Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийв.
Энэ үеэрээ: "Засгийн Газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэх асуудлаар 2 жилийн өмнө ажлын хэсэг байгуулж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Одоо ч үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 50 гаруй гадаадын хөрнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг шийдвэрлэсэн.
Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хятадуудад үйлчиллээ гэх санхүүжилттэй, төлбөртэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаатай холбогдуулан тайлбар хийхээс өөр аргагүй боллоо. Хотын төвийн "А" зэрэглэлд, Сүхбаатарын талбайн яг урд 14000 мкв "Аюуд тауэр" гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Энэ гомдолтой холбоотойгоор Засгийн Газар 2 удаа тогтоол гаргаж, уг асуудлыг ХЗДХ-ийн сайдад хариуцуулж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Нэг нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байх үед, нэг нь намайг ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа. Ингээд ажлын хэсэг гаргаж шалгасан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж танилцуулсан. Тус шалгалтын дүнгээр олон ноцтой асуудлууд тогтоогдсон.
Өмчийн эзэн болох БНХАУ-ын иргэн өмч шилжүүлэх гарын үсэг зураагүй байхад нь хуурамч гарын үсэг зурж, нотариат түүнийг нь баталгаажуулсан. Энэ нь тогтоогдсон. Тухайн нотариатч нь уг үйлдлийг хийснийхээ дараа АНУ-руу зугтаасан.
Улсын бүртгэлийн байгууллага өмч шилжүүлэхэд шаардлагатай 11 асуудлын 8 нь шаардлага хангаагүй байхад бүртгэл хийж, хөрөнгийг нь шилжүүлсэн. Монгол Улсын хил хамгаалах байгууллага тухайн өмчийн эзэн БНХАУ-ын иргэнийг ямар ч хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад саатуулах этгээдийн жагсаалтанд оруулсан байсан нь тогтоогдсон. Олон хүн тус асуудалд оролцсон. АТГ, ЭЦГ дээр гомдол гаргаж, нийтдээ 8 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, үүнээс 4 удаагийн эрүүгийн хэрэг дээр хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн.
Энэ асуудал бол манай маш олон хууль хяналтын байгууллагийн албан тушаалтнуудын оролцоотой. Цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгээр зохион байгуулалтайгаар хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн.
Тийм учраас уг асуудлаар албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, Нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг тэдгээр хүмүүст хариуцлага тооцлоо гэж, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг явуулж байна. Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэдгээр хүмүүс гүтгэлэг явуулж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шалгалтын дүнг бүрэн эхээр нь хүргүүлсэн. " гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл21
Б.Энхбаяр 40 их наядын хулгай нүүрсний сонсголын ажлын хэсгийг тэргүүлж байгаад яагаад чимээгүй болчихвоо!?
Одоо Шүүхийнхний хийх ажил үлдсэн ! Тэд хөдөлж өхгүй байгаа нь өөрсдөө авил галд автагдсаных гэж үзэхээс өөр аргагүй !!!
МАН нүүрсний хэргийг зориуд удааж цаг хожих үйлдэл хийж байна..МАН-ын том толгой данжаадууд нь өөрсдөө холбоотой болохоор тэр...
Shush huulinhan uursduu gemt heregtnuud bolchihson, shudarga yos gej baihgui bol son hunii naad zahiin ern n zutchigdsun iim ulsig ardchilsan ulsaa gej hudal ner zuucheed gadnihnig baitugai mgl irgedee deeremddeg turiin muu adgiin hulgaichuud
Shush huulinhan uursduu gemt heregtnuud bolchihson, shudarga yos gej baihgui bol son hunii naad zahiin ern n zutchigdsun iim ulsig ardchilsan ulsaa gej hudal ner zuucheed gadnihnig baitugai mgl irgedee deeremddeg turiin muu adgiin hulgaichuud
Б. Энхбаяр зөв, хүний хөрөнгө дээрэмдсэн хятад монгол ч бай, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хөрөнгөө орулсан хятад хүн яахаараа хохирдог Монгол Улс вэ!!!
Сайд зөв ажиллаж байгаа дэмжинээ. Хөрөнгөө оруул гэж уричихаад албан тушаалтанууд дээрэмдэж байгааа бол давхар ул орноо хохироож байгаа хэрэг шүү
шүүх прокурор нь өөрсдөө гэмт хэрэгтэнгүүд болчихоод удаж байна.
