жил хуралдаж хуралдчихаад ганц ч бүтээн байгуулалтгүй, дахиад хуралдаад сууж байна гэсэнтэй адил бууж байв, тэр үед надад. ШХАБ ингэж явсаар 2025 онд хүрчихэж л дээ.
Ийм нөхцөл байдалд манай улс цаашдаа ямар байр суурь баримтлах нь зохимжтой гэж та үзэж байна вэ?
Тэгэхлээр цаашдаа манай улс түнш гишүүнээр үлдлээ гэхэд ШХАБ-ын цаашдын төлөвшлийг харах шаардлагатай, яагаад гэвэл Монголд хэрэгтэй зүйл юу байна, манай улсын эрх ашиг юу вэ гэдгийг эн тэргүүнд харгалзан үзэх шаардлагатай. ШХАБ-ын гол зорилт бол гурван хорт хүчин буюу терроризм, экстремизм, сепаратизмтай тэмцэх явдал. Гэтэл ийм асуудал манайд байхгүй, хилийн маргаан огт байхгүй, геополитикийн ноцтой эрсдэлд орох нөхцөл байдал бидний хувьд үүсээгүй.
Бид гадаад байдлаа маш сайн бэхжүүлсэн бөгөөд хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон, бидэнд дайсагнасан улс гэж үгүй, манай улс дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай.
Өөрөөр хэлбэл ШХАБ-ын өмнө учирч буй геополитикийн ноцтой эрсдэлүүдийг тооцсон үйл ажиллагааны чиглэл нь Монголд одоогоор хүртээлгүй гэж боддог. Тэгэхлээр тус байгууллагын төлөвшлийг цаашид харах хэрэгтэй. Гэхдээ хуралд зөвлөгөөнүүдэд нь идэвхтэй оролцох ёстой, учир нь ШХАБ бол олон талт хамтын ажиллагааны, хоёр талын яриа хэлэлцээний маш их боломжийг агуулсан том суваг, талбар, гарц, хурлын индэр учраас энэ индрийг ашиглан Монгол Улс гадаад бодлого, гадаад харилцаагаа урагшлуулах нь зүйтэй.
Хамгийн чухал нь ШХАБ-аар дамжиж анх 2014 онд Душанбе хотноо Монгол, Орос, Хятадын гурван удирдагчийн уулзалтын механизм бий болсныг дурдах нь чухал.
Сая Бээжин хотноо VII дахь уулзалт боллоо. Эл хуралдааны гол үр дүн бол Орос-Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дайруулан тавихыг Хятадын тал зөвшөөрсөн явдал юм. Тэр ч бүү хэл 2031 оны нэгдүгээр сарын 1-нээс тус хоолойгоор хий авч эхэлнэ гэдгээ ч мэдэгдсэн. Чухамдаа энэ бол манай улсын хувьд бодит үр дүн мөн. Бид ийм л үр дүнг ШХАБ-аас хүлээх нь зөв байх.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн судлаач танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Д.Баярхүү
Баасан - 09 сарын 18,
2026
Сэтгэгдэл18
Доллар баталгаагүй
Хятадын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хятад хэлээр шанхай хотын дампууралын тухай мэдээлэл их гарч байна. Хужаад ямар ч ирээдүй байхгүй
Өвөрмонголд соёлын дарангуйлал үргэлжилж байна. Монголын ард түмний цус махны тасархай соёлын дарлалд буй тул хятадын эсрэг өөрийгөө хамгаалах чадвартай болох шаардлагатай. ШХАБ бидний хувьд соёлын зөрчил үүсгэнэ.
Монгол улс ШХАБ гэгч дампуу байгууллагаас хол байх нь өлзийтэй.
Oh, my God. It's a Slam Dunk or a Piece of Cake to write Staffs happened already 365 days ago. Nowadays EVENTS are changing n newly occurring in every 2 hours. You are overly n bigly too behind without any hope, though. Not only geopolitical stunts but also technological craze are bombshelling in every second, honey. Alongside, you have to re-read out George Orwell's beautiful article The Politics n English Language. By the way I'm expecting a new novel named "The Story of Two Dynasties: One Born, One Made. The Kennedy's n The Windsors" which I'm able to share with you. Also I can send you a couple of books that I already have wrapped up "elaborating", although I don't know about your taste in books. It's nearly about elite kinda- -sorta taste in Women, hahaha
Intriguing, isn't it. Delicate, too.
