
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ойрын өдрүүдэд манай улсад Төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан тэр улсын хөгжлийн туршлага судлаад гадаад бодлогынх нь түүхийн асуудлаар бичиж хэвлүүлсэн 2016 оны өгүүллээ уншигчиддаа дахин өргөн барья.
Төвийг сахисан Австрийн Төрийн тэргүүн анх удаа айлчлан ирж байгаа нь мэдээж хоёр орны харилцаанд томхон түлхэц болно. Австри бол бидний хувьд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, манай улсын “гуравдагч хөрш”. Хамтарсан тунхаглалд харилцааны 60 гаруй жилийн түүхээ дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны төлөвөө тусгана. Энэ утгаар айлчлал түүхэн ач холбогдолтой. Австри бол Өрнөд ертөнцөөс (тэр үеийн хөрөнгөтөн) Их Британийн дараа хоёрдугаарт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноороо тухайн үеийн социалист Монголын олон улсын байр суурийг бэхжүүлэхэд түүхэн хувь нэмрээ оруулсан орон хэмээн үзэхэд буруутахгүй.
1955.10.26-ны өдрөөр Австри нь нейтралитетын түүхээ эхэлсэн байдаг юм билээ. Хөрш Швейцарь ба Шведийг бодохул харьцангуй залуу төвийг сахигч улс юм. Олон улсын онцгой статус болох байнга төвийг сахихыг гадаад бодлогодоо тунхаглан хэрэгжүүлсэн, дайн зэвсэгт мөргөлдөөн, цэргийн эвслээс холуур яваа, тэр хэрээрээ зэвсэг хураах, улс орнуудын хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон улсын хүчин чармайлт тавьж ирсэн тэр имижээрээ Австри нь бусад төвийг сахигчдаас ялгардаг байж болох юм.
Гэхдээ австрийн тэр нейтралитет гэдэг нь оргүй хоосноос үүссэн үзэл бодол, бодлого биш юм. Дэлхийн нэгдүгээр дайнд австричууд Германы талд байлдсан, дайнд ялагдаад Австри-Унгарын хаант улс нурж унасан.
Герман хэлтэнгүүд нь өөрсдийнхөө хэн болохыг иргэншил-соёлын хувьд олж тогтоох гэж багагүй зовсон. 1918 онд Австрийг бүгд найрамдах улс болгон тусад нь байгуулахад ихэнхи иргэд нь энэ улс мөд нурж унана гэсэн цөхрөлтэйгээр шинэ түүхээ угтсан. Эзэнт гүрэн байгаад дайнд ялагдсаны гай маргаашаас нь нэрмэсэн. Эдийн засгийн хямрал, хоосрол, ядуурал, түүхий эдийн гачигдал юм юм л болсон. Эцэст нь улс төрчдийн олонхи нь Германтай улсаа нэгтгэж эх орноо аврах үзэлд автсан ба харин эх оронч гэгдэх хүчин нь нейтралитет зарлах замаар Германд уусахгүй үлдэх мэргэн санааг сэджээ. Австри-Унгарын хаант улсын сүүлчийн Ерөнхий сайд Хенрих Ламмаш бол Австрийн төвийг сахихын онолыг үндэслэгч, тэрээр швейцарийн загвараар улсаа авч үлдэх, тэр нь тусгаар тогтносон, төвийг сахих бүгд найрамдах улс байна хэмээн номлож, түүний үзэл санааг хөршүүд нь дэмжиж, нэг хэсэгтээ дэлхийн бодлогын хэлэлцэх нэгэн сэдэв болгожээ. Тухайн үеийн Чехословакийн Гадаад хэргийн сайд, хожмын Ерөнхийлөгч Э.Бенеш 1931 онд “Швейцарийн загвараар Австри төвийг сахих нь хамгийн зөв шийдвэр” хэмээн дэмжиж байсан бол харин Парис, Ром, Лондонд эргэлзэж, австричуудын дипломат санаачилгыг дэмжээгүй өнгөрчээ. 1933 онд Германд А.Гитлер тэргүүтэй нацистууд засгийн эрхэнд гарч ирмэгц Австрийн Социал-демократ намын дарга Отто Бауэр төвийг сахихыг уйгагүй шавдуулсан байдаг.
Түүний хэлсэн үг байна:
-Олон улсын эрх зүйн үндсэн дээр Австрийг төвийг сахиулах замаар цэргийн шинэ балмад ажиллагаанд Австрийг татан оруулахгүй байх дээд зэргийн боломжит баталгааг буй болгох хэрэгтэй. Гэвч энэ үзэл 1930-аад оны дунд үед дарагдсан юм. Пан-Германы болон их гүрний үзлийг номлогчид нацист Германы нөлөөн дор Австрид эзэн сууж, улмаар Австрийг Германтай “аншлюс” болгосноор энэ улс мөхлийнхөө замд оржээ.
Дэлхийн II дайны төгсгөлд Австрийг Зөвлөлтийн улаан арми германы нацизмаас чөлөөлж тэнд нэг хэсэгтээ байршсан. Холбоотон гүрнүүд ч мөн чөлөөлөлцөж тэр улсад цэргийн захиргаагаа тогтоосон.
Австрийг СССР ба өрнөдийнхний аль нь өөрийн нөлөөний хүрээ, цэрэг-улс төрийн бодлогын тойрогт оруулах вэ гэдэг дээр 10 жил далд тэмцэл өрнүүлжээ. 1946 онд Австрийн Холбооны Ерөнхийлөгч К.Реннер төвийг сахих бодлогыг дахин сэдэж дэвшүүлжээ. Тэрээр тус улс хэзээ ч ямар нэгэн импер болохгүй, аз жаргал бялхсан хөрш Швейцарийнхаа зөв замаар замнана хэмээн ярьдаг нэгэн болов. 1947 онд америкчууд хүн амынх нь дунд судалгаа тандалт хийгээд үзтэл австрийн хүн амын 78 хувь нь швейцарь загварын нейтралитет гэдгийн төлөө байгаа нь харагджээ. Гэвч зөвлөлтийнхөн хөрш Унгар, Чехословакийг хэрхэн баллаж тавьж байгааг мэдэрсэн австричууд “зөвлөлтчилөх” аюулаас болгоомжилж, олонхи нь өрнөдийнхнийг дагаж бүрэн эрхт байдалдаа тэднээс баталгаа хайх хандлагатай байв. “Хүйтэн дайн” ид эхэлж байсан цаг, НАТО 1949 онд байгуулагдаж, 1950-иад оны эхэнд тус улсыг Герман шиг хоёр хуваах аюул бодитой болж ирэв.
“Өрнөд–Австри–СССР” гэх геополитикийн гурвалжинд австрийн дипломат бодлого сэдэгчид өөр хувилбар гаргаж ирэв. Австрийн Ардын Нам гэх консерватив хүчний төлөөлөгч Юлиус Рааб 1953 онд Канцлер болж тэр бодлогыг нь хэрэгжүүлэв.
Түүний ах Хайнрих Рааб гэж 1938 онд Швейцарьт очиж цагаачилсан, швейцарь маягийн төвийг сахихыг улайран шүтэгч дэмжигч нэгэн байв. Дайн дууссаны дараахан нь тэрээр ингэж онолдов. Орос, Франц, Британи, АНУ гэх их гүрнүүдийн амин чухал ашиг сонирхол бол Пан-Германы садансах нөлөөнд Австрийг дахин оруулчихгүй байх явдал ба Австриар жинхэнээс нь төвийг сахиулах нь тэдний жинхэнэ эрх ашигт нийцнэ гэв. “Швейцарь бол Австрийн хувьд бүрэн чөлөөлөгдөхөд нь улс төрийн мэргэн ухааны жишээ байх болно” хэмээн Австрийн Холбооны Ерөнхийлөгч Теодор Кернер 1952 онд Женевийн нэг сэтгүүлд бичиж байв. Юлиус Раабын чармайлтаар энэ улс төвийг сахих замаа эргэлтгүй сонгожээ. Австричууд дотооддоо цэц сорьж мэтгэлцсэний эцэст нь амаргүй шийдэлд хүрсэн нь байнгын төвийг сахих энэхүү эргэлтгүй сонголт нь болжээ. 1954 онд Берлинд холбоотон 4 улс ба Австрийн Гадаад хэргийн сайд нарын бага хурал хуралдахад тус улсыг төлөөлж очсон ноён Л.Фигль “Австри улс бие даасан олон улсын бодлого явуулах”-аа мэдэгдэж, ямар нэг коалиц, цэргийн эвсэлд тус улс нэгдэхгүй хэмээн зарласан нь Австрийн нейтралитет гэдгийг олон улсын түвшинд анх удаа албан ёсоор хэлэлцсэн түүхт мөч байв.
Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн В.Молотов энэ санаачилгыг хамгийн түрүүн дэмжсэн нь чухал ололт байв. Тэрээр Австрийн нейтралитетыг “Австрийг сэргээх төрийн гэрээн”-д тусгай заалт болгон оруулахыг уриалав.
Гэхдээ цэргээ нэг хэсэгтээ Австрид үлдээнэ гэсэн нь хардлага төрүүлжээ. Учир нь Австрийг ХБНГУ шиг болгоод өрнөдийнхөнд алдчих вий гэх болгоомжлол байсан ба Германыг хоёр хуваахгүйгээр нейтралитетын үндсэн дээр дахин нэгтгэх санал 1952 онд Москвагаас дэвшүүлж байсан сонин түүх буй. Харин Австри дээр бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ф.Даллес Молотовт “Хэрэв Австри нь Швейцарь шиг болохыг хүсч байгаа бол АНУ түүнд саад хийхгүй, гэхдээ Швейцарь шиг бол гэж тулгаж болохгүй” хэмээн хэлсэн байдаг. Тухайн үеийн түүх судлаад байвал Европт төвийг сахисан нейтраль бүс байгуулах, түүндээ Австри, Швед, Финланд, Швейцарь, Югославыг оруулах, энэ нь СССР-ийн зүгээс үйлдэх, учрах ямар нэг халдлага түрэмгийллээс сэргийлэх завсрын бүс байх, тэдгээр төвийг сахисан гэх улсууд нь аль нэгэн гүрний эсрэг нөгөө гүрэнтэй нь холбоотон болж болохгүй, нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн бааз байгуулахгүй байх гэх бодлого ихээхэн яригдаж байжээ. Тэр дундаа Зөвлөлтийн цэрэг байрлаж байсан Австрийг өрнөдийн гүрнүүд хардах шалтаг шалтгаан мундахгүй байсан бололтой. Хэрэв өрнөдөөс хэт шахаж шавдуулсан бол дорнод Австри нь салаад гараад явчих нөхцөл олонтаа тулгарч байжээ. Тэгэхлээр төвийг сахиж байж л үндэсний хагаралыг гэтэлгэхээс өөр зам үлдээгүй.
1954-1955 онд Австрийн дипломатын чармайлт оргилдоо тултал хэрэгжив. Ялангуяа Зөвлөлт Холбоот Улстай хэлэлцээ хийх уран чадварыг үзүүлэв. Хэлэлцээ амаргүй замыг туулав.
Төлөөлөгчид нь Москвад очих тоолондоо өвөр хоорондоо зөрчилдөж, Канцлер Рааб нь төвийг сахихаа тууштай баримталж, харин социал-демократ Шерф, Крайский нар төвийг сахихын хэтийн төлөвт итгэлгүй хандаж байжээ. Дөрвөн гүрэн ба Австрийн Гадаад хэргийн сайд нар олон ч удаа уулзаж хэлэлцэв. Австрийн нейтралитетыг хүлээн зөвшөөрөх хүртэл урт зам туулаад эцэст нь 1955.05.15-нд Тусгаар тогтносон, ардчилсан Австрийг сэргээн тогтоох тухай Төрийн гэрээнд тэд гарын үсэг зуржээ. БНАвстриУ-ын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол ийнхүү бүрэн сэргээгдэж баталгаажив. Австриас 4 гүрний оккупацын цэрэг бүрэн гарч дууссаны яг маргааш буюу 1955.10.26-нд нь тус улсын парламент–Үндэсний Зөвлөлөөс “Төвийг сахих тухай Холбооны Үндсэн хуулийн хууль” батлав. Ийнхүү хууль баталж мөрдсөнөөр Австри улс олон улсын идэвхиэ сулруулах нь бүү хэл гадаад харилцааны хязгааргүй орон зайд маневрлах боломжоор хангагджээ. Ялангуяа “Хүйтэн дайн”-ы үед нейтраль Австри нь тэмцэлдэгч “Өрнө” ба “Дорно” хоёрт нэн хэрэгтэй түнш болж хувирсан юм. Швейцарийг яг хуулбарласангүй, өөрийн онцлогийг тусгасан гадаад улс төрийн бодлогын пацифист чиглэл гэдгийг хэрэгжүүлэв. Вена хот олон улсын олон байгууллагын төв болж, сөргөлдөгч талууд Австрийн нутагт олон улсын хэлэлцээ хийж, олон чухал гэрээ, хэлэлцээр байгуулав.
