sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлд хийн, халдлагад өртөж амиа алдсан идэвхтэн Чарли Киркийг эрх чөлөө, үнэн үнэний төлөө амь насаа өгсөн баатар гэж нэрлэв.


Трампын хэлснээр, түүний удирдаж буй засаг захиргаа Киркийн амь насыг авч одсон энэ хэрэгт болон бусад улс төрийн хүчирхийлэлд оролцсон бүх этгээдийг илрүүлж, хариуцлага тооцно. Мөн ийм үйлдлийг санхүүжүүлж, дэмждэг байгууллага, хууль сахиулагч, шүүгч, төрийн албан хаагчдыг айлган сүрдүүлдэг хүмүүсийг ч мөрдөн шалгана гэв.


Тэрээр Кирк эрх чөлөө, ардчилал, шударга ёс болон Америкийн ард түмний төлөө зүтгэж, ялангуяа залуусын хүндэтгэлийг хүлээсэн гэж тэмдэглэлээ. Харин түүнийг хөнөөсөн хэрэгт Трамп зүүний радикал хүчнүүдийг буруутгаж, “тэд олон жилийн турш Чарли шиг эх орончдыг нацист, гэмт хэрэгтэнтэй зүйрлэж ирсэн нь өнөөгийн улс төрийн терроризмын гол шалтгаан болж байна” гэж мэдэгдэв.


Чарли Киркийг есдүгээр сарын 10-нд Ютагийн их сургуулийн оюутнуудад илтгэл тавьж байх үед буудаж, хүндээр шархдуулсан бөгөөд удалгүй эмнэлэгт нас баржээ. Үүний дараа Трамп улс даяар төрийн далбааг бөхийлгөхийг тушаав.


Цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжиглэгдэн баригдсан хоёр хүнийг сулласан бөгөөд жинхэнэ буудагчийг эрэн сурвалжилсаар байна.


Кирк 31 настай байсан. Тэрээр 2012 онд бизнесмэн Билл Монтгомерийн хамт “Turning Point USA” нэртэй байгууллага байгуулж, оюутнуудад барууны үзэл, чөлөөт зах зээл, уламжлалт үнэт зүйлийг түгээхэд ажиллаж иржээ. Кирк Трампын үнэнч дэмжигч байсан бөгөөд өнгөрсөн жил Бүгд найрамдах намын чуулган дээр түүнд илт дэмжлэг үзүүлсэн юм.



Х.Цэцэнноров


Эх сурвалж: moscowtimes.ru