Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны 3-р сард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр хоёр албан ёсны нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.
“Талын хөх чононууд” эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-нд Куала-Лумпур хотод талбайн эзэн Малайзын шигшээ багтай хийнэ. Дараа нь энэ сарын 27-нд эх орондоо Африк тивийн Мауритус улсын багийг хүлээн авна. Манайхаас чамгүй дээгүүр түвшинд бичигддэг эдгээр багтай амжилттай тоглох нь манай шигшээ багийн чансаа дээшлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Манай улсын хувьд ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр анх удаа талбайдаа олон улсын тоглолт хүлээн авч байгаагаас гадна мөн анх удаа Африк тивийн чадварлаг багтай тоглох гэж байна. Тиймээс манай шигшээ баг МХБХ-ны ногоон талбайд бэлтгэлээ хэдийн базааж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 4-нд урд хөршийг зорьж, Малайзтай хийх тоглолтын өмнө Юннан мужийн Кунминг хотод 14 хоногийн бэлтгэл хийх юм.

Монголын хөлбөмбөг сонирхогчдод энэ сарын 27-ны орой ногоон талбайдаа олон улсын тоглолт үзэж, шигшээ багийнхаа залууст урам өгч, хөгжөөн дэмжихийг МХБХ-ноос уриалж байна.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн: А.Сайханчулуун хаалгач /Улаанбаатар сити/
Э.Мөнх-Эрдэнэ хаалгач /Атлетик 220/
Б.Ариунболд хаалгач /Эрчим/
Д.Төрбат хамгаалагч /Атлетик 220/
О.Мөнх-Оргил хамгаалагч /Дэрэн/
А.Нармандах хамгаалагч /Дэрэн/
Н.Цэдэнбал хамгаалагч /Улаанбаатар сити/
О.Оюунбаатар хамгаалагч /Улаанбаатар сити/
Б.Даваажав хамгаалагч /Эрчим/
А.Мөнхнасан хамгаалагч /Эф Си Улаанбаатар/
М.Алтанхүү хамгаалагч /Улаанбаатар сити/
Г.Гантогтох хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Б.Төгсбилэг хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
С.Ганхуяг хагас хамгаалагч /Хангарьд/
Ц.Мөнх-Эрдэнэ хагас хамгаалагч /Хангарьд/
О.Баяржаргал хагас хамгаалагч /Эф Си Улаанбаатар/
Б.Цэрэнбаяр хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Ж.Сүндорж хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Ц.Түмэнжаргал довтлогч /Улаанбаатар сити/
С.Гал-Эрдэнэ довтлогч /Эрчим/
П.Энхбилэг довтлогч /Гоёо Эф Си/
Ахлах дасгалжуулагч: Ханс Майкл Вайсс
Туслах дасгалжуулагч: З.Баттулга
Менежер: Б.Энхжин
Багийн эмч: Г.Мөнхзул
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
хүүхэд ээ, наад багийнхаа нэрийг соль. мал гөрөөсний мангас чоныг монгол ард түмэн жигшин үздэг, чоно гэдэг үгэнд маш дургүй. нэг кинод алуурч ахыг "чоноо чоно" гэж аав нь хэлдэг биз дээ.