“Хүйтэн дайн” өндөрлөмөгц Австрийн нейтралитет шинэ нөхцөлд аялдан хувьсан өөрчлөгдлөө. 1995 онд Австри нь Европын Холбооны гишүүн боллоо. Хөрвөх, дасан зохицох талаараа Австрийн гадаад бодлого ихээхэн өвөрмөц.
Брюсселийн чиг шугамтай уялдах нь бий, харин нейтралитетаа цуцлаад НАТО-гийн гишүүн болох тал дээр 1990-ээд оны сүүлчээр эргэж хургасан шийдвэр гаргах дөхсөн явдал бий. Гэвч 2000 он гараад нейтралитетээ олон улсын болон үндэсний аюулгүй байдлын хүчирхэг хэрэгсэл хэмээн үзэх нь илүү болжээ. 2005 онд тус улс төвийг сахисныхаа хагас зуун жилийн ойг ёс төртэй тэмдэглэсэн ба тэр үеэр Австрийн Холбооны Ерөнхийлөгч Х.Фишер ингэж бичиж байв.
-Түүх зогсоогүй үргэлжилсэн, Европт нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас 2005 оны нейтралитет 1955 оны нейтралитет гэдгээс арай өөр. Гэвч Австрийн нейтралитетын тухай манай Үндсэн хуулийн хууль урьдын адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Австри нь ямар нэгэн дайнд оролцохгүй, гадаадын ямар нэг цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, цэргийн ямар нэг гэрээнд нэгдэхгүй гэдгийг Үндсэн хуулийн эрх хуульчлан тогтоосоор байна. Энэ гурван заалт урьдын адил өнөөдөр ч нэн чухал байна. Тийм учраас бид НАТО-д байхгүй байна. Бид НҮБ-ын үүргийг маш өндрөөр үнэлж байна гэжээ. Австрийн төвийг сахих бодлогыг судлан миний бие тус улсад очиж байсан.
Австриас анх удаа өндөр түвшний зочин ГЯЯ-ны сайд Виллибалд Паар (Willibald Pahr) 1982 онд БНМАУ-д айлчилж байсан ба тэр эрхэмтэй уулзаж танилцах завшаан тэгэхэд надад тохиож билээ. Тэрээр Австрийн төвийг сахисан түүх, туршлагыг ярьж миний мэдлэг оюуныг тэлсэн дээ. Тэрээр ингэж хэлснийг шууд эшлэе:
–“Төвийг сахих тэр улсын тийм загвар”, “Төвийг сахих олон улсын загвар”, “Төвийг сахих тийм улсад тавих тийм шалгуур” гэдгийг хүн төрөлхтөн одоо болтол бодож олоогүй байна. Төвийг сахичихвал олон улсын зүгээс тэгж тэгж хязгаарлана, хаана, бооно гэсэн хууль дүрэм ч байхгүй. Төвийг сахисан улс болгон өөр өөрийн сонгосон хувилбараар түүнийгээ хэрэгжүүлж болно. Төвийг сахих тухай дотооддоо хууль батлаад мөрдөж байгаа дээхнэ үеийнхнээс манай Австри, орчин үед Туркменистан байна даа гэж билээ.
2016.05.06, Вена хот, Австри
Сэтгэгдэл16
Энэ нэг юм юу бичээд бнаа, Чулуунжав гуайн бичсэн өгүүллийг буцааж тавь, олон түмэнд хэрэгтэй.
Эби төвийг сахина гэж бичиж байл уу уул нь зөв юм
Элбэгдорж пиздагийн үг, үйлдэл хоёр зөрсөн. Украйныг дэмжээд Элбэгдорж Киевт очсон доо. Монгол улсыг ингэж муухай байдалд оруулсан гөлөг бол Элбэгдорж.
