sonin.mn

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хотын иргэдийн нэрлэж заншсан газар, хорооллын нэрээр нэрлэж, үзэгчдэд шинэлэг хотын соёлын орон зайг бүрдүүлж өгсөн байна. 

Энэхүү фестивал нь хотын төв хэсэгт байрлах Social Pay park-д 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм. 


Фестивалын зохион байгуулагчдын мэдээллэснээр тусгайлан тохижуулсан талбайн бүсүүдийг:

Тайз – Сүхбаатарын талбай 

VIP суудал – Зайсан болон 

VVIP хэсэг-Бага тэнгэр 

Regular бүс – Үндсэн үзэгчдийн хэсэг.


Sitzone - ФАНТАМ

Fanzone - Парк

Food Courts – Misheel Walking Street 


Beer - Хүүхдийн 100

Merch - 3,4-р хороолол 

Toilet - Цэвэрлэх байгууламж


Гарах орох хэсэг - ЯАРМАГ НИСЭХ хэмээн нэрлэснээр уугуул болон суугуул хотын иргэд маань өөрийн нутаг дэвсгэрийн нэртэй бүсээр үйлчлүүлэх боломжтой болсон байна. 


Ингэснээр фестивал зөвхөн урлагийн тоглолт бус, нийслэлийн иргэдийн соёл, онцлогийг харуулсан шинэлэг хотын соёлын наадам болон өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.


За тэгээд та аль хэсгээс үзэх вэ? 


Оролцох уран бүтээлчид


• Live Music: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор болон бусад

• Поп урсгал: Т.Ариунаа, С.Наран, Uka, Emotion, Freezone, S4, Хишигдалай, Enguun, Take off, Jason г.м.

• Хип Хоп: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдгүүд

• Special: “Bayan Mongol Jazz Orchestra”, DJ BTB, DJ Бодьхүү


Хөтлөгч: Анхаа & Ууганаа 

Хэзээ ч давтагдахгүй, галзуу өдөр таныг хүлээж байна!


Тасалбар авах: 

 https://www.eventx.mn/event/177


Хэзээ: 2025.09.20

 Хаaна: SOCIAL PAY PARK

 Холбогдох утас: 7272-6262