sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 9 /Beijing Daily/. Бээжин хотын дунд сургуулиудын хичээлийн шинэ жил хиймэл оюун ухааны (AI) хичээлийг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлснээр эхэлжээ. 


Есдүгээр сараас эхлэн нийслэл хотын 1400 гаруй сургуулийн бүх ангид хиймэл оюуны хичээл зааж эхэллээ гэж Бээжингийн боловсролын газраас мэдээлсэн байна. Энэхүү хичээлийг сурагчдад жилд найман удаа заах ажээ. 


Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа сурагчдын насны онцлогт тохируулсан байна. Бага ангиудад тоглоомд суурилсан хөтөлбөрөөр заах ба хүүхдүүд уран зохиол, хөгжим, зургийн хичээлээр хиймэл оюунтай танилцана.


Гуравдугаар ангиас эхлэн сурагчид технологийн хэрэглээг өдөр тутмын амьдралд ашиглаж буй жишээнүүдийг судлах бол ахлах ангиудад алгоритм зохиох, төсөл боловсруулах чадвар эзэмшүүлэх ажээ. 


Сургалтын үйл явцыг дэмжихийн тулд сургуулиудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Хэд хэдэн сургуульд багш, сурагчдад интерактив дэмжлэг үзүүлэх "ухаалаг боловсролын платформ"-д суурилсан интерактив терминалуудыг суурилуулжээ. 


Түүнчлэн зарим сургуульд биологи, мэдээлэл зүй болон урлагийн хичээлийн заах аргад хиймэл оюуныг хэрэглэж байгаа нь хүүхдүүдэд дижитал зураг зурах, богино хэмжээний кино хийх, дэвшилтэт технологиор ая зохиох шинэ боломжуудыг нээж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг