Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны Монгол эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа 2016 оны эхээр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай гарсан.
Түүний хувьд уулчдын гарахыг хүсдэг тив тивийн оргил “Seven summit”-ын тавд нь гараад байна. Түүний авирах дараагийн оргил нь Австрали далайн орнуудын ноён оргил болох “Карстений пирамид” юм. Арал дээр байрлах хамгийн өндөр уул учир маш их судалгаа, зохицсон бэлтгэл болон багагүй хэмжээний жин хасах шаардлагатай гэдгийг Б.Гангаамаа гавьяат онцолж байв. Түүний хувьд ирэх сараас бэлтгэлдээ гарах бөгөөд энэ ондоо багтааж авиралтыг хийх бодолтой байгаагаа дуулгалаа. Одоогоор “Карстений пирамид”-ад Монгол уулчин гараагүй байгаа аж. Гавьяат уулчин Б.Гангаамаагийн дэлхийн таван их оргилд хүрсэн үзүүлэлт:
Уул /Д.Т.Д/ Байршил Оролдлого хийсэн он Гарсан өндөр
Эверест /8848 м/ Ази тив 2006 6800 м
2011 8848 м
Аконкогуа /6962 м/ Өмнөд Америк 2016 6962 м
Маккенли /6194 м/ Хойд Америк, АНУ 2012 6100 м -------------
2014 5400 м
------------- 2015 6194 м
Килманжаро /5895 м/ Африк, Танзани 2012 5895 м
Эльбурс /5642 м/ Европ тив 2004, 2009, 2010 5200 м
-------------- 2013 5642 м
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Энэ ямар ажил хийдэг, ямар мөнгөөр ингэж ууланд гардаг хүн бэ ? Эрх чөлөөтөй л хүн юм даа
ТЭГЖ ТЭНЭЖ ЯВАААД НЭГ Л ӨДӨР ӨНДӨР УУЛНААС ГАНГААМАА НИСЭЖ ҮХЖЭЭ ГЭХ БАЙХ ДАА.
amjilt husiye. zorigtoi daichin busgui yum . bolgoomjtoi yavaarai
ЯМАР МУНДАГ ХҮҮХЭН БЭ? АМЖИЛТ ХҮСЬЕ ГАНГААМАА. ЧИ МУНДАГ ШҮҮ. ЭНЭ ДЭЭР КОММЕНТ БИЧСЭН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ТИЙМ БОЛОГ. ЭНЭ НОВШНУУДЫН ҮГИЙГ БҮҮ ТООГООРОЙ. ЧИ БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭМЭГТЭЙ. ЧАМААР МОНГОЛЧУУД ИХ БАХАРХАЖ БАЙДАГ ШҮҮ