Улс өөрийнхөө хөрөнгө мөнгөөр дайн хийх эрхтэй. Орос дайнаа хийх эрхтэй тул барууныхан оросын хөрөнгийн буцааж өгөх ёстой. Дайнд оролцохгүй төвийг барих эрх бүх улсад бас бий.
Туркменистан бол төвийг сахисан орон биш, хойд Солонгосоос ч илүү хаалттай орон.
душманууд уу
Манай улсын нэг сумын газар нутаг шиг жижигхэн улс юм бн лээ!! Бусдын шунал татаад байх юмгүй, өөрсдөө хоорондоо булаацалдаад байх газрын дээрх, доорх баялаггүй жижигхэн байх ч амар юм биш үү?? Хэн ч тоохгүй учраас төвийг сахисан гээд шоудаж байхад ч сүртэй!!
гитер авсри хүн байсан уу
83 мянган кв.км нутагтай, Төв аймагтай ойролцоо
Манай улсын нэг сумын газар нутаг шиг жижигхэн улс юм бн лээ!! Бусдын шунал татаад байх юмгүй, өөрсдөө хоорондоо булаацалдаад байх газрын дээрх, доорх баялаггүй жижигхэн байх ч амар юм биш үү?? Хэн ч тоохгүй учраас төвийг сахисан гээд шоудаж байхад ч сүртэй!! Төвийг сахина гэдэг ер нь хэнд ч тоогдохгүй, хүн сонирхох юу ч байхгүй гэсэн утгатай юм биш үү??
Монгол улс чинь эдийн засаг нь австртай харьцуулахад тун буурай цэвэр түүхий эд гаргаж амьдардаг хоцрогдсон улс. Тиймээс хятадын хараанаас гарч төвийг сахисан улс болох ямарч боломжгүй. Хуучин оросгүйгээр монгол оршин тогтнох ямарч боломжгүй байсан бол одоо хятадын хараатаас гараад бүрэн бие дааж амьдрах ямарч боломжгүй. Тиймээс бүрэн биеээ даасан эдийн засагтай бүх техник тоног төхөөрөмжөөс авхуулаад хамаг юмаа өөрсдөө үйлдвэрлэчихдэг хүчирхэг энэ улстай монголыг харьцуулах ямар ч боломжгүй л дээ. Манай монголчууд европын энэ хүчирхэг төвийг сахисан улсыг дууриаж амьдарна гэвэл өшөө хэдэн зуун жил ч болох байх. Бүр хэзээ ч австар шиг болж чадөхгүй нь л бараг үнэнд илүү ойр байх. Тиймээс төвийг сахина гэдэг бол монголчуудад боломжгүй юм байгаам. Үүний оронд ши даргын хэлсэнээр их хятадын хөгжилд дайгдаад урагшилж байгаа өнөөгийн бодлого нь хамгийн зөв билээ
Хятадын мөлжлөгөөс гарвал болоо бус уу, бие даасан эдийн засагтай болж чадна.
Монголчууд нүүрс зэсээ хятадад гаргаж бүх бараагаа хятадаас авч амьдардаг бол туркменистан ч мөн адил. 100 хувь хятадын хараат улс учир байгалын хийгээ хоолойгоор хятадад зараад хятадаас бүх бараагаа авдаг. Яг монгол шиг улс. Хэрэв хятад туркментай харилцаагаа тасалбал түрк мүркээ л бараадах байх. Ямар ч байсан туркмен бол аль нэг үлсыг түшиж л амьдрахаас өөр аргагүй. Гэхдээ олон улстай хиллэдэг каспийн орон. Манай монгол шиг биш.
оюун-эрдэнэ - Хятадын хөгжлийн галт тэргэнд суусан гэж хэлсэн
Элбэгдорж та 2 Төвийг сахина гэж хоёр хөрш рүүгээ дайсагнуулах оролдлого хийдэгээ болиорой. Дайсагнасан хөршүүдтэй, тусгаар тогтнолд нь заналхийлж байгаа тохиолдолд төвийг сахих турай ойлголт байж болохоос биш стратегийн түншлэлийн түвшингийн харилцаатай хөршүүдтэй байж ийм өдөөн хатгасан яриа хөөрөө байж манай улсын хувьд бол таарахгүй шүү.
СССР-ийн гараас мултарчихдаг мөн ч азтай хүмүүс ээ, Австриууд.