sonin.mn

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо урьд нь төрийн албанд огт ажиллаж байгаагүй, МАН-д элсэх нь бүү хэл намынх нь байр хаана байдгийг ч мэдэхгүй шахам явсан, тэрбумтан аавынхаа компаниудад л ажиллаж явсан Ч.Номин гэх эмэгтэйг Соёлын Сайдаар томилсон билээ.

Тэрээр 2024 онд мөн л улиран сайдаар ажилласан.


Ч.Номин сайдаар дөрвөн жил ажиллахдаа өндөр үнэтэй инфлүнсерүүдийг авчирч бичлэг хийлгэх, элдэв олон улсын фестивальд оролцох гэх мэтчилэн харахад гял цал мэт атлаа үр дүн багатай, өртөг зардал өндөртэй ажил л түлхүү хийсэн.


Олон нийтийн дунд ч түүний нэр хүнд маш тааруу байгаа. Харин Ч.Номин шинээр байгуулагдах Засгийн Газарт заавал дахиад сайдаар ажиллана гэсэн байж болзошгүй тухай эх сурвалж өгүүлж байна. Бүр суудлаа ахиулж, ЗГХЭГ-ийн дарга, Шадар сайдаар ч ажиллаж ч магадгүй гэнэ. МАН Ч.Номинд яг ямар өртэй болоод дахин дахин сайдаар ажиллуулах ёстой болчихсон юм бол?


Э.Борхүү