Accidental females are not, of course, included. Sorry, if I hurt you. Very Sorry. You have the right to retaliate, haha
орос белорусын евразийн эдийн засгийн холбоонд элсэж гааль татвараас чөлөөлөгдөж орос дэлгүүрийн бараа банк санхүү нефвть шатахуун эрчим хүч шингэрүүлсэн хий мад эмнэлэг газар тариалан бордоо техник барилгын модон маиатериал авах чөлөөлөх болоогүй юмуу
Dear the leaders of ten nations: The goal of capitalism is efficiency and productivity . High quality products and services available for all anytime . The goal of democracy is strengthen the social fabric of the nation. How to achieve this goals is free and fair competition in social and economic environment .Separation of powers .Separation religious fanaticism from the state.Law and order.Rule of law.No one is above the law. I do see ten different nations with ten different purposes. No Trump, no trade.No trade no profit.No profit no money.No money no honey period. Biden was disaster .Obama was disaster .Bush was disaster .Clinton was disaster for simple one reason they ,all, represented special interests-allies. American families were destroyed regardless of color of skin.Community after community were wiped out because of disastrous social and economic policies of Trump's predecessors. America is changing . Sincerely Iron Leader the Great
Operation Economic Outcast-aar terrorism-toi holbootoi gedeg utgaar Emirates g.m. ulsiin bank, salbar ni shalgagdaj bn shuu. MongolBank ni evgui sejigtei mungu ugaah huuleh zereg guilgee hiigdej baisan geh mash todorhoi on tsagiin daraalal baidag gesen. Correspondent Bank- niihaa Access-iig haalgav aa. Gadaad Banknii Salbar ch "buruu" zorilgotoi orj irehiig uguisgehgui. Dollar munguu haalgaj balrav aa.
Cop 17-iin suuliin hevleliin hural deer Asuult Hariult-iin tsagaar Battsetseg Saidaas asuult asuuh gesen chin ulain tsaim zugtaad garaad yavchihlaa. Er ni ingej Shuud asuultaas semhen bultdag zugtdag gej sonsch baisan. 2 gadaad Tuluulugch, Sandagochir Said 3 l uldej asuultad hariulavoi.
Ene jiliin NUB-iin Chuulgand Huuk yavahaa bolij ES-aa ilgeej gazar deer ni olon boditoi, ur duntei uulzalt-uudiig UGSRUULAN hiilgie. Tsag ue hund baihad tom hemnelt ch gargaj, guitsetgeh zasaglald olon tulgamdsan asuudal hunduh, busad olon olon olon ornii ES nartai 1 gazart yariltsah uulzah BOLOMJ olgoe.
Direct or Sidelines Meetings should be employed FULLY unlike before bringing fruitful results like never happened. Avoid symbolism this time.
2026年8月經濟最新真相:這不是衰退是大蕭條!北上廣深神話徹底破滅,極貧模式全面開啓!外資全面撤離!狂印鈔票也救不了!實體倒閉潮席卷全國,昔日世界工廠如今一片蕭條!中産階級一夜致貧!底層活著都成奢望。 2026 оны 8-р сарын эдийн засгийн хамгийн сүүлийн үнэн: Энэ бол эдийн засгийн уналт биш, их хямрал! Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэний домог бүрэн нуран унаж, туйлын ядуурлын үе шат бүхэлдээ эхэллээ! Гадаадын хөрөнгө оруулалт бүрэн хэмжээгээр гарч байна! Мөнгө хэдий ихээр хэвлэсэн ч аварч чадахгүй! Бодит эдийн засгийн бизнесүүд хаалгаа барих давалгаа улс даяар тархаж, урьд нь “дэлхийн үйлдвэр” хэмээгдэж байсан улс орон өнөөдөр бүхэлдээ зогсонги байдалд орлоо! Дундаж давхаргынхан нэг шөнийн дотор ядуурч байна! Доод давхаргынхны хувьд амьд үлдэх нь хүртэл мөрөөдөл мэт болжээ.
ШХАБ-д ажиглагч байхад л хангалттай. Цаашаа алхалтгүй. Жэнко ийшээ оруулчих шахсан шүү.
ажигч минь одоо болоо шууд ороёо
ШХАБ-ын орнуудын хооронд хийгдэж байгаа худалдаа нь ШХАБ-ын орнуудын хоорондын худалдаа хамтын ажиллагаа мөн байлгүй яахав дээ. Хоорондоо хийгдэж байгаа худалдаагаа тэгж яриад бн гэж ярьж болохгүйшд. Тэрнээс гадна ШХАБ ын үндсэн зорилго нь терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх, улс орнуудын одоо байгаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үндсэн зорилготой байгууллага. Сайн харвал одоо ч гэсэн дэлхий дээр хагарч бутарч, яс үндэс, овог аймаг, шашнаараа салан тусгаарлаж байгаа улсууд байж бн. Сири энэ тэр гээд зөндөө улс бн. Курдын асуудал хэд хэдэн улс орныг хамарна. Пакистан ч ялгаагүй дотроо аймаг сумаараа салан тусгаарлах асуудал байгаа. Хятад улс салан тусгаарлах, шашны ялгаатай байдал дээрээ тулгуурлан үзэн ядалт үүсгэх асуудлыг эсрэг амжилттай тэмцэж байгаа жишээ байгаа. Манайх энэ тал хамтран ажиллах үндэслэл байгаагаас гадна хамтран ажиллах ёстой ч юм. Тийм учраас манай улсын хувьд энэ байгууллагад нэгдэж орох нь манай эрх ашигт нийцнэ гэж бодож б
Хол байх нь өлзийтэй, энэ байгууллагад ямар ч ирээдүй байхгүй