9-р сарын 21-ний үдээс хойш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятадад айлчилж буй Смитээр ахлуулсан АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн багийг хүлээн авч уулзжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ," Хятад, Америк хоёр орон бол дэлхийд чухал нөлөө бүхий томоохон гүрнүүд юм. Хятад, Америкийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орны хамтын ашиг сонирхол болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцнэ.
Он гарснаас хойш Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Д.Трамп нар олон удаа утсаар ярьж, Хятад, Америк хоёр орон яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Америкийн харилцааны дараачийн үе шатаны стратегийн чиглэлийг тодорохойлох ёстой гэж санал нэгтэй үзсэн байна.
Хятад, Америк хоёр орон харилцан хөгжлийн түнш болж, бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, харилцан дэмжлэг үзүүлж, хамтдаа амжилтад хүрэх ёстой. Хятад улс Америктай эрх тэгш, харилцан хүндэтгсэн, харилцан ашигтай байх зарчмаар өөр өөрийн анхаарал хандуулж буй асуудлаа шийдвэрлэхэд бэлэн байна. Америкийн Конгресс Хятад, Хятад Америкийн харилцааг зөвөөр харж, хоёр орны солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр орны найрамдал, хамтын хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0