sonin.mn

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, энэ оны 1-8-р саруудад Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа тус тус 20 саяас ширхгээс давсан байна. 


Сүүлийн үеийн тоо баримтаас харахад, энэ оны 1-8-р саруудад Хятад улс 21 сая 510 мянган ширхэг автомашин үйлдвэрлэж, 21 сая 128 мянган ширхэг автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 12.7%, 12.6% өсчээ. Үүний дотор, шинэ эрчим хүчний 9 сая 625 мянган ширхэг автомашин үйлдвэрлэж, шинэ эрчим хүчний 9 сая 620 мянган автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%, 36.7%-иар тус тус өсч, шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нь шинэ автомашины борлуулалтын нийт хэмжээний 45.5%-ийг эзэлжээ. 


Экспортын хувьд, 1-8-р саруудад 4 сая 292 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.7%-иар нэмэгдэж, үүний дотор шинэ эрчим хүчний 1 сая 532 мянган автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.3%-иар өссөн байна.


Г.Бямба