sonin.mn
ПАРИС./TASS/. Францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермен” клуб Испанийн “Барселона” клубээс Бразилын довтлогч Неймарыг худалдаж авах гэж байгаа тухай Marsa сонинд бичжээ.
 
Өдгөө 25 настай хөлбөмбөгчний эцэг энэ долоо хоногт Францын клубын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх аж.
 
Неймарын "Барселона" клубтай байгуулсан 2021 оныг хүртэлх гэрээний нөхцлөөр бол, хөлбөмбөгчин өөр клубт шилжсэн тохиолдолд "Барселона"-д төлөх мөнгө 222 сая доллар байгаа ба дараагийн тоглолтын улиралд дээрх мөнгө 250 сая евро хүртэл нэмэгдэх ёстой ажээ.
 
Неймар 2013 онд Бразилын “Сантос” клубээс "Барселона"-д шилжин ирж тоглох болсон юм. Каталоны клубын бүрэлдэхүүнд тэрбээр хоёр удаа Испанийн аварга болж, гурван удаа тус улсын цомын аваргаар шалгарч, Испанийн супер цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн супер цомыг тус бүр нэг удаа хүртэж байжээ. Тэрбээр Барселонагийн бүрэлдэхүүнд нийтдээ 186 тоглолт хийж, 105 гоол оруулжээ. Харин Бразилын шигшээгийн бүрэлдэхүүнд 77 тоглолтонд оролцохдоо 52 гоол хийсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг