КОЙН, ПОНЗИ-Д ЛУЙВАРДУУЛСАН МӨНГӨӨР 3,000 ГАЛ УНТРААГЧ РОБОТ АВАХ БАЙЖЭЭ
Богино хугацаанд мөнгөө хэд дахин өсгөж болно гэсэн итгэмтгий, цайлган зангаасаа болж монголчууд бид 2 их наяд төгрөгийг луйвардуулаад байна. Хэр их мөнгө вэ гэж үү? Хамгийн энгийн жишээ дурдвал 3,000 гал унтраагч робот авах байжээ. Товчхондоо, зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авсан.
1. Гал унтраагч робот 3,000 ширхэг
КОЙН НЭРИЙН ДОР 830 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АЛДАВ
Койн гэхээр яалт ч гүй Bitcoin санаанд орно. Анх 2011 онд ердөө 0.1 ам.доллароор үнэлэгдэж байсан. Харин 2020 онд Bitcoin ханш огцом өсөж, 21,352 ам.долларт хүрснээр бүхний шуналыг хөдөлгөв. Ингэж богино хугацаанд мөнгөө хэд дахин нугалж болдгийг нүдээрээ харсан овсгоотой хэдэн нөхөр Койн гаргасан юм. Борооны дараах мөөг шиг 73 нэр төрлийн койн гарч, иргэдээс нийт 970 тэрбум төгрөгийг амжилттай халааслав. Ялагч нь тодорхой тоглоомд оролцсоноо мэдэхгүй явсаар 86 хувь нь мөнгөө луйвардуулсны дараа бид сая нэг буруу зүйл хийснээ ухаарсан даа. Зарим нэг койныг дурдвал, Их Койн буюу Inflation Hedging Coin нь 2021 оны 8 сард ердөө 30 секундийн дотор 24 тэрбум төгрөг татсан. Төд удалгүй IHC койны эрэлт буурч 72.3%-иар, ELF койн 90%-иар ханш нь унажээ. Тэгэхээр Батаа 10 сая төгрөгөөр IHC авч байсан бол өнөөдөр 2,8 сая төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ заръя гэсэн ч авах хүн үгүй. 2023 оны байдлаар 41 нэр төрлийн койны арилжаа идэвхтэй байгаа боловч анх гарсан үнээс 80-90 хувиар унасан байна.
2. Койны ханшийн уналт, 2023 оны байдлаар
ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО ХАА САЙГҮЙ
Койнд мөнгөө алдсан мянга мянган хүмүүсийг мэдсэн атлаа олон дагагчтай инфлүүнсер гэх хүмүүс суртчилаад л бид дахин хууртав. Хамгийн ойрын жишээ бол TELEXA апп. 2023 оны 12 сард тус апп дэх мөнгөн дүн харагдахаа больсноор харилцагчид нь асуудал үүссэнийг гадарлаж эхэлсэн. Тус апп-н таталт 50,000 ба үүний зөвхөн 10 хувь нь үндсэн хэрэглэгч гэж үзвэл дор хаяж 5,000 хүн мөнгөө луйвардуулжээ. Нэг хүн хамгийн багадаа 300,000 төгрөг хийсэн гэвэл хохирлын хэмжээ 1.5 тэрбум төгрөгт хүрэх юм. TELEXA апп-г нэр бүхий нийт 8 олны танил суртчилсан бөгөөд давтагдсан тоогоор 2 сая дагагчтай. Одоогийн байдлаар TELEXA апп-с мөнгөө гаргаж авах гэсэн 5,400 гишүүнтэй сошиал групп үүссэн байна. Энэ мэт хонины арьс нөмөрсөн чоно хаа сайгүй!
С.Сарнай
Сэтгэгдэл19
Arai ch dee
Одоо тэгээд капиталист нийгэм, спекуляци дээр тогтсон тогтолцоо шүү дээ. Одоо тэгээд яалтай билээ. Энд мөнгөө алдсан улс тэгээд нилээн үнэтэй сургалтад суулаа. Койн гаргаад мөнгө олсонууд нь тэгээд азтай одтой байлаа. би бол 2 дахад нь багтаж чадсангүй, хоцрогдсон бна гэж өөрийгөө дүгнэсэн. 1 дэхь групп-д угаасаа орохгүй гэдгээ бол мэдэж бсан л даа. Огт ойлголтгүй улс ороол аваад туршилт хийгээд эхний үед амжилт олсон олсон. Тэдэнд ч бас тухайн үедээ сүрхий хогнууд юмаа гэж бодож байсан. Удхаараа биш болох нь тодорхой л доо.