шүүх прокурор нь өөрсдөө гэмт хэрэгтэнгүүд болчихоод удаж байна.
Жапан тоуны дээрэмчид яасан бэ
Жапан тоуны дээрэмчид яасан бэ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДСЭН ХЭРЭГ БИЙ ГЭЖ НЯМБААТАР САЙДЫН ҮЕЭС ЯРИГДААД БАЙСАН, ХЭРГИЙН ЭЗЭН НЬ ХЭНБЭ, ЭЛБЭГДОРЖ, ХУРЦ НАР ТОЛГОЙЛСОН ГЭМТ ХЭРЭГ ҮҮ?
Enhbayar mundag.
хуулийнхан нь гэмт хэрэг хийхээр энэ улс яана даа?
МАН засгийн эрхийг бүрэн атгаж байгаа мөртөө тэр хулгайч энэ хулгайч гэж тэнгэр харж өлийж улин хуцахаас өөр юу ч хийж чадахгүй болтлоо дампуурчээ..Ийм гөлчгий манжилсан зан үйлдэлтэй шүүх рүүгээ бухаж хүний гараар могой бариулсан юм хийж байдаг нам зарласан хулгайч нараа барьж шоронд хийж чадахгүй бол тараад зайлцгаах хэрэгтэй шдээ..
Нөгөө ОХУ - ын иргэний 50 000 $-ыг зэвсэг хэрэглэн дээрэмдээд баригдсан ТТГ - ын 4 ажилтаны хэрэг яаж шийдвэрлэгдсэн бол ?
Манай хууль хүчнийхэн ичиг ичиг.ийм гэмт хэрэгтнүүд ямар юмны хэрэг шударгаар шийдэх вэ? Ёстой жинхэнэ сонсгол хийх ёстой юм биш үү? Нэр устай нь зарлаа.Ийм улс орныхоо нэрийг баастсан дээрэмчдийг даруй зарлаж төрийн албанаас зайлуулж хөрөнгийг нь хураа.гадаадын хөрөнгө орж ирэхгүй байгаа шалтгаан энэ шүү дээ.дээрэмчид хулгайчидтайгаа тэмцэж чадахгүй байж бас ХО татахын тулд газар нутгаа өгөх тухай яриад байгаа шүү дээ.нүүрсчид авилгачидтай тэмцэхэд ахиц гарахгүй байгаа нь бас л хууль хүчнийхэнтэй холбоотой.наад хулгайчууд дээрэмчидтэйгээ сайн тэмцэхийг Б.Энхбаяраас хүсье.
shuuh , prokuror , EZ.n tsagdaa geed gemt hergiin zasuuluud barag 30 d jil hugjij bndaa ! uund hench hurch chadahgui !
Шүүх хуулийхан монголд рецидив хамгийн том гэмтэнүүд болоод 20 жил болох гэж бна. Ерөнхий прокурор Энхамглан тэргүүтэй ҮАБЗ. Цагдаа хүчнихний удирдлгчид Жапантоуны газрыг дээрмдэн эзнийг хөнөөснөөс хойш Мнгол улсад гадн хөрнгө орууллт бүрмөсөн хаагдаж Хар саарал жаг саалтад орж Рецидивүүдийн үүр - хэмээгдэн олон улсад алдаршуулсан гэмт хэрэгтнүүдийг цаазлахаас нааш Мнгол улс сэхэхгүй эээ
Шүүх хуулийхан монголд рецидив хамгийн том гэмтэнүүд болоод 20 жил болох гэж бна. Ерөнхий прокурор Энхамглан тэргүүтэй ҮАБЗ. Цагдаа хүчнихний удирдлгчид Жапантоуны газрыг дээрмдэн эзнийг хөнөөснөөс хойш Мнгол улсад гадн хөрнгө орууллт бүрмөсөн хаагдаж Хар саарал жаг саалтад орж Рецидивүүдийн үүр - хэмээгдэн олон улсад алдаршуулсан гэмт хэрэгтнүүдийг цаазлахаас нааш Мнгол улс сэхэхгүй эээ
Л.Оюунэрдэнэ, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар гарч ирээгүй байсан бол яах байж вэ.Хулгайч луйварчид бүр ч өндөрт гарч Монголын төр, ард түмнийг дэвслэх байсан даа. Олон түмэн минь эрэгцүүлж бодоорой доо.