
Дэлхийн 2-р дайны үеийн Японы аймшигт туршилтын тухай “731” хэмээх кино саяхан нээлтээ хийлээ. Сонирхолтой нь “731”-р ангитай холбоотой баримтыг Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлтийг дэвшүүлээд зургаан жилийн нүүр үзэж буй аж.
Хятадыг түрэмгийлсэн Японы армийн 731-р ангийн гэмт хэргийг нотлох баримтын музей нь 2019 оноос эхлэн бодит түүхийг дэлхий нийтэд таниулах зорилгоор “Японы бактерийн дайны архив”-ыг “Дэлхийн дурсамжийн хөтөлбөрийн жагсаалт”-ад бүртгүүлэх өргөдлөө дэвшүүлсээр ирсэн боловч одоо хүртэл шийдэгдээгүй байна.
Үүний шалтгааныг нь олохын тулд сэтгүүлчид энэ ажилд саад учруулж буй эздийг нь хайсан сурвалжилга хийжээ. Тун удахгүй уг сурвалжлага цацагдах гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0