Койн гэж ямар ч юм байдгийн хадгаламж зээлий үржүүлээд хулхидий гэсэн байх
Койн бол пирамид схемтэй адилхан юм.
Ийм их мөнгийг койнд алдсан гэхээр монголд харанхуй массууд маш их байдаг юм байна. Энэ их мөнгийг гадагшаа алдсан учраас буцааж олох ямар ч боломж байхгүй. Хохино.
Үхсэн баасны харанхуй масс. залуучууд л алдсан их бх. Харанхуй масс-д койнд алдах мөнгө байхгүй, тэд мөнгөнд маш мэдрэг хүмүүс байдаг.
Mongoliin malnuudiig odoo saihan nudgui, chihgui bolgoloo odoo saihan id uuyaa, hulgai deermee hiiyaa, ezen n yumaa medehgui bi medne hulgail naadhaa
inç-nhan ….. puujindlaaa geed men ikh tom tom bulterçh bj bileee? Menhjin ni amid uu? hen ni çhad bolson?
роботоо яг бодит үйлдэл дээр нь шалгах
цаад юмаа сайн ойлгоогүй л олон залуучууд шуурсан даа. мөнгөгүй ядарсан улс ийм юманд ороогүй байгаа шүү. Хашир эрсдэлийн мэдрэмжтэй нь ороогүй. Яг энэ үед хэлэлцүүлэг хийгээл энэ тэндээс гаднаас ирээл блокчейн яриал койн гээл халуурч эхлэхэд энэ худлаа юм бна, унах нь тодорхой гэдэг нь харагдаж бсан. Гэхдээ л халуураад л дайраад бсан. Ихэнх хүн эхний 1,2 үйлдлээр өсгөж болох юм бн гэсэн ойлголт авсан. Тэгээд халуураад зэрэг зэрэг ороод тэгээд будаа болсон доо. Одоо нэг их харанхуй масс, чухам учир мэдсэнүүд нь хойш суусан юм шиг шаах хэрэггүй. Унах нь тодорхой байсан ч хэзээ унах нь мэдэхгүй. Спекуляци гэдэг юм явсан.
монголчууд их мэдэмхийрч их ухаантай хүүхэн болох гэж оролдоно монгол малнууд шүү японоос айти илүү гэж хуцна самурайд алуулжээ хужаад ч юм уу
Энэ улсад хоосон шүлжээ санхүүгиин луйвар эсвэл нам дагасан өлөн цүнх бөгс долооогч том жижиг авилгач хулгаачуудын гай маш их ял гэж бараг байхгүй шахууу хөнгөн болхооор шуналтуут иргэдииг тонон мөлжсөөрл

Монголд мөнгө хүүлэлт, луйвар л сайн хөгжиж байна даа. Шуналын тулам малнууд нь тэрэнд нь унана гэж амархан. Хохь нь2
Corex биржийг CRX койнтой нь хамт СЗХ-нд шалгуулмаар байна. Эд нар олон тэрбумыг татан төвлөрүүлчихээд төлөвлөсөн ажлаа нэгийг нь ч хийхгүй, койн нь навс уначихсан байгаа
Add tumnii add coin you Bolson be
МАН-ын засгийн газар энэ луйврыг анхнаас нь хянаж хориогүйгээс болж маш олон хүн хохирлоо.Одоо бет гэгч бас нэг луйвар ил цагаан дээрэм хийж байхад юу хийхгүй сууцгааж байна.
МАН-ын засгийн газар энэ луйврыг анхнаас нь хянаж хориогүйгээс болж маш олон хүн хохирлоо.Одоо бет гэгч бас нэг луйвар ил цагаан дээрэм хийж байхад юу хийхгүй сууцгааж байна.